Жам буюу Давхиж буй жаалхүү
Амьдрал бол бэлэг гэдэг нь тодорхой. Урт удаан, утга төгөлдөр, учиртай ухамсарт амьдралыг хүснэ ээ.
Давхиж буй жаалхүү эрч хүч, цаг хугацаа, бүгд л урд нь байх шиг. Гэтэл энэ гунигтай гэмээр аялгуу хүмүүний жам үүлэн чөлөө гэдгийг санагдуулах цаг хугацааны оньсогот их талаар уралдан давхихуй. Залуухан эрчимт хүмүүн нас тогтсон нэгэн бээр эргээд өтөл буурал болсон байх.
Агшин зуур амьдрал That’s it, Done, хаашаа, яах гэж давхиж байгаагаа нэг татаж тунгаах.
Амьдрал богинохон. Нэг л мэдэхэд уураг сүүл хүлхсэн өвгөн болж, өнгөрсөн амьдралаа шүүн тунгааж, сайн муугийн дэнсэн дээр өөрөө өөрийгөө жигнэн... гэж ирээд л суух.
Гэхдээ гунигтай эмгэнэлтэй бодол туйлын үнэн биш. Амьдралын тал цагийн урсгалд цогиулан давхиут урдаас тэврэх шилбүүрдэх салхины амт амьд гэдгээ мэдрэхүй.
Хурд хүчтэй аргамаг-амжилт бүтээлээс аз жаргалын нууцыг мэдрэх ажээ. Үүнд л амьдралын утга учир дээд чанар байгаа бус уу.
Амьдрал бол бэлэг гэдэг нь тодорхой. Урт удаан, утга төгөлдөр, учиртай ухамсарт амьдралыг хүснэ ээ.
Тэгээд ч мань чинь номын сан дотор дарс тамшаалан, тасалгааны цэцэг сонирхогч хаалттай нэгэн. Харин оюун бодолд жаалхүү довтолгожихуй. Тэнгэрт дэвших Mortal combat, Human Life!