Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Дорнын Саран-Анг Сан Су Чи
Анг Сан Су Чи хэмээх эрхэм хүнийг ирэх өдрүүдэд илүү таниж мэдэх бололцоо бидэнд тохиож байна. Түүнийг Нобелийн энхтайваны шагналт мөнхүү Мъянмарын сөрөг хүчний удирдагч болохыг нь түүнчлэн манай улсад болох олон улсын хуралд уригдан ирж буйг нь дуулсан байх.

Энэ дашрамд холын зочин хийгээд түүний улс орны тухай бага сага мэдээллээ хуваалцъя.
Өнгөрсөн онд Англи, Америк,Австрали, Европийн холбооны удирдагчид шил шилээ даран айлчилцгааж дэлхий нийтийн анхаарал Мъянмараас холдсонгүй. Учир нь сүүлийн 20 гаруй жилийн улстөрийн тэмцлийн 15 жилд нь гэрийн хорионд суусан Анг Сан Су Чи Мъянмарын Парлиаментын доод танхимд өөрийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний хөдөлгөөний 43 гишүүний хамт сонгогдов.
2010 онд цэргийнхэн Анг Сан Су Чиг гэрийн хорионоос сулласнаараа улс орноо барууны болон бусад хамтын нийгмэлгийн зүгээс үзүүлэх хориг тусгаарлалтаас ч чөлөөлж тэрбүү хэл дэмжлэгийг авч эхлээд байгаа юм. Гэсэн ч цэргийн эрхтнүүд өнөөдөр ч Мъянмарын улстөрд хүчтэй, парлиаментын дээд доод танхимд Засгийн газар болон чухал салбаруудад давамгайлах байр сууриа эзэлж байна. Ер нь 2008 оны Үндсэн хуульдаа өөрчлөлд хийхгүйгээр дээрх хүчний харьцаа тэнцвэржих нь маш төвөгтэй байх ажээ. Олон улсын зүгээс хуудуутай айлган сүрдүүлэлт ихтэй болсон гэх 2008 оны санал асуулгаар Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Мъянмар улсын \хуучин нэр нь Бирма\ парлиаментын дээд танхимын 224 суудлын 168 нд нь ард түмэн төлөөлөө сонгож 56 нь Бирмийн армийн хүчнээс томилогдох, доод танхимын 440 суудлын 330д нь сонгууль хийж 110т нь цэргийнхэн хүнээ томилох заалт хүчин төгөлдөр болсон байна.
Улс орон 2010 оноос хойш реформын шинжтэй арга хэмжээнүүдийг авч эхэлсний дотор либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж, хүний эрхийг хангах талаар ажиллаж эхэлнэ гэсэн найдвар байгаа юм. Үүнд та бидний таних энэ турьхан эмэгтэйн туулж өнгөрүүлсэн амьдрал, мохож цуцаагүй тэмцэл хувийн нэр хүнд улстөрийн аядуу боловч тасралтгүй зүтгэл баталгаа болох бизээ.
Өмнөд азийн бурханы шашинт тайван дөлгөөн энэ ард түмэн яаж яваад цэргийн дэглэмд өртөв гэдэг асуулт төрдөг юм. 1947 онд Английн колоничиллоос улсаа салгаж авсан цэргийн эрх мэдэлтнүүд 1962 онд Иргэний Засгийн газраа татан буулгаад, бизнес, үйлдвэрлэл, хэвлэлийг нийгэмчилж үндсэндээ өнөөг хүртэл эрх мэдэл эд хөрөнгийг өөртөө төвлөрүүлсэээр иржээ. Тухайн үед Японы дэмжлэгээр байгуулагдаж байсан Татмадав хэмээх цэргийн байгууллага л гэхэд хагас сая шахуу бэлтгэл хүчинтэй арми усан цэрэг тэнгисийн флоттой хүчирхэг хэвээр байгаа юм. Байнгын бэлэн байдалтай цэрэг армийн хүчин чадлаараа Мъянмар дэлхийд 12 дугаарт жагсдаг. Мъянмарын цэргийн эрхтнүүд цөмийн цэнэгт хошуу хийхээр судалгаа хайгуулын ажил хийж яваа талаахр мэдээлэл нь– хоёр дахь хойд Солонгос бий болгочихгүй байх дохиог тэргүүлэх гүрнүүдэд өгөөд амжив. Түүнчлэн Энэтхэг, Хятад, Вангладеш, Тайланд, Лоас хийгээд далай тэнгистэй хиллэх стратегийн ач холбогдол бүхий газарзүйн байршил, байгалийн арвин баялаг нөөц нь эртнээс найш энэ орныг дэлхийд ноёлох гүрнүүдийн анхаарлын төвд байлгасаар иржээ.
