Нийгэм, улс төр 8,373 нийтлэл байна

Үүлэн чөлөөний нар

Ерөнхийлөгч хэн болох нь гол бус хэдэн төслөө л хөдөлгөөсэй гэсэн нэг буурайн 3 саяынхаа төлөөх залбирал шүү гэдгээ хэлье.

Би ч бас Ерөнхийлөгчөө ​захиалъя

Клабхаус хэмээх шинэхэн платформд бидний захиалах Ерөнхийлөгч хэн байвал дээр вэ гэдгийг хэдхэн хоногийн өмнө хэлэлцэв. Өрөө дүүрэн хүн. Зарим нь өөрийгөө санал болгож байна. Урьд өмнө нэр сонсож байгаагүй ч салбартаа тэргүүлсэн шинэ үеийн шижигнэсэн залуусыг санал болгож байна. Яагаад болохгүй гэж. Монголчуудын олонхи нь “эв нэгдэл хангах, боловсролтой, олон улсын тавцанд тоглолт хийж чадах,эрч хүчтэй, парламентын засаглалаа дэмждэг, эрх баригч намтай ойлголцож чадах, шуналгүй, зарчимтай, ёс суртахуунтай, хүний эрхийг дээдэлдэг” Ерөнхийлөгчийг хүсэж байгаа ажээ. Зарим нь бүр гадаад байдал, имижийг нь ч санал болгож байлаа.

ДЭЭЛЭЭ СОЛЬСОН 37

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.
##хэлмэгдүүлэлт

Б.Жавхлан: Ажлын байраа хадгалах нь “10 их наядын” төлөвлөгөөний гол зорилго

-Би шийддэг байсан бол хамгийн түрүүнд хил дээр байгаа 10 мянган жолоочид л вакцин хийлгэмээр байна-
##зг

Шилийн “сайн” нийтлэлч /2/

Хүчирхэг гүрэн, хүчирхэг корпорац, хүчирхэг бие хүмүүс хүн төрөлхтнийг ингэж л өөрийн identity-н тусламжтай ховсдон араасаа дагуулж, капитал хуримтлуулдаг. Энэ бол маш өндөр түвшний "гэрээ". Үл үзэгдэх "нано технологи". Гэтэл манайхан ийм "гэрээ" санаачлан хүн төрөлхтөнтэй байгуулах нь битгий хэл… хэдэн зууны өмнө соёл нь үүссэн сонгодог гэрээ болох цагаан дээр хараар бичсэн, тамга дарсан хэдэн хуудас цаасныхаа ч учрыг олж чадахгүй арав хорин жил хэмлэлдэх шинжтэй.

НАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН ТҮҮХЭН ХУУДСЫГ СӨХӨХҮЙ – 2

Улс төрийн хэт давамгай байдлыг хязгаарлаж, парламентын түвшинд хүчтэй сөрөг хүчнийг төлөвшүүлж, улс төрийн шударга, нээлттэй өрсөлдөөнийг бий болгодог сонгуулийн холимог тогтолцооны давуу тал гэдэг үүнд л оршдог гэдгийг би тэр цаг үеэс сурч, мэдэж авсан юм даа. Одоо ч түүнийгээ итгэлтэй хэлсээр байна.

Төрийн албан тушаалтны ёс суртахуун

Дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хүндэтгэж хүн ёсоор үйлчлээгүй төрийн дунд шатны зарим албан тушаалтаны буруугаас, тэдний өмнөөс уурчлалт гуйж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрын энэ огцролтыг хариуцлага хүлээдэг байхад үлгэр болж байгаа зөв үйлдэл гэж дүгнэж болох боловч уламжлал болгох сайн жишиг гэж бодохгүй байна.

Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ?

Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 144 орны төр, хувийн хэвшил, боловсролын салбарын 2000 гаруй төлөөлөл Дубай хотод болсон Дэлхийн Боловсролын Форумд оролцов.
#боловсрол

Ашиг олдог мэргэн ухаан

Монгол хүн бүр ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирсэн, ирэх ч болно. Гэтэл яагаад тэр толгойгоо хөгжүүлэхгүй битүүмжилж орхиод, үхүүлээд, тэнэглээд, зөнөглөөд, ядуурч золбироод явчихсан юм бэ хэмээн олон хүнээс ам асууя! ​

Шилийн “сайн” нийтлэлч /1/

Бэлгэ дэмбэрэл гэдэг юуг нотлон илэрхийлдэг вэ? Энэ нь аливаа юм холбон бодож буй тухайн зүйлийнхээ их буян заяаг даах, тэр өндөр үүрэг хариуцлагыг биелүүлж чадна гэх итгэл хаа нэгтээ “бүрэн дүүрэн” байгааг л нотолж буй хэрэг. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа дааж чадахааргүй бол түүнээс бултан зайлах, хийдэл цоорхойг нь ашиглах ухаан монгол хүнд хангалттай бий. Энэ л бидний эртнээс тахин шүтэж ирсэн “аугаа монголын их суу заль”.

