Залуучууд нийгмийн шилжилт дотоод хөдөлгөөн, шинэ давхраажилтад онцгой үүрэгтэй нийгмийн бүлэг. Учир нь тухайн хүний удам угсаа, гарал үүсэл нь нийгмийн дээд, дунд, доод аль ангид хамаарч буйгаас үл хамаарч, залуу хүн өөрийн боловсрол, мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ цаашид нийгэмд эзлэх байр суурь буюу хамаарагдах нийгмийн анги давхрагаа өөрсдөө тодорхойлох чадвартай нийгмийн хамгийн хөгжил, хөдөлгөөнтэй бүлэг бөлгөө.