Эрчүүд давамгайлсан улстөр цэргийн дэглэмийн хаагуур нь Анг Сан Су Чи хэмээх эмэгтэй удирдагч энд төрсөн нь анхаарал татна. Тэрбээр Колоничиллыг халах Бирмийн эрх чөлөөний төлөө тэмцлийг удирдагчийн гэрт 1945 онд төржээ. Бирмийн армийг үүсгэн байгуулж улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө 1947 онд Английн засгийн газартай хэлэлцээр хийж байсан түүний эцэг генерал Анг Сан тэр жилдээ алан хядлагад өртөж амь насаа алджээ.
Шинэ тулгар төрдөө түүний ээж ч бас зүтгэж Энэтхэг, Балбад улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байв. Энэ үед Су авхай ээжтэйгээ хамт амьдарч Шинэ Дэлид анхны коллежээ 1960 онд улс төр судлалаар дүүргэж байлаа. Улмаар Лондонд Улстөр эдийн засгийн бакалавр болж, дараа нь Бирмийн уран зохиолоор дэд доктор хамгаалсан байдаг. Мөн НҮБ болон Бирмийн Засгийн газарт ч хэсэг хугацаанд ажиллажээ.
Анг Сан Су Чи төвд судлаач эрдэмтэн Майкл Аристай 1972 онд гэрлэж хоёр хүү \Александр Арис, Ким Арис\ төрүүлсэн юм. Түүний нөхөр Бутан Түвд Химлайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн барууны голлох эрдэмтний нэгд тооцогддог, азийн түүх соёл судлалаар хэд хэдэн сургууль коллежид лекц уншдаг байжээ. Тэд хэсэгтээ Бутан, Британд ажиллаж амьдран хоёр хүүгээ өсгөж байв.
1988 онд Су Чи өвчтэй ээжээ асрахаар Бирмаруу буцаж улмаар улстөрд татагдан орсон байдаг. Цэргийн дэглэмтэй Бирма эхэндээ Арист түр виза олгож байсан авч түүний эхнэрийн улстөрийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нөхөрт нь Бирмад нэвтрэх виза олгохоос татгалзах болов. 1997 онд хорт хавдартай нь тодорхой болсон Арисийг Бирмд гэрийн хорионд байгаа эхнэртэй нь уулзуулахын тулд дэлхийн нөлөө бүхий удирдагчид болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Анан, II Йон Павел нар Бирмийн удирдлагуудыг ятгаад ч тусыг эс олов. Тэд татгалзахдаа ноён Арисийн аюулгүй байдлыг Бирмад хангаж чадахгүй нь харин түүний оронд эхнэр нь Бирмаас гарч явбал зөвшөөрч болох юм гэсэн хариуг өгдөг байв. Гэвч улс төрд татагдан орж нэгэнт ард түмнийхээ өмгөөлөн хамгаалагч болсон Анг Сан Су Чид буцах зам байсангүй. Хэрэв Бирмаас нэг л гарах юм бол дахин оруулахгүйг тэд ухамсарлаж байлаа.
Майкл Арис хорт хавдрын улмаас 1999 онд нас барсан ба эхнэрээ гэрийн хорионд орсон 1988-1999 оны хооронд ердөө таван удаа уулзсаны хамгийн сүүлийнх нь 1995 оны зул сарын баяр байжээ.
Анг Сан Су Чи гэрийн хорионд байх хугацаандаа нөхрийнхөө илгээсэн гүн ухаан,намтар, түүхийн номуудыг уншдаг байсан байна. Түүнийг тугаа болгосон Ардчиллын төлөөх ард түмний тэмцэл түүнийг эх орондоо ирсэнээс хойш идэвхижиж үе үе болдог эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг эрх баригчид хүчээр дарж байлаа. 1990 онд Засгийн газраас чөлөөт сонгууль зарлахад Анг Сан Су Чи-н Ардчиллын төлөө үндэсний хөдөлгөөн ард түмний өргөн дэмжлэгээр парлиаментын доод танхимын 489 суудлын 392т үнэмлэхгүй ялалт байгуулсан авч Цэргийнхэн эрх мэдлээ тавьж өгсөнгүй. Түүгээр зогсохгүй өрсөлдөгчдийнхөө ихэнхийг улстөрийн хоригдол болгожээ. Мъянмар улстөрийн хоригдлын тоогоороо дэлхийд толгой цохиж олон улсын зэмлэл хүлээдэг. Тэднийг суллах амлалт хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэл бий.
