Дээгүүр урсдаг дэл сул мөнгө
Австралийн нүүрсний уурхай усанд автаж, манай эдийн засаг 17 хувиар өссөн “азхүү” бий. Нүүрсээ машинаар бус галт тэргээр зөөсөн бол эдийн засаг 17 байтугай өсөх момент тэнгэр лус бидэнд хайрлажээ.
Австралийн нүүрсний уурхай усанд автаж, манай эдийн засаг 17 хувиар өссөн “азхүү” бий. Нүүрсээ машинаар бус галт тэргээр зөөсөн бол эдийн засаг 17 байтугай өсөх момент тэнгэр лус бидэнд хайрлажээ.
Өнгөрөгч зуунд харанхуй бүдүүлэг Монгол гайхамшигт үсрэлтүүд хийж, итгэх аргагүй хөгжсөн. Яагаад итгэх аргагүй гэв ээ гэвэл феодлын аймшигт хоцрогдлоос катиталист ангалыг хийгүй харайж социализмд дэвшсэн юм. Бидний энэ хувьсгалт үсрэлтийг дэлхий дахин ухаарч чадахгүй мангартаж байлаа. Тэгтэл социалист лагерь газар хөдлөх мэт сүйрч бид харайсан капиталист ангалынхаа ёроолыг мөргөж унахдаа коммунист гавлаа эгээ л хагалчихсангүй. Үнэхээр донсолгоотой хөгжих юм аа.
Бид ажил хийлгүй эдийн засгийнхаа 17 хувийн өсөлтийг гударчихаж. Юу ч үлдээсэнгүй. Өнөөдөр өлссөн эмзэг бүлэгтээ халамж долоолгох нь бүү хэл эрхэм гишүүдийнхээ цалинг тавих мөнгөгүй гуриатав. Эрх баригчид нүүр нүүрээ харж суугаад хэнээс хэдийг танах вэ гэж хэлэлцээд эхний дугаарт одонтой эхчүүд, халамж хүртдэг хүүхдүүдийг элэг барин “бүсээ чангал” гэх тушаал буулгасан чинь нийгэм өөдөөс нь “бүсээ дээрээсээ эхэлж чангалъя” гээд эрх баригчдын далд орлогыг онгичиж эхэлдэг байгаа. Хоосрох, ухаан суулгадаг гэж ортой шүү.
Австралийн үерийн хишгийг эрх баригчид өөрсдийн гавъяа хэмээн нэр алдраа өргөх хэрэгсэл болгож дэндүү бульдаагүйсэн бол өдгөө ингэж тартагтаа тулаагүй. УИХ-ын гишүүд жил бүр нэг тэрбум төгрөг гарын мөнгө гэж аваад юунд зарснаа тайлагналгүй хувьдаа завшдагийг нийгэм тэвчээд өнгөрдөг нь уламжлал болсон. Масс тэнэгтээ хууртсан юм биш. Яахав дээ гэсэн ууч сэтгэл гаргасан юм. Тэгтэл “танах” хөдөлгөөнд эмзэглэсэн борчуудын нүд нээгдлээ. Тэд таналтаа дээдсээс эхэлье гээд, даймжирч хяналтаас гарсан баян хоосны ялгааг онилоод авав. УИХ-ын гишүүд хууль боловсруулсан гэж зуун зуун саяар нэмэгдэл авдгийг халамжаа тануулсан хэсгийн уйлаан майлаан сөхлөө. Гишүүдийн үндсэн үүрэг хууль боловсруулж батлах агаад үүгээрээ цалинждаг гэж сонгогчид ойлгодог аж. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн давхар цалинг эхчүүд хүүхдийн халамжтай хамт танах нь зөв гэх үзэл санаа амилан асав.
