Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Бух тэргийн хөтөч
Төмөр замчдын баярын өмнөхөн Монголын тэргүүний болон хүндэт төмөр замчин С.Лувсанжалбуу гуайтай уулзаж ярилцсан юм.
Төмөр замчдын баярын өмнөхөн Монголын тэргүүний болон хүндэт төмөр замчин С.Лувсанжалбуу гуайтай уулзаж ярилцсан юм. Наян насыг зооглосон цал буурал сахалтай өвөөд нямбайлан цэгцэлж нандигнан хадгаласан түүхийн ховор сонин гэрэл зургууд үзүүлж харуулан ярьж хэлэх зүйлс арвин байлаа.
-Сайн байна уу? өвөө. Танд Монголын төмөр замчдын баярын мэндийг хүргэе.
С.Л: Баярлалаа.
-Таны цуглуулага сонирхолтой юм аа.Эхлээд та өөрийгөө товчхон танилцуулаач?
С.Л: Өвөөг нь Санжжавын Лувсанжалбуу гэдэг. 1933 онд Завхан аймгийн Сонгино сумын 10 -р багийн нутаг Хойд зураа гэдэг газар төрсөн.
Бага насандаа Сэлэнгэ аймгийн бага сургууль, дунд сургуулийн 5-р ангийг тус тус дүүргээд 1948 оноос тус аймгийн экспорт баазад шинэ үсгийн багшаар орон ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан юм.
Улмаар Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын паровозын депод туслах машинистаар ажилд орон 1956 онд илчит тэрэгний туслах машинистын курсэд суралцан төгсөнөөр 1957 оноос УБТЗ-ын зүтгүүрийн депод ажиллаж эхэлсэн юм..
1958 оноос 1978 он хүртэл тасралтгүй илчит тэрэгний машинистаар ажиллаж байлаа.
1967 онд УБТЗ-ын техникумыг техник механикчийн мэргэжлээр төгсөнөөр УБТЗ-ын зүтгүүрийн депод ахлах жижүүр,ашиглалт эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад Зүүнхараагаас Сүхбаатарын чиглэлд олон улсын тусгай суудлын илчит тэрэгний машинист бэлтгэх зорилгоор Сүхбаатар депод зааварлагч машинистаар ажиллаж байв.
1978 оноос өөрийн санаачлагаар Монголд шинээр үүсэн хөгжсөн Зам засварын машинт станцид машинчаар ажиллан өөрийн мэддэг чаддагаа олон арван залууст зааж сургаж явлаа.
Би төмөр замын байгууллагад 38 жил ажиллаж байгаад 1988 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм.
-Энэ сонингуудыг харж байхад танд төмөр замдаа анхны гэсэн тодотголтой зүйлс цөөнгүй юмаа?
С.Л: Яахав дээ,үүсэж хөгжин байсан төмөр замын байгууллагын хөгжлийн чухал тэмдэглэлт үедэд нь гар бие оролцож байсан минь аз завшаан л юм даа.Хүүхдүүд минь.
Анхны мэргэжлийн залуу аварга болж бас анхны тэргүүний төмөр замчин болж байсан юм шүү дээ.\инээв\
Надтай хамт хожим МТЗ-ын удирдах газрын дарга болсон Цэрэнноров гуай тэргүүний төмөр замчин болж байсан юм .Саяхан түүний дурсгалд зориулан сайхан хөшөө босгосон байсан шүү.
Мөн Монголд анхны социалист хөдөлмөрийн бригадыг санаачлан тухайн үедээ улс орон даяар дэмжин маш том хөдөлгөөн өрнөж байлаа. Бидний энэ сайхан санаачлагыг инженер С.Мандах өлгөн авч өөрөө “автор” нь болон хөдөлмөрийн баатар болтлоо мандан бадарсан үнэн түүхтэй юм шүү.
Бас цувааны ажилчдын хүүхдийн анхны гэр цэцэрлэгийг байгуулан санаа сэтгэл нэгт нөхөд минь нэг өдрийн цалингаа хүүхдийн үйлсэд хандивлаж байлаа.Дараа нь манай төмөр замд олон сайхан цэцэрлэг сүндэрлэн боссон.
Хандив гэснээс 60-аад жилийн өмнө Солонгосын дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн тэдэнд өгөөмөр гараа сунган дэмжиж өнчин хүүхдүүдийг ч нутагтаа авчран хүмүүжүүлж байсныг саяхан ялалтын ойг нь зурагтаар харж байхдаа саналаа.
Одоо тэгэхэд бидний олон арван үр хүүхдүүд энэ орныг зорин амьдрал залгах болж дээ.
-Та чинь бас тамирчин байсан юм уу?
Монголын биеийн тамирчдын анхдугаар их хуралд төмөр замчдын өмнөөс буухиа гардуулсан хэсэг тамирчид \ баруун гараас нэг дэх нь С.Лувсанжалбуу\
“Найрамдлын зам” сонин“1960 оны 3 сарын 23 ,Соёл,утга зохиол” сонин 1960 оны 3 сарын 31 өдрийн дугаар
“Найрамдлын зам” сонин“1960 оны 3 сарын 23 ,Соёл,утга зохиол” сонин 1960 оны 3 сарын 31 өдрийн дугаар
С.Л: Энэ чигээрээ сахалтай өвөө байсан юм шиг байна уу?\ инээв\
Тамирчин ч юу байхав. Төмөр замчин хэсэг залуусын хамтаар 1960 оны 3 сарын 22 онд хуралдсан Монголын биеийн тамир спортын анхдугаар их хуралд зориулан Замын үүд, Сүхбаатараас Улаанбаатар хотыг чиглэсэн дугуйн буухиа аялал хийн их хуралд баярын мэндчилгээ дэвшүүлэн төлөөлөгчөөр оролцож явлаа.
-Танд Оросуудтай хамт авхуулсан зураг олон байх юм.Орос хэлэнд ус цас биз дээ.
С.Л: Багадаа Сэлэнгэд “дэрээвний” Оросуудтай тоглож өссөн болохоор энэ хэлээр чөлөөтэй ярьдаг л байлаа. Оростой хил залгаа болохоор Сүхбаатар хот илүү түрүүлж европжсон соёлжсон газар шүү дээ.Дайны жилүүдэд буруу талдаа товчтой эмэгтэй пальто, Орос малгай өмсчихсөн лут”ганган эр” явлаа. Томдсон багадсан хамаагүй олдож байгаа нь л тэр.
Сүлд модны наадмаар “Катюша”-г баян хуур дээр хөгжимдөн дуулж алим ,балын харандаагааар шагнуулж байсан юм. Энэ бол миний амьдралдаа хамгийн их баярлаж авсан амттай том шагнал байлаа. Дайны жилүүдэд шүү дээ.
ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар Наливойкагийн хамт\дунд нь\
Надад найзалж нөхөрлөж явсан дурсан ярихаар олон сайхан Орос нөхөд бий. Ер нь Орос ах нарын сэтгэл зүтгэлээр энэ төмөр зам гэдэг том айл өндийн боссон юм шүү .
“Не иши друга. Нашёл береги” гэсэн сайхан үг бий. Нөхрийг бүү хай. Олдсоноо хайрлаж яваарай гэдэг энэ үгийг би хүүхдүүддээ ямагт захидаг.
-Та хэдэн хүүхэд, ач зээтэй вэ?
С.Л: Дөрвөн сайхан хүүхэд олон ач гуч нар бий.Улам л өнөр өтгөн болж байна даа.
Миний хүүхдүүд цөмөөрөө боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн салбарт МУСТА, МУБТА цол тэмдэгтэй.
Шинэ жилийн баяраар дөрвүүлээ онц гаран бэлэг аваад хөөрөн ирж байсан мөч хөгшин бид хоёрын хамгийн аз жаргалтай өдрүүд байлаа.
-Өвөө та зам засварын крантай энэ галт тэргийг бас анх жолоодсон уу?
С.Л: Наадахийг чинь ДГКУ гэдэг юм.
Зам Засварын ДГКУ маркийн галт тэргийг жолоодох болон сэлбэн засварлах инженер техникийн ажилчдыг гадаадад бэлтгэн төгсөж ирэх хараахан болоогүй байхад зааварчилгаа энэ тэрийг нь хэсэг судлаж байгаад ажлуулсан юм. Техник л бол техник шүү дээ.
Мөн бага, дунд, их засварын техник үйлчилгээг Агваандондов, Дамбажанцан нарын хамт гүйцэтгэж байлаа.
ДГКУ галт тэргээр анх Дарамын хамт Орхон өртөөнд зам засварын ажил гүйцэтгэсэн юм.
Мэдээж шинэ техниктэй харьцахад болж бүтэхгүй бэрхшээл тулгаралгүй л яахав. Сэлбэг хэрэгслэл захихад цаг хугацаа алдах болохоор ёстой “монголчилоно” шүү дээ. Миний хийсэн олон ШБОС улсын оновчтой саналын болон патентийн гэрчилгээ авч байлаа. Одоо ч зарим нь үйлдвэрлэлд нэвтэрсээр байгаа гэнэ лээ.
ДГКУ галт тэрэг
-Ингэхэд та яагаад заавал машинч болсон юм бэ?
С.Л: Би 13 хүүхэдтэй айлын отгон хүү л дээ. Ах эгч нараа сайн мэддэггүй. 1930-аад оны сүүлээр аав ээжээ даган 5-6 настайдаа том эгчийгээ сураг гаргахаар анх Улаанбаатар хотод орж ирж байсан юм. Надад тэр үеэс үлдсэн тод дурсамж бол бух галт тэргийг анх хараад сүрдэн гайхаж билээ. Дуу нь хүртэл хүчтэй хүржигнээд л.
Гэртээ ирээд л чүдэнзний хайрцгийг галт тэрэг болгон чирж тоглож байхдаа хэзээ нэгэн цагт энэ сайхан сүрлэг эдийг жолоодох юмсан гэсэн далдын мөрөөдөл байж билээ.
Тэр хүсэл минь хожим биелсэнд хувь заяандаа баярлаж явдаг юм.
Өвөө нь УБТЗ-ын зүтгүүрийн депогийн гадаа байдаг вагонуудыг бараг бүгдийг нь жолоодож явлаа. Ганцыг л жолоодож үзээгүй юм. Тэр нь хүүхэд байхдаа тоглоомоор хөтөлж байсан нөгөө бух тэрэг шүү дээ.
Эхний 2 уурын галт тэргэнд нь туслах машинч байсан юм. Тэр үеийн туслах чинь үндсэндээ галч байсан юм шүү дээ.
Ийнхүү С.Лувсанжалбуу гуай бид хоёрын яриа өндөрлөлөө. Түүнийг хүүхдүүд нь маш дуу цөөнтэй гэж хэлсэн юм. Байнга нандигнан хадгалдаг өөрөө хавтаслан цүнхлэн гялгар цаасаар нямбай хучсан зураг сэлт сонины хайчилбар, үе үеийн төмөр замчдын мөрдэс тэмдэгүүд, бичиг баримтуудыг нь сөхөн хуучилсанд сэтгэл сэргэн ийн халуун дотно яриа өрнүүлсэн юм билээ.
Тэрээр өөрийн цуглуулгаас МТЗ-ын түүхийн музейд дурсгаснаа дурдсан юм.
Мөн тэрээр МУГЗ хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Г.Баттогтох нартай хамтран “Машинчийн дуу”, ”Ирээдүйн иргэд” зэрэг дууны үгийг зохиожээ.
М.Мишээл
Oyunaa
Лумо
Zul
Б.Бат-очир
Б. Бат-очир
Б. Бат-очир
Б.Мягмарсүрэн
Б.Мягмарсүрэн
Zochin
М.Гүнбилиг
Зочин
somyobo
гаанжаа
око
Дима
Зочин
oyunaa
oyunaa
буяа
буяа
буяа
Ганаа
№