Монгол Улс “сайд”-аа олсонгүй дээ!
Монгол Улсын сайд аа! Монголчууд хэн нэгэн хятадуудад үндэсний компанийнхаа бүх бичиг баримтыг шалгуулан, удирдах эрхээ нэхүүлэн амралтын өдрүүдэд хүртэл “хоолойд нь хутга тулгах мэт” шахалтан дор ажиллаж байна.
Монгол Улсын сайд аа! Монголчууд хэн нэгэн хятадуудад үндэсний компанийнхаа бүх бичиг баримтыг шалгуулан, удирдах эрхээ нэхүүлэн амралтын өдрүүдэд хүртэл “хоолойд нь хутга тулгах мэт” шахалтан дор ажиллаж байна.
Энэ юу болж байгаа юм бэ, Монгол Улсын сайд М.Энхсайхан Та Тавантолгойн хөрөнгө оруулалтын ажлын хэсгийг ахалж байгаа нь үнэн. Энэ бол таны өнө эртний хүсэл байсан. Гэхдээ Монголын төр таныг ажлын хэсгийн ахлагчаар томилохдоо хөрөнгө оруулалт олоод ир гэсэн үү, удирдах эрхээ “Май” гээд өгчих гэсэн үү. Хятадын “Шинхуа Энержи” компанид “Монголын төмөр зам” компани гүн хүндэтгэлтэй хандаад зогссонгүй хятадуудын боол мэт амралтын өдрүүдэд хүртэл морь, нохой мэт зүтгэн ажиллаад тав хонолоо. Эхний хоёр дахь хоног дээр тэнд чухам юу болоод байгааг мэдээлэх үүргийнхээ дагуу Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэл очиход ноён мэт суусан хятадууд өөрсдийн гар хөл болсон нэгэн залуугаар нохой хориулах мэт сэтгүүлчдийн эсрэг гаргасан. Тэр нь хэн болохоо ч хэлэхгүй “Ёо,Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ийм хүчирхийлэгч болчихсон юм бэ” хэмээн хийрхэн дэвхцэж жүжиглэх аж.
Тийм ээ, Монголын хэвлэл мэдээллүүд хүчтэй. Тэд мэдээллийг авдаг биш олдог юм. Харин ноён М.Энхсайханд тун ч хүндэтгэлтэй ханддаг боловч тэрбээр итгэсэн бүхнийхээ өөдөөс өшиглөдөг. 2012 оны намар түүнийг “МТЗ” төрийн өмчит компанийн захирлаар томилж, Ерөнхий сайд нь хамгийн том мега төслүүдээ итгэж найдан атгууллаа гээд л надаас эхлээд бичиж байв даа. Тэр бичлэгийн цаана дэмжье гэсэн итгэл байсан. Гэтэл хамгийн эхлээд Тавантолгой-Гашуун сухайтын замыг барина хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг сөрөн салбарын сайдтайгаа үзэлцсээр багийн тоглолтод тохирохгүй нэгэн гэдгээ харуулаад буцсан. Гэвч хэр хэмжээний өртэйг бүү мэд, АН-ынхан түүнд дахин итгэл хүлээлгэж эрчим хүчний төслийг атгуулсан.
Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тухайд бараг л түүнд зориулж сайдын суудал бэлтгэв үү гэлтэй “Монгол Улсын сайд” гэсэн албан тушаалыг буй болгон бэлэглэв. Гэтэд яагаад зөвхөн “Монгол Улсын сайд”-аар ахлуулсан ажлын хэсэг Монголын хууль тогтоомжийг зөрчиж ажиллах ёстой юм бэ. Монгол Улсын сайд Та эхлээд ҮАБЗ-ийн үзэл баримтлалыг, УИХ, Засгийн газрын удаа дараагийн хууль тогтоомжийг ганцаараа үгүйсгэн шийдвэр гаргаад байна. Таныг дагаад “Шинхуа”-ийн түншүүд чинь манай улсын хууль,тогтоомжийг уландаа гишгэж байна.
