Нийгэм, улс төр 8,207 нийтлэл байна

“Толин хул” сунгаанаас зугтсан нь юуны дохио вэ

Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Сунгаанд 250 сая төгрөг тушаасан нь тунаж үлдэхээр болдог юм байна. Намын удирдлагаа сонгох гэж байж гуравхан тэрбум төгрөг харамлаж байхыг бодоход их ядарч. Нэр дэвшигчдийг нь харахад их сохорч. Үүрүүдийн үгийг, тэдний хүслийг сэтгэлийг чагнасангүй, мэдэрсэнгүй, мэдрэхийг ч хүссэнгүй нь харагдлаа.
#улстөр #нийтлэл

Таслал бол таслал биш

Яагаад би “бэлэн үү” гэж асуув гэвэл, энэхүү түүвэрт орсон шүлгүүдийг нэвт сүлбэн гарсан яруу найрагчийн амин учирт миний асуултын учиг оршиж буй юм. Ном бүхэнд, тэр дундаа яруу найргийн бүтээл бүрт илэрхий бус боловч мэдэгдэхүйцээр оршин байдаг амин учрыг мэдэрч чадахгүй бол дахиад эхнээс нь унших хэрэгтэй болдог юм.
#нийгэм #нийтлэл

Хориг ба сөрөг

Энэтхэгийн сонинууд Далай ламын айлчлалын дараа Монгол Улсад БНХАУ-аас хориг тавьсан гэж тодорхойлжээ. Тэгээд саяхан Ерөнхийлөгч нь Далай ламтай уулзчихав. Хятадууд ахиад л хэнгэрэг цангаа балбаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Манайх “шашны л асуудал хэлэлцсэн!” гэсэн бол Энэтхэгийн тал “Нобелийн шагналтан шүү дээ!” гэж хариу барьжээ.
#нийгэм #нийтлэл

Цахиагийн Элбэгдоржийн найман жил-1

Монгол Улсын иргэн би үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж нэг хүний тухай яримаар, бичмээр, бүр сэтгэлээ илчлэх ч эрхтэй. Үүнийгээ ардчиллын буян гэж боддог. Ардчилсан намын биш шүү. Энэ үгээ хэлснээс хойш намайг уншдаг байсан хүмүүсийн үнэлэмж унах, босох нь дараагийн асуудал. Харин тэр хүний талаарх миний үнэлэмжийг нэг ч атугай хүн харж, түүхэнд үлдээсэй, үнэн бодит байдлыг дүгнээсэй гэсэндээ тэр.
#улстөр #нийтлэл

”Олон улсын харилцааны дээд сургууль-25”

”Мөнгөн хурим” гэдэг шиг ”мөнгөн ой”-гоо ёслол төгөлдөр, сүрлэг бахдам тэмдэглэсэн энэ сургууль маань МУИС-ийн нэрийн хуудас, нүүр тахлах нэг чухал салбар сургууль нь болж ирсэн, удахгүй ГХЯ-ны нэрийн хуудас болоход тун ойртсон нь энэхүү ойн арга хэмжээнүүдээс харагдлаа.
#нийгэм #нийтлэл

Сүхбаатар ба Зориг

Сүхбаатар гэж жанжин байлаа. Эх оронч, цэргийн гавъяатан. Хэдийгээр тэрээр 1921 оны хувьсгалын удирдагч байгаагүй ч голлох удирдлагын нэгд багтаж байсан. Тэрээр эл хувьсгалын голлох хоёр толгойлогчийн нэг болох Данзангийн хамгийн ойрын хүн, түшиг тулгуур нь байсан юм.
#улстөр #нийтлэл

Сумын сургуулийн дусаалын асуудал чуулганы танхимаас багийн хуралд шилжсэн нь

УИХ-ын чуулганы танхимаас алс хол 1000-2000 км-ын цаана байгаа сумын төвийн сургуулийн дээврийн асуудлыг шийднэ гэдэг бидний хэнд маань ч хол санагддаг байлаа. Ёстой одоогийн залуусын хэлдгээр “Тэгээд мэдлээ юу” гэмээр. Гэхдээ тийм л ахуйг бид туулж ирсэн.
#нийгэм #нийтлэл

Шавжинд сэтгэл бий юу?