Дэлхийн аварга хотын нэг дүүрэг Монгол улс шиг гурван сая хүнтэй гэсэн. Монгол шиг цөөхөн хүн амтай, жоохон эдийн засагтай авсаархан улсад орлогч сайдуудад хийх ажил байдаггүйг арвилан хэмнэх гэсэн биш мэдээд авлаа. Орлогч сайдуудын зардал гэж мөчөөгөө өгөхөөргүй юм байдгийг хямрал илчлээд өгөв. 17 орлогч сайдыг хасаж, зардлыг нь эмзэг хэсэгтээ олгоё гэтэл ядуурсан ард түмнээ өрөвдөөд нулимс бөмбөрүүлж суусан гишүүд яав ийв гэмээр зад эсэргүүцэж ард түмэндээ хайргүй далд дүрээ илчлэв. Жинхэнэ сайдуудын зардлыг танъя гэвэл Засаг онхолдох нь тодорхой. Хоосорсноо нуулгүй үнэнээ хэлсэн Ерөнхий сайдаа дэмжье. Н.Алтанхуяг танах хасах буруу, цалин тэтгэвэр халамжаа нэм гэж бурав. Нэмье л дээ. Өгөх мөнгө нь хаана байна? Н.Алтанхуяг хоёр нам төрийн засаг дамнан азаргалахдаа сан хөмрөгөө хувхайлчихсан гол этгээд биз дээ. Хувьдаа харин сайн монжсон сурагтай. Тэгээд одоо эхчүүд хүүхдийг өрөвдөөд хуурамч хайр зарлаж буйг нь хар. Ийм хүмүүстэй монгол Төр хол харайхгүй ээ.
Юм хийсэн ч эс хийсэн ч тогтмол цалингийн “социалист шүншигтэй” 1000 эрдэмтний 100-г хасах гэсэн биш, сар бүр 500 мянган төгрөгний тэтгэмжтэй 64 академич гуай илрэв. 64 академчийн нэмэгдэл нэг жилд хэд байхав, 10 жилд, 20 жилд хэд байхав гэж иргэд бодож үзлээ. Тийм их мөнгө иддэг 1000 эрдэмтэн, 64 академич хэдэн малаа өдий хүртэл яагаад эрүүлжүүлсэнгүй вэ гэж амарлангуй нь дэндсэн борчууд бухимдахдаа тулав. Олон улсын нийтлэг жишгээр оюунлаг эрдэмтэд баян бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зарж, хамгийн их орлоготой амьдардаг хүмүүс байдаг тухай үг сонслоо. Тэгж ажиллах боломж Монголд бий гэнэ. Шинжлэх ухааны салбарт олонхиороо асуудлыг шийддэггүй. Хэн зөв онол сэтгэж байгаа нь хүлээн зөвшөөрөгддөг аж. Санал хураалтаар эсвэл хэсэг улстөрчийг худалдаж авснаар болдоггүй. Ардчилал нь оюунаараа тэргүүлж буй цөөнхдөө байдаг гэж профессор С.Будням ухааруулав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар эрдэмтдийг юу гэж өмөөрснийг хар. “шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй... Энэ бол оюуны төв рүү хийж буй террор юм... Тэднийхээ амьдарч байгаа орон гэрийг шатаачихъя гэж болохгүй ээ” гэж тэс хөндлөн болчимгүйтэв. Гавъяат багш, доктор профессор Ц.Дэмбэрэл “ШУА-ийн удирдлагад өгдөг хоёр тэрбум төгрөгийг эхлээд хэмнээч ээ. ШУА нь хүрээлэнгүүдийн тайланг нэгтгэхээс өөр юу ч хийдэггүй, өөрчлөлт, шинэчлэлийг эсэргүүцдэг. Амьдрах чадвараа бүрмөсөн алдсан, ардчилал зах зээлийг хараан зүхдэг феодлын оронцог болжээ” гэсэн байна. (Өдрийн сонин. 2014.12.29).
