2015: Нэгдүгээр сарын галзуу (crazy) улстөрчид
Энэ бол баргийн аавын хүү ээжийн охин багтаад байдаг категори биш. Энэ хэрийн солиотой зүйлийг тархиндаа бодоод амаараа гаргана гэдэг эгэл бус индиго явдал юм. Дэлхийн маш олон суутан жирийн хүнээс илүү онцгой содон байсан. Тэд их зүйлийг нээж хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ. Манайд ч дутахгүй олон ер бусын улстөрчид байгаагаас үзвэл Монгол ул хөгжих нь баараггүй юм.
Энэ бол баргийн аавын хүү ээжийн охин багтаад байдаг категори биш. Энэ хэрийн солиотой зүйлийг тархиндаа бодоод амаараа гаргана гэдэг эгэл бус индиго явдал юм. Дэлхийн маш олон суутан жирийн хүнээс илүү онцгой содон байсан. Тэд их зүйлийг нээж хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ. Манайд ч дутахгүй олон ер бусын улстөрчид байгаагаас үзвэл Монгол улс хөгжих нь баараггүй юм.
Тэр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа яг ингэж хэлсэн. Тиймээ энэ жаргалтай эр болон түүний найзууд энэ насандаа машинтай, хаузтай, компанитай болсон улсууд. Тэрнээс ч болсон уу, “Гү бусад нь яагаад юмтай байж болдоггүй юм бэ, Зоригоо чинь яасан хүн муутай хүн бэ” гэж хүмүүс гайхаж байна.
Бидний зарим нь яахав машинтай л даа, тэр нь тааруухоон чааваас үзлэгт тэнцүүлэх л гэж толгой өвдөнө. Харин хаузгүй ээ. За компани бол зариманд нь байгаа л байх. Гэхдээ мухлаг шдээ хөөрхий. Тэхдээ биднүүс чинь бас амьдралаа дээшлүүлээд, аятайхан машин унамаар, хауз энэ тэртэй болмоор санагддын уг нь. Тэгээд толгойгоо гашилгаад, гараараа хөдөлмөрлөөд мөнгө санга олох гэж хичээдийн. Энэ насандаа шдээ. Гэтэл энэ буруу байжээ. Ингэх нь бидний сул тал байж. Хойд насаа л хүлээе :)
Тэр Их хурлын чуулган дээр ингэж хэлсэн. Портуунтай ойрхон суудым уу? Эсүүл угийн тэнгэртэй найз юм уу. За энэ ч яахав, асуудлын гол нь манай хүн тэр олон үрэгдсэгсдэд “хохь чинь!” гээд хэлчихэж байгаа юм. Арвин гуай чинь яасан аймар Болдоггүй бор өвгөн шиг юм бэ. Тэр бор өвгөн бол чоно, луу, сармагчин эднүүсийг өрөвдөх сэтгэлтгүй тамлан зугаацдаг. Харин манай эмэгтэй гишүүн хоёр хүнийхээ оронд хэдэн зуун гэмгүй хүн, гэр бүлийг хүйс тэмтрэх явдлыг зөвшааж байна.
Үүнийг бичиж байхад Тайванийн бас нэгэн онгоц уначихлаа гэсэн эмгэнэлт мэдээ гарлаа. Арвин гуай тэнгэрээ болиулаачээ!
Энэ яг нууц алдсан байхаа. Бинзээний татвар нэмэгдүүл үнэ нь нэмэгдэнэ. Тэгээд самарнаас эхлээд биеэ үнэлэгч хүртэл бүх юмны үнэ нэмэгддэгийг бүх монголчууд хаширтлаа амссан байхад ингэж хэлнэ гэж үү. Дуугай байгаад байхаар дооёолоод байгаарай гээд уурлаад босоод ирнэ биз дээ. Гү яаж ч бодсон атгаж өгдөг самраа сарвайсан хэвээрээ үлдээд, харин зөрүүлээд хармаанаас нь хоёр атгыг шаажээдэг улстөрийн ийм бодлогыг ингээд ил хэлж байх гэж. Гишүүн уймраад нууц алдсаан яг. Цаанаа шаахайдуулах юмуу банздуулсан байхыг үгүйсгэхгүй :)
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Дэмбэрэл дарга хурлын танхимыг чиглээд коридороор ирж байдын. Тэгсэн нэг охин ойртож очсоноо гэнэт “Чуулганы хуралдаанаасаа цаг хоцорчлоо, энийгээ юу гэж тайлбарлах уу?” гэж авсан. Хүн цочмоор. Тэгсэн Дэ дарга, “Чуулганы хуралдаан болоогүй байшд” гэсэн.
Үнэхээр болоогүй байсан. Гишүүд ер нь сая Ши Жинпин дээр цагаа барьсан уу яасан, бусад үед танхимдаа цагтаа орж ирнэ гэж байхгүй. Долоо наймуулаа хүртэл сууж л байдийн байна лээ. Гишүүдийн ирцийг харвал би нэг фитнэсд бүртгүүлээд хаяцантай адилхан юм харагдана. Тэгсэн чинь Дэ дарга тийм занганд орцон :). Гэнэт эгдүү, дургүй нь зэрэг хүрсэн. Яриа ийм юм болсон.
-Ер нь бол 14 цагт орж ирсэн байх ёстой, гэтэл одоо 15 цаг болжээдэг?
-Хоцорцон гэжүү. Би хоцордгийшд, угаасаа.
-Хоцрох ёстой юу?
-Гүү л дээ. Би хоцордгийн.
