“Ардын засгийн үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэгчээр социализмын үед чөтгөрлиг хүмүүсийн тоо эрс өсчээ. Монгол хүн бие биенээ матна, шүүмжилнэ, ховлоно, үзэн ядна, ангийн дайсан хэмээн ална, улаан Орост барьж өгөөд цаазлуулна, шоронд хийнэ, хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл хайр найргүй буудна.Монгол хүнд зугатаах газаргүй байлаа. Умар зүгт улаан Орос, өмнө зүгт улаан Хятад хүрээлэн бүсэлчихсэн байв.