-“Солонгосын үндэсний төмөр зам” компанитай байгуулсан 121.5 тэрбумын шууд гэрээгээр авсан систем доголдож Зүүнбаян төмөр зам доголдвол хэн хариуцах вэ?
-.Гансүх, Л.Халтар, ЗХЖШ-ын дарга асан Д.Ганзориг, УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч Ш.Нямсүрэн нарыг АТГ шалгах ёстой-
Зүүнбаян-Цэций төмөр замын төслийн холбоо дохиоллын системийн шалгаруулалтын ажлын гэрээний тухай энд өгүүлнэ. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “УБТЗ” ХНН болон “Солонгосын үндэсний төмөр зам” компанийнхооронд байгуулагдсан, нийт 121.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй холбоо дохиоллын системийн шалгаруулалтын ажлын СГ-21/110-109/05 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэрээг байгуулсан гарын үсэг нь өмнөх нийтлэлд дурдсанчлан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 9-хөн сар ажилласан О.Батнасангийн гарын үсгээр баталгаажсан байдаг. Гэхдээ түүнээс өмнөх хуйвалдааны гэмээр үйл ажиллагааны үр дүнд сайн мэдэхгүй салбартаа ирсэн, УИХ-ын гишүүн асан маань гарын үсэг зурчихсан гэвэл үнэнд нийцэх байх.
Энэ төслийн холбоо дохиоллын гүйцэтгэх ажлын саналыг 2020 оны 3 сард МТЗ нийт 30
гаруй жагсаалт гаргаж гадаадын компаниудад хүргүүлж материал цуглуулж авсан байдаг. Мөн оны 5 дугаар сард “УБТЗ” ХНН энэ саналыг зарлаж, инженер технологийн хувьд “УБТЗ” ХНН хариуцах, гэрээ байгуулах санхүүжилт гүйцэтгэх ажлыг “МТЗ” ТӨХК хариуцахаар болсон. Нийт 7 санал ирснээс бүгдийг Төслийн ажлын хэсэгт танилцуулж, “Солонгосын Үндэсний Төмөр зам” компанитай гэрээ байгуулж болох эсэх талаар судалж танилцуулахыг Ажлын хэсгээс УБТЗ-д үүрэг өгсөн байгаа юм.
“УБТЗ” ХНН-ийн талаас ТЭЗҮ-д тусгагдсан шаардлагыг тавих, бүрдэл хэсэг, техникийн шаардлагуудыг гэрээнд тусгах талаар 2021 оны 2 дугаар сараас харилцан санал мэдээлэл санал солилцож эхэлсэн бөгөөд, Солонгосын компанийн талаас “Ерөнхий гэрээг зурчихья, нарийвчилсан шаардлагуудаа дараа харилцан тохиролцоё” гэх зэргээр нэлээд хөөцөлдсөн байдаг нь баримтуудаас харагддаг.
“МТЗ” ТӨХК-ийн талаас хөрөнгө оруулалтын эх үүсвэр боломжтой эсэх талаар Солонгосын энэ компанитай харилцан ярилцсан боловч “Монгол Улсын Засгийн газрын баталгаа гаргавал санхүүжилт шийдэж болно. Гэвч гэрээний үнэ дээр даатгал болон эрсдэлийн шимтгэл нэмэгдэх болно” гэх зэрэг олон асуудлыг тулгаж байсан аж.
“Солонгосын Үндэсний Төмөр Зам” Компани нь Солонгосын төмөр замыг эзэмшиж, ашигладаг, бүтээн байгуулалт хийдэг боловч төмөр замын холбоо дохиолол, удирдлагын системийг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэггүй, энэ чиглэлээр гадны оронд хэрэгжүүлж байсан туршлагагүй компани гэдгийг мэдээллийн сангаас харж болно.
