Эдийн засаг 1,345 нийтлэл байна

Т.Отгонбаяр: Хэн нэгний бодсон нөөцийг ЭБМЗ бүртгэж, батлан даана гэдэг буруу тогтолцоо

Монголын хийгээд дэлхийн бахархал болсон “Оюутолгой” зэс-алтны порфирийн ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” ХХК-ийн Нөөцийн Ерөнхий Геологич Т.Отгонбаяртай ярилцлаа. Түүнээс ашигт малтмалын нөөцийн ангилал, одоо мөрдөгдөж буй зэрэглэлийг барууны стандартад хэрхэн хүргэх болон “Оюутолгой” ордын талаар асууж тодруулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Шаварт зоогдсон хөгжлийн шалтгаан ба гарц

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, манай улс яагаад эдийн засгийн хүндрэлд орчихоод байх болсон, яагаад баян ядуугийн зааг ялгаа улам тэлж, нийгэм улам бүр улстөржөөд байгаа, яаж энэ бүхнийг засаж өөрчлөх зэрэг асуудал эдүгээ хариуцлагатай монгол хүн бүрийн санааг зовоож, сэтгэлийг эзэмдэх боллоо.
#эдийн засаг #нийтлэл

О.Чулуун: Газрын ховор элементийг нямбай, ул суурьтай судлах ёстой

Энэ удаагийн зочноор МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх геологич, доктор О.Чулууныг урьж сүүлийн үед яригдаж буй газрын ховор элементийн эрэл хайгуул, судалгааны ажлын талаар асууж тодрууллаа.
#эдийн засаг #нийтлэл

Шувтарсан цагаан бумба буюу Өлөн үнэгний үлгэр

Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш өсөх үзэгдэл цаашид бас үргэлжлэх бололтой. Банкинд мөнгөө доллароор хадгалсан хүмүүс үүнээ төгрөг, эсвэл юань болгож байгаа, энэ нь хэнд ч ойлгомжтой алхам.
#эдийн засаг #нийтлэл

Ц.Төгөлдөр: Технологийн компани байгуулах зайлшгүй шаардлагатай

“Micromine Mongolia” компанийн захирал Ц.Төгөлдөртэй геологи, уул уурхайн компанид ашиглагддаг программ болоод Монголын эрдэс баялгийн салбарт учирч буй хүндрэл, түүнийг хэрхэн даван гарах арга замын талаар ярилцлаа.
#эдийн засаг #нийтлэл

“G class”-ийн хэрэглэгчид кнопоо дарж “Prius”-чүүдийн эрх ашгийг хамгаалж өгөөч!

Дээхнэ би “Range rover”, “Excel”-ийн үнийн талаар бичиж байсан даа.Сануулбал, “Range rover”-ийн үнийг Монголын автомашины дундаж үнийн жишиг болгон зарласнаар “Excel”-ийн үнийг өсгөөд байсан тухай юм. Харин одоо тэрхүү санаатайгаар буруу харьцуулалт хийж зохиомлоо үнэ ханшийг хөөрөгдсөний үр дүн гарч инфляци өссөөр байна.
#эдийн засаг #нийтлэл

Эдийн засгийн алуурчид аа! Эх орончийнхоо ажлыг хийгээч ээ!

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар нэмлээ. Ийм мэдээг сонссон олон нийтийн дунд “Мөнгөний бодлогын хүүг нэмсэн бол муу” гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн. Товчхондоо хоёр муу хувилбараас арай дээрийг нь сонгосон хэрэг л дээ. Төгрөгийн ханшаа тогтворжуул гэж Монголбанкнаас шахсан.
#эдийн засаг #нийтлэл

Түншлэл ба түнш

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, бизнес форумд оролцож, Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийж дөрвөн жил бэлдсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэв. Чөлөөт худалдаанаас гадна шууд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт зэрэг өргөн хүрээг хамарсан энэ хэлэлцээр нь парламентаар удалгүй баталснаар хүчин төгөлдөр болох юм.
#эдийн засаг #нийтлэл

Ц.Баярсайхан: Тухайн салбарт баримтлах бодлогыг төрийн байгууллага бус институт хэрэгжүүлэх ёстой

Монголын геологийн салбарт тэр дундаа алтны чиглэлээр 30 орчим жил дагнан ажиллаж буй геологич Ц.Баярсайхантай ярилцлаа. Тэрээр Мөрөнгийн зураглалын экспедицэд геологичоор ажилласнаас хойш Монголын бүх алтны ордуудыг үзэж танилцжээ.
#эдийн засаг #нийтлэл

Д.Жаргалсайхан: Үндэсний компаниуд цул сульфидийн ордод түшиглэн эдийн засгийн чадамжтай болох боломжтой

Эгэл малчны хүүд БНУУ-д геологич мэргэжил эзэмших хувь тохиосон нь түүний амьдралыг эрс өөрчилсөн гэлтэй. “Мундаг ах” хэмээн геологичдодоо хүндлэгддэг Д.Жаргалсайхан төр засгийн итгэлийг дааж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон хүн. Тэрээр Геологийн мэдээллийн сан байгуулах санал санаачлагыг гаргаж, бодит ажил болгосноороо түүхэн гавьяатай нэгэн.
#эдийн засаг #нийтлэл