2007 онд дизел түлшний үнэ нэмэгдэж иргэдийн амьдрал улам дордох болсноор Засгийн газрын эсрэг хөдөлгөөн дахин эрчимжив. Энэ удаад Буддын лам хувраг нар уг тэмцэлд нэгдэж улмаар оройлох үүрэг гүйцэтгэж байсныг та санах байх. Тэд ардчиллын өмгөөлөгч Анг Сан Су Чи-н гэрийн өмнө очиж хорионд байгаа түүнийг дэмжиж хүндэтгэл, үзүүлж байлаа. Энэхүү тэмцэл хурцдах үед эрх баригчид олон лам хуврагын амийг хөнөөн дарж авсан байдаг. Энэ балмад ажиллагааныхаа улмаас олон улсын зүгээс эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээнд орсон Бирмад 2008 онд хар салхи дэгдэж, 200 мянган хүн нас барж, 10 тэрбум долларын хохирол учран, нэг сая гаран хүн орон гэрээ алдсан нь байдлыг улам дордуулсан байна.
Ийнхүү гадаад дотоодын дарамт шахалт байгалийн гамшигтай хамсран эрх баригчдыг буулт хийхээс аргагүй байдалд оруулснаар арга буюу Ард нийтийн санал асуулга явуулан шинэ сонгууль зарласан байдаг. Тус сонгуульд Анг Сан Су Чиг оруулахаас татгалзаж гэрийн хориог нь ч цуцлаагүй юм. Зөвхөн Засгийн газраас зөвшөөрөл авсан улстөрийн хүчин сонгуульд оролцохыг зөвшөөрнө хэмээн зарлаж, Анг Сан Су Чи-н тэргүүлдэг Ардчиллын төлөө иргэний хөдөлгөөнийг хууль ёсны бус гэж мэдэгдэж байжээ.Энэхүү сонгуульд эрх баригч цэргийн эрхтэн дархтнуудын нам ялалтаа зарласан ч олон улсын ажиглагчдын зүгээс сонгогчдыг айлгаж ичээсэн булхай луйврын сонгууль болсоныг хүчтэй шүүмжилж байв.
Он удаан жил үргэлжилсэн тэмцэл алгуур боловч амжилтад хүрч өдгөө Бирмад цаг наашилж юутай ч сөрөг хүчин нь удирдагчтайгаа хууль тогтоогчдын эгнээд шилжсэнийг дээр өгүүлсэн билээ.
Одоо нийтлэлээ Дорнын саран хэмээн нэрлэх болсоны учрыг тайлъя. Улстөрд хорвоо ертөнцөд олон од хүмүүн төрдөг. Од хэдий олон байгаад шөнийг харанхуйг гэрэлтүүлдэг билүү. Харин сарны тухайд бол асуудал өөр. Ганц сар сая сая одны гийгүүлээгүй гэрлийг цацруулж түнэр харанхуйг зүсэн гийгүүлдэг шүү дээ.
Дорно дахинд ийм гэрэл гэгээтэй олныг дагуулсан удирдагчид нэгээр тогтохгүй төрж байлаа. Тэд хоорондоо ижил төстэй. Өнгө мөнгө алдар шагналын сүрд дарагддаггүй, басхүү эрдүү хийрхий байдаггүй. Тэд зорилгоо ухамсарласан дотооддоо төвлөрсөн шинжтэй байдаг. Мөн өөрийгөө умартан бусдын тусыг бүтээдэг. Хатагтай Су Чи “би зөвхөн парлиаментад суудал эзлэхийн төлөө тэгтлээ шаргуу ажиллахгүй. Мөн бүх орноос суралцах болно” хэмээн даруу өгүүлнэ.
Анг Сан Су Чи түүний нөхдийн тэмцлийн хэлбэр Мъянмарынх л гэмээр өөрийн онцлогтой. Энэ олон жилийн хугацаанд цэргийн эрхт Засгаа эсэргүүцсэн иргэдийн тэмцэл үе үе үнэхээр хурцдаж байвч олон жил дамнасан иргэний дайн самуундаа тулж улсаа нурааж байсангүй. Засгийн эрхийн төлөө тэмцэл нь үзэн ядалт иргэний дайнаар ужгирч энхийг сахиулах гадны хүч дуудах хүртлээ тогтворгүйждэг улс орон дэлхийд цөөнгүй байдаг. Мъянмар тэднээс өөр. Магадгүй тийм төвшинд хүртэл байдлыг хурцатгалгүй 60 сая иргэнийхээ амгаланг сахиж ирсэн нь гайхамшигт ухаан байх. “Аливаа тэмцэлд хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаа нь зөвхөн миний ёс суртахуунаас болсон юм биш. Энэ нь өөрөө улстөрийн стратеги юм” гэж Су авхай хэлжээ. Түүний дараагийн стратеги цэргийнхэнтэй өрсөлдөж, дарах биш тэднийг өөрчилж тэдэнтэй хүч хамсран улсаа хөгжүүлэх байж болзошгүй юм. Учир нь ард иргэдийн итгэл, олон улсын дэмжлэг Анг Сан Су Чид бодит хүч босоо удирдлага цэргийнхэнд байгаа бөгөөд ойрын ирээдүйд хамтран ажиллахаас өөр замгүй бололтой.
