С.Зоригийн хэрэг ба Монголын шүүх
Оны өмнөхөн Монголын шүүх өнгөрсөн 26 жилийн түүхэнд хамгийн томд тооцогдох дуулиант хэргийг шүүсэн билээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насанд халдсан гэм буруутныг хуулийн байгууллагууд уг хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа илрүүлэв.
Оны өмнөхөн Монголын шүүх өнгөрсөн 26 жилийн түүхэнд хамгийн томд тооцогдох дуулиант хэргийг шүүсэн билээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насанд халдсан гэм буруутныг хуулийн байгууллагууд уг хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа илрүүлэв. Шүүх тэдэнд хүний амь насыг зохион байгуулалттайгаар, захиалгаар санаатай хөнөөсөн гэм бурууг тулгаж, хэргийн оролцогчдод 24-25 жилийн ял оногдуулсан. Тав хоног үргэлжилсэн шүүх хуралдааны эцсийн шийдвэр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд ингэж гарчээ. Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дараа прокурорын байгууллагаас “С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын хэргийг С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн захиалагчийн хэргээс тусгаарлаж, С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан” тухайгаа зарлалаа. Нэг үгээр хэлбэл, уг хэргийн захиалагчийг олоогүй хэрнээ гүйцэтгэгч нарыг шүүхээр ялласан гэсэн үг. Үүгээр шүүх хурлыг чухам яагаад хаалттай хийх болсон шалтгаан ил болж байна. Шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэснээс үүдэн хэргийн хохирогч болох С.Зориг агсны дүү С.Оюун шүүх уг хэргийг шүүх үнэн мөнөөр шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Одоо ч шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа ил тод илэрхийлсээр байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа иргэд, олон нийтийн зүгээс мөн адил хэргийн захиалагчийг ил тод зарлахыг хуулийнхнаас шаардсаар байгаа. Гэтэл Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалагчийг хуулийн байгууллагууд олж илрүүлээгүй гэдгийг хүлээж, уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэгдлээ. Түргэн бөгөөд шуурхай... Энэ юу гэсэн үг вэ?
Шүүхэд тулгасан эрсдэл
Шүүх хурал товлогдсоны дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ШЕЗ-ийн дарга С.Мэндсайханы гарын үсэгтэй бичиг очиж, Шүүхийн тухай хуулийн 29.2-т “Шүүх нуудэллэн ажиллахаас бусад тохиолдолд шүүх хурлыг зөвхөн шүүхийн байранд хийнэ” гэсэн хуулийн заалтыг сануулаад “ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р ангид шүүх хуралдаан явуулах хуулийн нөхцөл, шаардлага хангагдаагүй тул шүүхийн хараат бус байдал, шүүх хуралдаанд оролцогчдын эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өөрийн болон нийслэлийн шүүхийн байранд явуулахыг” шаардсан байдаг.
Гэвч шүүх хуралдааныг шүүхийн байранд явуулах нь төрийн нууц алдагдах магадлалтай хэмээн үзэж шүүхийн хамгаалалтыг хэрэгжүүлсэн тагнуул, цагдаагийн тусгай хүчний шаардлагаар С.Зоригийн хэргийн шүүх хурлыг Хорих 461-р ангид явуулсан байх юм. Нэг үгээр хавтаст хэрэгт авагдсан гээд байгаа төрийн нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүйн төлөө шүүх хуралдааныг шоронд явуулсан гэсэн үг. Төрийн нууцыг хамгаалахын тулд шүүх хуралдааны үеэр сүлжээ унагаагч хэрэглэнэ, ингэснээр тэр хавийн сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудын ажил доголдоно гэсэн шалтаг тавьсан юм байх. Арай ч дээ, одоо чинь хэдэн он билээ дээ. Наад зах нь УИХ-ын чуулган хаалттай хуралдах үед төрийн ордонд сүлжээ унагаагч ашигладаг. Тэр нь хуралдааны танхим, тэр хавийн хонгилоос хэтэрдэггүй, ордны бусад жигүүрт ажил хэвийн яваад байж болдог л байсан санагдах юм.
