Нийгэм, улс төр 8,371 нийтлэл байна

САНСАР СУДЛАЛЫН ​ОДООНЫ БОЛОН ИРЭЭДҮЙН ЗОРИЛТ

Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам долларт хүрчээ. Үүний дөрөвний нэг нь шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Нэг өдөрт хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байна.

АН-ЫН ДАРГА ХЭМЭЭХ МАН-ЫН ШОГЛООМ

Байнга засаг нь солигддог улс төрийн тогтолцооны элемент болохын хувьд сөрөг хүчний хувь заяагаар эрх баригчид харалган тоглосон байна. Ирэх сонгуулиар сөрөг хүчин одоогийнх нь байр суурийг эзэлж магад гэдэг тооцоогоор тэднийг шоглосон. Гэвч энэ тооцоо нөхцөл байдлыг бүр дордуулжээ. Парламентдаа сөрөг хүчингүй болоод байна гэтэл гудамжинд бүрэлдүүлчихэж.

Намтайгаа, найз нөхөдтэйгөө ч хийх тэмцэл юм байна

Юм зөв тал руугаа эргэж байна гэж би бусдын адил итгэхийг хүсч байна. Тийм учраас Залуусаа залуур дээр нь гаргасан бол одоо дэмжье. Учир нь гартаа гал атгаад ийм хэмжээний “дайн” руу орж чадсан болохоор ухрахгүй юм байна, Тэд…

МАН сар бүр 100 мянгыг тараах нь инфляцид нөлөөлдөггүй, иргэд нэг удаа ноогдол ашиг авах нь эдийн засгаа хөмрүүлдэг

ЭТТ компани юм бол хуулийн дагуу хуваарилах ёстой ноогдол ашгаа тараах ёстой. Хуульд захирагддаггүй, хувьцаа эзэмшигчиддээ хянагддаггүй "хувьцаат компани" гэж хаана байсан юм?

Х.Ганхуяг: З.Энхболд Монгол Улсын хаан болчихсон, “Женко” ард нь суучихсан байсан шүү дээ!

“Тавантолгой уурхайг Танд үлдээлээ” гээд нэг нөхөр том пи-ар хийсэн, өөртөө л үлдээчихсэн юм билээ шдээ. Өөрөө хамгийн том ажил авчихсан. Төрд авах гээд байдаг сонирхол нь өөрөө нөлөөлөх гэсэн зорилготой л байдаг юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгөдгөө болиод сонгуулийн тогтолцоогоо ярья

“Үндсэн хуулийг өөрчлөлт” гэдэг үнэгний сүүлтэй хөөцөлдөхийн оронд сонгуулийн тогтолцоондоо анхаарал хандуулья. 2024 оны УИХ-ын сонгуульд хуучин хуультайгаа ороод, хуучин бүрэлдэхүүнээ л сонгож гаргаж ирвэл дахиад нэг "долоон сарын 1" л болох байх.

“АРД ТҮМЭН” БОЛ НОХОЙД БАРЬДАГ МОД

“Ард түмэн” гэх ухагдахуун нь дэндүү олон янз утгатай, тухайн тохиолдолд аль утгыг нь авч үзэж байгаа нь тодорхой биш, сайн муу аль ч зорилгож ашиглаж болдог хийсвэо ойлголт юм. “Ард түмнээр шийдүүлнэ”, “Төрийн эрх зөвхөн ард түмэнд байх ёстой”, “Нийгмийн баялагийг ард түмний мэдэлд өгнө” гэх мэт нь амьдрал дээр огт бололцоогүй хоосон яриа төдийгүй энэ зальхай хуурамч үг нь жинхэнэ эрх мэдэл сэжиг бүхий хувь хүн болоод бүлэглэлд хууль бусаар очих шургаа мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол уг хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх заалт

Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэгд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ“ гэж заасан байдаг. Энэ заалт манай улсын Үндсэн Хуулийн амин сүнс нь юм гэдгийг ойлгохын тулд дараах асуудалд ямар хариулт байхыг бодох хэрэгтэй.

Улаан армийн ЧВК Вагнер (2)

Оросын хөлсний цэргийн хөөрхийлөлтэй хувь заяа л нүднээ бууж байна. Тэдний хувь заяаг хөндсөн лут кино хийхээр ТАБНУ-ыг зорьсон оросын сэтгүүлч Орхан Жмаль, Александр Расторгуев, Кирилл Радченко нарын үхлийг энд бас дурдахгүй өнгөрч үл болом.

Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгийн газрын буруу

Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй л болов уу. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ.