Ядуусын гэдсийг тасартал бүсийг нь чангалснаар эрх баригчдын гэдэс бүсээ тасартал цүндийнэ гэж хэлэмгий доломгой гишүүн хатагтай олныг тэмцэлд турхирч сонгуулийн оноо түүгээд эхлэв. Гишүүн хатагтайн энэ үг хүчээ авч эрх баригчдын гэдэс рүү юу юу цутгаад буйг иргэд овтоод гарсан нь зүгээ оллоо. Сангийн орлогч сайд С.Пүрэв “Энэ жил дөрвөн шүүгч тэтгэвэртээ гарна. Тэд 90 саяас 200 саяын тэтгэлэг тэтгэвэрт гарахдаа авна” гэж цэнхэр дэлгэцээр зарлалаа. Борчууд хэзээ ийм мэдээ сонсож байсан юм бэ. Энэ чинь 17 хувийн өсөлт хаашаа алга болов гэсэн нэхлээс болж илэрч буй нууц. Эрдэс баялгийн экспортоор орж ирдэг их мөнгөний үнэрээр шиншилбэл эрх баригчдын тансаг хэрэглээг дэлгэх юм байна.
5-6 саяын цалинтай, тэтгэвэрт гарахдаа 90-ээс 200 саяын тэтгэлэг зооглодог хараат бус шүүгчдийн ач буянаар мөнгөтэй нь ял завшаад мөнгөгүй нь хилс шийтгүүлдэг сүлжээнд салхи орсон билүү? Н.Юндэндоржийн шавь-шүүгч нар 5-6 саяын цалин олгохгүй бол, мөн тэтгэвэрт гарахад 200 саяын тэтгэлэг өгөхгүй бол хахууль авч хилс шийдвэр гаргана гэх ялзарсан ёс суртахуунтай сэхээтнүүд баймгүй. Их цалин хүртэх шиг амархан юм ертөнцөд байхгүй. Хэн ч хүртэж чадна. Харин их цалингийн өгөөжийг ханатал хариулах амаргүй дээ. Хэдэн саяын цалин өгөхгүй бол өвчнийг чинь эмчлэхгүй гэх эмч нар, хэдэн саяыг өгөхгүй бол хүүхдүүдэд чинь ном заахгүй гэх багш нар гарахгүй. Энэ нь монгол жудаг болохоос барууны соёл биш. Шүүгч нарын зөвхөн мөнгөөр хөдөлдөг ухамсраас шуналын микроб үсэрч эмч багш нарын минь тархинд халдварлуузай гэж залбиръя. Уг нь эрүүл, боловсролтой 3 сая хүн ам бойжуулах, хэдэн хулгайч яллахаас дутуугүй үнэ цэнэтэй сэн гэж баруунжсан Ерөнхийлөгчдөө үг дайя.
Хот, дүүргийн ИТХ-хан тансаглах донтой болжээ. Дорноговь аймгийн ИТХ, Улаанбадрах сум уранд хордож, хүн мал мөхлийн ирмэгт хүрлээ гэх дуулиан дэгдээгээд Франц улс явах мэх зохиожээ. Тэд “Арева” компанийн үйл ажиллагааны нууцад нэвтэрнэ гэсэн томилолт өвөртлөөд төсвөөс 50 гаруй сая төгрөг авчээ. Тэгээд яаж сэргэлэнтсэн гээч. Итали Франц зэрэг хэд хэдэн орноор зугаалав. Гэвч мэхт мэхэндээ бүдэрдэг жамтай хойно ажлаар бус зугаалгаар аялсан булхайг нь фэйсбүүк хуудастаа байршуулсан тэдний гэрэл зургууд нотлоод өгч. Чингэлтэй дүүргийн МАН-ын иргэдийн хурлын 20 гаруй төлөөлөгч Тайландад 7 хоног аялжээ. Үнэтэй зочид буудал, амтлаг шавьж хорхой, халуун далайн араатан, шөнийн үйлчилгээ гээд их л мөнгө зарсан биз.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрдэнэс оюу толгой компанид зөвлөгөө өгүүлэхээр АНУ-ын гэр бүлийн хоёр ажилладаг фирмд 17,5 тэрбум төгрөг өгч байгаа аж. Цаадуул нь иргэний эрүүл мэндэд голдуу зөвлөгөө өгдөг хоёр гэнэ. ЗГХЭГ бас бүх аймгийн дарга нараа сумо үзэнгээ Японоос туршлага судлуулах овжин арга олжээ. Хямралын үед нэг сумаар хоёр туулай буудах ч хэмнэлт. Харин бэлчээрийн мал сүргээс өөр бизнесгүй дарга нар Японоос ямар бизнес судлах юм бол? Дэлхий дахин цахимаар туршлага солилцож байна. Монгол дарга нар Японы туршлагыг заавал гараараа барьж үзэх гэж ховор зэвэр үед гарлага зарлагаар нэрмэх нь сонин. Сумог мөнгөтэй хүн л гэртээ үзэхгүй хаа холын Японд очиж үзнэ. Гэртээ үзэх, очиж үзэхийн нарийн ялгаанд тийм их мөнгө үрдэг баян л байна даа.