Бүр тодруулбал Монгол Улсын сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхний тусламжтайгаар “Шинхуа”-гийн төлөөл “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид соёлтойгоор халдаж компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд, холбогдох итгэмжлэлийг гаргуулж авах шаардлага тавьсан байна. Энэ талаар “Энержи ресурс”-ийн төлөөлөл, тэрхүү нэрээ нуусан этгээд хэлсэн. “Монголын төмөр зам” компанийн удирдлагууд “Тодорхой лавлагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өгье гэхэд чамлан эсэргүүцэж нэхсээр өнөөдрийг хүргэлээ. Тэдний энэ шаардлагаас харвал “Шинхуа” компани “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн удирдлагыг бүрэн атгах хүсэлтэй байгаа нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, “Шинхуа Энержи” болон “Энержи ресурс”-ынхан шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөөр цаашилбал Тавантолгойн үйл ажиллагаагаар шантаажилж төмөр замыг ашиглах, тээвэрлэх эрхийг өөртөө авахаар санаархаж байгаа нь илт байна.
Та бүхэн санаж байгаа бол Хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” гээд компанийн удирдлагад манай улс төрийн хүрээний нэр бүхий эрхмүүдийн гэргий, үр хүүхэд багтаж монголын малыг хөөж, монгол хүнд хятад ажилчдаас хэд дахин бага цалин өгсөөр удаж буй. Тэд манай улсад ингэж л хөрөнгө оруулдаг юм. Өнөөдөр монголчуудын өмнө хятадуудыг өмөөрч ташаа тулан ханхалзаад байгаа “Энержи ресурс”-т манай улстөрчдийн гэр бүлийнхэн чамлахааргүй бий. Тиймээс ч тэдний “гар хөл”, “хуруу хумс” нь хөрөнгө оруулагч тал гэдэг утгаараа “Монголын төмөр зам” компанид “Шинхуа Энержи”-ийн төлөөлөл юу хийгээд буйг мэдэхээр очсон Монголын сэтгүүлчдийг гэрт нь хоол шиншилж орсон нохой аятай хөөж байна.
“Энержи ресурс”-ын хувьд нөхцөл байдал нь тун хүнд байгаа. Дэлхийн анхаарлыг татсан Тавантолгойн ордын сонгон шалгаруулалтын дараа “ММС” өөрийн охин компани “Энержи ресурс”-аар бахархсан мэдээг ёс төдий гаргасан ч өр шир, алдагдлынх нь тухайд урам хугарсаар буй. Магадгүй их өрийн эцэст Тавантолгойн “ММС”-ийнх ч болох юм билүү гэсэн таамаглал нуруу хүйт оргиулсан ч гашуун факт шүү. Нийт хөрөнгийнхөө 74 хувьтай тэнцэх өртэй компани өртэй Монголыг өөд татна гэхэд итгэхэд бэрх л юм.
Гэвч их замын эхэнд итгээд, түшихээс өөр аргагүй. Тиймээс ч “Шинэ төмөр зам” төслийн менежер Д.Хосбаяр “Сонгон шалгаруулалтад ялсан консорциум ажлаа хийж байна.Ажлын хэсгийнхний хувьд бид төрийн бодлогын хүрээнд хамтран ажиллах үүрэгтэй, нууцлалын гэрээ гэж байгуулж байгаа. Ямар байгууллагын ямар бичиг баримтыг харилцан солилцох вэ гэж. Гэтэл тэд бүрэн танилцъя гэсэн учраас судалгааны байгууллага гэж хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх, инженерийн зөвлөхүүд нь өмнөх ажилтай бүрэн танилцаж байгаа юм” гэж ярилаа. Харин “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн зүгээс “Удирдлагын эрх, итгэмжлэл гаргаж өгөх, эрх шилжүүлэх асуудал байхгүй” гэсэн. Гэвч Хятадын компанийн зүгээс хэлэлцээрийн шатанд тавьсан шаардлагаас харахад удирдлагын эрх шилжихгүй гэх баталгаа алга. “Шинхуа энержи” зөвхөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг үргэлжлүүлж хийх үү гэдэг асуудлыг л тавих ёстой. Гэтэл эрх шилжүүлэхдээ “МТЗ”-ийн удирдлагыг “Шинхуа энержи” мэдэлдээ авчихвал замын ажилчдаас эхлээд төмөр замын тээвэрлэлт, борлуулалт бүгд Хятадын эрх мэдэлд очиж болзошгүй байдал үүсч болзошгүй байна. Иймд хөрөнгө оруулалтын гэрээнд хаана, хаанаа нухацтай хандах цаг иржээ.
УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн “Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг хятадын компанийн хөрөнгөөр хятадуудаар бариулаад тэдэнд эзэмшүүлээд тодорхой хугацааны дараа буцааж авна гэсэн нь хамгийн муу хувилбар. Товчхондоо УБТЗ-ын хятад хувилбар гэсэн юм. Зөвхөн энэ хүнээр тогтохгүй М.Энхсайханы ажлыг дэмжиж байсан олон хүн хэлэлцээрийн үеэр нөхцөл байдал өөрчлөгдсөнд харамсч эхэллээ. Эцэст нь төмөр замын суурь бүтцийг ч, тээврийг ч нэг хэсэгтээ хятадын мэдэлд өгөх нь. Зарим улсад томоохон уурхай, ордын эзэмшдэг компанид тээвэрлэлт хийх эрхийг олгодоггүй. Үүнийг УИХ-ын дарга ч, салбарын мэргэжилтнүүд ч хэлсээр байгаа. Өөрсдөө тээврийн компани байгуулаад түүгээрээ бүтээгдэхүүн, түүхий эдээ зөөгөөд байвал монополь болчихно гэдэг. Харин Монгол Улсын сайд зөвхөн “Шинхуа”-г монополь болгох зорилт тавиад түүнийгээ давхар цохилт, хамгийн оновчтой хувилбар гэж хөөрөөд явж байна. Монголд Хятадыг монопольчлуулах бодлоготой Монгол Улсын сайд хэрэггүй.
Түүний “буулт”-аар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, эзэмших, олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулах бүх эрх хөрөнгө оруулагч талд 30 жилийн хугацаатайгаар шилжих аж. Үнэндээ, ёрлож байгаа ч юм биш, М.Энхсайхан өөрөө 30 жилийн дараа амьд сэрүүн байх уу. Надад өнөөдөр л ашигтай бол, маргааш монголчууд яасан ч яахав гэсэн шийдвэр гаргадаг Монгол Улсын сайд байх уу. Азаар Ерөнхий сайд биш юм чинь яагаад энэ хариуцлагагүй шийдвэрийнх нь төлөө хариуцлага тооцоод огцруулчихаж болохгүй гэж. Монголын маргаашийн төлөө гэсэн олон монгол хүн бий.
“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлах тухай” 2010 оны 06 сарын 24-ний өдрийн 32-р тогтоолын хавсралтын 2.2.2-т ”Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төмөр замын суурь бүтцийг барихдаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, шаардлагад нийцүүлсэн байх” гэж заасан байдаг. Тэгвэл энэ стратегийн ач холбогдол бүхий ордоос хил сэтлэн гарах стратегийн төмөр замын суурь бүтэц барих хэлэлцээрийн зарчим нь эдүгээ мөрдөж буй төмөр замын талаарх хууль, тогтоолуудын заалтад огтхон ч нийцэхгүй байна.
“Төмөр замын тээврийн тухай” хуулийн 6.2-т “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсвэл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэуц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно” гэсэн заалт байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой суурь бүтэц буюу зам бүхэлдээ зуун хувь төрийн өмч байна, эсвэл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна, эсвэл тодорхой хугацааны дараа төрд зуун хувь өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ төмөр зам дээрхи хуулийн дагуу хэзээ ч 100 хувь төрийн өмчийн буюу, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд ирэхгүй нь. Учир нь бариад 30 жил зуун хувь, дараа нь мөнхөд 49 хувийг нь эзэмшинэ гэж буй энэ консерциумыг бүрдүүлж буй Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа Энержи”, Монголын “Энержи ресурс” гэсэн гурван компанид манай төрийн өмч давамгайлах нь байтугай нэг ч хувь эзэмшдэггүй. Иймд энэ хуулиар бол төмөр зам нь энэ гурван компаний консорциумын эзэмшилд 100 хувь 30 жил байх нь байтугай дараа нь тэд 49 хувийг нь ч эзэмших боломжгүй юм.
