Мөнгөний Ерөнхийлөгч айсуй
Ерөнхийлөгчийн сонгууль мөдхөн эхэллээ. УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулав. МАН-аас УИХ-ын дарга, тус намын дарга М.Энхболд, АН-аас Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) фракцын тэргүүн Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарыг албан ёсоор дэвшүүлээд байна.
Ерөнхийлөгчийн сонгууль мөдхөн эхэллээ. УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулав. МАН-аас УИХ-ын дарга, тус намын дарга М.Энхболд, АН-аас Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) фракцын тэргүүн Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарыг албан ёсоор дэвшүүлээд байна.
Тавь хоногийн дараа Монголчууд бид 2020 он хүртэл улс орноо удирдах эрхмийг сонгоно. Дөрвөн жил тутам, нэг л удаа улиран сонгогдох эрхтэй Ерөнхийлөгч бол Монголын төрийн тэргүүн, түмний манлайлагч юм.
Ерөнхийлөгч нь Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, олон улсын гэрээ байгуулах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийг томилох, эргүүлэн татах, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, өршөөл үзүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрх үүрэгтэй. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ба гишүүдийг, бүх шатны шүүгчийг томилох, ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулах эрх мэдэл ерөнхийлөгчийн гарт төвлөрсөн байдаг. Энэ хүнээс Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний шударга үнэний харуул болох шүүх засаглал яаж ажиллах нь хамаарна.
Иргэд нэр дэвшигчдийн тухай юу мэдэж байгаа вэ?
Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний тухай Монголчууд уламжлалт болон нийгмийн мэдээллийн хэрэгслээс юуг мэдэж авсны заримаас хураангуйлан буулгавал:
Х.Баттулга: дунд боловсролтой, ганзагын наймаагаар эхэлж мөнгө хийсэн, Солонгосын Номуранг компаниас олон арван сая доллар аваад буцааж өгөөгүй, 17 чингэлэг спиртийг нууцаар, татваргүй оруулснаас шоронд ороод гарсан, Их хувьчлалаар Баянгол зочид буудал, “Талх Чихэр”-ийн комбинат, Мах комбинатыг ямар нэг аргаар авч дөнгөсөн, Интербанк, Капитрон банкны эзэн, маш их хөрөнгөтөй хүн. Хамгийн дуртай киноны дүр нь Загалмайлсан Эцгийн Дон Корлеони, анхны компаниа түүн шиг Женко гэж нэрлэсэн. Бөх, бас хүн зодсон гэх мэдээлэл гарч байсан. УИХ, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан. Бондын мөнгөнөөс 280 сая доллар авч төмөр зам барихад зарцуулсан гэдэг хэдий ч, дутуу барьсан шороон далангаас өөр юм үлдээгүй. Төмөр замыг зөвхөн өргөн царигаар барихыг номлогч. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тухай нь асууж, шаардаж байгаа дүрс бичлэг олон нийтэд хүрсэн. АН-ын санхүүгийн тайлан нийтэд ил тод биш.
М.Энхболд: МУИС-ыг төгссөн. 1999-2005 онд Улаанбаатар хотын дарга, улмаар Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан, одоо УИХ даргын албыг хашдаг. Хотын дарга байхдаа Улаанбаатар сангаар дамжуулан нийтийн эзэмшлийн газрыг зувчуулж, газрын авлигын сүлжээг эхлүүлж, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барих болсоноос өнөөдөр жолооч нар түгжрээд, машиндаа өнждөг болсон. Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал зэрэг байгууллагуудыг өөрийн хүмүүстээ хувааж өгсөн. Хурдны морь уяач, намын санхүүжилт нь нийтэд байтугай, гишүүддээ ч нууц, төрийн өндөр албан тушаалын суудлуудыг 62 тэрбум төгрөгөөр борлуулах тухай ярианы бичлэг нь алдагдсан, зохиомол хэрэг гэж үгүйсгэдэг.
Н.Энхбаяр: УИХ-ийн гишүүн, дарга, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд, Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Москвад утга зохиолын дээд сургууль төгссөн, Английн Лидсийн их сургуульд нэг жил сурсан. МАХН 2011 онд нэрээ МАН болгомогц, хуучин нэрийг нь авч үлдсэн, цөөн гишүүдийн дарга. 2012 онд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс 2 жил 6 сарын ял түүнд оноосон боловч тодорхой хэсгийг эмнэлэгт өнгөрүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 8 сарын 1-ний зарлигаар өршөөл үзүүлэн, ялаас чөлөөлжээ. Хахуулийн хэрэгт сэжигтнээр татаад байгаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь одоог хүртэл Интерполоор эрэн сурвалжилж байна. МАХН-ын санхүүгийн тайлан нь нийтэд ил тод биш.