Өрх бүрт өгөх сая төгрөг "Залуучуудын сая" болж өнгөө солив

Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг баталж гэмээн хамгийн түрүүнд энэ мөнгө сонгогчдын гар дээр очино, ирэх сонгуулийн өмнө. Сонгуулийн авилга, саналын худалдан авалт сая төгрөгийн үнэ хүрчихлээ.

Америкийн Ерөнхийлөгч, XIII Далай лам, Агваандоржиев

Хамгийн сонирхолтой нь Арван гуравдугаар Далай ламыг Рокхиллтой уулзахад Агваандоржиев хажууд нь байлцаж, хамаг чухал бодол санааг нь хэлэлцэж байсны адилаар энэхүү танка нь мөн Төвөд-Монголын холбоосыг бэлгэдсэн утгатай ажээ.

Монгол бол мияа, гадаад л бол лаг…

Байгаадаа сэтгэл ханадаггүй. Бусдыгаа дэмжиж, сайныг нь олж хардаггүй “би” гэх өвчтэй өөнтөгч нэгэн, шүтэн барилдлагын номоор бол хэзээ ч цор ганцаараа аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй бөлгөө!

2020.02.18

Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа.

Намын шинэчлэлтийн түүхэн хуудсыг сөхөхүй

Түүхэнд үеэ өнгөрөөсөн мэт сонсогдох хэдий ч нэгдлийн гүн ухаан болох “Төв ёсны үзэл” нийгмийн зөрчлийг арилгах, монголчуудын эв нэгдлийг хангахад тус дэм болох учиртайсан.

МАН-ын генсекийн санал болгосон хоёр их наяд 500 тэрбумын авилга

МАН энэ эрчээрээ зүтгэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улс жинхэнээсээ "банкрот" болж, бослого хөдөлгөөн гарч таарна. Тэр үед зугтах ганц арга нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжих.

Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх

Тавантолгой гээд саалийн үнээн дээр зах зээлийн сонгодог утгаар жишээ татаад үз дээ. Эдүгээ энэ ертөнцөд машинаар шороотой нүүрс тээвэрлэдэг соёлтой улс Монголоос өөр байхгүй. Ардын баатрын дүр эсгэсэн арван хэдэн мянган жолоочийн дууль Монголд л үнэ хүрнэ, сэтгүүлчдэд мөлжүүртэй сэдэв. Ертөнцөд үүнийг чинь эрүүл үзэгдэл гэхгүй. Гурван төрлийн нүүрс шатлаад байж байна. Өнгөн хэсэгт нь хүрэн нүүрс, дунд хэсэгт нь эрчим хүчний нүүрс, доошхноо сайн чанарын коксжих нүүрс. Нүүрс гэж юу вэ гэх наад захын мэдлэггүй баахан нөхөд хөл хөөрцөг болон тэрийг нь олборлон борлуулж байна.

Хувийн сургуулиудад хувьсах зардал олгох нь гарааны тэгш боломж мөн үү?

Өнөөдөр боловсрол бол хамгийн өндөр ашигтай бизнес болсон. Түүний бэлээхэн нотолгоо нь эцэг эхчүүдийн бага, дунд боловсролд төлж байгаа мөнгө их сургуулийн төлбөрийг хэд нугалж, хэдэн арван тэрбумын өртөгтэй хувийн сургуулиудын цоо шинэ барилгууд сүндэрлэж байна.

​Худал үгийг мянга давтаад үнэн болдоггүй

Хуулийн хэллэгээр “ex parte” буюу нөгөө тал товчхондоо Сү.Батболдод мэдэгдэлгүйгээр шийдэж өгөөч гэж 2 дугаар сарын 11-нд Нью-Йоркод үүсгэсэн маргааныг 14-нд Монголд давс хужиртайгаар орчуулан нийтэлж байгаа нь анхнаасаа зохион байгуулалттай гэдгийг нь амархан нотолчихно. Дахиад л татвар төлөгч жирийн иргэдийн мөнгө урсаж эхэллээ. Дахиад л хөлсний бичээчид, элдэв судлаач нэртэнгүүд “бичих юмтай”, “авах цалинтай” боллоо. Гэхдээ энэ удаа ​итгэх хүн олдох болов уу?

