Энэ 7 хоногт
АМАР МӨРНИЙ ДАВАЛГАА, ТОГОРУУН ЦУВАА ...
Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.
Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.
Амaр мөрний давалгаа
Амар мөрөн дөлгөөхөн давалгаална
Сибирийн салхи түрлэг нэмнэ
Амарын тайга намуухан шуугина
Хөөсөрсөн давалгаа мяралзана
Хөөсөрсөн давалгаа дураараа цэлэлзэнэ.
Хөөсөрсөн давалгаа сүртэй яа
Улаан наран ургах зүгт
Усан цэрэг дуугаа дуулна.
Амар мөрнөө магтан дуулна
Дуулсан дуу нь
Өргөн Амарын толион дээгүүр
Тэр хавийг эзэгнэнхэн цуурайтна
Тэр хавийг эзэгнэнхэн цуурайтсаар
Тэртээх алсад замхарч одно
Үзэсгэлэн, эрч нь цогцолсон
Амар мөрний давалгаа сайхаан
Эх орны алдраар бахархсан давалгаа
Мөнгөн өнгөөр мяралзана
Эрч хүч нь багтаж ядсан давалгаа
Эргээ алгадан цацлан цалгина
Тэнгис рүү тэмүүлэх давалгаа
Тэсрэх адил мяралзана
Оросын алдарт омогшсон давалгаа
Мөнгөн өнгөөр мяралзана
Амарын давалгаа үзэсгэлэнтэй яа
Текст песни М. Кюсс - Амурские Волны (Вальс)
Плавно Амур свои волны несет,
Ветер сибирский им песни поет.
Тихо шумит над Амуром тайга,
Ходит пенная волна
Пенная волна плещет,
Величава и вольна.
Там, где багряное солнце встает,
Песню матрос об Амуре поет.
Песня летит над широкой рекой,
Льется песня широко
Песня широко льется,
И несется далеко.
Льется песня широко
Песня широко льется,
И несется далеко Серебрятся волны
Серебрятся волны,
Славой русскою горды.
Красива Амура волна,
Славян бүсгүйн үдэлтийн дуу
Энх цагийн бүтээн байгуулалтад ч эх орноо батлан хамгаалах үйлсэд ч ямагт Оросын ард түмэнтэй хувь заяагаа холбож ирсэн монголчууд бид жил бүр Москвагийн Улаан талбайд болдог Ялалтын баярын парадыг шимтэн үзэж, яруу тунгалаг маршийн аясыг чих тавин сонсож бие хийгээд сэтгэлийн их таашаал авдаг билээ. Энэ удаа тэр сайхан маршуудын нэг ая болох “ Прощание славянки” буюу “Славян бүсгүйн үдэлт” хэмээх маршийн тухай товч өгүүлсү. 1912 онд морин цэргийн хорооны бүрээчин Василий Агапкин үг, ая хоёуланг нь зохиосон. Энэ маршийг зохиоход 1912-13 оны Балканы анхны дайн их нөлөөлсөн гэдэг ажээ.
Энэхүү маршийн ая нь яван явсаар дайн байлдаанд явах, цэргийн албанд мордох , алсын аянд гарах зэрэг үед үдэж мордуулдаг үдэлтийн ая болж хувирсан гэдэг.
Энд уг маршийн 1912 оны оригнал эхийн үгийг орчуулах гэж оролдов. Орчуулж байхад тэр үед Орос орон шашин шүтлэгийн гүн гүнзгий нөлөөнд байсан нь мэдрэгдэнэ
Орос орон минь
Онгон шүтээнээ хамгаалан босоцгоо!
Ариун орос нутагтаа бид
Амь шигээ хайртай билээ
Унасан газар, угаасан усаа бид
Олонтоо магтан дуулсан билээ
Дахилт
Бүрээн дуу биднийг
Байлдаан тулаанд дахин дуудав
Ахан дүүс цугтаан
Ариун дайнд мордоцгоое
Орос орны ялалтын төлөө
Хутагт хувилгаад чинь зальбирч бна
Үнэн алдартны арми босоцгоо!