Хэрэвзээ шинэ оны өмнөхөн үүнийг бичигч надад Мъянмарт зочлох хувь тохиогүйсэн бол яг л тань шиг Цэргийн дарлалд баларч байгаа Азийн ядарсан орон биз дээ гэж төсөөлөх байсан болов уу. Энэ эмэгтэйг барууныхны дэмжлэгээр гарч ирж буй шинэ од гэж харж болзошгүй.
Харин Мъянмарт жирийн жуулчны хэмжээнд энгийн олны дунд хэсэг хугацаанд аялахад хосгүй сэтгэгдэл төрсөн юм. 10 хонохдоо шинэ хуучин нийслэлд нь нэг ч цэрэг цагдаа олж харсангүй. Яг үнэндээ үлгэрийн оронд буугаад ирсэн мэт бодогдсон. Ганц надад биш манай багийн хэд хэдэн гишүүнд ийм бодол зэрэг шахуу төрсөн байна билээ.
Алтан өнгөт сум суврага, шүтээн бурхад, цэвэр цэмцгэр гудамж талбай, төлөв даруу найрсаг хүмүүс, эрдэм төгс лам хуврагууд бие биенээ бусдыг хүндэтгэн харьцах нийгмийн эвт харилцаа, хууран мэхлэхгүй наймаа худалдаа нь хүртэл энэ орны иргэдийг үе дамжсан оршихуйн өндөр боловсролтой үйлийн үр, үнэн номоо бүрэн ухаарсан ард түмэн юмаа гэж бишрэхэд хүргэж билээ.
Буддын сургааль ном Энэтхэгт үүссэн ч түүний хөрш Бирма улсад онолын болон , практикийн төвшинд уламжлал нь тасраагүй цэвэр уг сурвалжаараа үлдсэнийг Бурханы шашинт хүн төрөлхтөн ачлан санаж хүндэлдэг юм. Ийм гайхамшигт соёлын хамгаалагчид болох хувь заяагаа Бирмачууд тэр дундаа эрх мэдэлдээ ташуурсан Цэргийн эрхэмүүд нь ч , тэдэнд ташуур болж буй ардын охин Анг Сан Су Чи ч ухамсарладаг нь улс орны нь нүүр царайнаас харагдаж байлаа.
Энэ орны зовлон магадгүй манайтай ижил. Эдийн засаг улстөрийн багахан хүрээнд манай ихэнхи баялаг төвлөрөөд дорвитой хөгжил хийгдэхгүй байгаатай адил Мъянмарт дээрх эрх мэдлийг цэргийн хүчээр баталгаажуулсан үе дамжсан хэсэг нөхдийн шуналыг хязгаарлаж ард түмний баримжаатай болгох хэцүү байдаг нь тодорхой.
Нэгэн сонирхолтой жишээ бол Англичууд Энэтхэгийг колоничилж байхдаа ертөнцийн гайхамшиг болсон Таж махалын алтан титмүүд үнэт чулуунуудыг хуугаар нь хусаж үрээд аваад явсаны ул мөр одоо ч байдаг юм.
Бирма бол Энэтхэгийн дэргэд газар нутаг хүн амаараа багахан орон шүү дээ. Гэтэл Бурхан Буддагийн үс ном судар тэргүүтнийг шүтээнчлэн залсан “Швэдагон” хэмээх нэг л сувраганы оройг гэхэд 60 тонн алт 4000 гаруй очир эрдэнэ чимж бүрсээр өнөөг хүртэл байж л байна. Яагаад колоничлогчид тэрнийг хусаж буулгаад ачаад явсангүй вэ? хариулт нь тун энгийн энэ орны иргэдийн итгэл хүндлэл, эв нэгдэл ямар ч харгис дарангуйлагчийн илд мэснээс илүү хүчтэй бололтой. Тэр бүү хэл Бирмачууд колонийн эздээ Бирмийн соёл уламжлалыг хүндэтгэхгүй сүм суврагад орохдоо гутлаа тайлсангүй хэмээн ихэд зэвүүцэж шүүмжилсээр татан буулгасан байдаг юм.
Энэ ард түмэн айхтар ард түмэн ажээ. 2500 жилийн туршид Дорнын голлох соёлыг ёсоор нь тээж хадгалан бусдын дарлалд байхдаа ч хамгаалан үлдээх их ухааныг шингээсэн эрдэмтэй, хүчтэй ард түмэн. Тийм ард түмэнд тууштай, тэвчээртэй, ухаант ийм удирдагч төрөх нь дамжиггүй шүү дээ.
Б.Ханддолгор

handaa
эмч
Zochin
Zochin
Zochin
зочин
Зочин
Їхсэнийх нь Дорнын саран энэ тэр Солиров оо чи.Энэ
enhee
Зочин
altan bayr
Зочин
Zul