Тус компани “МТЗ” ТӨХК-д хандаж, Зүүнбаян-Цэций төмөр замын бүтээн байгуулалтын холбоо дохиолол, удирдлагын системийн энэ тендерийг компани өөрөө гүйцэтгэхгүй, харин “Буксан Пауэр” компаниар гүйцэтгүүлэх саналыг тавьжээ. Мэдээж “МТЗ” ТӨХК нь энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд үүний дүнд үндсэн гэрээлэгч компани “Солонгосын Үндэсний төмөр зам” компани болж, туслан гүйцэтгэгчээр “Буксан Пауэр” компани байхаар харилцан тохиролцохоор ярилцаж байсан баримт бий.
Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар тендерийн гүйцэтгэж буй ажлын 85-аас доошгүй хувийг үндсэн гэрээлэгч компани хийхээр заасан байдаг. Мөн өнөөдөр хэрэгжүүлж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажилд урьдчилгаа төлбөр авч гүйцэтгэх, ингэхдээ ямар нэг банкны гүйцэтгэлийн баталгаа өгөхгүй зэрэг ноцтой зөрчлүүд үүсгэхээр байсан. Тэгээд ч өмнө нь Солонгосын зарим ААН-ийн гүйцэтгэсэн ажлууд ямар нэгэн баталгаа, нотолгоогүй, санхүүгийн чадамжгүй компаниудаар гүйцэтгүүлж байснаас Дорноговь аймгийн автозамын, Даланзадгадын Цахилгаан станцын зуухын шинэчлэл, Цэций-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын суурийн ажил зэрэг ажлууд бүрэн хийгдэж дуусаагүй. Үүнээс болж Монгол Улс хохирч үлдсэн бодит, хар түүхүүд бий.
”Буксан Пауэр” гэж “хэн” бэ?
Санал болгоод буй “Буксан Пауэр” компани нь Зүүнбаян-Цэций чиглэлийн төмөр замын
тендерт огт оролцоогүй. Энэ компанийн “МТЗ” ТӨХК-д ирүүлсэн танилцуулга нь компанийн албан ёсны цахим хуудаснаасаа зөрүүтэй байсан зэрэг сонирхолтой “но”-той зүйлүүд илэрсээр байж. Мөн тус компани анх 1979 онд байгуулагдсан гэх боловч 2000 онд “Буксан Инженеринг” компани болон өөрчлөн байгуулагдаж, Монголын төсөлд оролцох гээд байгаа “Буксан Пауэр” компани нь үндсэн компанийн хэлтэс хэлбэрээр 2009 оноос ажиллаж эхэлсэн байдаг юм. “Буксан Пауэр” компанийн үндсэн үйл ажиллагаа нь эрчим хүчний ажлын зураг төсөл, хяналтын ажил гүйцэтгэдэг бөгөөд төмөр замын холбоо дохиолол, удирдлагын системийн талаар ямар ч туршлагагүй, энэ чиглэлийн тоног төхөөрөмж, системийг үйлдвэрлэгч бус компани байна. Компанийн цахим хуудасны төмөр замын систем гэсэн бизнесийн категорит нь зөвхөн зураг төсөл, хяналтын ажил, ТЭЗҮ боловсруулах, зөвлөх үйлчилгээ хийдэг, хамгийн гол нь зөвхөн эрчим хүчний сүлжээ хангамжийн ажил хийж байсан тухай танилцуулжээ. Компанийн цахим хуудсыг шалгахад үзэхэд “Буксан Пауэр” компани өөрийн албан ёсны цахим хуудасгүй. Толгой компани “Буксан инженеринг” компани өөрийн түүхийг 1979 оноос бичдэг боловч цахим хуудас анх 2018 оны 8 сард нээгдсэн, үүнээс хойш 2020 онд
нэг удаа шинэчилэгдсэн буюу үйл ажиллагаа нь идэвхигүй байв.
Хэдийгээр тус компанийн төмөр замтай холбоотой туршлага гэвэл CCTV гэх камер, цахилгаан угсралт гэх энгийн ажлынтуршлагатай гэх боловч Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын төмөр замын хамгийн чухал хэсэг болох холбоо дохиолол, удирдлагын системийн талаар сонгож ажиллуулахад бол ажлын туршлагын хувьд дэндүү гоомой сонголт болох байлаа.
Х.Баттулга, А.Гансүх нарын УБТЗ болон ЗХЖШ дахь нөлөөллийг хардаж байна!