Эх орон чинь хөвгүүдээ дуудаж бна
Бурхан Ильяг залагтун!
Баатар Добрыняг сэрээгтүн
Бид Христ бурханыхаа далбаа дор эрслэн босож
Загалмайнтны жагсаалаар мөргөсөөр давшина
Бид Орос орныхоо зөв үйлсийн төлөө
Орос цусаа шударгаар урсгана
Дахилт
Аугаа гүрний үр сад бид
Аав нарынхаа захиасыг санана
Эх орон, нэр төр, алдар гавьяаны төлөө
Өөрийгөө ч дайсныг ч бүү хайрла!
Орос орон минь боолын дөнгөнөөс эрслэн бос
Ялалт биднийгдуудаж бна: Тулалдах цаг болсон
Итгэл,хайр, сайхан сэтгэлээ хамгаалахаар
Дайчин алдрын тугаа өндөрт мандуулцгаая
Дахилт
Прощание славянки
Встань за веру, русская земля!
Много песен мы в сердце сложили,
Воспевая родные края,
Беззаветно тебя мы любили,
Святорусская наша земля.
Высоко ты главу поднимала,
Словно солнце, твой лик воссиял,
Но ты жертвою подлости стала
Тех, кто предал тебя и продал.
Припев:
И снова в поход труба нас зовет.
Мы вновь встанем в строй
И все пойдем в священный бой.
Встань за Веру, Русская земля!
Ждут победы России Святые,
Отзовись православная рать!
Где Илья твой и где твой Добрыня?
Сыновей кличет Родина-мать.
Под хоругви встанем мы смело
Крестным ходом с молитвой пойдем,
За Российское правое дело
Кровь мы русскую честно прольем.
Припев.
Все мы — дети Великой Державы,
Все мы помним заветы отцов,
Ради знамени, чести и славы
Не щади ни себя, ни врагов.
Встань, Россия, из рабского плена.
Дух победы зовет, в бой пора!
Подними боевые знамена
Ради Веры, Любви и Добра.
Припев
ТОГОРУУН ЦУВАА
«Журавли» буюу миний монголчилсноор “Тогоруун цуваа” хэмээх энэ дууны үгийг Дагестаны яруу найрагч Расул Гамзатов бичсэн бөгөөд Аугаа их эх орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулжээ.
Р. Гамзатов энэ шүлгээ 1965 онд Японд айлчилж Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг үзсэний дараа Японоос Дагестан руу буцах замдаа онгоцон дотор бичсэн гэдэг. Тэнд атомын бөмбөг хаясны дараах цацрагт хордсон охины цаасан тогоруу ( оризуру)барьсан хөшөө үзсэн бна. Тэр хөшөөний намтар түүх гэвэл, 1000 ширхэг цаасан тогоруу хийвэл ямарч өвчин илааршдаг гэсэн Японы эртний домогт итгэсэн охин 1000 ш цаасан тогоруу хийсэн боловч тусыг эс олж нас барсан тухай ажээ.
Р. Гамзатовт энэ түүх хүчтэй нөлөөлж, “Тогоруун цуваа” ны дүр зураг амилсан бна.