“Хариуцлага тооцдог болъё” гэж лоозогноогүй он жилүүд монголчуудад бий сэн билүү? Байхгүй. Тэгвэл хэлсэндээ хүрч хариуцлага тооцсон нь хэд билээ? Бид чинь нисдэг тэргээр үнэг хөөж бууддаг улс. Үсчиж бултсан өчүүхэн муу үнэг элдэж явж нисдэг тэргээ унагасан УИХ-ын гишүүндээ хариуцлага тооцож, хохирлоо барагдуулаагүй баярхуу улс бол Монгол. Дээгүүр мөнгө урсдагийн нэг жишээ энэ.
Дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн малчин хархүү хонины бэлчээрт гайхалтай бизнес бодож олжээ. Ямар бизнес вэ гэвэл нийслэлд ирж, төрсөн ахынхаа их сургууль төгссөн дипломыг, нэрээ ахынхаа нэрээр сольж ашиглаад, байгуулгын дарга болж мөнгө идээд, ял сонсолгүй бултаж, Дүүргийн ИТХ-ын даргын сэнтийг сонгуулиар эзлээд, өч төчнөөн зуун саяар өрөөгөө тохижуулаад хамраа сөхөж суух үлгэрийн гэмээр гэнэн бизнес бодож олжээ. Хачирхалтай нь дөрөвдүгээр ангийн боловсролтой малчин хархүүгийн бизнес яг санасан ёсоороо бүтээд эдүгээ тэр бээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын суудалд залраад ИТХ-ын төлөөлөгч нартаа олон саяын урамшуулал олгох нь зөв хэмээн лусын хаан шиг бульдаж сууна. Иймэрхүү хүмүүс “хариуцлагын дуранбайд” яагаад өртөхгүй байна.
Сүхбаатар дүүргийн засаг дарга Ц.Цогзолмаа албан тушаалаа ашиглан мөнгө идсэн нь шалгалтаар нотлогдов. Тансаг хатагтай өндөр сэнтийнээс унахдаа газар мөргөлгүй, харин бүр дээшээ нисээд нийслэлийн Засаг даргын орлогчоор дэвшсэн нууцыг гадаадын эрдэм төгс ямар ч шинжээч тайлж чадахгүй. Монголд бол үүнийг тайлах шиг амархан таавар байхгүй. Учир нь нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр Ховдын уугуул тул мөнгө идээд онхолдсон нутгийн эм Ц.Цогзолмааг газар хүргэж шороодолгүй шүүрэн авчээ гэж захын монгол оношилно. Гадаадын шинжээч үүнд бас л эргүүтнэ. Юу гэж эргүүтэх вэ гэвэл Цогзолмаа мөнгө идээгүй бол дүүргийн Засаг даргаас хусуулахгүй, мөнгө идсэн бол нийслэлийн Засаг даргын орлогчоор дэвшихгүй гэж хуулиа яс баримталж хариуцлага тооцдог гадаад орны судлаач гайхширна.