Хаха энэ яриа одоо ч моодоо алдаагүй байна Энэ жилдээ л моодонд байх байх. Харин Дэ дарга, “Уучлаарай дахиж тэхгүй” гэж камерийн өмнө малилзсангүй. Эсвэл бичлэгий нь сэм устгуулсангүй. Бүр эсвэл, “эд нар бүгд хоцордог, бүр ирдэг ч гүй, одоо ийшээ шагайгаад хар хэн хэн байна...” гэж түгжилдээгүй нь сайхан. Ер нь ийм юм тулгарахад гишүүдийн хэн нь ямар царай гаргах, юу хэлэхийг төсөөлж л байна. Байгаагаараа байсан Дэ дарга харин күүл байлаа.
МАХН-ын нэгэн дарга З.Батбаяр: Малчдад цалин олгоно.
Энэ хүн намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа ингэж хэлсэн. Манай улсад социалист уралдаан болдог байсан бол одоо популист уралдаан болдог болсны энгийн жишээ. Сүүлийн арван хэдэн жилд тогтсон уламжлалаар бол одоо намууд малчдын цалингийн тоог өсгөж уралдах нь тодорхой болсон байх. Бас улсаас цалин авдаггүй бусад бүлгүүдийг илрүүлэн цалинжуулах уралдаан ч өрнөх байх. Үүнд нинжа нар, тараншээныхан, цэцэрлэгийнхэн ба тэтгэвэрийнхэн (тэтгэвэр дээр нь нэмээд) орох байх.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хот хүрээ орохоороо ярьж байгаарай хө
Базарваань!!! Улсын маань Ерөнхийлөгч зурагтаар Монголжингоогийн аавтай утсаар яриад дуусахдаа ингэж хэлсэн. Монголжингоогийн аав хотод ирэхээрээ л “юу байна Ээбээ ах” гээ л залгадаг, нөгөөх нь утсаа аваад ярьдаг. Тэгээд хоюулаа Их тэнгэрт хонож буу халахым байна. Ийм юм нэгэнт болохгүйгээс хойш Ерөнхийлөгч яагаад ч тэгж хэлсийн. Бүү мэд :)
Энхболд даргын үгнээс, хамгийн сайнаар бодоход тэр хүүхдийн аав нь АН-ын гишүүн юм байна гэсэн бодол төрнө. Тэгээд намынхаа даалгаварыг гялалзтал биелүүлж. Гэтэл эхнэр нь Ардын намын гишүүн байвал яана. Тэгээд спикерийн үгнээс АН-аас явуулсан улстөрийн акцийн золиос болсныгоо мэдсэн бол яана? :)
Үүнээс гадна, “хүн нэмбэл хүнс нэмнэ, аштай юу” гэж бэлгэшээж байсан монголчууд энэ үйл явдал нь намын хөтөлбөр байсныг мэдэнгүүтээ “Цаадуул чинь яасан ч байж мэднэ. Гараар тоолоё” гэж ярилцаж байгаа гэнэ.
Энэ хугацаанд мөрөөрөө аж төрөөд эхнэрээ жирэмслүүлж байсан олон эрс намаас авч буй арга хэмжээнд орцон байсныгаа бодоод “ингэж чадуулах гэж” гээд шүүрс алдаж буй аж. Бас аль аймагт гэнэ вэ, яах аргагүй Ардын намын гишүүн нэгэн аав Cпикэрийн яриаг сониноос уншаад эхнэрээсээ салахдаа тулжээ. “Би яагаад ч АН-ын ажлыг хийх хүн биш. Наадах чинь хэний хүүхэд юм?!” гэсэн хэрүүл нь намжиж өхгүй байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Та нар тариа тарьж яадаг юм, мал малла!
Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга тэрээр өөр дээр нь асуудлаа ярьж орсон тариаланчдыг ийн хэлжээ. Тариа тарих гэж л төрсөн, үргэлж зүүдэлдэг биш юмаа гэхэд амьдралаа залгуулах гээд ажил хийж байгаа хүнийг Төр ингэж хэлж болдог ч юм уу гүй ч юм уу. Төр төлөөлж байгаа хүний үгийг Төрийн үг гэж бодож болно биз дээ?
Тэр тариаланчдын зөв ч бай буруу ч бай Төр л ингэж муухай дээрэлхэж болохгүй байгаам. Тэгэнгүүт автоматаар тариаланчдын зөв юм байна хөөрхий амьтад гэсэн логик үүсчихэж байна. Монголчууд чинь зодуулж байгаагийн талд оромтгой хүмүүс :)
Аа гэтэл нөгөө талаас, наад Батболд чинь юуных нь төр байхав дээ, өөрийгөө л тэгээд бодчихож гэх хүмүүс байна. Тэгэнгүүт Батболд даргад, “Та дарга хийж яадаг юм, мал малла” гэчмээр санагдаж байна. Тэгээд уурлаад зодох гээд байвал утсаар яриа л “тоглосымаа” гэчкү юу өөр шиг нь :).
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kill bill
1111
Умшигч
Зочин
хаха
Зочин
Зочин
Zochin
mal
аавуудын клуб
монгол
Зочин
Зочин
зочин
Хүн
Овоо
Зочин
Зочин
Зочин
unshigch
unshigch
Зочин
Зочин
"Ардчилалд дургүй хүний үг"-ээс
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tugs
Tugs
zochin
Дэндэв
ховч
Энхмаа
Зочин
Зочин
Зочин
зочин
Хуц
хэхэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
t
монгол хүн
Ахаха
Су. Батболд
optimist to pessimist
Kkkk
Зочин
Зочин
hehe
hehe
wahrheit
wahrheit
boljmor baina
МОСКВАД СУУГАА МОНГОЛ
zochin
haha
Зочин
Aagii
Сайнаа
Зочин
Зочин
Зочин
hh
1_khuu