Гурван нэр дэвшигчийг иргэд мафийн, газрын, авлигын “загалмайлсан эцгүүд” гэж ялган нэг хэсэг нь үл итгэж, айдастай байгаа бол, нөгөө хэсэг нь дэмжиж, эрс тэс ялгаатай үзэл бодол илэрхийлсээр байна. Харин иргэдийн санал нийлж байгаа ГАНЦ зүйл нь Монголд дахиад л мөнгөний сонгууль болж буй явдал.
Мэдээж мөнгөний сонгуулиас мөнгөний ерөнхийлөгч л төрнө. Харин тэр их мөнгөний угшил нь иргэд бидний хамтын хөрөнгө гэдгийг иргэн бүр сайн мэдэхгүй, бүрэн ойлгохгүй байгаа.
АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин “иргэд нь саналын эрхээ мөнгөөр худалддаг болох тэр цагт ард түмний засаглал төгсөнө” гэдгийг Монголчууд мэдэх цаг иржээ. Гишүүд нь саналын эрхээ мөнгөөр худалддаг нам бол бүр хурдан устана гэдгийг намуудын гишүүд мэдээсэй.
Иргэд нэр дэвшигчдийн тухай юу мэдэхгүй байгаа вэ?
Хувь хүн, шударга ёсны (шударга ёс гэдэг нь шударга бус явдлыг шийтгэсний дараа нийгэмд үлдсэн үнэ цэнэ. А.Смит) хуулийг зөрчөөгүй л бол өөрийнхөө зорилгод өөрийнхөө сонгосон замаараа хүрэх эрх чөлөөг хангаж чадсан улс онцгой хурдтай хөгжсөнийг хүн төрөлхтөний түүх харуулж байна. Тэр эрх чөлөө нь зөвхөн хувийн хөрөнгийг хамгаалдаг, эдийн засагт чөлөөт өрсөлдөөнийг дэмждэг, харьцангуй жижиг төр засагтай улсад л байдаг.
Эдийн засгийн эрх чөлөөтэй, бизнесийн орчин нь тогтвортой, ойлгомжтой нөхцөлийг зөвхөн улс төр, эдийн засгийн чадварлаг байгууллуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Харин эдгээр байгууллуудыг хэрхэн ажиллуулж чадах вэ гэдэг нь улс орны төрийн тэргүүнээс хамаарна.
Ерөнхийлөгч нь капитализмыг аль хэр сайн ойлгож мэдсэн, эрх мэдлээ компаниудын чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн асуудлуудыг зах зээл өөрөө шийдэх боломж олгоход хэрхэн оновчтой ашигласнаас иргэдийн амьжиргааны түвшин хамаардаг болохыг хойд, өмнөд Солонгосын ялгаа тод харуулж байна.
Харин Монголчууд бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй энэ гурван хүн эрх мэдлээ тэгэж ашиглаж чадах уу, тэгэх мэдлэг, боловсрол, хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Нам дотроо ч мэдэхгүй атлаа, энэ тухай юу ч асуухгүйгээр бараг л нэг дуугаар баталж орхив. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч амаа “таглуулсан” болтой. Үр дүнд нь иргэд нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр дэвшигчдийн Монгол цустай, сайхан, гүндүүгүй эр гэх мэт хэлбэр, өнгөний тухай л маргаж, мэтгэлцсээр байна.
Монгол улсын иргэд бид яг ямар үзэл бодолтой, мэдлэг чадвартай хүнд энэ том эрх мэдлээ өгч, улс орныхоо хувь заяаг ирэх дөрвөөс найман жилд даатгах гэж байгаагаа мэдэх эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Грекийн гүн ухаантан Платон (МЭӨ 428-348) “Та улс төрд оролцохоос татгалзаж байгаа бол төлбөрт нь өөрөөсөө ч доор хүний эрхэнд орох болно” гэж нэгэнтээ хэлж байжээ.
Монголчууд бидэнд хамтын ашиг сонирхолоо нэгдэн хамгаалах чадвар суугаагүй, иргэний нийгэм бүрэлдэн тогтож чадаагүй байна.
Хэвлэл мэдээлэл нь жинхэнээсээ хараат бус, мэргэжлийн болж чадаагүй, иргэний нийгэм бүрэлдээгүй цагт жинхэнэ ардчилал Монголд ирэхгүй бөгөөд тэр болтол мөнгөний сонгууль болсоор, мөнгөний “хаад” төрсөөр, ардчилсан дарангуйлал бэхэжсээр байх болно.
2017.05.10
Зочин
Зочин
Сонгууль
монхоо
Зочин
zochin
zochin
зочин
зочин
SAIN TSAG IRNEE.TSAG NI BOLHOOR SHUU.
Мэтгэлцээн
Зочин
Зочин
soliin danzan
Urialagch
Билэгт
Zochin
Зочин
зочин
Зочин
Зочин
Tuya
Зочин
Харьцуулах
Bataa
Баатар
gotstur
Зочин
зочин
НИТХ
Зочин
number 1
зочин
иргэн
123
123
irgen
Монгол
Хотын иргэн
Иргэн
Иргэн
Иргэн
Зочин
Зочин
Иргэний төлөөлөл
Зочин