Энхсайханыг зоригжуулсан эрх чөлөөний дуу

Энхсайхан, эрх чөлөөгөө эрхэмлэдэг залуу үеийн төлөөлөл болсон хорих ангийн ажилтан залуу бүсгүйн өөрийг нь зоригжуулж хэлсэн үгийг надад гайхуулсан нь харин сэтгэлийг минь багагүй хөдөлгөсөн. Тэр бүсгүй “Та наад дөрвөн ханаа байхгүй гэж бодоорой. Гэртээ заавал харина шүү гэж бодоод насаа 10 жилээр уртасгах хэрэгтэй!” хэмээжээ. Энэ бол Энхсайханыг зоригжуулсан “эрх чөлөөний дуу” гэлтэй. Шоронд эрх чөлөөг ингэж тунхаглахаас илүү яаж тунхаглах билээ.

ЕРӨНХИЙ САЙД НАРЫН ЭМГЭНЭЛТ ТАВИЛАН

Өнгөрсөн зуунд хэлмэгдсэн Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан энэ зуунд давтагдлаа. Хорьдугаар зуунд цаазаар авахуулсан бол хорин нэгдүгээр зуунд шоронд ордгоороо л ялгаатай байна. Эдүгээ хэрэгт холбогдсон Ерөнхий сайд нарын хөрөг нь Төрийн ордонд заларч, бие нь шоронд данслагдаж байгаа нь эрүүл, хэвийн үзэгдэл мөн үү?
##хууль

Халдвар

Манай Монголын засаглал дандаа ямар ч үзэл санаагүй буруу номын халдвар, халдлагыг дуртай шүүрч авах юм даа...Дээр өгүүлсэн вирусын болоод суртаалын халдварыг уухайн тас шүүрэн авч мунхаглалд идэгдэн эрх мэдэл, ноёрхлын гаж дон тусаад эдгэрэхээргүй болжээ.

Эв эе гэхдээ хувьсгал шүү. Аа бас эдийн засаг юм байна аа!

Төрийн гурван тэргүүний шинэ жилийн үгэн дээр иймэрхүү хальт дүгнэлтийг хоёр сар гараны өмнө хийж байв. Цагаан сараар манай гурвын хэлсэн товч үгийг шинэ жилийн үгтэй нь харьцуулахад сонирхолтой байлаа.
#ерөнхий сайд #ерөнхийлөгч #уих-ын дарга

СССР-ийг мөрөөдөгчдөд зориулсан хэдxэн өчил

Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүйгээр хандаж болохгүй гэдэг байр суурь маань хэвээрээ. Улирч баларсан тэр түүхээр өнөөдөр сэтгэлээ жигүүрлэж «Шинэ Орос»-ыг харах гэвэл горьдлого чинь унтарч, гуниг гутрал руу гулсах болно, тэгээд ч бодитой олж хараад бодит хамтын ажиллагаа явуулаач ээ гэдэг дээрээ дахин нэг «ухуулга» хийх гэж байна.

АН-ын "Ахиллын өсгий" нь Х.Баттулга

Нэгэнт бүрэн эрх нь дуусч буй Ерөнхийлөгчтэй зууралдаж, хүчээ барахын оронд “Х.Баттулга нэр дэвшихгүй, хуулийн боломжгүй” гэдгийг эртхэн зарлаад дараачийнхаа нэр дэвшигчийг гаргаж ирэх нь АН-ын шаардлага болоод байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя!

Тэрбээр надад эхлээд өнөөгийн хэлмэгдэл нь бодсоноос илүү ноцтой, тогтолцооны шинжтэй учир шалтгаан бүхий ба хэзээд өргөн цар хүрээтэй явагдахад бэлэн зэхээтэй байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах хэрэгтэйг хэлэв. Арван дөрөв бол маш том мөсөн уулын орой төдий л аж. Ингээд санаагаа цааш нь дэлгэн өгүүлэв.

ЯДУУРАЛ гэх тoм хар нүх нэг юм хэлээд байна

ЯДУУРАЛ гэх тoм хар нүх нэг юм хэлээд байнагэж гарчигласных маш энгийн логик тайлбар ядуучууддаа хэлээдхэе: Ажил хийж амь зууна. Чаддаг ажлаа олж хийнэ. Өөр юу ч биш!

Мэдэгдэл

Сүүлийн үед намайг шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан зарим хэвлэл мэдээллийнхэрэгслээр олон түмний тархийг угаах зорилготой гүжир гүтгэлгийн мэдээллийг эрчимтэй тараах боллоо.

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн өвчтөнөөс захидал ирлээ

Усгүй 00, ариутгалын пункергүй, огт ус буцалгагчгүй боловч “Халуун ус уу” гэх зөвлөмж...!!!
##зг