Шавжны ертөнц гэдэг дэндүү туйлширсан ертөнц гэмээр. Тиймдээ ч тэнд сэтгэл байдаг гэж тун бодомгүй. ”Боддог”, ”эргэлздэг” дундаас л сэтгэл гээч юм мэдрэгддэг шүү дээ. Харин шавжны ертөнцөд огтоос эргэлзсэн төлөв ажиглагдахгүй. Жишээ нь, эрэгчин цөгөрцөг орооны үедээ эмэгчиндээ хээв нэг идүүлж орхино.
#нийгэм #нийтлэл

Дэнчин хэмээх 250 сая

Амьтан бүр тэгш эрхтэй. Гэхдээ гахай арай илүү тэгш эрхтэй. АН-ын даргад хүн бүр нэр дэвших эрхтэй. Гэхдээ 250 саятай нь дарга болно...
#улстөр #нийтлэл

Ойлголцол

Зарим нь ”цухалдах”, ”бачимдах”, ”бухимдах” бүгдийг нь ”уурлах” гэдэг ганц үгээр илэрхийлнэ. Твитэрийн 140 тэмдэг, тухайн үеийн эмоци төдийг “үзэл бодол” гэсэн лут үгээр илэрхийлнэ.
#нийтлэл #нийгэм

Утаанбаатар

Саяхан нэг фээсбүүкийн постон дээр нэг онигоо бичсэнбайхыг уншаад инээж байтал доод коммэнтууд нь бүүр дутах юм алгаа.
#нийгэм #нийтлэл

МУ-н Ерөнхийдээ сайд

Манай ерөнхий сайдууд ямар нэг донтой явж иржээ. Жишээлэхэд, ардын засгийн анхны ерөнхий сайд нь авгайчуудын гэзэг хайчлах дуртай хүн байсан гэдэг. Бас, нүх рүү шагайчихаад л “гэрэл харагдаж байна” гэж зүтгэдэг, сул газар л харагдвал мориор сольдог ерөнхий сайдуудтай байв.
#улстөр #нийтлэл

Дулаан явбал МЯНГАН ЛАН

Монгол, Германы барилгын зарчмын ялгаа нь өнгө, хийцэндээ ч биш, дулааны алдагдалд байгаа юм. Стандартад ойртуулаад л барихад манай шинэ барилгууд өнөөгийн дунджаасаа гурав дахин бага дулаан алддаг.
#нийгэм #нийтлэл

Д.Төрмөнх: Далай лам, Улс төр, Өмнөд хөршийн бодлого…

“Түмний нэг” хөрөг цуврал ном бүтээж “Миний мэдэх Женко Баттулга”, “Миний мэдэхгүй З.Энхболд” номоо уншигчиддаа өргөн бариад буй зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхтэй ярилцлаа. Залуу сэтгүүлч надад аз таарч түүний дараагийн бүтээл болох “Төрийн хүн
#нийгэм #нийтлэл

Бараг л шинэчлэгдэх шахсан АН-ын Их хурлын тухай

Ер нь бол сая болсон Их хурлаараа АН шинэчлэгдэх өнгөндөө орлоо. Ямарч байсан найман жилийн дараа Их хурлаа хийлээ.
#улстөр #нийтлэл

Танай, манай шүүх

Манайд Үндсэн хуулийн Цэц гэж нэг аварга амьтан бий. Дээр нь “хөх тэнгэр”-ээс өөр юм тогтдоггүй, тэгсэн хэрнээ дуртай үедээ дуртай зүгтээ налж чаддаг. Ердөө долоохон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн ерөнхий шүүгчийг томилов. Өмнөх Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хугацаа дуусгавар болмогц Дээд шүүхийн гишүүд хуралдаад Ц.Зоригтыг дахин томилуулахаар Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна.
#нийгэм #нийтлэл

“100 эрхэм”-ийн “шинэ анги”

“Монгол тулгатны зуун эрхэм”-ийн үндсэн шторкны тамга бичвэр сүүлийн дугаарт “Дэлхийн монголчууд” болж солигдсоныг үзэгчид анзаарсан байх.
#нийгэм #нийтлэл

Өмнөд солонгосчууд бидэнд ардчиллын хичээл зааж байна

Өмнөд солонгосчууд асар сонор соргог юм. Дээр нь шүүх, прокурор нь хэний ч хараат биш нь мэдэгдэж байна.
#нийгэм #нийтлэл

Нэр

Тэр уг нь номын санд оръё гэж огт төлөвлөөгүй юм. Төлөвлөх байтугай ерөөсөө ийм санаа огт байгаагүй. Болзоонд явж байлаа. Их л чухал уулзалт. Уулзана, танилцана, нэрээ хэлнэ… Чухам энэ үед өөрийнхөө нэрийн талаар бодов. Ер нь уг гарлаар нь хөөвөл ямар утгатай нэр юм бол? Яг ингэж бодох агшинд хотын номын сангийн өмнүүр алхаж яваагаа анзаарчээ. Ингээд л номын сан руу орсон хэрэг.
#нийгэм #нийтлэл

“Нүүдлийн соёл иргэншил”

Өнгөрөгч зун хүүхдүүдтэйгээ “Аварга-тосон” нууранд хэд хоног амарлаа. Зууртаа Хэнтий аймгийн хоёр сумаар орлоо. Өдөртөө нууранд умбаж биеэ шарчихаад орой нь майхнаа хээр барин амарч байлаа. Хэрлэн голын хөвөө, хадан цохион уулын бэл, малчны хот, сумын төвийн ойролцоо бууж суун малчин айлуудаар орж, мах шөлөө залгуулж байлаа.
#нийгэм #нийтлэл

Тайванийн тэмдэглэл

Арван нэгдүгээр сарын сүүлийн өдрүүд гэлээ ч цаг агаар тогтуун, өдөртөө 25-30 хэм дулаан авч нутагтаа байгаа шиг дээл, гутлаа тайлж шидэхийн зовлон үгүй.
#улстөр #нийтлэл

Авяаслаг монголчууд

Англид уурхайнууд нь хаагдаад ажилгүй болсон хүмүүс бослого тэмцэл хийхгээд байхаар нь хөлбөмбөгийг нь 7 хоног тутам болгоод хот тосгон болгоныг багтай болгоцон гэсэн.
#нийгэм #нийтлэл

Хэрвээ...

Ийм юм болжээ. “Хар сарнайн Амраа” хэмээх дуучин С.Амармандах хүнд зодуулжээ.
#нийгэм #нийтлэл

Эрх мэдэл үү, эдийн засаг уу

Монгол Улсыг санхүүгийн хувьд дампуурсан, түүнийгээ зарлах л үлдсэн гэж гадаад ертөнцөд үзэж буй бололтой. Улс орнуудын санхүүгийн чадавхыг үнэлдэг нэр нөлөө бүхий байгууллагууд цувран, Монголын зээлжих зэрэглэлийг бууруулав.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Хууль зүйн яам “Оффшорт хайртай, бас хартай” улстөрчдөөс ялагдал хүлээв

Ардчилсан намынхан Их хурлаа хийж буйтай зэрэгцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэгэн чухал хуулийн төслийг сэм унагаж харагдлаа.
#улстөр #нийтлэл

Ус биш тос

Дэлхий нүүрснээс татгалзаж, органик хүнсэнд амиа тавьж буй гэх. Нүүрс зэс хязгаартай, тэр байтугай мах ноолуур ч хязгаартай. Харин чацарганаа ургуулаад л, уугаад л, зараад л байвал монгол орон чацарганы бутаар дүүрч ногоорох юм.
#нийтлэл #нийгэм

Б.Баярмагнай: Залууст үүрэх ачааг нь тааруулж өгөх нь ах нарын үүрэг л дээ

Та бүхэнтэй МАН-ын залуу үеийн төлөөлөл Б.Баярмагнайг уулзуулж байна. Түүнтэй улс төр дэх залуу үеийнхний оролцоо ямар байгаа, улс орны өнөөгийн нөхцөл байдал гэхчилэн тодорхой хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.
#улстөр #нийтлэл

XIV Далай лам, XI Банчин лам, X Жавзандамба хутагт

Миний үеийнхэн шашин шүтлэг хориотой цагт төрж өсөж хүмүүжиж боловсрон бүхий л насаа тийм нийгэмд өнгөрүүлсэн. Үүнд 1930-1980 оны хооронд төрсөн БНМАУ-ын бүх иргэд багтана.
#нийгэм #нийтлэл

С.Баяр: Намд атаман хэрэггүй

-Сайн байна уу. Лондон нисч сураг алдрахаас тань өмнө уулзъя, ярилцъя гэж бодлоо. Хэзээ явах гэж байна? - Сайн уу. Явахын хувьд шинэ он гаргана. Элчин сайдаар томилогдоно гэдэг дотоод, гадааддаа олон шат дамжлагатай ажил. Хувь, хувьсгалын бэлтгэлээ базаах хэрэгтэй. Хийх ажлаа төлөвлөх, холбогдох байгууллага, хүмүүстэй уулзаж ярилцах гээд цаг орно л доо.
#улстөр #нийтлэл

Муу нуухаар сайн идчил

1921 оны 2-р сард, өөрөөр хэлбэл, ардын хувьсгалаас 5 сарын өмнө Барон Унгернтэй хамжилцан Нийслэл хүрээг гамингаас чөлөөлсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант автономит Монгол улсын сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн нарын 80-аад хүнийг “цагаантантай нөхөрлөсөн” гэж 1921 оны 7-р сард хөнөөснөөр ар Монголд далан жилийн гамшиг нүүрэлжээ.
#нийгэм #нийтлэл