Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Энэрэл хайр
Сайн байна уу? Миний хүү, Миний охин. Өнөөдөр хэдүүлээ энэрэл хайрын тухай ярилцая. Энэтхэгийн их хутагт. Адиша тэрээр нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг.
Нэг: Бусдыг ойлго. Миний хүү, Миний охин, Өр нимгэн сэтгэл зөөлөн бай.
Сайн байна уу? Миний хүү, Миний охин. Өнөөдөр хэдүүлээ энэрэл хайрын тухай ярилцая. Энэтхэгийн их хутагт. Адиша тэрээр нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг.
“Хүмүүс надаас юу зөв, юу бурууг асуудаг. Зөв буруугийн ялгаа юу хийхэд биш, яаж хийхэд байдаг гэж би хариулдаг” гэсэн гэдэг. Юу гэсэн үг вэ? гэвэл Юу хийнэ түүндээ бүрэн дүүрэн орш гэсэн үг. Сэтгэл зүрх байгаа бүхнээ зориул гэсэн үг. Хайрлаж байгаа бол өр зүрхээрээ хайрла гэсэн үг. Тэгэж хайрлаж чадвал: хайрын эзэн үгүй болсон ч хайрласан хайр нь үлдэнэ. Тийм хайр оршихуйгаас сүнслэг чанарт. Орчлонгоос тэнгэрт, Ердийн юмнаас ер бусын хэмжээс рүү очдог юм. Тийм нэг түүх аав нь та нарт ярьж өгөе. Төгс төгөлдөр, мөхөөгүй, бөхөөгүй тийм хайрын түүх юм. Бетховены тухай. Бетховен хөгжимчин , хөгжмийн зохиолч хүн. Тэр баян хүн биш. Тэр агуу их хүн. Бетховен дүлийрч эхэлсэн. Дүлий хүн юм сонсохгүй. Тийм учраас тэр хөгжим зохиож чадахгүй болсон. Тэр нэг сайхан орой Бетховен үзэсгэлэнт сайхан нуурын эргээр зугаалж явав. Сар үзэсгэлэнтэй сайхан туяаран гэрэлтэнэ. Сарны гэрэл нуурын усанд шумбана. Нуур сарыг улам бүр сайхан харагдуулж байлаа.
Бас нуурын эрэгт гуниглан суух бяцхан охин. Бетховен бяцхан охины хажууд суусан. Охин сохор байсаан. Тэнгэр. Тэнгэрт түгэх одод. Нуур. Нуурын усанд хөвөх үзэсгэлэнт саран, юу ч харж чадахгүй хөөрхий сохор охин. Хүн болж төрөх хэрэг байв уу? Ингэж бодоод Бетховен туйлийн их харамссан аж. Охин харж чадахгүй. Тэгэхдээ тэр сонсож чадна шүү дээ.
- Тиймээ. Охин харж чадахгүй ч сонсож чадна. Тэгэж бодоод Бетховен төгөлдөр хуурынхаа ард суусан. Сайхан нуур, бас нуурын усанд хөвөх сарны туяа. Тэр бүхнийг Бетховен сохор охинд тайлбарлаж өгөхийг хүссэн. Бетховен туйлийн их хүссэн аж. Тийм учраас оюун санаа, бие сэтгэлийг нь эзэмдэх агуу их хайр, энэрэл гайхамшигт аялгуу болсон. Тэрээр хил хязгаар, сохор, дүлий, бүхнийг зад цохисон. Ундран, урсан гарсан гэдэг. “Сарны сонат ” гэдэг агуу гайхамшигт хөгжмийн бүтээл ингэж төрсөн түүхтэй.
Тэгэхээр миний хүү, миний охин. Агуу бүхний эх булаг Энэрэл хайр гэдэг. Хайр үгүй бол хүн агуу байж чадахгүй. Хайр бол бурханы хүч. Хайр бол бурханаас хүн төрлөхтөнд өгсөн агуу их хүч чадал. Мөхөхгүй, бөхөхгүй зул. Бурхан өөрөө чамд өргөсөн зул. Тийм учраас миний хүү, миний охин. Чи хайр энэрэлтэй бай. Хүнийг энэрч хайрлаж чад, өршөөж уучилж сур. Тийм хүн л аз жаргалтай байдаг юм. Тийм хүн агуу их байж чаддаг юм. Аав нь ингэж бодож байна.
Хоёр : Саар муу юмыг Бодь мөрийн зүгт урвуул.
Миний хүү, миний охин. Одоо хэдүүлээ амьдралын тухай ярилцая. Амьдралд гурван хэмжээс бий. Багш надад тэгэж хэлсэн юм. Аливаа хүнд мэдрэх, бодох, ухамсарлах гэсэн гурван хэмжээс бий. Бодол үүсэхийн өмнө, мэдрэмж төрдөг. Ухамсарлаж ухаарахын өмнө бодол үүсдэг. Бодол төрөхгүй бол ухамсар бий болохгүй. Тийм учраас: миний хүү чи эхлээд аливаа юмыг ажигла. Зүгээр л ажигла, хар, сонс. Дараа нь чи ажиглаж, мэдэрсэнээ сана. Шинж бод, эцэст нь ойлго. Уучил, өршөөж, хайрлаж чад. Бодсон зүйлээ гэрэл гэгээтэй талаас нь ухаж тунгаа, ойлгож ухамсарла. Тэгээд дэмж, тэтгэ, сайн сайханд хөтөл. Энэ бол бурханы сургаал. Би ингэж ойлгосон.