Н.Батсүх: Монгол Улсад гидрогеологийн нэгдсэн бодлого алга

Энэ удаагийн зочноор ШУ-ны доктор, ШУТИС-ийн ГГТС-ийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарын профессор, МУ-ын гавьяат багш, Олон улсын гидрогеологичдийн холбооны гишүүн профессор Н.Батсүхийг урьж хөндүүр сэдэв болоод буй газар доорх усны нөөцийн талаар ярилцсанаа хүргэе.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Ухаалаг төр нь хаалттай клуб гэж үү

Монголчууд бид энэ жил үндэсний их баяр наадмаа маш өргөн хүрээнд, онцгой урт хугацаагаар тэмдэглэж байна. Анх удаа гурав биш тав хоног нийтээр амрах хууль гаргаж, 120-иод сумын 90 жилийн ой тохиож нийслэлээс эхэлсэн наадмын нүсэр давалгаа хөдөөгөөр түгэн тарж байна.
#нийтлэл #эдийн засаг

З.Ган-Очир: Хайгуулын салбар бол мэдлэг шаардсан шинжлэх ухааны ажил

Энэ удаагийн ярилцлагын зочноор “Хөх тэнгэр капитал партнерс” компанийн захирал З.Ган-Очирыг урилаа. Тэрээр 2000 онд Канадын Хэйлибюригийн уул уурхайн сургууль, 2004 онд ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженерээр тус тус төгсчээ.
#эдийн засаг #нийтлэл

А.Лхагвасүрэн: Хямралын энэ үед иргэдийн цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай

Бизнесийн залуу үеийнхний төлөөлөл болох “Ласти интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал А.Лхагвасүрэнтэй ийн хөөрөлдлөө.
#эдийн засаг #нийтлэл

Г.Жамсрандорж: Шар нунтаг аюул дагуулах хэмжээний цацраг ялгаруулдаггүй

Цацраг идэвхт ашигт малтмалын гол төлөөлөгч болох ураныг олон нийт атомын цахилгаан станцад ашигладаг хортой бодис хэмээн ойлгодог. Тэгвэл байгаль дээр өргөн тархсан, энгийн нөхцөлд төдийлөн хор хөнөөл учруулдаггүй, олборлох технологийн хувьд хялбар уг эрдэсийн талаар Монгол Улсын зөвлөх геологич, Геологи-эрдэс судлалын ухааны доктор Г.Жамсрандоржоос асууж тодруулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Баялгаа зөөхөд ч, банк байгуулахад ч хөршийнд хүрэх дэд бүтэц хэрэгтэй

Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг гаднаас, тэр дундаа стратегийн үр дагавар бүхий нефтийн хэрэглээгээ 100 хувь хойд хөршөөс импортоор хангадаг бол экспорт ч ялгаагүй 99.9 хувь өмнөд хөршөөс хамаарч байна. Нэг үгээр бол монголчууд бид импортын ч хараат, экспортын ч хараат улс болсноо эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой санагдана.
#эдийн засаг #нийтлэл

“Рио Тинто” компанийн ерөнхий геологич Б.Очирхуяг: Дотоодын компанид ч бизнесийн тогтвортой орчин хэрэгтэй

“Рио Тинто Холдингс” компанийн ерөнхий геологич Б.Очирхуягтай ярилцлаа. Тэрээр гадны компанид ажиллаж өөрийн болон Монголын геологичдийн нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгэн. Б.Очирхуяг геологичтой ярилцаж суухдаа Монголынхоо бүхий л газар нутгаар явж үзсэнд нь бахархахын зэрэгцээ геологийн шинжлэх ухааныг Монголчууддаа яаж зөв талаас нь ойлгуулах вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Л.Хангай: Төмөр замыг геополитик, бас геостратегитай холбож ярих хэрэгтэй

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан “Оросын төмөр замууд” (РЖД) нийгэмлэгийн Монгол дахь охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Хангайтай төмөр замын хөгжлийн талаар ярилцлаа.
#эдийн засаг #нийтлэл

Төгрөгөө чангалах сонгомол арга

Монгол Улсын статистикийн мэдээгээр эдийн засаг дахь мөнг өний нийлүүлэлт (гүйлгээнд буй бэлэн болон банкуудын харилцах, хадгаламжийн дансанд буй төг, валют нийлээд) 2014 оны тавдугаар сарын эцэс гэхэд 10.2 их наяд төгрөгт хүрч жилийн өмнөх өөс 30 хувиар өсчээ.
#эдийн засаг #нийтлэл

Монголын хөгжлийн ирээдүй бол Зүүн хойд Ази

Өнөөдөр цаг заваа гарган манай сэтгүүлд ярилцлага өгч байгаа танд талархаснаа илэрхийлье. Эхлээд та манай уншигчдад туслах зорилгоор өөрийгөө танилцуулж өгнө үү.
#эдийн засаг #нийтлэл