АН-ыг эмхлэх Лу.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр юу байв

Лу.Гантөмөрийн гаргаж тавьсан мөрийн хөтөлбөрийг товчхон шинжилж үзье. Хамгийн эхэнд одоо тулгараад байгаа асуудлыг дахин давтахгүйн тулд эвтэй, хариуцлагатай хүчирхэг Ардчилсан нам байх тал дээр анхаарах юм байна.

Монгол маягийн “метаверсийн бодлого”​

Хөршүүд ба зарим орны цахим хяналтын бодлого:
##зг

...Зовлонг таягдан хаяж...

Зовж байгаа бол түүнийг эхлээд өөрөөсөө хайх нь чухал. Би залхуу юу, атаархуу юу, мэдлэгтэй юу... гээд л олон зүйлийг өөрөөсөө олчих. Жаргаж байгаа бол үүнийг өөрөө цогцлоов уу, өрөөлийг шимж, бохир аргаар, муу муухай барилаар бүтээв үү гээд л…

ОРОСУУД ДАЙНЫГ ХҮССЭН ГЭЖ ҮҮ

Эдүгээ ​Орос орон украины дайныг зогсоох уу? Орос орны цэргийн нөөц дуусах дөхсөн үү? Орос оронд төрийн эргэлт гарах уу? гэсэн гурван асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Ерөнхийлөгчийн хориг парламентын чадамж шалдаа буусныг харууллаа

Өчигдөрхөн дэмжиж баталсан хуулийнхаа заалт, үйлчлэлийн хүрээг өнөөдөр нь мэдэхгүй мэлзэж буй УИХ-ын гишүүд маргааш ямар хууль оруулж ирж батлах вэ? гэдэг нь эргэлзээтэй бас болгоомжлол төрүүлэх шалтгаан.

Хямрал туйлшрал ба нацизм комунизм

Аль нэг тал уруугаа туйлшрах л юм бол нацизм, эсвэл комунизм уруугаа явчихдаг. Нацизм, коммунизм, эвгеник хөдөлгөөн, дарангуйлал төрөн гарсан Герман, СССР, Итали, Испани, АНУ /1929 оны хямрал/ улс орнууд бүгдээрээ тухайн үедээ эдийн засаг нь хямарсан, инфляц нүүрлэсэн, хүмүүс нь уур бухимдалтай тийм үе нь таарсан байдаг юм. Манайд ч одоо яг тийм цаг үе явж байна, тал талдаа жаахан ул суурьтай ухаалаг байцгаах юмсан.

АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна

ҮБХ-ны олонхи гишүүд нь нөгөө талдаа гарчихсан үед Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлээд нийлээд 50 хувийг бүрдүүлж чадахгүй. С.Эрдэнэ Баянголынхоо намыг цуглуулж “Их хурал” хуралдууллаа гээд тэр нь намын нийт гишүүдийг төлөөлөхгүй.

Хөгжлийн амин дэм

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий даяар хамгийн их яригдаж буй зүйл тогтвортой хөгжлийн зорилтууд болов. Үүнтэй холбоотойгоор Reduce, Reuse, Recycle буюу нөөцийн үр ашигтай зарцуулалт, дахин хэрэглээ, дахин боловсруулах концепц бүх салбарт жишиг болж эхэлжээ. Үүний сонгодог жишээ нь дэлхийн ураны салбар аж.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛ ГАДААД БОДЛОГЫН ГАЖУУДАЛ БИШ

Зориудын санаатай, төлөвлөгөөтөй үйлдсэн яргалал, геноцидыг гадаад бодлогын гажуудал төдийхнөөр үзэмгүй байна. Монгол Улсын нам, төр, засаг гадаад бодлогодоо алдсан буюу Москваг хэт шүтсэнээс ийм сүйрэлд хүрээгүй юм. Жижиг улс оронд заяадаг нийтлэг тавилан л ийм үйл лайг авчирсан хэрэг. Их гүрний бодит сонирхол байсаар байх ахул тэр гүрэн ямар дэглэмтэй, ямар улс төрийн хүчин удирддаг зэрэг нь хоёрдугаар зэргийн асуудал юм. Тэр сонирхол л хядлагын гол буруутан билээ.

