Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Таксич-03
Хоовон хөх миний бие халширдаггүй зангаараа шөнө голдуу л явлаа. Халуун байсан болохоор орой шөнийн сэрүүнд л ганц нэг тойрлоо л доо . Амраад хөдөө явцгаасын болов уу хүн их муу байна лээ шүү, арай л гэж бензиний мөнгөө хийгээд 2 хуушуурын мөнгөтэй буух шив дээ. Ингээд өнгөрөгч амралтын гараанд таарсан адал явдал сонссон ярианаасаа цуврал хүргэж байна.
Энэ амьдарлын эрээн барааныг хээлэгч эгэл түмний минь үнэн үг ,ил шулуухан яриа хөөрөөс амилах Такси 04 ийн тэмдэглэл таны өмнө байна.
01. Сайн цохивол 20–с буухгүй штээ
Хүүхдээ тэвэрсэн эхнэр нөхөр болтой залуухан хоёр хосыг авчихлаа
Суулаа, эхнэрийнх нь утас дуугарлаа
Э: ... байна уу .. та хоёр өнөөдөр гэртээ харихуун муу ...гээд нөхөртөө хандан : Хөөш Сайнаа өнөөдөр хэдийг хийсэн бэ,тоолсын муу гэнээ гэлээ.
Нөхөр: наагуураа зүүн эргээд дээшээ гудмаа өгсөөрэй... гээд эхнэрлүүгээ харж толгой сэгсэрлээ .
Э: Мэдэхгүй тоолооогүй гэнэ ээ,өглөө тоолчихьё гэж байна.. тийн ...Оо’кaй, ойлгож байна.Эрт очно аанхан бид хоёрч гэсэн...за сайхан амраарай.
Т: Блок цохидог уу та хоёр
Н: Тийн.
Т: Ширхэг нь хэдээр гарч байна...
Н:Зарахад уу ...1100 л гэж байгаа
Э: Өөрсдөө авч явбал 1000- р өгнө, бөөнөөр ихийг авбал бас доошоо буулгаж болно шт ээ.
Т: Хэцүү юу ? блок цохих
Н: Аа бас л хэцүү хэцүү ...
Э: Гэхдээ блок сайн зарагдаж байгаа ш тээ одоо чинь бараг айл болгон л хашаагаа блокоор барих гэдэг болсон байна ш тээ..
Н: ..одоо баруун эргээ наад гудмаараа ...өдөрт бол бид чинь 500-1000 хооронд цохино шт ээ...
Т: Яагаад тийм их зөрүүтэй гэж
Н: Яахав , нийлээд цохивол 1000 гарна.
Т: Хүн ажилд оруулбал цалин нь хэр бол ?
Э: Хийснээрээ цалинждагийнш тээ.1 блок нь 80₮ зарим нь 100 ₮ ,тууштай ажиллана гэвэл 1 ийг нь 100 ₮– бодно штээ. 600 блок нийлээд 3 уулаа хийлээ гэхэд чинь 1 хүн 200 ... 20 мянга ш тээ нийлээд сайн цохивол 30 -ийг ч хийнэ ш тээ.
Т: Сайн юм байна тээ ...ингэж таксинд явахаар та хоёртой блок цохивол
Н:ккк тэгээд үзэхгүй юу гэсэн нөхөр нь надруу” Ах амжих уу” гэсэн харцаар харлаа.
Т: Заза 3 км л юм байна, 1500 өгчих дөө дүү нар ..амжилт
Өдрийн наранд борогшсон болтой хоёлуаа жигд борлосон эхнэр, нөхөр залуухан хос хүүхдээ тэврэн хашаандаа орлоо. Төр эднийгээ л дэмжмээр байгаа юм даа...
02.Урамтай унана ш тээ...
Аш туутай хүүг буулгаад буцаад эргэтэл төмөр зам гараад нэг махлаг бор хүүхэн өргөлөө. Өнөөх бидний “паск” гээд байдаг мөнгөний жижиг цүнхийг хөхөн дээрээ хөндлөн зүүсэн жоохон халмаг ч болов уу гэмээр хүүхэн хойно сууж ... за хөө гээд хаалга хаангаа хойшоо толгойтруу цэргийн хотхонруу явна шүү гэлээ.