Мөн л оны өмнөхөн Монголд шүүхийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд 2013 оноос хойш шүүхэд хэрэгжүүлсэн шинэчлэлийн ажлыг тайлагнасан Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсныг санаж байна. Энд дурьдагдсан нэг баримт гэвэл өнгөрөгч оны хавар ХБНГУ-ын GIZ байгууллагаас ирж ажилласан шинжээчид “Монголын шүүх ил тод, нээлттэй шүүх болж чаджээ” хэмээн дүгнэсэн байдаг. Шүүхэд итгэх иргэдийн итгэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, “Шүүх бол үйлчилгээний байгууллага, шүүх хүний зөрчигдсөн эрхийг хамгаалдаг” гэсэн үзэл номлол бий болоод байсан билээ. Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан шүүхийн багц хуулиудаар шүүхийн хараат бус, бие даасан байдлыг тунхаглаж, шүүгч, шүүхийн ажилтнууд, тэр битгий хэл шүүхийн байруудад тавигддаг стандартыг мөрдөж эхэлсэн.
Гэвч энэ шинэчлэгдээд байсан шүүх маань “С.Зоригийн хэрэг” гэх сорилтод бүдэрлээ. Шүүх чинь хаалттай хэвээрээ юм байна, хаалттай хаалганы цаана хэнийг ч яаж ч хэлмэгдүүлэх, хилсээр яллах боломж бололцоо хэвээрээ байгаа юм байна гэдэг айдсыг олон нийтэд өглөө. Л.Гансүхийн хэргийг шүүх хурлын дараа нийгэмд өрнөж байсан дуулианыг одоо С.Зоригийн хэргийг шүүх хурлын дараа өрнөсөнтэй харьцуулаад нэг үзээрэй. Өмнө нь “Шүүгчид чадваргүй байна, гэсэн ч шүүх нь нээлттэй болсон байна” гэлцэж, алдаа оноог нь хамтад нь хэлэлцэж байсан бол өнөөдөр “Шүүхээс айж байна” гэхээс өөр үг сонсогдохгүй байна. Агуулга нь ондоо болсон байгаа биз?
Буланд шахагдсан шүүх
Харамсалтай нь шүүх хуралдаан болсноос хойш иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхний зүгээс шүүхийг л шүүгээд байгаа болохоос биш шүүхийн хараат бус байдалд нөлөөлөөд байгаа хүчин зүйлсийг олж харахгүй, огт ярихгүй байна л даа. Нэгдүгээрт шүүх хуралдаан зохион байгуулсан байрны асуудал. Хорих 461-р анги гэдэг маань Хууль зүйн яамны харьяа хорих байгууллага. Шүүх хуралдааныг шүүхийн өөрийнх нь стандартын байранд биш, яамны нэг агентлагийн байранд зохион байгуулж байна гэдэг шүүхийн хараат бус байдалд тэр хэмжээний эрсдэл бий боллоо гэсэн үг. Хаалттай хорих ангид шүүх хуралдааныг явуулснаас болоод яллагдагчдын гэр бүлийнхэн жишээ нь шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Хохирогч тал ч мөн шүүх хуралдаанд оролцоогүй. Нэг үгээр шүүх хуралдаанд оролцогчдын эрхийг шүүх хангаж чадсангүй.
