Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
У.Хүрэлсүх: Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс нь бидний үр хүүхэд билээ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд боллоо.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолтыг хүүхэд багачууд, ард, иргэд үзэж сонирхов.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, хүүхэд багачууддаа баяр хүргэж, үг хэлэхдээ, "Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс нь бидний үр хүүхэд юм. Төрөөс хүүхдийн төлөө өнгөрсөн 66 жилийн турш болон улирч буй нэг жилд хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг дүгнэж, ирээдүйн зорилгоо илүү оновчтой тодорхой болгох хэрэгтэй. Хүүхэд бүр сэтгэл амар, инээд хөөр, хайр энхрийлэл, халамжаар дүүрэн өсөх ёстой. Үүнд аавууд, эрчүүдийн оролцоо маш чухал. Эцэг хүн, Ерөнхий сайдын хувиар бүх аавууддаа алаг үрсээ ачлалт ханиа жаргааж, өргөн тэтгэж, улс орноо манлайлан хөгжүүлье хэмээн уриалж байна.
Монгол улсын хүүхэд бүрийг элэг бүтэн, хайраар дутаахгүй өсгөхийн төлөө бүх боломжоо Засгийн гаазар дайчлан ажиллана. Хүүхдийн баяр бол хамгийн сайхан баяр. Хүүхдүүд та нар минь өдөр бүр ийм баяр баясгалантай байгаарай” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөр бүл” улсын асрамжийн газрын 180 гаруй хүүхэд багачуудын баярт оролцож тэдний урлагийн тоглолтыг үзэж, гарын бэлгээ түгээж, тус төвийн багш хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.