З: Цаг хэд болж байна... аан 11 болж байна уу , за тэгвэл наанаа түр зогсчих уу би энэ арын гуанзнаас нэг хоол аваадахья
Биендээ байлгүй хөнгөн шалмаг гэч нь бууж зам гаран нэг цайны газар луу орлоо .. төдөлгүй гарч ирэн ,арай зайтай байх цайны гзар луу орлоо , нэг ч их удалгүй гараад ирлээ. Гартаа лав 3 хүний савтай хоол барьжээ.
Т: Яав хоол нь дуусчих жуу ,
З: Үгүй ээ хийж өгье гээд , тэгэхээр удийшт, угаасаа намайг андахгүй болохооро тэгж байгаан ,тэрнээс бол өөр хүнд бол хоол бэлэн гээ л хоолоо хийгээд эхлэнэ шт,тэр нь мөд гарахгүй.
Т: Аан чи энэ хавиар байдаг юм уу? Энэ цэргийн хотхон халуун хүйтэн устай байгаа юу?
З: Тнх , дээр бол гоё байсийн шт одоо гэхдээ халаалттай устай байж болно ш т. Бүх юм нь бэлэн байгаа боломжтой
Нефтийн гарам дээр иртэл битүү машин , галт тэрэг хөндөлдөөд хойшоо урагшаа маневрлаад 30 д минут таг зогсоолоо.
З: Ийшээ чинь МАХ импекс ,Номин нефт гээд вагон ордог юм их бий ш тээ. Ядаргаатай дандаа намайг харих үеэр ингэж таардгийн ,нэлээн урт богоон байх шиг байна толгой нь хаана байна аа,өө буцаал жирийлээ штээ новш чинь
Т: Тэгвэл ч нээрээ залхмаар юм болно шүү тэ. Энэ урд төмөр авдаг газар чинь харин ажиллаад л байгаан маа даа
З: Дархан авч байгаа... гээд амандаа талх атгаж аваад хийж байгаа харагдлаа .өлссөн бололтой.
...энэ жил төмөр муу байна.
Т: Чи төмөр авдага уу ? Бөөндөж авч байгаад нэг газар шахах уу, яах уу ?
З: нэг 10,20 төгрөг хараа л өгнө ш тээ
Т: Ихийг авч байж л өгөхгүй бол юм гарахгүй юм байна даа...
З: Тэрнээс гадна тэр чинь тусдаа ш тээ ...Арматур , хэрэглээ гэж гарна , тэр хашааны шонгийн турба, арматур гээд 500 ч гэх юм уу ,үнэтэй авбал 800 ч гэх юм уу өөр өөрөөр зарна ш тээ .
Хужаа нар чинь ёстой янзын их авна ш тээ.
Т: Хужаа нар бас та нараас авдаг гэж үү?
З: Хужаа нарт өгнө, Дархандаа өгнө ...хужаа нар арматур хийдгийнш тээ, манай Монголд чинь ,одоо энэ налайхыг тэр аяар нь хужаа нар эзэлчихсийнш тээ ...
Т: Ямар овоо гарууд вэ энэ муу хужаа нар.
З: Тэгээд Дарханы арматур үнэтэй , хужаа арматур арай хядхан байдаг байхгүй юу. Тэгээд одоо манай энэ барилгууд чинь хужаа нарын хямдхан муу арматураар цутгагдаад байгаа ш тэ .дархан бид нараас хямдхан аваад байхаар төмөр нэг их өсөхгүй байна. Бид нар чинь яахав 10,20 төгрөг харж байгаа улс чинь аиу харж өгөхгүй гээд ч яахав
Т: Одоо тэгэхээс л яахав дээ.
З:Одоо жижиг барилга барьж байгаа улс байдагш тээ тэд нар чинь жижиг арматур гээд байдагштээ тэрийг чинь авчихдаг байхгүй юу, одоо бол арматур сая тавин мянгатай байна шт тонн нь ,зүүн гар тийшээ эргээрэй , тэгэхээр бид нар чинь 500- д өгч болжийш тээ
Т Тэгээд хэдэн төгрөгөөр эргэвэл төмөрт ашиг гаргах вэ ?
З: Өө хэд ч болно ш тээ янз бүр хэрэглээний төмөр ахиухан дарья гэвэл 10 сая гээл эхлэнэ ш тээ
Т: 10 саяас бол хэр унах уу?
З:5 10 саяас уу? заримдаа гоё унана шт ээ, эгзэг нь таарвал 5,6 сая бол байгааш тээ, гоё унана.
май ах 2000 болно биз дээ ах ,би шөнө дандаа л такси барьдгийн 2000 л гарна. Баярлалаа.
Бизнес бүр өөрийн онцлогтой байх юм даа. Төмөр ч унацтай юм шиг байна шүү. За нөгөө барилгуудын арматур чинь тэгээд бас хужаа нарын хийсэн арматур болоод явчихлаа ...
03.Хүн ядраад унтаж болно шт ээ
Баянхошуу хөтөл даваад уруудаж явтал согтуудуу юм уу гэж харахаар хижээл эр тамиргүйхэн гараа өргөх шиг боллоо.
Хойд талд суугаад : чигээрээ Телевиз хүрээд бууна гэлээ .
Нэлээн эвгүй эр баруун хойд талд буландан суусан тул толио жоохон хөдөлгөөд нүүрэн дээр нь тааруултал сүрхий мэдрэмтэй нөхөр болтой нүүр буруулж цаашаа цонхоор харлаа
Т: Телевиз гэж Монгол телевизийг хэлж байна уу хөө
З: ... Тийм ээ тийн ...
Т: Эргэх барих бол эрт хэлээрэй хөө эгнээ байраа эзлэх гээд ...
З: аан заза ,... би унтчихжээ тэгээд өнгөрөөд буучихаж ,Сэрээгээрэй гээд байхад муу Микроны бацаан зүгээр
Т: Өө тэгээд буудлаасаа өнгөрөөд буучихсын муу ,согтуу байна гэж бодоод сэрээгүйгүй юм байлгүй дээ.
З: Юун согтуу могтуу ,хүн бас ядарч болно шт ээ хар үүрээр гараа л ядраа л унтаа л биз..Үйзэн гээд хэлээд байхад чинь бацаан чинь...
Т: Хар үүрээр 5 цагт аа ,ямар ажил тийм эрт эхлэх үү?
З: Ногооны ажил
Т: Ногоо хураана аа ... ямар ажил ?
З: Ногоо , хүнсний ногоо ,өглөө суудал тосч буулгаж зөөнө ш тээ Барс дээр .
Т: Аан вагон буулгадаг ажил юм уу...
Миний энэ IQ муутай, ойлгоц удаантай байгаад уур нь хүрсэн бололтой өнөөх эр дуу нь өндөрсөж З: Кх өглөө эрт суудлаас ногоо бөөндөөд барс дээр зарахгүй юу даа ,наанаа зогсоо бууя гэж ширүүллээ.
Т: Аан за 500 –г өгчих дөө хөө гэсэн гэмшингүй дуу маань хойд хаалгатай тас гээд кабин даа үлдлээ. Өнөөх эр аль хэдийн буугаад хойшоо алхаж байлаа..
Үнэхээр ядарч уур нь хүрсэн бололтой зайлуул
04.Шарилын газар Дасцийн моо
Баянхошууны хөтлөөс ТВ рүү уруудлаа. Урд нэг элс ачсан портер утаа савсуулж угаартуулж алчих гээд байхаар нь урд нь гарчих санаатай зай гарахыг харан олилзож явтал гэнэт гудамнаас хүүхэн залуу хоёр цуван гарч ирэхээр нь хааз хастал, ёсоор болж гар өргөлөө.
Эхнэр :Чигээрээ явж байгаад шинэ замаар явна аа
Т: ямар шинэ зам бэ
Н: Зүгээр яваа яв, заагаад өгчихнө /пээдийгээд байхыг бодоход халамцуу бололтой /
Э: ...Ямар балайр харамч гэж боджийноо. Өөрөө тоглож чадахгүй хаячихаад тэгснээ нөгөө хүүхэд тоглох гэхээр орилоол ирээд авчихаж байгаам даа кк
Чамайг хэд хоног харагдахгүй болохоор өмөөрөх хүн байхгүйг мэдчихээд байх шиг байгаан маа ,юм хум нэхэж уйлахгүй хихи , эртээр: би хэний хүүхдийн гээд байхаар нь Эгээгийн хүүхэд ш тээ гэсэн чинь ..аан тийн Эгэ миний аав тээ гэцэн л авч байсан.
Н: Одоо наагуураа салаад нөгөө энэ, араар дэнжийн 1000 руу явдаг шинэ гоё замаараа явчихаарай ...Манай Чөөрөө ч чанга гар болно доо ... овоо шартай шүү тэ
Эхнэр хоёр болтой хоёрын хүүхдийн тухай ярианд чих тавин нарийн гудмаар тонгочуулсаар өнөөх алдарт 75 давхарыг заагласан шар хашааны урдаас гарч ирээд нарийхан шинэ замтай нийллээ.
Н: Ёооё энэ хэсэг, лаларын зам шүү тээ .Наад гоё замаараа уруудаад жоохон яваарай.
Т: Танай энэ хавьд газар байна уу ямар үнэтэй байна...
Э: Өө янз бүр
Н: Газар бол байна штээ ...байна. бичиг баримтгүй бол 500 гээ л өгчихнө шт
Э: Энэ блокон хашаа өнгөрөөгөөд зогс доо ,наанаа зогсдоо .. одоо тэр хардаа тэр транформатор байгаа биз дээ тэрний доор гэрийн гадаа нэг цагаан акцент зогсож байгаа биз дээ.../замаас холгүй 100 гаран метрийн зайд том трансформатрын доор хашаануудын голд барьсан нэг гэр, машин харагдаж байлаа/ ..одоо яг тэрний хажууд бол нэг гэр барчих газар байж л байна... бэлэн 600 д өгчихнө ш тээ
Т: Бичиг баримттай хашаа бол хэд гэдгийн
Э: аан гайгүй шт ээ 2,3 сая л гэнэ. Одоо манай энэ мэнд чинь газар зөндөө л байна ш тээ...
Т:Энд тэгээд хашаа хатгуулах уу, зөвшөөрөх үү,
Э: Хатгуулна хатгуулна, энэ хүртэл баазын хашаа байхгүй юу /урд байх блокон хашааг хэлж буй бололтой /
Т: Энэ харагдаж байгаа арын шар хашаа барьсан газар чинь одоо нөгөө олон шарилтай 75 давхар мөн биз дээ ?
Н: Өө наадахыг чинь Хот тохижилтынхон авчихсан гэсэн... харин манай энэ хавиар замын урдуур бол газар байна ш тээ.. одоо манай энэ урд талын тэр газрыг бол 800 мянгаар саяхан авсийнш тээ.
Т: Энэ хавьд чинь газар өгөхгүй л гээд байсын м даа,
Н: Худлаа худлаа, энд чинь колонк молонк барих гээд заваараад тэгээд байгаан ..энэ трансформатор тэгээд наашаа блокон хашаа хүртэл энэ гүүр доор газар байгаад байгаа биз дээ энийг чинь би зохицуулна ш тээ
Т: Тэгээд дараа нь бичиг баримтаа авах юм уу? Өгөхийн муу ?
Э: Болно ш тээ хороон дээр очоод дараа нь кадастраа хийлгээд л эхлэнэ штээ
Т: Ер нь энэ чинь тэгээд шарил юм байгаа болохоор эвгүй хэцүү биз дээ
Э: Энэ хавиар тийм юм байхгүй ш тээ аха аа, одоо энэ хавиар чинь шарил нь алга болоод битүү айлууд болчихоод байхад чинь ,шарилтай газар хүртэл айлууд газар аваа л зүгээр л байхад
Т: Тэр чинь ч аймаар даа ,эвгүй биш үү
Э: Юунд нь айна аа, дасцийш ш тээ ккк... Нөхөр нь :сүртэй штээ яах вэ дээ ...гэсээр буулаа
Т: ккк заза ... баярлалаа
Хүн нээрээ сайн муу олон юманд дасах юм аа... одоо бүр шарилтайгаа цуг амьдрахад дасчихна л гэж авч байна... энэ ч арай дэндэнээ гэж нэлээн асуудал дэвшүүлсэн том сэдвээр бодлогоширч, бас жоохон бие арзайх маягтай болж өнхрүүлсээр нарийхан тойргоор дэнжийн мянгийн зах ордог зам руу нийлэхээр эргэтэл аман дээр нь нэг цагдаа ...эрээн модоороо дохилоо . Энэ ч ер нь шөнө Но- той нөхдүүд явдаг зам л доо. Цагдаа нарт сайхан ч отооны газар юм шиг байгаан ....
Иргэний дуу хойлоог нийгэмд түгээгч Тасич Хоовон хөх / 2013.07 сар
Зочин
Зочин
Зочин
jinhene taksichin
Содхүү
Зочин
Зочин
Зочин