Мөнгөөр сонгогдсон гэж сэрдэгдсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг шүүх шалгаад ямар ч буруугүй гэж үзсэн атлаа Хүрэлбаатар Чойжилсүрэн хоёрын зараалаар тэдний мөнгийг нууцаар тараасан туслахуудын буруутай нь шүүхээр нотлогдсон учир туслахууд тус бүрийг арван хэдэн саяар торгожээ. Энэ бол хариуцлага тооцож буй жинхэнэ монгол парадокс. Өвөрхангайд мөнгөөр сонгуульдсан нь шүүхээр тогтоогдсон хоёр эрхмийг нам нь хэлмэгдсэн хэмээгээд саяхан сайдын сэнтийгээр урамшуулав. Тэр хоёр эрхэм хэлмэгдсэн юм бол эдүгээ Их хуралд заларч суугаа Г.Батхүү, Д.Зоригт хоёр төрийн эрхийг луйвраар авсан гэмт хэрэгтнүүд болж таарна. Ийм дампуурлыг гадаадын нэг ч иргэн тэсвэрлэхгүй. Бүгд босно. Харин бид ялимгүй юм гээд тоохгүй.
Ялимгүй гажуудлуудын нийлбэр бөөгнөрч арвижсаар нэгэн түвшинд хүрэхээрээ улсын хөгжлийг зогсоодог байна. Үүнийг анхааруулж дээрх “ялимгүй” жишээнүүдийг нуршлаа. Дээгүүрээ төсвийн мөнгө буруу гольдролоор урсаж хэдхэн хүн баяжаад, доогуураа олон нийт хохирч ядуураад Монгол минь уруудав. Өөдөлмөөр нүүрэлсэн боломжоо бид өөрсдөө үрчихлээ. Хомсдолыг тэвчье. Дахиад алдахгүйн тулд хэмнэе, гамная. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн таналтыг юутай ч баян хоосны ялгааг багасгахад чиглүүлье. Дээдсийн завшдаг их мөнгөөр баялаг бүтээж, баян хоосны ялгаа буурвал ч бага юм биш дээ.
2015-01-25
DR. ADITY
DR. ADITY
DR MAXWELL
DR. MANIPAL
DR. MANIPAL
DR. MANIPAL
DR. MANIPAL
DR. MANIPAL
DR. MANIPAL
DR. MANIPAL
MARA
DR. ADITYA
DR. A
OYUN
DR. ADITY
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR ADITYA
Dr Aditya
Dr Aditya
DR UMAR
DR UMAR
Dr. Aditya
Dr. Aditya
DR UMAR
DR UMAR
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
Dr Macpherson
DR MAXWELL
DR MAXWELL
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR MOHAMMED
news
DR MAXWELL
DR RAKSHAN
DR GEORGE
DR GEORGE
DR GEORGE
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Dr. Robert Williams
ruyh
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR MAXWELL
Dr. Robert Williams
Dr. Robert Williams
DR MAXWELL
DR MAXWELL
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR GEORGE
DR GEORGE
DR GEORGE
Fake Driver License
MONGOLIA
MARIA NEWS
DR UROLOGIST
DR UROLOGIST
MONGOLIA WANG
MONGOLIA NEWS
MARIA MONGOLIA NEWS
ESUIGEN
DR UROLOGIST
DR UROLOGIST
NoveltyDMVExperts
Miss Anu
DR GEORGE
DR GEORGE
DR GEORGE
DR MOHAMMED
ESUIGEN
ESUIGEN
MARIE
marie
dons
don
DR MAXWELL
DR PRADHAN
DR PRADHAN
DR MOHAMMED
DR MOHAMMED
Fake birth certificate
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
william
DR MAXWELL
DR MAXWELL
DR M MAXWELL
DR. PRADHAN
DR. ADITYA
DR MAXWELL
Dr Macpherson
Dr Macpherson
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MAXWELL...
