Цэцийн гишүүн П.Очирбат vs ММС-ийн ТУЗ-ийн гишүүн Mr.P.Ochirbat
Тээр жил манай улс Ерөнхийлөгчтэй болсон юм. Дарга гэдэг үгийг энэ үгээр солихын цаана хэмжээлшгүй их эрх мэдлийг олгож буйгаа гадарлаж байвч сонгож орхисон. Монголчууд анхны Ерөнхийлөгчийнхээ талаар ариун цагааханаар, бараг л “маанайж манарч байгаад юу ч идэж ууж амжаагүй” гэсэн бодолтой явдагсан.
Тээр жил манай улс Ерөнхийлөгчтэй болсон юм. Дарга гэдэг үгийг энэ үгээр солихын цаана хэмжээлшгүй их эрх мэдлийг олгож буйгаа гадарлаж байвч сонгож орхисон. Монголчууд анхны Ерөнхийлөгчийнхээ талаар ариун цагааханаар, бараг л “маанайж манарч байгаад юу ч идэж ууж амжаагүй” гэсэн бодолтой явдагсан.
Ингээд анхныхаа Ерөнхийлөгчийг гэнэн цагаахан инээд нүүр дүүрэн цацруулж эгэл боргилхон ардын үгсээр айлдвараа хээ шаагүйхэн ярьчихдаг эгэл монгол. Гэвч тэрбээр бусдын адил энд тэнд элдэв хэлбэрээр мөнгө тоншиж явсан нь саяхнаас сэтгэл дэх имижийг эвдэж цочирдуулсан гэхэд хилсдэхгүй. Тэр тусмаа Кайманы аралд бүртгэлтэй “Mongolian mining corporation” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, их хэмжээний цалин авдаг болох нь тус компанийн 2014 оны үйл ажиллагааны аудитын тайланд тусгагдсан байхыг олж үзэв.
Анхны Ерөнхийлөгч маань одоо Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүний том алба хашдаг. Гэтэл Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь төрийн тусгай албан тушаалд хамаарч байна.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль гэж бий. Өөрөөр хэлбэл Цэцийн дээр “тэнгэр, нар, сар, од биш бас л хууль байдаг аж. Энэхүү Цэцийн тухай хуульд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “... Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй” гэж заасан.
Түүнчлэн Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулийн хуулийн 20 дугаар зүйлд нийтийн албан тушаалтны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтын талаар заасан бөгөөд 20.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэжээ.
Үүнээс үзвэл гадаадын хуулийн этгээдийн удирдах байгууллагад эрх бүхий албан тушаал хаших үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүний үйл ажиллагааг зохицуулж буй салбарын хууль болох Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй байна.
Энэ хуулиас харахад Цэцийн гишүүн П.Очирбат Үндсэн хуулиа зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын дарга авлига авч байгаад “баригдсан”, Хил хамгаалах газрын дарга нууцаар хил зөрчиж яваад хилчдэдээ “гардуулчихсан” мэт сэтгэгдэл төрүүлж ой гутахад хүргэлээ.
Уг нь тэрбээр хуульч биш боловч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр олон жил ажиллалаа. “Цэцийн Санта” гэж хуулийнхан хөгжилддөг ч хашиж байсан алба, төрийн албаны туршлага, ахмад насыг нь хүндэлдэг билээ. Гэтэл энэ удаад “Цэцийн Санта”-гийн “сахал” хуурамч гэдэг нь батлагдчихлаа. Багийг нь хуулбал Кайманы арлын ММС компанийн Mr. P. Ochirbat гарч ирж байна.
Тэгээд одоо хуулиа зөрчсөн Үндсэн хуулийн “манаач”-ийг яах вэ. Хуулиар бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нь аж ахуйн үйл ажиллагаа удирдах, тэр дундаа гадаад улсын аж ахуйн нэгжийн удирдах байгууллагад ажиллах, эрх бүхий албан тушаал хашиж, цалин авч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байна.
Энэхүү зөрчил нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу нийтийн албан тушаалтныг албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх хариуцлага ногдуулах нөхцлийг бүрдүүлж байна.