ХҮНИЙ БУРУУГААС

Зүүнтнүүд элдэв заль мэхээр хөлжин мөнгөжиж, дэлхийг, оюун санааг, бодит үнэ цэнийг сүйрүүлж байна. Манайхан мууг хуулбарлан дуурайх донтой учраас бидэнд тааруухан мэдээлэл, дульхан мэдлэгийн халдвар тархаж байна. Кофи Аннанатай уулздаг нөхөр дээрхи гаж үйдлүүдээс халдвар аваад эдгэхээргүй болсон шинжтэйдэг. Тэр бум мод, хүнсний хувьсгал л гэнэ юу вэ?

Н.Энхбаярын тандалт, Д.Амарбаясгалангийн тайлбар

Н.Энхбаяр эртнээс ярьж, байр сууриа илэрхийлж ирсэн шинэ буюу тавдугаар Үндсэн хуулийн төсөлд ямар хариу үйлдэл үзүүлэх эсэх нийгэм, улс төрийн уур амьсгалыг "Ерөнхий сайдад хүргүүллээ" гэсэн ганцхан өгүүлбэрээр бүхэлд нь тандаж, мөн тольдож орхилоо.

Тавдугаар шинэ Үндсэн хууль гэгч нь парламентын бус намуудын “өс хонзон” уу?

Ард нь заавал нэг захиалагч байж таарна. МАН бол өлхөн чадна...

ЭСГИЙ ТУУРГАТАНКАЗАХ ҮНДЭСТЭН

Түрэг удмын казахууд минь. Одоо боль. Эзэн Богд Чингис хаанаар минь оролдохоо боль. Чингис хааныг минь “Шынгис хаан” гэчихжээ. Монголчууд бид танай казах хаадыг монгол үндэстэн гэдэггүй биз дээ. Та нар ч гэсэн Чингис хааныг казахын хаан, түрэг угсааны хаан гэхээ больчих. Бусдын хааныг булааж өөрийн хаан мэтээр ярих нь ичмээр юм.

Оргил дээр гарсан хүн "хүсвэл" алсыг харж чаддаг

Хариуцлага хэзээ үүрэх, хэзээ бусдад шилжүүлэхээ мэддэг байх нь манлайлагч хүний үүрэг. Энэ хариуцлагыг үүрэх нөөцөө би ашиглаж дууслаа гэж хэлээд 37 настайдаа албаа авч байсан Шинэ Зеландын Ерөнхий сайд ажлаа өгөх шийдвэр гаргажээ.
#улс төр #эмэгтэйчүүд #жасинда

“Шүдгүй арслангуудын нулимс” буюу Шүүх хэний мэдэлд байна вэ?

-Шүүхээр “улс төр хийж” болдог юм уу?-
##шүүх

Одоо л бид АТГ-ын зүг өөр нүдээр харах цаг

Авлигын улмаас учирсан хохирол яагаад ийм их дүнгээр хэмжигдэж байгаа юм бэ гэх энэ асуулт яг одоо танд орж ирж байгаа байх. Бүр илүү шулуухнаар АТГ байхад авлига яагаад буурахгүй байгаа юм гэх асуулт тавьмаар байгаа байх. Үүнд нэг л хариулт байна. АТГ байгаагүй бол ийм хэмжээний хохиролын дүнтэй авлигын гэмт хэргүүд илрэхгүй байх байсан байна шүү. Та сайн хар. Би ч бас дутуу л харж байсан.

“ХЭДИЙ ТИЙМ Ч ГЭСЭН…” ГЭХ УВАЙГҮЙ МӨЧӨӨРХӨЛ

Үндэсний соёлын суурин дээр уламжлалыг орчин үетэй дүйлгэн зохицуулж үр нөлөөтэй дэвшин хөгжихийн үлгэр жишээг тэр үед Япон, Солонгос, Хятад харуулж байсан цаг. Монголчууд бол орчин үеийн үзэл санаа, шинжлэх ухаан, техникийн шинэчлэлийг тусган авах чадвартай ард түмэн. Гэтэл 1920-1940 оны хооронд монгол ахуйг устгасан “ардын” гэх засаг энэ ард түмэнд зөвлөлтийн эдийн засаг, соёл, ахуйн бараг шог зураг гэмээр даржин, хялбарчилсан дуураймал зүйлийг тулган хүлээлгэжээ. Энэ тухайд Зөвлөлтийн өөрийнх нь үлгэр жишээ ч тун дульхан эд байсныг яана!

С.Баяр: Тэнгэрийн муухай арилж, шинэ сайн цаг ирнэ ээ!

Тэр шийдвэр маань зах зээлийн эдийн засгийн онол талаасаа буруу байсан байхыг би үгүйсгэхгүй.

Дээд шүүх МАН-ын хуулийн хэлтэс биш гэдгээ нотлох цаг

АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм, Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм.