Нийгэм, улс төр 8,135 нийтлэл байна

Цасанцэнгэл

Саяхан гадаадын нэг хувийн кампаани Moody гэж газар манай банкнуудын зэрэглэлийг САА зэрэгтэй болгож бууруулсан гэнээ. Новшнууд атаархаад сангын аж ахуй гэсэн зэрэглэлд оруулж байгаан байна л даа.
#нийгэм #нийтлэл

Дээрхийн гэгээнтэнд бараалхсан тэмдэглэл

Дөч давсан хэмийн халуунд хөглөрөн нозоорох Энэтхэг орон халуун там мэт. Нөгөө үлгэр туульс, дуу, шүлэг, уран зохиолд дүрслэгдээд байдаг ариун Жагарын талаарх бидний ойлголт ангид аж. Тэр хот, суурин, тосгод нь навсархай, балархай, эмх цэгц гэж үгүй. Орчноор нэг зүс гундуу, бие хатангир хүмүүс, мал амьтан, машин техниктэйгээ холилдон зүг чиггүй язганах.
#нийгэм #нийтлэл

Not the end of history, but beginning

It looks like comrade Donald Trump is elected as the President of the United States. Certain people are used to say now days “Shall we let him be elected, boss …or?”. But once he’s elected, he is elected.
#нийгэм #нийтлэл

Д.Чанцал: Орон сууцтай болохыг хүссэн залуу гэр бүл болон хуримтлалгүй иргэдэд хамгийн сайн боломжийг бид олгож байна

Орон сууцны борлуулалт, иргэдийн орон сууц худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ цаг үед амжилттай хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь “Шинэ Яармаг” төсөл юм.
#нийгэм #нийтлэл

Цасны тэмдэглэлүүд

Зүгээр ажилдаа очих гээд алхаж байхад гэв гэнэт сугадаад авах нь энүүхэнд болж. Цагдаа гээ л палхийгээд харахад “эгч нь уналаа шүү түшээрэй” гэж хашгираа л нус нь хацартаа наалдаад хөлдцөн эгч халтирч, хоюулаа давхралдаа л таварцаглаж байна. Шалмаг зарим нь намайг доороо хийж байна гээч. Хотынхон дэр авч унадаг болжээ. Жүдод явуулуул алахаар байна.
#нийгэм #нийтлэл

Эрдэнэтийн 49 хувиас ч илүү ноцтой !!!

Бид туйлшрах дуртай ард түмэн. Гэхдээ өөртөө шууд хамааралтай сэдвээр биш “агаарын” юм ярьцгааж дэлхийн энэтэй сэтгэх нь энүүхэнд.
#нийгэм #нийтлэл

Гарнаас жижигхэн дэлхий

“Хэн юм чи, хэн юм бэ” гэж нэгэн айхавтар дуунд гардагчлан хүүхдийн зохиолч гэж хэн юм бэ гэдэг бол жаахан маргаантай асуудал.
#нийгэм #нийтлэл

Дашдоржийн Нацагдорж шилдэг нийтлэлч мөн

Товчхон хэлэхэд түүний үзэгнийх нь үзүүр хүрсэн болгон эдүгээ алт эрдэнэс болон үлджээ. Шүлэг бичээд л үеийн үед үл мартагдах “Миний нутаг”, өгүүллэг бичээд л гайхамшигт “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс” тэргүүтэн, дуурийн цомнол бичээд л мөнхөд дуулагдах тавилантай “Учиртай гурван толгой” гээд л хамгийн сайн нь, хамгийн шилдэг шидээврүүд нь түүнийх байлаа.
#нийгэм #нийтлэл

1900 онд Рамстедт (үнэндээ бол БИД) юу алдсан бэ?

Финландын агуу монголч эрдэмтэн Г.Й. Рамстедтын “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх аяллын тэмдэглэл номыг орчуулан, уншигч таны гар дээр тавихад бэлэн болоод байна.
#нийгэм #нийтлэл

“Валдай”-н тухай нэмж өгүүлэх нь

“Валдай” клубын хуралд оролцоод ирснийхээ дараа нийтлэлч Баабар, Цэнддоо нартай уулзахад тэд хурлын талаар ихэд сонирхон асууж байсан учраас хүмүүст сонирхолтой байж магадгүй юм байна гэж бодоод “Олон улсын оюуны мэтгэлцээний “Валдай” клуб” гэсэн нийтлэл бичсэн юм.
#нийгэм #нийтлэл

Монгол болох хүсэлтэй монгол

“Хөдөлмөрийн бие хүн”-ээс “монгол хүн” болох уралдаан өрнөөд хорь гаран жил өнгөрчээ.
#нийгэм #нийтлэл

Ихээс багад халдварлах өвчин

2004 оны сонгуулиар АН, МАХН хоёр хамгийн ойролцоо буюу 36, 38 суудал авч аль нь ч олонхи болж чадсангүйгээр анх удаа “хамтарсан” Засгийн газрыг байгуулжээ.
#улстөр #нийтлэл

Сүпэр сарыг хэрхэн харах вэ?

Өнөө орой буюу 11 сарын 14-нд сар жирийн үеийхээс 14 хувиар том харагдана гэнээ. Энгийн нүдээр яг хэдэн хувь том харагдаж байгааг өмнөх өдрийхтэй харьцуулж харах хараад ч мэдэх боломжгүй тул эрдэмтэдийн энэ үгэнд итгэхээс аргагүй.
#нийгэм #нийтлэл

Хулгайчид аа, гараад ир!

“Хулгайч аа” гэж хашгирч байж УИХ-д заларсан нэг өвөрмөц төлөөлөл бол Ж.Батзандан гишүүн. Түүнийг хулгайчдын эрлэг гараад ирлээ гэж горьдож байв. Тэр бээр “хулгайч аа” гэж гудамж талбайд ч, Их хурлын танхимд ч хашгирдаг зоригтон. Гачлантай нь хулгайчид тансагласаар.
#улстөр #нийтлэл

Бид нэг юм үзнэ

АНУ-ын ерөнхийлөгчөөр нөхөр Дональд Трамп сонгогдож байгаа болтой юм. “Сонгогдож л байг уу, дарга аа...” гэлээ гэгчээр нэгэнт л сонгогдсноос хойш сонгогдолгүй л яахав.
#нийгэм #нийтлэл

Монголын гажиг ардчилал

Хувийн өмчид суурилсан эдийн засаг, нийгмийн тогтолцоог капитализм, төрийнхөд тулгуурласныг нь социализм гэдэг. Капиталист нийгмийн төр засаг нь олонхын дарангуйлал буюу ардчилсан бүтэцтэй байдаг. Социалист нийгэмд ядуучууд, ажилчин ангийнхны дарангуйлал тогтоно гэдэг ч үнэндээ төрийн эрх мэдлийг ганцхан намын цөөхөн удирдлага, ихэнхдээ нэг хүн бүх насаараа зангиддаг.
#улстөр #нийтлэл

Хууль санаачлах эрх зөвхөн дарга нарт бус иргэдэд ирэх хуулийн төсөл яригдаж байна

Иргэдийн оролцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжийг нээж өгөх нэгэн хуулийн төсөл ид боловсруулагдаж байгаа талаар мэдээлэл гарах болсон. Энэ талаар уг хуулийн төсөл дээр ажиллаж буй “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, хуулийн ажлын хэсгийн гишүүн Х.Номингэрэл нартай ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

“ЭРДЭНЭТ-ийн БОЛОМЖ-ийг АТААРХАЛ-аар алдаж болохгүй ээ

Монгол Улсыг сүүлийн хагас жарны турш тэжээж , тэтгэж чирч яваа “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын тал эзэмшдэг байсан 49 хувийг хувийн хэвшлийн “Монгол зэс” хэмээх компани худалдаад авчихаж гэдгийг Монголд өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болсон.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

С.Батболд: Би шүүмжлэл, хэл амнаас айхгүй ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.
#улстөр #нийтлэл

МАН бошхийгээд авав

МАН 65-аар ялаад баярлах гэтэл амлалт нь хоолой дээр нь гацчихав. Хэр хэмжээгүй сүржин амлалт даржин дуусдаг жамтай. “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна”. Чадна гэж амлах амархан.
#улстөр #нийтлэл

Ардчиллын суурь хамгийн сайнтай Хан-Уул дүүрэгт АН яагаад ялагдав

Сонин юм даа, ардчиллын суурь үнэхээр сайнтай дүүрэг шүү дээ. Баянголоос илүү гэж боддог байлаа. Сүүлийн найман жил нийслэлийн дүүргүүдээс анхлан, ганцаараа ардчиллыг бүрэн дэмжиж, АН ганцаараа засаглалыг нь барьж, УИХ-ын сонгуулиар дүүрэн ялалт байгуулдаг тус дүүрэг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээлээ.
#улстөр #нийтлэл

Даргын хүслээр биш иргэний хүслээр асуудал шийдэгдэх нь жинхэнэ иргэний оролцоо

Иргэний оролцооны талаар дэлхий нийтээр ярих болсон тэр жишгээр бид ч дуугарч, дурдах болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Үнэхээр сайн засаглалыг бий болгож, иргэнээ сонсдог тэр нийгмийг бий болгохын тулд иргэдийн оролцоо зайлшгүй чухал.
#нийгэм #нийтлэл

Олигархи яллаа! Хүүхдүүдээ бодоцгооё!

Уул уурхайн баялаг үнэд орсон тэр цагаас манай ардчиллын зам төөрөг нь хазайж эхэлсэн юм. Бэлэн зэхээтэй баялаг хичнээн их үнэд орох тусам Монголын ардчиллын ”амь тавих” магадлал төдий чинээ ихсэх хамааралтай гэдгийг гадна дотны судлаачид үзмэрдэж байсан. Өнөөдөр тэр нь ёсоор боллоо. Монголд олигархи хэмээх төрийн хэлбэр тогтсоныг өнгөрсөн зургадугаар сарын болон саяын сум дүүргийн сонгууль харууллаа !
#улстөр #нийтлэл

Ухаан төгс мэргэдийн бэхийг үл хатааюу буюу Ойрад оршихуйн судар

Урлаг судлалын ухааны доктор Лувсангийн Сономцэрэн агсан тэртээ 1988 онд “Ойрад оршихуйн судар” бүтээлээ бичиж дуусгаад, хэвлэлтэд бэлэн болгосон байсан ч хэвлүүлж амжилгүй халин оджээ.
#нийгэм #нийтлэл

Миний зорилго

Хүү минь. Миний зорилго их энгийн. Миний зорилго бол би чамд өөрт чинь байгаа мэргэн ухаан, тэсвэр тэнхээ гэдэг хоёр их хүчирхэг зүйлийг л гарт чинь бариулах гэсэн юм.
#нийгэм #нийтлэл

“Арай ч дээ, маньд идэх юм юу ч үлдээгээгүй байна ш дээ!”

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан “мэргэжлийн” гэсэн тодотголтой шинэ Засгийн газар товхинон ажлаа эхлүүлсний 100 дахь хоног тохиож байгаа юм байна.
#улстөр #нийтлэл

Шинэ тосгоны “Цагаан олимп”

Өмнөд Солонгосын зүүн хойд нутгийн хамгийн өндөр, уулархаг хэсэгт оршдог Пёнчан тосгонд 2018 оны өвлийн олимп болно. Хорин жилийн өмнө Сөүл хот зуны олимпыг зохион байгуулж, тэгэхэд энэ улсын хөгжлийн царааг дэлхий даяар “Хан мөрний гайхамшиг” хэмээн магтаж байлаа.
#нийгэм #нийтлэл

ХОМ гэж ямар баньдий юм бэ?!

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ олонд дэлгэжээ. Ёстой нэг марзганаж өгч. Орон сууцгүй гэж 4-5 хүн мэдүүлсэн байх юм. Траншейнд амьдардаг юм уу, хаашаа юм?
#улстөр #нийтлэл

Эрдэнэтийнхний хүсэлт

УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж бужигнуулж гарлаа. Өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялсан намаа ч, мамаа ч бас сандаргав.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Алдаагаа заавал давтахаас өөр гарцгүй гэж үү?

Монголчууд гаднаас авсан зээлээ “чулуу болгож” чадалгүй үрж, өрөнд уначихаад, эцэст нь хөнгөлөлттэй зээл өгсөн улсаа шулагч гэж хараагаад, өөрсдийгөө эзэн Чингисийн эх оронч удам гэж биеэ магтаад байх юм. Ийм увайгүй улсад дахин зээл өгч, хөрөнгө оруулж, хамтрах гүрэн олдох уу? Бид мөнгөгүй болсон болохоос тэд мөнгөгүй болоогүй.
#нийгэм #нийтлэл