Мөн Р. Гамзатов Японд байхдаа ээж нь тэнгэрт хальсан тухай мэдээ авч, Севастополийн төлөөх тулалдаанд амь үрэгдсэн том ах Магомет болон дайнд амь үрэгдсэн бусад ойр дотныхоо хүмүүсийг дурсан санаж энэхүү шүлэгээ бичсэн. Р. Гамзатов энэ шүлгээ төрөлх аваар хэлээрээ бичсэн агаад 3 жилийн дараа найрагчийн найз Наум Гребнев орос хэл рүү хөрвүүлжээ. Дараа нь энэ шүлэг дуучин Марк Бернесийн нүдэнд өртөж, тэрээр ая хийх хүсэлтийг хөгжмийн зохиолч Ян Френкельд тавьснаар уг шүлэг дуу болсон түүхтэй. (Марк Бернэс бол ОХУ-ын ардын жүжигчин, Сталины нэгдүгээр зэргийн шагналын эзэн , дуучин ,жүжигчин хүн. Ян Френкель бол ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт,төгөлдөр хуурч, хийлч, гитарчин, аккордионист, хөгжмийн зохиолч)
1969 онд Марк Бернес уг дууг амилуулжээ. Марк Бернесийн хувьд энэ бол хамгийн сүүлд дуулсан дуу нь бөгөөд дуучин маань тэр жилээ ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ дууг өнөөдрийг болтол Хворостовский , Магомаев гээд олон дуучин дуулсан байдаг . М. Бернесээс илүү дуулсан хүн үгүй гэдэгээ Оросын үзэгчид сонсогчид ч дуулсан дуучид нь ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Расул Гамзатов.
Тогоруун цуваа
Цуст дайны талбараас эргэж ирээгүй
Цэрэг эрс эх газартаа нойрсолгүй
Цэн тогоруу болоод хэзээ ч юм
Цэнхэр тэнгэр лүү нисчихсэн юм уу
гэмээр бодол хааяа надад төрдөг юм.
Тэр цагаас өдий болтол
Тэнгэрээр зэллэн өнгөрөх тоолондоо
Та бидэнд ганганасаар өнгөрдөг
Тийм болохоор л бид үргэлж
Тэнгэр лүү гунигтайя ширтэн
Таг дуугүй зогсдог ч юм уу
Өнөө үдэш
Хөрстийн дээгүүр хөврөх
Хүмүүн бидний жагсаал адил
Хэсэг тогоруун цуваа
Хөхөмдаг манан дундуур арай ядан
Хөөрөн нисэхийг харлаа
Тогоруун цуваа зэллэсээр л
Тоймгүй аянаа үргэлжлүүлсээр л
Хааяа хэн нэгнийг
Харин нэрээр нь дуудахыг сонсвол
Аль балрын цагаас Аваар хэл маань
Тогоруун дуутай тун адил байсных ч юм уу?
Эцэж цуцсан тогоруун цуваа
Энгүй тэнгэрт ниссээр л
Үүлэн дундуур ч ниснэ
Үдшийн цагаар ч ниснэ
Сүвээ сүвээгээ дэрлэн
Сүрэглэн нисэх тогоруун цуваанд
Өчүүхэн зай харагдана .
Тэр зайг би ч нөхөж мэднэ !
Хөх тэнгэрийн уудамд.
Хөхөмдөг манан дундуур
Хөөрөн нисэх тогоруун цуваанд
Хөг нийлүүлэх цаг надад ч ирнэ
Харин би тэгээд
Хан тэнгэрийн уудмаас
Ханьсаж явсан та нартаа
Тогоруу адил ганганасаар өнгөрнө дөө
Журавли
Мне кажется порою, что солдаты,
С кровавых не пришедшие полей,
Не в землю эту полегли когда-то,
А превратились в белых журавлей.
Они до сей поры с времен тех дальних
Летят и подают нам голоса.
Не потому ль так часто и печально
Мы замолкаем, глядя в небеса?
Сегодня предвечернею порою,
Я вижу, как в тумане журавли
Летят своим определенным строем,
Как по полям людьми они брели.
Они летят, свершают путь свой длинный
И выкликают чьи-то имена.
Не потому ли с кличем журавлиным
От века речь аварская сходна?
Летит, летит по небу клин усталый —
Летит в тумане на исходе дня,
И в том строю есть промежуток малый —
Быть может, это место для меня!
Настанет день, и с журавлиной стаей
Я поплыву в такой же сизой мгле,
Из-под небес по-птичьи окликая
Всех вас, кого оставил на земле.
