нийтлэл 6,574 нийтлэл байна

Сунгаа: Догь шоу

“Дуу хуурын өлгий Дундговь” аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т АН-ын даргыг сонгох сунгааны 10 дахь уулзалт 2016.01.04-нд боллоо. Цагтаа эхлээгүй ч 350 суудалтай танхим пиг дүүрэв. Нэр дэвшигчид удалгүй цувран ирсний дотор “Алтан гадас” фракцийн загалмайлсан эцэг Р.Гончигдорж харагдана
#улстөр #нийтлэл

С.Зоригийн хэрэг ба Монголын шүүх

Оны өмнөхөн Монголын шүүх өнгөрсөн 26 жилийн түүхэнд хамгийн томд тооцогдох дуулиант хэргийг шүүсэн билээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насанд халдсан гэм буруутныг хуулийн байгууллагууд уг хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа илрүүлэв.
#нийгэм #нийтлэл

АН-ыг 5 хуваасан таван сумын ”гичир”

Намын даргаасаа таван сумаар шагнуулсан таван нэр дэвшигч хамтарсан уулзалтууд хийж тус бүрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан орон нутгаар явж байна. Тэд “АН хэрхэн шинэчлэгдэх вэ”, “Улс төрийн намын тогтолцоогоо яаж боловсронгуй болгох вэ”, “Улс орныг хөгжлийг түүчээлэгч хүчин болохын тулд цаашид юу хийх ёстой вэ” гэсэн гол сэдвүүдээр гишүүд, дэмжигчиддээ “загнуулж” явна.
#улстөр #нийтлэл

Алдрын тавцанд алга ташуулан зогсох эрчүүдийн ард

Ардчилсан намын даргын сунгаа ширүүсч, өрсөлдөгчид өдгөө таван сумаа нэг нэгээр нь сугалан өөд өөдөөсөө харвахад бэлэн болжээ. Зи даргын багцалж барьсан таван сум шиг нэг хуйнд хэзээ ч нэгэн зэрэг багтах боломжгүй таван өөр эрх ашиг тэнд явааг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон хэрэг.
#улстөр #нийтлэл

ДЭЛХИЙН ИХ ЗАДРАЛ ба тэр “сумт”-ын нэр хэн бэ?

АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчлэнгийн наргиантай нэр цол хүртэл гарчээ.
#улстөр #нийтлэл

Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо ямар нөлөөтэй вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” олон улсын бага хурлын үеэр Сангийн яамнаас орон нутгийн төсвийн орлого 2009 онд 283.1 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 2.0 их наяд төгрөгт хүрснээр төвлөрлийг сааруулах томоохон бодлого болж чадсан гэдгийг илэрхийлж байсан юм.
#нийгэм #нийтлэл

АН-ын гишүүдийн тоо 17 мянгад хүрээд зогсчээ. Яагаад?

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд санал хураалтаар өндөрлөх бол санал хураалтад оролцох эрх бүхий гишүүдийн бүртгэл ердөө хоёр хоногийн дараа буюу 6-нд хаагдах гэж байна.
#улстөр #нийтлэл

Олон нийтийн радио, телевиз: 2005 – 2017 ?

Эд бүгд арилжааны телевизүүд. Монголд хоёрхон төрлийн телевиз байдаг, даанч нөгөө нь болох олон нийтийн телевизэд 2000-аад оны ”Цэнхэр дэлгэц”-ээс хойш сэтгэлд үлдэж хоцрох шинэ жилийн нэвтрүүлэг энэ удаад бас л олдож өгсөнгүй.
#нийгэм #нийтлэл

Бүрэн эрхийн хугацаандаа бахархал, омогшил бүхнээ цуглуулсанд нь талархана

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж...Монгол Улсад одоо мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох тун дөхөж байна. Түүний гишгэсэн мөр, үлдээсэн өвийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх олон шалтгаан буй. Энэ цадиг түүх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг анх хүлээн авсан эхний өдрөө Монгол Улс Цаазын ялгүй орон болохыг тунхагласанаас эхлэх учиртай.
#улстөр #нийтлэл

Түүвэр онигоо-15

Нүүрсний уурхайн дарга ажилчнаа загнана: -Өчнөөн удаж байж одоо болтол 1, 2-р зэрэглэлийн нүүрс ялгахгүй! Чамайг халчихна шүү! -Гэхдээ 1 тоннд 900 кг байдаг гэдгийг мэднэ шүү!
#чөлөөт цаг #нийтлэл

Генийн өөрчлөлттэй хүнс

Завханы Дөрвөлжин суманд хэн нэг нь канола тариалж эхэлжээ. Монголоор юу гэдэг юм бол, нэгэн сортын рапс гэх ургамал. Тосыг нь авч хэрэглэдэг. Уг нь улаан буудайнаас бараг хоёр дахин үнэ хүрдэг болохоор сүүлийн үед манайд ихээр тариалах болсон.
#нийгэм #нийтлэл

Шүүх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгосон нь ардчилсан Ерөнхийлөгчийн бэлэг биш гэж үү

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлын талаар хэрэв иргэдээс асуувал хамгийн эхэнд “Шүүх үйл ажиллагааг нээлттэй болгосон” гэх биз ээ. Энэ бол дугаар хорооны иргэнд хамгийн ойрын, бас хамгийн хэрэгтэй мэдээлэл.
#улстөр #нийтлэл

Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо ямар нөлөөтэй вэ?

Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон олон улсын бага хурлын сониноос хуваалцахгүй байхын аргагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан уг хурлын нэр “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” нэртэй.
#нийгэм #нийтлэл

Дипломат албаны анхны торгон эхлэл & агшин

Монгол Улсад орчин цагийн Дипломат алба байгуулагдсаны 105 жилийн ой 2016 оны 12 дугаар сарын 29-нд тохиож байна. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэдгээр “1911” оноор авч хэвшсэн нь ГХЯ-ныхны хувьд маш зөв, ухаалаг алхам, гэтэл зэвсэгт хүчний ойг 1921 оноор, Санхүүгийн албаны ойг 1921 оноор гэхчлэн бүтэн 10 жилийг орхигдуулсан нь түүхийн харалган бодлого гэж дүгнэхэд хилсдэл болохгүй.
#улстөр #нийтлэл

Түүвэр онигоо-14

Дугуй унадаг хүн бол эдийн засгийн гамшиг юм: 1. Машин лизингээр авахгүй тул даатгал төлөхгүй, бензин авахгүй 2. Таргалахгүй учир дэлгүүр хэсэж шинэ хувцас авахгүй 3. Эрүүл учир эм авахгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Улстөрчдийн касс

Банкны зээлийг авсан этгээд нь биш гуравдагч тал төлдөг явдал зөвхөн Монголд л байна. Зээлийг захиран зарцуулсан этгээд биш, харин ажлаа хийлгэсэн “эзэн” нь төлж буй бол үүнийг олгосон газрыг банк биш, бэлэн мөнгөний касс гэдэг.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

АН: Дарга сонгох бол хоёрдугаар асуудал...

Хэдий түүхчлэх үзэл гуйланчлалд хүргэдэг гэж нэг либерал номлосон ч түүх бас давтагддаг учраас, нөгөө талаас өөрийн орны онцлог байдлаас шалтгаалж түүхчлэх гээд үзье. Өнөөдөртөө бидний оюун түүхээрээ тэжээгдэж байгаа ч бид үргэлж сайнаа дурсаж байгаагаас муугаа огт дурсахгүй байна. Тиймээс нэмэх цэнэг нь ихдээд, хасахгүй учраас бидний батарей сууж эхэлж байна.
#улстөр #нийтлэл

Өөрчлөгдөж буй дэлхий, алсарч буй Монгол

УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр том дарга нар нь “Та нар хэзээ хэлсэндээ байсан юм бэ” гэсэн тухай хэвлэлд гарсан. Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар олон жил суусан Шимизү гуай нутаг буцахдаа бидэнд хэлсэн зүйл ч бас адил.
#улстөр #нийтлэл

2016 оны онцлох юмс

Шинэ жилийн мэнд хүргэх хүнээ ч харахгүй өөр хүнтэй гар бариулаад энэ утаа нээрээ алжийнаа. За яахуу цалин цагаан утаагаараа эхлээд бэлгэ дэмбэрэлтэй ч юмуу. Эргээд харжаахад дурсамж хөглөөд, онцгой шилдэг юмнуудаа тэмдэглэж авах ер нь хэрэгтэй лд.
#нийгэм #нийтлэл

Шинжлэх ухааны товч түүх

Нүдээ аниад “хил хязгааргүй уудам” гэж ямар хэмжээ болохыг төсөөлөх гэж оролдож байсан уу? Аль эсвэл манай орчлон бий болохоос өмнө ер нь юу байсан тухай ч юм уу, гэрлийн хурдаар нисэх ямар болохыг, бас “хар нүх” рүү шагайвал юу харагдах тухай бодож байсан уу?
#чөлөөт цаг #нийтлэл