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MAXWELL
Dr Macpherson
DR MOHAMMED
Dr. louis
Dr. louis
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MAXWELL
path
path
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
RADICA
path
Dr. louis
Dr. louis
DR MAXWELL
Dr Raghav
DR MOHAMMED CHIAQ
DR COLLINS
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
Mrs Sharon
DR SAI
Зочин
Dr Collins
DR. PRADHAN
DR. PRADHAN
Credit card hack software
DR. ADITYA
DR. ADITYA
DR SAI
DR MAXWELL
DR RAYYAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MOHAMMED
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
Cedar Sinal Medical
DR MAXWELL
DR MAXWELL
ameer
DR RAKSHAN
DR MAXWELL
DR UMAR
DR MAXWELL
DR MAXWELL
Dr. louis
DR MAXWELL
DR UMAR
DR UMAR
DR MOHAMMED
SHINE OYUN
DR. PRADHAN
DR. PRADHAN
Dr. louis
DR MAXWELL
Dr. louis
Dr Macpherson
Dr Macpherson
Dr Macpherson
Dr. louis
OYUN
OYUN
DR MAXWELL
Dr. louis
DOCTOR FRANSCIS
Dr MARUE
Dr Jones
kenthospital.carecenter@gmail.com
DR. ADITYA
DR. ADITYA
Dr Jones
DR MAXWELL
Dr Jones
Зочин
DR MAXWELL
DR MAXWELL
dr jones
Dr. louis
Doren Specialist
dr jones
DR UMAR
DR UMAR
dr jones
DR. ADITYA
Doren Specialist
DR MAXWELL
dr jones
Doren Specialist
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR UMAR
DR UMAR
DR MAXWELL
DR UMAR
DR UMAR
DR MAXWELL
DR UMAR
DR UMAR
DR UMAR
DR UMAR
DR UMAR
DR. PRADHAN
DR MAXWELL
Dr. louis
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL C
DR MAXWELL
MR PENDELIS
Dr Collins
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Dr Collins
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Dr. louis
DR MAXWELL
DR MAXWELL
sophia
visa stickers for sale
Dr Macpherson
Dr Macpherson
Dr Macpherson
sophia
Dr Macpherson
Dr Macpherson
Mr Eaza.
DR. ADITY
DR. ADITY
Dr. louis
DR. UROLOGIST
DR. UROLOGIST
sophia
USD BANK
USD BANK
Dr. louis
DR UMAR
DR UMAR
OYUN SHINE
DR. PRADHAN
DR. ADITY
Marie
Dr. Hosmat
Dr. louis
sophia
sophia
DR UMAR
DR UMAR
DR UMAR
Dr macpherson
Dr Macpherson
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR. PRADHAN
DR. PRADHAN
Dr. louis
DR. UROLOGIST
DR. ADITY APRADHAN
Dr. louis
DR. UROLOGIST
DR. APRADHAN
DR DONALD
DR DONALD
DR. PRADHAN
DR DONALD
Dr. PRADHAN.
dr ameer
DR. PRADHAN .
DR. PRADHAN
Drr. louis
dr ameer
dr ameer
dr ameer
DR. PRADHAN
UROLOGY
ECTBANK
r. louis
Dr.St.Medanta
dr amer
Dr. louis
Dr. Medanta Cadiology
St. Medanta
BANK LOAN
Mrs Maria Rose
Dr Curl india
Mr. Carlos
Mr Carlos
Dr lucas
Dr lucas
Doctor Lucien
Mrs Maria
Dr. Louis
Dr lucas
zochin
Dr Wayne
naranoch
mmm99
mmm99
mmm99
mmm99
mmm99
mmm99
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
onon
onon
onon
Зочин
Зочин
Зочин
Зочин
"Ардчилалд дургүй хүний үг"-ээс
"Ардчилалд дургүй хүний үг"-ээс
Бат
Гана
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kkkkk
Зочин
Зочин
"Ардчилалд дургүй хүний үг"-ээс
Том ажил
Мөнгө
Мөнгө
Зочин
чимбаа