МАНЖУУРЫН ТОЛГОД
Манжуурын толгод “хэмээх энэхүү зуун дамжин тоглогдож буй вальсийн ая зохиогч нь Илья Алексеевич Шатров. Энд монгол хэл рүү хөрвүүлсэн үгийн зохиогч нь А. Машистов. 1904-05 онд болсон Орос, Японы дайны үед Мүгдэний ойролцоо япон цэргүүдэд бүслэгдсэн 4000 хүнтэй Мокшаны хороо цэрэг бүслэлтээс гарахын тулд 12 дахь өдрөө гардан тулаанд орсон. Хороо командлагч “туг оркестр хоёр урагшаа “гэсэн команд өгч, оркестрийнхээ тоглосон маршуудын аянд эр зориг нь бадарсан цэргүүд гардан тулаанд орж бүслэлтийг сэтлэн гарсан гэдэг.
61 хүнтэй оркестрээс дөнгөж 7 хүн , 4000 хүнтэй хорооноос 700 байлдагч амьд үлдсэн түүхтэй. Оркестрийн удирдаач, капельмейстер Илья Шатров 1906 онд амь үрэгдсэн нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулж энэхүү вальсийг зохиосон нь өдий хүртэл зуун дамжин олон орны хүн зоны сэтгэлийг эзэмдсээр ирсэн түүхтэй. Вальсийн үгийг тухайн цаг үеийн нөхцөл байдалд тохируулан янз бүрээр бичиж ирсэн юм бна.
Манжуурын толгод
Цагаан гэгээ нэгэнт замхарч
Шөнийн харанхуй нөмрөн ирлээ
Цөлийн толгодыг манан бүрхэж
Дорно зүгт үүл хөшиглөнө
Энд манай баатар эрс нойрсоно
Тэдэнд минь талын салхи дуугаа өргөж
Тэнгэрээс од мичид харуулдана
Талд нижигнэсэн чимээ гарав
Тэр бол буун дуу биш
Алсад дуугарсан аянга юм
Ахиад л амгалан шөнө эргэн тойрон нам гүм
Баатрууд минь тайван нойрсоцгоо
Алсад буй төрсөн нутаг, ар гэртээ та нар
Аяндаа зүүдэндээ айлчлан очих болно
Атаат дайсантай тулалдаж амиа алдсан
Алдар гавьяа , ялалт тань биднийг
Ариун тэмцэлд уриалан дуудна
Ардын цусаар тахисан дайчин тугаа бид
Атгасаар урагш давших болно
Бид боолын гинжийг тасар татан
Шинэ амьдралыг угтан алхацгаана
Эх орон,ард түмэн чинь
Эрэлхэг хөвгүүдийнхээ гавьяаг хэзээ ч мартахгүй
Тайван нойрсоцгоо дайчид минь
Та нарын алдар гавьяа үүрд мөнх
Хайрт эх орон, төрөлх нутаг минь
Харийн дайсанд хэзээ ч дийлдэхгүй
Шөнийн нам гүмд
Шишийн чимээ л сонсогдоно
Баатрууд минь тайван нойрсоцгоо
Та нарыг эх орон чинь үүрд дурсана
И. Шатров
На сопках Маньжчурии
Ночь подошла,
Сумрак на землю лег,
Тонут во мгле пустынные сопки,
Тучей закрыт восток.
Здесь, под землей,
Наши герои спят,
Песню над ними ветер поет и
Звезды с небес глядят.
То не залп с полей долетел -
Это гром вдали прогремел. 2 раза
И опять кругом все так спокойно,
Все молчит в тишине ночной.
Спите, бойцы, спите спокойным сном,
Пусть вам приснятся нивы родные,
Отчий далекий дом.
Пусть погибли вы в боях с врагами,
Подвиг ваш к борьбе нас зовет,
Кровью народной омытое знамя
Мы понесем вперед.
Мы пойдем навстречу новой жизни,
Сбросим бремя рабских оков.
И не забудут народ и отчизна
Доблесть своих сынов.
Спите, бойцы, слава навеки вам!
Нашу отчизну, край наш родимый
Не покорить врагам!
Ночь, тишина, лишь гаолян шумит.
Спите, герои, память о вас
Родина-мать хранит!
DR RUH
Batsukh.
Hurgen