Огцруулна гэдэг “мурих”-ын нэр биш шүү!
Өр...өр...өрийн тааз нэмнэ, нэмэхгүй. Ингээд үр дүнд нь “60 биш 58.3 хувьд хүргэлээ шүү” гэж мэдэгдэв. Зөвшилцсөний урамшуулал 1.7 хувийн хэмнэлт. Үүнд баярлах ёстой бололтой. Харамсалтай нь өнөөдөр иргэд орон сууцны найман хувийн зээлийг олгохоо больчихлоо, “жижиг” банкуудыг ялгаварлаж байна хэмээн гомдоллож эхэллээ.
Өр...өр...өрийн тааз нэмнэ, нэмэхгүй. Ингээд үр дүнд нь “60 биш 58.3 хувьд хүргэлээ шүү” гэж мэдэгдэв. Зөвшилцсөний урамшуулал 1.7 хувийн хэмнэлт. Үүнд баярлах ёстой бололтой. Харамсалтай нь өнөөдөр иргэд орон сууцны найман хувийн зээлийг олгохоо больчихлоо, “жижиг” банкуудыг ялгаварлаж байна хэмээн гомдоллож эхэллээ. Өмнөх он жилүүдийн хамаг баяр хөөр хийсэн одож хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдэд олгох мөнгө дууссан гэнэ. Нэг ёсондоо өмнөх амжилтаа өнөөдөр өртэй төсөвтэйгээ хамт хумьж ухрахаар шийджээ. Тэр ч байтугай сиймхийгээр зарим нам “төрөөс малчдад цалин өгнө гэвэл манай намыг сонгох уу” хэмээн даажигнаж эхлэх шив. Тэгэхээр бид хаанаас хаа хүрээд, одоо хаашаа явж байгаа юм бол.
Уг нь энгийн ардын хар ухаанаар бодоход өр хэтрүүлсэн, төсөв тэлсэн, эдийн засгийг хямраасан хүмүүстэй хариуцлага тооцох учиртай баймаар. Ингээд бодохоор огцорно гэдэг нь “мурих”-ын нэр бололтой юм. Албан ёсны хэлээр бол Төрийн тэргүүний хэлээд байсан “томилогдсон, сонгогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох”. Манайд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амнаас унасан үг цочир сонин, гоё сонсогддог болохоос өөрчлөх гээд байгаа Үндсэн хуульд маань “Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй” гэж тодорхой бий. Юун томилогдсон, сонгогдсоны ялгаа вэ. Төрийн тэргүүн ингэж хэлэх болсон шалтгаан нь ч мөнөөх л огцруулж байна гээд улсаа сүйрүүлж хаячихаад албан тушаалаасаа буугаад “Одоо тэд яаж бидний алдааг засах нь вэ” гээд хараад суучихдаг болсонтой холбоотой биз ээ. Түүнээс биш Үндсэн хуулийн заалтыг “мөчилж салган” тусад нь хууль болгон ажил удах хэрэггүй байсан болов уу.
Яг одоогоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь Н.Алтанхуягийн Засгийн газрын алдааг засах гээд байгааг л тод харж байна. Гэтэл өмнө нь юу хийж байсан хэрэг вэ. Оношийг нь, эмчилгээг нь мэдсээр байж жор бичиж өгөхгүй нуугаад байх эрх эмч нарт байдаг уу. Нуусан жороо эмчилгээний төлбөр нэмэгдэхээр хэлж өгдөг ёсон бий юү. Яг ийм л үйл явц өнөөдрийн эрх баригчдаас харагдаж байна. Өнөөх л өр тавихын төлөө гар өргөж, төсөв тэлж, халамж нэмэгдүүлэхийн төлөө товчлуур дарж байсан тэр хуруунууд эсрэг санал дээр товчлуур дарж байна. “Төө холдохоос төрөл арилжих биш дээ” гэдэг дээ. УИХ-ын сонгууль 2016 онд болох хэвээрээ биз дээ. Яагаад ийм хувирлыг ард түмний өмнө харуулж байна вэ. Басамжилав уу, бардав уу. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг харахад ч эдийн засгийг хямраасан эздийн өөдөөс хараад хатуу үг хэлчих хүн алга. Тоо, тооцоог гарцаагүй нотлох баримт болгон дурьдах “зоригтон” ч ховор байна.