47 дугаар өргөрөг, гурван ам.долларын геополитик

Харвардын их сургуулийн доктор, профессор, стратеги судлаач С.Хантингтоны одоогоос 21 жилийн өмнө бичсэн “Иргэншлүүдийн мөргөлдөөн” нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэнэт тархав. Энэ нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотой бололтой.
#эдийн засаг #нийтлэл

Б.Гандөш: Эдийн засгийг өсөлтөнд хүргэх геологийн салбарт буруу бодлого явуулж байгаа учраас Монгол Улс хүнд нөхцөлд байгаа юм

Монголын геологийн салбарт жинтэй хувь нэмэр оруулж байр суурь, орон зайгаа бэхжүүлж чадсан “Гоби эксплорэйшн” компани 2003 онд гарын таван хуруунд багтах хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан түүхтэй. Тус компанийн Ерөнхий захирал Б.Гандөш нь нийгмийн шилжилтийн үед Францад боловсрол эзэмшсэн геологич.
#эдийн засаг #нийтлэл

Эдийн засгийнх биш ээ, институцийн хямрал

Уул уурхайн хийрхлээр хөөрөгдсөн Монголын эдийн засаг газардлаа.
#эдийн засаг #нийтлэл

Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна

Төрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө зээлээр аваад идчихсэн мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ.
#эдийн засаг #нийтлэл

Ц.Мянганбаяр: Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцөндөө тулгуурлан Төв Азийн хөрөнгийн бирж байгуулах бүрэн боломжтой

1997 оноос хойш алтны салбарт бизнес эрхэлж буй “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяртай ярилцлаа. Монголын урдаа барих бизнесмэнүүдийн нэг тэрээр Америк сонины тасархайг олж уншсанаар геологи, уул уурхайн салбарт эргэлт буцалтгүй орсон түүхтэй.
#эдийн засаг #нийтлэл

Тоотой тоглоомын тоогүй тавилан

Шинэчлэлийн Засгийн газар шахаанаас түр амсхийх 100 хоногоо УИХ-аас авлаа. Хаврын чуулганы хугацааг парламент тэдэнд өгч байна. Ямартай ч Засгийн газар наадамтай золгоно. Энэ хугацаанд чухам юу хийх нь олны анхааралд хамгийн ихээр өртөж байгаа. Үр дүн нь тодорхойгүй, шалгуур байхгүй 23 ажлыг хийснээр эдийн засаг эрчимжинэ гэж сайд нар өөрсдөө ч тооцсон, УИХ ч тэдэнд итгэл үзүүлсэн.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Ханшийн зөрүүнээс хэн хожив?

Монголбанк өнгөрөгч пүрэв гариг (2014.05.29)-т дуудлага худалдаагаар 17.7 сая ам.долларыг 1826.50 төгрөгийн ханшаар банкуудад заржээ. Харин тэр өдөр банкууд нэг ам.долларыг 1 832 төгрөгөөр тооцон сольж байлаа. Бардаагаар банкууд ханшийн зөрүүнээс нийтдээ 97.35 сая төгрөгийн унац гаргахаар аж. Төгрөг сулрах хэрээр бидний цалин дор хаяж 25 хувиар “хорогдсон” бол зарим хүний хэтэвч зузаарсан байж ч болох нь...
#эдийн засаг #нийтлэл

”Рио Тинто” бидний найз мөн үү

Монголын хамгийн том, зэс, алт олборлогч “Оюутолгой” компанид 7000 монгол, гадаадын 400 иргэн ажиллаж байснаас 300-г нь өнгөрсөн долоо хоногт халав. Арван сарын өмнө халсан 1700 хүн дээр нэмэгдээд 2000, тэдний гэр бүлийг оруулаад тооцвол арваад мянган хүн орлогын эх үүсвэрээ нэг жилийн дотор алдлаа.
#эдийн засаг #нийтлэл

Л.Хангай: Ойлголцож чадвал хийн хоолойг Монголоор дайруулах нь оросуудад ч ашигтай

Сүүлийн үед манай төр, засгийн тэргүүнүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ойр ойрхон уулзаж хоёр орны харилцааны асуудлаар ярилцлаа. Үүнтэй холбогдуулан 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайтай хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж эдийн засгийн хүндрэлийг давцгаая

Эдийн засаг хямарсан, хямраагүй гэж мянга мэтгэлцээд нэмэргүй болчихлоо. Одоо аль болох түргэн, хохирол багатай гэтлэх талаар ухаан сийлэх нь ононо. Улс орны эдийн засгийг тэвээрэгтэй байлгахад төр засгийн аугаагаас тийм ч хамааралтай биш. Харин цөөн хэдэн үндэсний компаниуд нь төрийн толгойд байгаа хэдэн хүнтэйгээ нийлээд улс орноо бүхэлд нь чирч явдаг.
#эдийн засаг #нийтлэл