Эдийн засаг 1,421 нийтлэл байна

О.Сүрэн: Тавантолгойн төмөр замыг америкуудаар үнэгүй бариулах боломжтой

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа. Тэрээр мэргэжлийн хүний хувьд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн шинэ төмөр замыг өөрсдөө мөнгө гаргахгүй, бусдаас зээл авахгүйгээр тавих боломж байгаа тухай ярьсан юм.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Мөнхийн хоёр хөрш минь мөн ч холуур даялж байна даа

Манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн ойр ойрхон айлчилж сүйд болсон. Үүний дараа бид зунжингаа “Талын зам”, хурдны замын төсөл ярьж хөөрцөглөв. Хойд урд хоёр хөрш маань манай нутгаар транзит бүх урсгалаа явуулж бид нэг болж авах нь хэмээн итгэж баярласаар явлаа.
#нийгэм #нийтлэл #эдийн засаг

Г.Дамдин: ГХШЭ-ийн ордыг бага гэлтгүй ашиглах хэрэгтэй

Энэ удаагийн дугаарын зочноор ГХЭ-ийн судалгааг олон жил явуулж, мэргэшсэн инженер зэрэг хүртсэн “Демон Инженеринг” ХХК-ийн захирал Г.Дамдинг урилаа. Тэрээр геологийн зураглал, холимог металл, ГХЭ, алтны үндсэн ба шороон орд, төмөр, нүүрсний ордуудын эрэл-хайгуулын чиглэлээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан билээ. Тиймээс энэ удаа ГХЭ-ийн судалгаа, ашиглалт, олборлолтын талаар асууж тодрууллаа.
#эдийн засаг #нийтлэл

Л.Хүрэлбаатар: Бид барууныхнаас их зүйл сурч, хөрш хоёр орны геологичдоос хол тасарсан

Алтны үндсэн ордын хайгуулын чиглэлээр 27 жил дагнан ажиллаж байгаа геологич Л.Хүрэлбаатартай ярилцлаа. Тэрээр олон оронд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
#эдийн засаг #нийтлэл

Мал, хил, хэлтэйгээ байхад Монгол алзахгүй

Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай 40 саяас дээш толгой тоологдоно.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Хотоо хот шиг болгохын хүслэн буюу нэгдсэн ложистик - терминалтай болцгооё

Японы хотуудын нэг онцлог байдаг юм. Тун цэвэрхэн, бүх юм тэнд хачин цэгцтэй. Байх ёстой юм, байх ёстой байрандаа л байхаас, эх толгойгоо алдсан зах замбараагүй юм гэж даанч үгүй. Энэ нь ”япон мээнэжмэнт”-ийн агуу чанар.
#эдийн засаг #нийтлэл

Д.Ганболд: Манайх шиг жижиг улс өөрсдийгөө дэлхийн зах зээлээс стандартаар хязгаарласан нь буруу жишиг

Энэ удаагийн ярилцлагын зочноор Тефис майнинг компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдыг урилаа. Тэрээр геологийн салбарт 25 жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн турш нүүрсний чиглэлээр дагнан ажилласан юм. Түүнээс чулуун болон хүрэн нүүрсний хайгуул, олборлолтын онцлог, технологийн ангилал, баяжуулалт, боловсруулалт, худалдааны талаар асууж сонирхлоо.
#эдийн засаг #нийтлэл

Ертөнцөөр мөнгө тэнэж явна!

Даяаршил, харилцан хамаарал, интеграцчилал... өөр юу ч гэнэв, ийм нэр томъёо XXI зуунд биднээс салахгүй. Экологи, хөдөлмөр, мөнгө, мэдээлэл, технологид гарч буй энэ их хувьсал, шилжилт хөдөлгөөнийг хүн төрөлхтөн хүчрэхээсээ өнгөрсөн. Өндөр түвшний
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Хөгжлийн зүтгүүрээс тушаа нь болсон УБТЗ

Төмөр замын тээвэр бол аль ч улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зүтгүүр нь юм. Манайд ч тийм байлаа. 1938 онд Налайх-Улаанбаатарын 42 км нарийн төмөр замаар нүүрс тээвэрлэн анхны цахилгаан станцад нийлүүлэн Монголын аж үйлдвэрийн суурийг тавьсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Ш.Лхагвадорж: Монгол Улс байгалийн шалгарлыг давж үйлдвэржиж чадахгүй бол дэлхийн хөрснөөс арчигдана

ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн, металлургийн инженер Ш.Лхагвадоржтой ярилцлаа. Тэрээр өргөн мэдлэгтэй нэгэн билээ. Тиймээс Монгол Улс байгалийн хуулинд сөхөрч, дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч арчигдахгүйн тулд зайлшгүй үйлдвэрлэгч орон болох шаардлагатай.
#эдийн засаг #нийтлэл

Төөрдөг байшинд

Монголын барилгын салбар төөрдөг байшин шиг болжээ. Тэдний дотор хамгийн их төөрөлдсөн нь барилгатай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд аж.
#эдийн засаг #нийтлэл

Ж.Тогтох: Ашигт малтмалын лицензэт талбайн хайгуулын ажлын сүүдэрт региональ судалгааны бодлого алдагдсан

Монголын эрдэс баялгийн салбарт 34 жилийн турш хүчин зүтгэж буй Ж.Тогтохыг сэтгүүлийнхээ энэ удаагийн зочноор урилаа. Тэрээр “ГЕОСАН” ХХК-ийн ерөнхий геологичоор ажилладаг билээ. Түүнээс геологийн зураглалын ажил болоод энэ салбарт хамгийн их дутагдаж буй тулгамдсан асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар асууж тодруулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Ерөнхий сайдын ерөнхий онош

Ноён Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо ”Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно” гээд ”бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон”-ыг цохон тэмдэглэв. Манай улсын эдийн засгийн систем гэж юу болох, яагаад хямраад байгааг үнэхээр л нэг сайн оношилж эдгээх шаардлага байна.
#эдийн засаг #нийтлэл

Улаан лууван шиг төсөв

Засгийн газраа огцруулсан Монгол Улс бас Их Хуралгүй болчих шахав. 2015 оны төсвөө баталж чадахгүй бол маргааш нь тарах ёстой байсан Их Хурлын гишүүд сандран төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг урьд өдөр нь, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хамтад нь ”бөөндөөд” 59 хувийн ирцтэй (45 гишүүн) хурлаасаа 83.9 хувиар (38 гишүүн) дэмжин, арваннэгдүгээр сарын 14-ний өдөр яаран батлав.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

З.Ганбаатар: Нормчлолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

Геологийн эдийн засгийн асуудлаар МУИС-ийн геологи, геофизикийн тэнхмийн багш З.Ганбаатартай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Бид чоно шиг биш мал шиг

Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ гэдэг үг худал ажээ. Махаа өгөх Монгол бөхийж, мах авах Орос гэдийж байна. Орос баян орон болохоор Монголын махыг авахгүй байсан ч хотойхгүй. Харин ядуу Монгол 2 тэрбум орчим доллараараа Оросоос шатахуун, эрчим хүч импортолж, тарчиг сан хөмрөгөө гүвдэг тул жаахан махаа шавхаж өгөхөөр бөхийнө.
#эдийн засаг #нийтлэл

Алагчилсан татвар

Улс орны эдийн засгийг бүхэлд нь ДНБ-ээр нь буюу тухайн улсын нэг жилд бүтээн бий болгосон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчид очсон үнээр хэмждэг. Мөн бүтцээр нь тухайн улсын жилийн хэрэглээ буюу иргэд, бизнесийн худалдан авсан нийт бараа, үйлчилгээ, дээр нь бүх хөрөнгө оруулалт, дараа нь Засгийн газрын худалдан авалт, эцэст нь гадаад худалдааны зөрүүг нэмж тооцдог.
#эдийн засаг #нийтлэл

Л.Алтангэрэл: Манай дөрвөн ордын нийт нөөц 332 сая.тн болж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш нэмэгддэг. Тээвэрлэлтийн гол хөдөлгүүр болох шатахууны хувьд манай улс нэг улсаас хамааралтай байгаа нь эдийн засагт болоод улс орны аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй.
#эдийн засаг #нийтлэл

Улайрсан татварынхан

Татвар яагаад заавал байх ёстой гэж? Яагаад гэвэл хүний амьдрах, эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй байх гэсэн гурван үндсэн эрхийг хамгаалах зорилгоор цэрэг, цагдаа зохион байгуулж ажиллуулах анхдагч үүрэгтэй төр засгийн зардлыг иргэд хамтарч гаргах болсон юм.
#эдийн засаг #нийтлэл

Нэг өдрийн дотор 32 хувиар унасан хувьцаа

Хонгконгийн бирж дээр MONGOL MINING (0975.HK) кодоор бүртгэгдсэн хувьцааны үнэ 10 сарын 31-ний Баасан гаригт 32.04 хувиар уналаа. Энэ бол бидний хэлж заншсанаар Ухаа худаг, олон улсад бол Mongolian mining corporation гэх компанийн хувьцаа юм.
#эдийн засаг #нийтлэл

