Зохиолч Я.Баяраа: Миний дотроо тээж явдаг зөрчил бол энэ нийгмийг бүрэлдүүлэгч, “эс ширхэг” болсон хүмүүсийн амьдралыг, тэдний дунд бий зөрчлийг гаргаж тавих ан гэх хүсэл. Түүнээс бус есөн шидийн гаж абсурд шийдэл, хүн төрөлхтний сэтгэлгээний ололтыг авчирч дүрүүд дээр наах, өвөрмөц содон харагдах санаа дэвшүүлэх нь дэд асуудал. Манай нийгмийн эгэл амьдралын гүнд гүн гүнзгий зөрчил хангалттай бий.