Тэгэхээр Тавантолгойн ордыг хэний төлөө ашиглах вэ. “Энержи ресурс”-ыг өрнөөс гаргаж өгөх гэж үү. М.Энхсайханыг эсвэл “Шинхуа Энержи”-ийнхнийг баяжуулах гэж үү. Ямартай ч эхний ээлжинд гараан дээрээ Монголын төрийн өмчит компанийнхнийг дарамтлан амралтгүй ажиллуулж, удирдах эрх, итгэмжлэх өгөхийг шаардаж буй “Шинхуа”-ийн хятадуудаа татаж авахыг М.Энхсайханаас шаардах ёстой. Ийм хамтрагчид маргааш Монгол Улсын сайд таны өмнөөс, Монгол төрийн өмнөөс нулимж мэднэ шүү.
“Шинхуа Энержи”-ийн хөрөнгө оруулагчдад хэлэхэд Монголын ард түмэн тэнэг байхаа больсон. Ариун цэврийн цаасаа хүртэл танайхаас авч Эрээний хогийг хот болтол хөгжүүлж өгсөнд баярлаад цадах хэрэгтэй. Уул уурхайн салбарт бол танайх угаасаа хамгийн бүдүүлэг хамтрагчид. Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт нүүр олборлож байсан хятадууд дарамтлаад байна гэсэн тойргийн сонгогчдын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ж.Наранцацралт агсныг очиход нүүрс ухдаг хятадуудад дотоожоо угааж тохчихоод угтсан доромжлолыг мартаагүй. Тэр хүн бол төр юм шүү дээ. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Нутгийн удирдлагуудыг нь хүртэл доромжлоод байхаар нөхцөл байдалтай танилцах гэж очсон нь тэр. Мөн “Петро чайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаа, нутгийн иргэдэд үзүүлдэг дарамтын талаарх гомдол тасардаггүй. Уул уурхайн салбарт хятадууд ийм л хамтрагч. Үүнийг Цагаан хэрэмний цаана очоод “Том дарга аа” гэж дуудуулдаг манай улстөрчид бүү мартаарай.
Түүнчлэн сүүлийн үед Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч УИХ, Засгийн газартай толхилцоод ирснээ анзаарч холбогдох хууль тогтоомжийг, ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал, тодорхой зөвлөмжүүдийг судалж, түүнд нийцсэн бодлогоор ажиллахгүй бол Монголын төлөөх зүрх бүхэн нэгдэн эсэргүүцэж, тэвчиж байгааг дашрамд сануулахад илүүдэхгүй болов уу.
Зочин
цэнхэргариг
жээнко
Зочин
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
Зочин
Мантуун хамартай, Sinophobia У.Оргилмаа эмээд
Sinophobia-той У.Оргилмаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
намуун
хүүхэд
Зочин
зочин
жиргээний баатар
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tsogoo
irgen
чек
Зочин
Зочин
Зочин
IRGEN
Анжелека
иргэн
иргэн
iirgen
MGL
Mongol irgen
Овоо
Mongol
unshigch
IRGEN
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баатар
шоогоо
Зочин
Зочин
irgen
Irgen
Зочин
boldoo
Зочин
Зочин
Зочин
Эрдэнэ
agii
gamba
teneg
зочин
Зочин
Zochin
МGL-н иргэн
Гана
Мао овогт
Оргилоо
Зочин
З
З
666
Хүрэлээ
Sinophobia-той У.Огилмаа
Зочин
Бууны нохой
Бууны нохой
доооод
zochin
Зочин
Зочин
Baagii
hutsdag
Зочин
Хуцдаг