Энд түүний гэр бүлийнхний бизнесийг бол оролцуулж “задлан шинжилгээ” хийсэнгүй. Зөвхөн нэг жишээ дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн охин Оюумаа “Айвенхоу Майнз” компанийн Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. Яагаад ч заавал ҮАБЗ-ийн дарга асаны төрсөн охиныг энэ албанд томилох болсон юм бэ. Энэ талаар хэн ч сонирхож байсангүй. Харин Оюутолгойн гэрээний талаар анхны Ерөнхийлөгч маань, ядаж уул уурхайн инженерийн хувьд ч шүүмжлэлтэй үг унагах нь ховор, харин ч сурталчилгааных нь номыг туурвиж байсанд мэргэжил нэгтнүүд нь сэтгэл дундуур байдаг юм билээ. Лав үнэ төлбөргүй ном бичээд суугаагүй нь лавтай.
Шарын голын уурхайн ерөнхий инженер асан, Монголын бүх уурхайгаар хэрэн тэнүүчилж байсан ховор мэргэжилтэн Тавантолгойн талаар дуугүй л сууж байсансан. Гэтэл саяхнаас гэнэт дуу орж УИХ-ын дарга руу дайрч эхлэв. Тэсэхээ байсан хэрэг. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс” компаниас 24 мянган ам.доллараар цалинждаг үнэ цэнтэй этгээд болох нь холбогдох баримтуудаас харагдаж шуугиан тарив. Тэр ч байтугай “ММС”-ийн тайланд дурдсанаар Урамшууллын хорооны дарга, Аудит болон нэр дэвшүүлэх хорооны гишүүн гээд олон мяндагтай юмсанж.
Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувьд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиа уншаад, түүнийг даган биелүүлж, наад зах нь Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээсээ л нуух хэрэггүй байсан юм. Ямартай ч хамгийн эхлээд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Үндсэн хуулийг мөрдүүлэх нь чухал болоод байна. Хуульд заасан ажлаас халах хүртэл арга хэмжээг авсан ч дундарч хоосрохооргүй орлоготой нэгэн аж. Энэ зөрчлийг арилгахгүйгээр цааш явах нь утгагүй төдийгүй дээр жишээ татсанчлан Авлигатай тэмцэх газрын дарга авлига авчихсан юм шиг санагдаад болдоггүй ээ.
Авлига гэснээс Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П. Очирбат нь Авилгын эсрэг хуулийг мөрдөх ёстой этгээд мөн болж таарлаа. Гэтэл тэрбээр “ММС” компаниас авч байгаа цалингаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, Авилгатай тэмцэх газраас нуусан сураг бас гарч эхлээд байгааг дуугүй өнгөрүүлэх эрхгүй билээ. Цаадах чинь тэгж яривал “Ардчилсан Ерөнхийлөгч” гэсэн тодотголтой байсан юм шүү дээ. Тэгэхээр бүр ч ил тодоор шийдэх нь зүйтэй.
Зочин
Зочин
Зочин
zochin
УНШИГЧ
Зочин
Зочин
Зочин
zochin
bat
зочин
Зочин
Зочин
666
Baagii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Төөгий
Төөгий
Гана
ИРГЭН
иргэн
zochin
ц
Зочин
Очко
g
Оргилмааг харааж зүхээд байгаа хүмүүст
Оргилмааг харааж зүхээд байгаа хүмүүст
genen
No Justice No Peace
Тер муу менежер байх эрхгvй, ёсгvй!
Zochin
Өвгөн
Зочин
s
Шударга нэгэн
Зочин
Зочин
Монгол
Зочин
huulich
зочин
хуульч
Зочин
Зочин
Зочин
ubobserverindependent
baasan
sss
гайхмаараа
njut;
Zochin
unschigch
Зочин
ichej amidraasai
Rule of Law
Rule of Law
Rule of Law
Rule of Law
Rule of Law
Rule of Law
Vbb
Батый
byzar
galaa
MMC =THE GREATEST FRAUD EVER in MONGOL
Зочин
njut;
zochin
оЧИР
mongol
batdorj
Зочин
өөөөөөөөө
иргэн
Zochin
Зочин
Баабарын сүүлийн нийтлэлд:
Зочин
М
Зочин
Гэрэл
Зочин
ооч
Зочин
Өө хөөрхий
Зочин
Зочин
4
ss
рэнчиндорж
Уруудахмаа
Зочин
ßàäàã þì áý, Åðºíõèéëýã÷ áàéõ äàà àâñàí öàëèí áèø,
Зочин
Зочин
zochin
хэвлэлийн төлөөлөгч
hi
Зочин