ГАР БУУ
Гар буу тойрсон бодролууд
Ерөнхий сайд гар буу гуялсан зураг гарчээ. Хүн гар буу гуялалгүй л яахав дээ. Өөрснөө архинаас өөр юм гуялж үзээгүй байж хүн шүүмжлэхээс өөр ажил алга уу.
Х Х X X X
Гэхдээ тэр нээрээ яагаад гэнэт буу зүүгээд гараад ирэв гэдэг асуулт толгойд эргэлдээд болохгүй юмаа. Хамтдаа бодылд:
- Тэр эгэл хүн, олдсон цэргийн хувцсыг нь өмссөн чинь угаасаа тийм буу наалдцан байсан ч байж болно. Татаад татаад салдгүй. Тэхээс солиорсон биш буу зүүгээд явжээдэг ерөнхий сайд гэж байхгүй!
- Тэр ер нь буу мөн үү? Жожгоолк байж болышдээ. Эерэгээр харцгаая л даа. Гитарчид тамхи татаж л байдаг шдээ.
- Ардчилсан намынхан фотошопдсон байж болох уу? Магадлал муутай л хувилбар юм. Тэд хоёрын хооронд гар биш их буу наах байсныг бүгдээрээ л мэдэж байгаа
- Ардчилсан намынхан гэснээс энэ ер нь 21 оны сонгуульдаа бэлдээд... Заза арай арай.
- Гэхдээ тийм байж болышдээ. Нөгөөх нь сонгуульдаа бэлдээд баахан амьтан хар муйхраар шоронд хийж үзүүлээд байхад наадах нь буу шийдэм бариад явах нь хэршдээ.
- Заавал сонгууль ч гэлтгүй саяын ҮХНӨ-өөр “Ерөнхий сайд танхимын гишүүдээ яах нь өөрийн дур” гэсэн өөрчлөлт орсон гэсэн. Ээ шинэ сайдуудаа хичээгээрэй дээ.
- Ер нь нэг бухимдалтай цэрэг гэнэт Ерөнхий сайдыгаа буудах гэж оролдвол бид дэлгэцийн цаанаас худлаа бахираад л хоцрышдээ! Мань хүн өөрөө зах дээр явжээснаа хамаг хамгаалагчаа хөөгөөд явуулцан. Хар л даа, тэр урт хивсээр ганцаараа алхаад байгаа биз дээ?
- Тэнд нь тэгээд тэр нэг цэнкэр цамцтаас өөр хамгаалчих ард түмэн ч байхгүй дан цэргүүд, ганц хоёр дарга нар л байсийшдээ. Тэхээр энэ дээд талын таамаг ер нь зөв шүү.
- Эсвэл цэргүүд жагсахыг хүлээнгээ багийнхантайгаа дадаандаж байтал гэнэт бүрээ дуугараад, мартаад тэр чигтээ гүйгээд явцан байж болно. Хаха худлаа худлаа тоголсын багийнхан нь арай ч байлдаж тоглохгүй улсууд байх.
- Зүгээр мань хүнийг сумтай гээд улсаас бууг нь өгсөн байж болно.
- Ер нь ерөнхий сайд яагаад буу зүүгээд явж болдгүүм бэ!!! Африкийн удирдагчид гоё л харагддаг шдээ!
- Тэгээд ч хүн гар буу зүүхгүй ямар хөл буу зүүгээд явж байхуу? Гуяндаа биш тэгээд төмсгөндөө наагаад явах уу!!! Хүн шүүмжлэх донтой юмнууд.
- Ер нь ч тэгээд хурандаа хүн буугаа гуяндаа өлгөнүү юундаа өлгөнө та нарт ямар хамаа байна?
X X X Х Х
Гэтэл бас Америкт байгаа Ё сайдын маань жиргээ гараад аа. Засгийн гишүүдэд ер нь буу тавьж өгдөг гэнэ. Цагаа олсон жиргээ болсон боловч “тэгээд яагаад тэрийгээ зүүгээд яваад байгаан?” гэсэн асуулт гараад эргээд байрандаа оччих төлөвтэй байна. Тиймээс энэ тухай цаг нь болохоор бичий. Бичий ч гэж дээ энийгээ ахиа л хуулчий.