“Би МАН-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч”

“Би МАН-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч”. Надад энэ алдрыг УИХ-ын дарга асан З.Энхболд хайрласан юм. Том хүнээс авсан алдар шүү. “Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэдэгчлэн эрхэм даргыг тэгж сануулснаас хойш би ганцхан байшин барилга, хот байгуулалт бодоод байх ёсгүй, “МАН-ын” гэх бүх сайдуудын төлөөлөгч байх ёстой юм байна гэж жигтэйхэн ухаарч билээ.
#улстөр #нийтлэл

Түүвэр онигоо-13

Мэс заслын үеэр тог тасарч пад харанхуй болоод хэсэг хугацааны дараа тог иртэл мэс заслын ширээ хоосон, өвчтөн нь алга болсон байв. Сувилагч нар сандралдан орилолдоход эмч: -Чимээгүй. Тайван байцгаа. Наркозтой хүн хол явж чадахгүй. Тэгээд ч элэг нь энд байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Нэг мянга дугаар хүн

Тэрээр Мянга дугаар хүн юм. Яг зөвөөр нь дуудах юм бол Нэгмянга дугаар хүн. Нэгмянга, нэгзуу гэж хэлж болдог. Гэтэл арвыг “нэг арав” гэдэггүй, зүгээр л “арав” гэнэ. Ингэхээр “Нэг” гэдэг цөөн тохиолдох учиртай тоо хэмээн тэрээр их л билэгшээдэг юм.
#нийгэм #нийтлэл

Төрийн тэргүүн “Төр шиг төртэй болгосон түүхэн гавьяатай” буцна гэдэгт итгэж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын өрөөгөө Иргэний танхим болгохоос ажлаа эхэлсэн. Энэ танхимд зөвхөн “Төрийн ордныхон” ордог ч юм биш. Улс төрөөс ангид ажил эрхэлдэг байгууллага, иргэд хэлэлцүүлж буй сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэхээр очдог болов.
#улстөр #нийтлэл

Д.Өлзийбаатар: Үндэстний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу

Түүхч, доктор Д. Өлзийбаатартай би өмнө нь “61 р гудамжинд “ цуврал ярилцлага хийж байсныг уншигчид санаж байгаа байх.Саяхан тэрээр Иргэний танхимд, тусгаар тогтнолын 105 жилийн ойгоор илтгэл тавьжээ.
#нийгэм #нийтлэл

Бүгдээрээ сайхан найрлая

Хэдэн сар пижигнэсэн сонгуулийн дүн гарч хуучин засаг дарга шинэ засаг даргаар солигдов. Өөрөөр хэлбэл эрх баригч нам сөрөг намаар солигдсоны шууд нөлөө хөдөө орон нутагт засаг даргыг өөр засаг даргаар сольдог бичигдээгүй хууль ингэж биелдэг нэгэн сайхан уламжилтай болжээ.
#нийгэм #нийтлэл

Хэт ялгарал

Америкийн баруун эргийн мега хот Сиатл. Хотын төвийн өндөр барилган ширэнгэ дунд өнгө өнгийн майхан эгнэж харагдана. Юу болохыг нь төсөөлж байна уу?
#нийгэм #нийтлэл

Оросын элчин сайдын үхэл төвийг сахихыг дахин сануулав

Анкарад Оросын Элчин сайдыг хамгаалалтын түрэг цагдаа буудаж хороосон хэрэг 2016 оны дэлхийн сод гоц үйл явдлуудын нэгэнд гарцаагүй бичигдлээ. Оросын ба орчин цагийн дипломатын түүхийн хамгийн эмгэнэлтэй үйл явдлын жишээ болж мөнхөрлөө. Энэ явдлыг нэг хэсэгтээ, магадгүй ойрын хэдэн жил шувтан ярина. Анхааруулж, сэрэмжүүлэх гашуун сургамжийн жишээ болгоно.
#улстөр #нийтлэл

Багийн хурал амь орж, ирц нэмэгдсэний учир

Багийн хурал саяхныг болтол ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа байх. Багийн хуралд ирдэг хүн амьтан гэж бараг байхгүй байлаа. Харин одоо ихээхэн өөр болсон.
#нийгэм #нийтлэл

Түүвэр онигоо-12

-Би чамайг 31-ний 23:59-д үнсэж эхлээд 1-ний 00:01 хүртэл үнсмээр байна! -Намайг яг архи залгилж байх үетэй давхцах юм байна.
#чөлөөт цаг #нийтлэл