Одоо сая ярьсан. Сарны сонатын жишээн дээр ярья.
Бетховен охинд дөхөж очсон. Охин сохор байсан. Тийм учраас тэр юуг ч харахгүй. Нуур. Нуурын усанд хөвөх үзэсгэлэнтэй сар. Энэ бүгдийг охин харахгүй. Тэр сайхныг охин мэдрэхгүй гэдгийг Бетховен ойлгосон. Энэ бол мэдрэмж.
-Хөөрхий охин “Хүн болох хэрэг байв уу?” тэгэж бодоод Бетховен туйлийн их харамссан. Гэхдээ охин харж чадахгүй ч сонсож чадна. Ингэж бодоод Бетховен төгөлдөр хуурын ард суусан. Энэ бол бодол.
-Бетховен хөөрхий сохор охинд зориулаад “Сарны сонат” гэх агуу хөгжим зохиосон. Энэ бол ухамсар.
Тэгэхээр ийм юм. Мэдрэмж төрөөд бодлоор биелдэг. Бодол үүсээд үйлдлээр хэрэгждэг. Тийм учраас миний хүү чи үйлдэл бүхнээ ажиглаж яв. Тунгааж бод. Ухамсарлаж үйлд. Шунал тачаал төрвөл ухамсарла. Атаа чөтөөг ухамсарла. Өс хонзон, уур уцаар, харгис хэрцгий, муу бүхнийг ухаж тунгаа, ухамсарлаж ойлго. Тэгээд уучил. Өршөөж өнгөрөө. Тэр нь дээр байдаг юм. Би ингэж бодож байна.
Гурав: Уур ухамсар хоёр нэг саванд багтдаггүй.
Миний хүү чи аавыгаа сонс. Аав нь чамд бас нэг юм хэлье. Бурууч байж болно. Гэхдээ илүүдэхгүй байх гэсэн юм. Бэрх хэцүү юм бүгдэд байдаг. Зовлон үгүй бол амьдрал үгүй гэдэг юм. Тийм учраас: Тийм юмнаас тойрч зугтах утгагүй. Тулж уулзах гээд ч хэрэггүй. Яагаад гэвэл чи амьдралаас зугтааж чадахгүй. Хэрвээ чи зовж байгаа бол зовлонгоо өөртөө хүлээж ав. Би ямар буруутай билээ гэж сана. Өс хонзон уур хилэн хэрэггүй. Хар хардлага хорон муу санаа аль нь ч хэрэггүй. Өөрт учирсан зовлон бэрхшээлээ мэдэр сана, бод, ухамсарла.
Мартах арга бүү хай. Зугтах сиймхий битгий эр. Өөр хэн нэгэнд буруу өгч гадгаш чулуудах ч хэрэггүй. Энэ зовлон. Миний зовлон. Би өөрөө тарьсан, тэгээд ургуулсан. Тийм учраас миний зовлон. Тэгэж бод. Тэгээд чи бас учирсан зовлонгынхоо аль болох гүн рүү нь орж ойлго. Тэгэж бодит байдлаа тань, бодож ухамсарла. Тэгэхээр ийм юм. Миний хүү, миний охин. Тамын гурвалжин гэж байдаг гэдэг юм. Чи сонсоогүй байх. Уур хилэн, үзэн ядалт тэр гурвалжингийн нэг тал нь. Шунал тачаал, өмчирхөл нөгөө тал нь. Харин тоомжиргүй хайхрамжгүй, хариуцлагагүй байдал үлдсэн хэсэг нь гэдэг юм.
Өөрөөр хэлбэл. Хэн хүн. Хүмүүс таатай санагдсандаа татагдаад. Таагүй санагдсанаа түлхдэг. Аль нь ч биш бол тоомжиргүй ханддаг. Би үүнд дуртай, түүнд дургүй, бусад нь надад падлийгүй гэх жишээний. Ийм хүн олон байдаг. Үүнийгээ л больчих ёстой юм. Хүн л бол хүн шүү дээ. Сайхан муухай, баян ядуу, дарга цэрэг ялгаагүй хүн. Ингэж бодож, сэтгэж, ухамсарлаж явах ёстой юм. Ийм байж чадвал зовлон бэрхшээлийг аз завшаанд хувиргаж чаднаа. Миний хүү, миний охин. Хүн ухамсарлаагүй үедээ л ууралдаг юм. Ухамсарлаад эхэлбэл уурлахаа больчихдог юм. Туршаад үзээрэй. Яг тэгдэг юм даа.
Тийм учраас аливааг уурлахаасаа өмнө ухамсарлаж ойлгох нь тун чухал. За аав нь унтлаа их орой болсон байна.
Батжаргалын БАТБАЯР
2013 оны 08 сарын 06 Чэжү арал Солонгос
2013 оны 08 сарын 06 Чэжү арал Солонгос
Unshigch
Зочин
k
Enkhee
nhgha ha ha
ТӨрсөн бодол
Зочин
Зочин
Зочин
zochin