Д.Даваасамбуу: Бид ус их ашигладаг үйлдвэрлэлийн технологи руу хошуурвал Монгол үндэстэн тун амархан мөхнө

Саяхан “Ашигт малтмалын ордын хайгуул, нөөцийн тооцоо, нөөцийн ангилал” нэртэй номоо гаргасан Дэд доктор, геологич, минералогич Д.Даваасамбуу гуайтай ярилцлаа. Монголын ганц саалийн үнээ гэгдэж байсан Эрдэнэтийн ордын хайгуул, олборлолтод 30 гаруй жил ажилласан түүнээс нөөцийн ангилал, бодох аргачлалын талаар асууж тодруулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Монголбанкны цоо шинэ “модель”-ийн үр дүнг хэн залгичихав

Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шинэ бүтцийг бий болгож, түүндээ даалгавар өгч Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгөний төслүүдийг хэрэгжүүлж их бүтээн байгуулалтыг “уянгалуулан” цогцлоосон.
#эдийн засаг #нийтлэл

Их хаанаа дахиад ”ичээх” үү

2012 оны аравдугаар сарын 25-нд шинэхэн УИХ чуулж “эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санх үүжүүлэх зорилгоор” дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд үе шаттайгаар арилжаалах тогтоол гаргав.
#эдийн засаг #нийтлэл

Г.Ёндон: Кондицийн зураглалаа түлхүү хийснээр улс дэд бүтцээ түүндээ тохируулан барьж байгуулах боломжтой болдог

Геологийн салбарт 40 жил хүчин зүтгэж буй ахмад геологич Г.Ёндонтой ярилцлаа. Өөрийн зөн совиндоо хөтлөгдөн геологич мэргэжлийг сонгосон тэрээр мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон нэгэн билээ. 1:200 000, 1:50 000-ны машстабтай геологийн зураглалын олон ажилд гар бие оролцсон түүнээс залууст сургамж болох үүднээс өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлийнх нь талаар асууж тодрууллаа.
#эдийн засаг #нийтлэл

Залуургүй завин дээр...

Нобелийн шагналт, орос гаралтай, Америкийн эдийн засагч Василий Леонтьев зах зээлийн эдийн засгийг дарвуулт хөлөг онгоц гээд, залуур нь төрийн зохицуулалт, харин дарвуулыг нь хүний идэвх, санаачилгатай зүйрлэжээ. Тэгвэл Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод хориод жилийн дараа залуураа алдаж, их далайн мандал дайвалзан, давалгааны аясаар шидэгдэх бяцхан завь шиг болчихлоо.
#эдийн засаг #нийтлэл

Оросыг хонины маханд оруулчихаад дараа нь хонио зарж баяжих үлгэр энэ болой

Монгол Улс 60 сая малтай. Энэ их малынхаа махыг Оросод зарж ашиг олохоор боллоо хэмээн сүүлийн хэд хоног бид дээлэндээ багтахгүй сагсалзав биш үү. Сүүлийн 20 жилийн гол түншүүд болох Япон, Солонгос, Америк хүртэл жижигхэн харагдах шиг боллоо.
#эдийн засаг #нийтлэл

Ж.Бямба: Геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нэгдмэл байх ёстой

МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Ж.Бямбатай Геосан компанийн геологич Б.Банзрагч ярилцсаныг уншигч танд хүргэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Алтыг идэж болохгүй, гэвч...

Энэ тухай би гэхэд дөнгөж өнгөрсөн зунаас л бодож эхэлсэн нь хачирхалтай юм шүү. Монголын алтны магнат гэгддэг МАК компанийн говийн бүсэд барьж байгуулсан барилгын том үйлдвэрүүдийг харж яваад төрсөн бодол. Алтыг идэж болохгүй, өмсөх ч аргагүй, гэвч...
#эдийн засаг #нийтлэл

Оролцоотой өсөлт

Монголчууд бид англи хэл дээрх “inclusive economic growth” гэдэг үгийг эдийн засгийн хүртээмжтэй, хамарсан, хамааруулсан, оролцоотой өсөлт гэх мэтээр орчуулан ойлгож, төр засгийн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэлэлцэхдээ ашиглаж ирлээ. Нийгмийн бүх давхаргын төлөөлөлд эдийн засгийн хөгжилд оролцох ижил тэгш боломж олгох санааг илэрхийлж ирсэн учир энэ нэр томъёог оролцоотой өсөлт гэх нь илүү тохиромжтой аж.
#эдийн засаг #нийтлэл