Хоёрдугаарт шүүх хуралдаан хаана зохион байгуулахыг шүүх биш, Засгийн газрын харьяанд ажилладаг тагнуул, цагдаагийн байгууллага, шүүх хуралдаанд оролцогч тал болох прокурорын байгууллага шүүхийн өөрийнх нь оролцоогүйгээр шийдвэрлэчихэж байна. Уг нь хуулиараа бол шүүх нь прокуророос давуу эрхтэй юм шүү дээ. Юуны төлөө шүүхийг “бие даасан засаглал” гэж үздэг билээ. Гэтэл одоо эргээд харахад шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалынхаа дор орчихсон харагдаж байна. Энэ бол шүүхэд тулгарч буй эрсдэл. Эмгэнэл ч гэж хэлж болно. Өнөөдөр ийм байдалд ороод байгаа шүүх маргааш гэхэд ялсан намын даргын захиалгаар шүүх хуралдаан явуулах, шийдвэр гаргахгүй гэх баталгаа алга. Хуучин нэг намын дарангуйллын үеийнх шиг хуулиар биш, намын шийдвэрээр шүүлт явуулж, яллахгүй гэх баталгаа хаана байна?
Эцэст нь хэлэхэд энэ бүхэн шүүхийн шинэчлэлийг хуулийн бусад байгууллагуудынхаа шинэчлэлтэй хамтад нь авч яваагүйн гай. Прокурорын байгууллага нь, цагдаа, тагнуул нь хуучин арга барилаараа ажиллаж, хуульд юу гэж заасныг биш, дарга юу гэж хэлснийг гүйцэтгэж байгаа цагт шүүх шинэчлэгдлээ, шүүх хараат бус боллоо гэж ярихын ч хэрэггүй юм байна гэдгийг л харууллаа.
Саяхан даа, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тахарын албыг хуулиар байгуулсан. Шүүхийн байр, шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хоригчдыг хамгаалах үүрэгтэй Тахарыг албыг байгуулагдсанаас нь хоёр жил ч бололгүй татан буулгаад цагдаагийн байгууллагын нэг хэлтэст шилжүүлчихсэн. Нэгэнт шүүхийн аюулгүй байдлыг цагдаад хариуцуулсан юм чинь цагдаа нь чаддагаа хийж, хариуг нь барьсан байна. Одоо яая гэх вэ. Ардчилсан Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шинэчлэлийг АН-ын Хууль зүйн сайд, Ардчилсан намаас олонхи болсон парламент нь унагааж, ухраасан байхад одоо хэнтэй, юу ярих юм. МАН-ын 65 гишүүн, МАН-ын Ерөнхий сайд, МАН-ын Хууль зүйн сайдтай хариуцлага ярих уу? Та нар С.Зоригийн хэргийг захиалгаар шүүлээ гэх үү?
Ганц найдах юм иргэд, олон нийт. Эрхбиш энэ шинэчлэлийг эхнээс нь анхааралтай харж, ажиглаж байсан идэвхитэй иргэдийн зүгээс шүүхийг шинэчлэх нь нэг намын ажил, нэг хүний эрх ашиг биш, нийтийн зорилго юм шүү гэдгийг сонгосон, төр түшүүлсэн хүмүүстээ шаардаж, шахах л арга зам байна. Тэгэхгүй бол С.Зоригийн хэрэг дээр бүдэрсэн шүүх өөр олон хүний эрх ашиг, миний, таны амь нас, амьдралаар тоглож мэдэхээр хэмжээнд шүүхийн үйл ажиллагаа доголдож, хараат бус байдал нь алдагдаад эхэллээ шүү. Сэрэмжлүүлэхэд...!!!
ªâãºí
ªâãºí
ªâãºí
Дорж
Дорх 203.91.115.36 дахь том хуульчид зориулав
Дорх 203.91.115.36 дахь том хуульчид зориулав
Зочин
Зочин
Зочин
Захиалагч нь хэн бэ?
Захиалагч нь хэн бэ?
SS
Зочин
иргэн
иргэн
зочин
зочин
зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Жүжгийн 2-р үзэгдэл. Найруулагч пастор R.T.Элбекжо
Зочин
Зочин
Х.Батаа
Зочин
Элбекдорж
Элбекдорж
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин