Энэ 7 хоногт
Цагдаагийн дарга нарт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах бололтой
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн иргэн буудуулан амиа алдсан. Уг хэрэгт цагдаагийн алба хаагчдыг холбогдуулан шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорын хяналтад шилжүүлээд байна.
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн иргэн буудуулан амиа алдсан. Уг хэрэгт цагдаагийн алба хаагчдыг холбогдуулан шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорын хяналтад шилжүүлээд байна. Анх Эргүүл хамгаалалтын газрын долоон алба хаагч, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын албаны дарга Г.Ганбаатар нарын албан тушаалтнуудыг шалгасан. Харин хэргийг мөрдөн шалгах явцад Эргүүл хамгаалалтын газрын долоон алба хаагчийг удирдлагуудынхаа үүрэг, зааврыг биелүүлсэн хэмээн үзэж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Харин Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарын цагдаагийн дөрвөн албан тушаалтныг цагийн байдлыг зөв тооцоолоогүй, галт зэвсэг хэрэглэхийг үүрэгдсэн, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт буруутган яллагдагчаар татаад байсан юм. Уг хэргийг саяхан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсайн хяналтад шилжүүлсэн. Гэвч цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн зүйчлэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа аж. Тиймээс удахгүй тэд эрх чөлөөтэй болох бололтой.
Amarbold
Kuka
Какаду
psda
Зочин
boogii
àðä
1212
Mongol Bool
spirten D
цолмон