Харин одоо буутай сайд нарын тухай бодолцы:
- Сайд нарыгаа хүндлэх сэтгэгдэл төрж байна. Ширээн доогуураа буутай. Зарим нь бочкин дотроо скочдож барицан нтр. Сарангэрэл эгч эднүүс жүлкийндээ тогтооцон нтр.
- Нямдорж сайд бүр баахан буутай. Оймс моймс энд тэндээ хийцэн. Сумаа дуусгаа л шидээ л, өөрийг гаргаж ирээ л буудаа л.
- Сайд нар маань ер нь ямар их хүлээцтэй, ухаантай улс байдийм дээ. Хоорондоо бишгүй л ална шуднаараа дуудалцаа биз дээ. Ганц буудахыг нь харсан уу бид нар?
- Гэхдээ л цагтаа Гүндалай малай, Портуун нтр буутай байсан гэж бодохоор л... Бүр Жагаа ах хүртэл сайд байсан л биз дээ?
- Гү тэгээд гишүүд маань бас зоригтой байжээ өмнө нь. Танхимд нь буутай хүмүүс орж ирчээд байхад загнаа л байдаг сан.
- Тээр жил Гарьдхүү тэгээ л урдаас нь хөдлөөгүйм бна лдаа.
- Сайдуудад гар буу өгдийм байж. Дэдүүдэд нь дутуу сумтайг өгдийм болуу, арай жижкэн гар буу өгдий болуу. Эсвэл хутга уу? Ёстой түмэн асуулт эргэлдэж байнаа чёрт.
- Хамтарсан засгийн үед яадаг байсийм болоо? АН-ын гишүүн, Бидний цөөхний М.Зоригт гуай Ё сайдын жиргээнд "надад лав өгөөгүй" гэж хариулсныг хараад гайхлаа. Бацаан байхад дүүдээ компьютэрийн залгаагүй гар бариулаад суулгачдаг шиг нөгөөдүүлд нь зүгээр бууны зургаар домнодог байсан байж болох уу? Зургий нь Занданшатар гуай зураад шүншиглээд өгдөг байсан байж болно.
- Сайд нарыг сумтай л гэж боддог байсан. Дутуу үнэлж байжээ.
- Эргээд санахад сайд нар энгэртээ гар мараа хийцэн зураг мэр сэр байдаг. Буугаа илээ л зогсож байдаг байж.
- Зургууды нь харахаар энд тэндээс нь бууны бариул товойгоод ч байгаам шиг санагдаад байхын
Х Х Х Х Х
Зургийн цомог:
Тэр буу нь гэнэт ойчоод газар ойж буугаад хивснээс нь гараад явчуул аваад өх хүн ойр хавьд нь байхгүй. ЕС маань өөрөө хивснээсээ гарч алхаж болку яахын бол? Дэмий юманд санаа зовохымаа би. Тэгээд гохноос нь юмаар гогодож авах гэж байгаад пан гээд буудчуул яанаа бас.
Тэгээд хамгаалах гээд ирсэн ард түмэн нь ийм ганцхан :(. Бусад нь дан буутай цэргүүд.
Нэг нь буугаа гаргаж буудахгаад, нөгөө нь самбаачлан гарыг нь барьчаад тэмцэлдээд байх шиг харагдана.
Занданшатар сайд маань буу хүсэх өргөдөл бичсэн байдаг. Гарын үсгээ эрхий хурууны хэв тавьж бариад.
Ийм л юм болоод байна даа цаагуур чинь. Буугаа аваагүй үлдсэнүүд нь яахым бэ тэгээд.
УУЧЛААРАЙ
Зочин
зочин
Ха ха Артаньян
Таагүй байна
Tegsh erh tegsh bilomj
Зочин
зайл
Зочин
Зочин
Зочин
Haldaga
Зочин
Зочин
Bat
Зочин
Бат
Зочин
Энх
Зочин
Чим
Зочин
Зочин
зочин
гүвь
Зочин
Зочин
ах
Хаха
Зочин
Зочин
:))))
Хоол
Зочин