Хамгийн наад зах нь “Дэнзэнтэнгүүдийн тендер”-ийн асуудлыг сөхөж улсыг хохиролгүй болгох, аудиторуудыг цагдаагаар шалгуулдаг, авлигачдыг ялгаж зарладаг үзэгдлүүдийг эргэн санах дургүй байгаа бололтой. Тэгсэн хэрнээ хаана, хэн томилогдох бол. Ялангуяа Ерөнхий прокурорын томилгоонд хэн хамгийн өндөр магадлалтай байгаа, АТГ-ын даргыг шилжүүлэх нь үү, АТГ-ын удирдлагуудыг ямар шинэ багаар бүрдүүлэх бол гэдэгт онцгой анхаарал хандуулж, түүнийгээ нууж ядан түгшицгээж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ ийнхүү өөрчлөлт оруулах нь өөр бусад том хэргүүдээс бултах нэг арга зам болох вий гэдэг хардлага төрж эхэллээ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан гэдэг шошго зүүж алдар гавьяа хүлээхийн сацуу ял зэм хүртэх болбол “хуваалцана” гэдгээ эртхэн хэлчихээрэй гэдгийг сануулмаар байна. Эдийн засгийн өршөөл үзүүлэхийг эсэргүүцээд байсан хүчин мөхөстөж уг хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Аврал уу, аллага уу, чөтгөр л мэдэх байх. Банкууд ломбард шиг ажиллаж байгааг заавал Төрийн тэргүүнээр хэлүүлэх хэрэг байсан юм уу. Төрийн тэргүүн нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг байж, УИХ-ын гишүүд нь сөрөхдөө сөрж, эвлэхдээ эвлэрч “таалагдах үг”-ээ хэлж популизм гуайгаа хийвэл яасан юм бэ.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг харахад гарц бараг олдохгүй “коммент” маягийн үг хэлдэг болж. Эсвэл УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайдад загнуулчих жишээтэй. Ийм маягаар парламентын засаглал, ардчилал гэж цээжээ дэлдээд хаа холдох билээ. УИХ-ын гишүүд өнөөдөр “яаж цаашаа явах вэ” гэдгээ ярих гэж оролдож байна, зөв. Харин хариуцлага тооцохгүйгээр цаашаа явдаг жишиг чинь улс төр сонирхогч дүү нарт чинь ихээхэн таалагдаж байгаа шинжтэй байх юм. Өмнөх алдаа дутагдлын гогцоог тайлахаар санал солилцоход ер нь сонсох дургүй дэг шүү. Ийм л залгамж халаатайгаар “цаашаа явах” гэж байна.
Төрийн бодлогын хувьд мөн адил. Аль нэг салбарын талаар “Төрөөс баримтлах бодлого” гэгчийг сүр дуулиантай зарлан баталчихаад хэсэгхэн хугацааны дараа яг эсрэгээр нь нөгөө бодлогоо зөрчөөд явах жишээтэй. Энэ “замд” нь хэн ч, юу ч үл саад болох аж. Зүй нь өмнөх танхимын гишүүд тоо ёсоороо зогсож байгаад зохих тайлбараа хэлээд, зарим нь очих ёстой газартаа хүргэгдэх учиртай. Гэвч дийлэнх нь өөдөөс нь хараад сууж байгаа боловч үг хэлэх зүрх зориг алга. Нэр, устай хэлэх баримт ч, тодорхой тоо ч үгүй болжээ. Тоо баримтууд нь хоорондоо зөрүүтэй, нэр хэлэх гэхээр зориг нь хүрэхгүй халгах аж. Үүнийгээ ардчилсан төр гэж яриад байгаа юм.
Эцэст нь хэлэхэд өнөөдөр халамж нэмэхгүй, өр нэмэхгүй, бонд гаргуулахгүй, төсөв хумина, тэгээд ажилла гэсэн далайлт дор Засгийн газар ажиллах нь. Энэ нь угтаа “Ч.Сайханбилэг ээ, үл мэдэх газарт зорчоод эс мэдэх зүйлийг аваад ир” гэсэнтэй адил юм. Амаргүй биз. Гэхдээ ардуудад энэ хамаагүй. Харин хариуцлагыг хэнээс ч үл нэхэж, гэм буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас нэг төгрөг ч нөхөн гаргуулахгүй байна. Энэ бол ардуудад хамаатай. Ардууд буюу сонгогчид дөрвөн жилд нэг удаа энэ “том толгойтнууд”-д хэрэг болдог. Хангалттай жүжиг үзлээ. Хамаг өрмийг нь хамаад явсан хойно өнөөгийн Засгийн газраас хүлээх зүйл тийм ч их биш. Зөв бодлого, шийдвэрийн ачаар Монгол орныг элгээр нь хэвтүүлэлгүй дараагийн “их ухаантанууд”-тай золгуулаасай л гэж найдъя.
Denzen
genden
Зочин
иргэн
төмөрчин
Дэнзэн
д тэмүүжин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
hh
Зочин
зочин
Ãýðýë
gbhkbkjhj
Ganbold
Зочин
Зочин
зочин
сайн нийтлэл
уншигч чинь
уншигч чинь