Сонирхолтой нь тус компанийг Монголд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулах саналыг “Самсунг Си Ти Эл” компани буюу Цэций-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байсан солонгосчууд болон Зам тээврийн сайд асан А.Гансүхийн шууд оролцоотой гэх хардлага, хардлагатай холбоотой нотломжууд бий.
Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр болон түүгээр нөлөөлүүлж ЗХЖШ-ын даргад нөлөөлсөн гэх хардлага төрүүлж байна. Мөн УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч Ш.Нямсүрэнгээр дамжуулан УБТЗ-ын Ажлын хэсгийн мэргэжилтэн Б.Амгаланбаяр нарт нөлөөлөх замаар ЗХЖШ-ын ахалсан Ажлын хэсэгт бодит үнэнээс ташаа мэдээлэл, танилцуулга хүргүүлж “Солонгосын үндэсний төмөр зам” компанийг сонгуулсан гэж үзэж болохоор байна.
Мөн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилоход энэ А.Гансүх болон Х.Баттулга нарыг нөлөөлж, томилогдсоных нь дараа холбоо дохиоллын гэрээг байгуулахдаа хууль зөрчин шууд гэрээг байгуулуулахыг шахаж байсан байж болзошгүй.
Зүүнбаян төмөр зам дохиолол холбооноос болж доголдвол гэрээг баталсан О.Батнасан хариуцлага хүлээх үү?
Товчхондоо хуучирсан технологийг хоёр дахин өндөр үнээр шахаж өнөөх солонгосчууд зарим өртөөн дээр бараг л “дарга нарт” үзүүлэх гэж дижитал реле тавиад бусад хэсэгт аналги реле тавьсан энэ асуудал гурван жилийн л “настай”, үүнээс болж Тавантолгой-Зүүнбаян төмөр зам ажиллаж чадахгүй зогсоно гэж мэргэжлийнхэн хэлж байна. Урьдчилгаанд 30 тэрбум төгрөгийг шууд шилжүүлсэн, гэхдээ урьдчилгаа төлбөрийн эрсдлийн баталгааг банкнаас гаргуулж аваагүй гэх мэт “но” байсан Тиймээс ч тухайн үеийн Санхүү хариуцсан захирал нь ч, дараа нь Гүйцэтгэх захирал нь ч Р.Батсүх нь технологийн хоцролдол, үнийн асар их зөрүүтэй учир уг гэрээнд гарын үсэг зурахгүй удаашруулж явсаар ажлаа дараагийн захирал О.Батнасанд шилжүүлсэн. Тэрбээр бие даан ийм өндөр үнийн дүнтэй гэрээг батлах боломжгүй болохоор үүнд нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нөлөөлсөн гэх мэдээлэл үнэн байж мэдэх юм.
Өнөөдөр “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн хийж буй холбоо дохиолол, хориглолын систем нь 1990-ээд оны үеийн хоцрогдсон аналоги реле систем юм гэнэ.
Энэ талаар УБТЗ-ын инженер Б.Амгаланбаяр сануулж тайлбарласаар байтал “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хүчээр зүтгүүлсээр өндөр үнэтэйгээр хуучирсан сул систем сонгуулсан гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ нь ч “Яагаад 117 тэрбум төгрөгөөр орчин үеийн бөгөөд Английн Lyodds-ийн баталгаажсан, өндөр хүчин чадалтай системийг сонгоогүй вэ? Яагаад тендерийг хаалттай зохион байгуулсан бэ” гэдгээс нотлогдох мэт санагдана.
Эдгээр компани ч бас уг тендерт оролцохыг хүсч “Монголын төмөр зам” ТӨХК-д өөрсдийн танилцуулгыг хүргүүлсэн нь баримтаар байна. Эдгээр танилцуулгад төмөр замын холбоо дохиолол, удирдлагын болон галт тэрэгний аюулгүй байдлыг хангах системийг үйлдвэрлэж угсрах, засвар үйлчилгээний талаар ямар ч туршлага байхгүй болохыг харж болно. Энэ бүхнийг АТГ яаралтай шалгах шаардлагатай байна!