Мэс заслын үеэр тог тасарч пад харанхуй болоод хэсэг хугацааны дараа тог иртэл мэс заслын ширээ хоосон, өвчтөн нь алга болсон байв. Сувилагч нар сандралдан орилолдоход эмч:
-Чимээгүй. Тайван байцгаа. Наркозтой хүн хол явж чадахгүй. Тэгээд ч элэг нь энд байна.

***

Хойд Солонгосын иргэд үхснийхээ дараа тамд очсон ч тэр нь диваажин шиг санагддаг.

***

Хэд хэдэн удаа үүрээр гэртээ ирэхдээ хаагуур юу хийж явснаа эхнэртээ тайлбарлаж ярьснаасаа хойш урамшаад уран зөгнөлт зохиол бичдэг болсондоо би.

***

Шээс уухгүй, пүү паа ч гэх шиг. Тэртээ тэргүй бассейнд орохдоо зөндөө шээс залгилдаг байж...

***

Бизнес санаа:
Их Дэлгүүр, E-Mart хоёр дотор гандангийн салбар байгуулчих, шуналаа тэвчилгүй бараа авсан хvмvvс нүглээ наманчилаг.

***

Байгууллагын шинэ жил дээр чупа-чупсыг хэн хурдан хөхөж дуусгах тэмцээн болов. Түрүүлсэн бүcгүйг босс нарийн бичгээрээ авлаа.

***

-Дэлхий дахинаа бензины үнэ бууж байхад манайд яагаад өсөөд байна?
-Бензинтэй найруулж шингэрүүлдэг бодис нь үнэд орcон юм байлгүй...

**

Сонгууль явуулахаар хулгайч луйварчид төрд гараад байдаг, сонгууль хийхгүй гэхээр хулгайч луйварчид нь төр барьсан хэвээр үлдэх гээд байдаг. Яалтай хорвоо вэ?

**

Өвдөг бол харанхуйд орны булан олох зориулалттай эрхтэн юм.

**

“Уг нь тэр залууг гуйвал “Үгүй” гээд татгалзчихмаар байна, даанч намайг тоохгүй юм” гэж бүсгүйчүүд гомдоллодог.

**

Бурхан анхны эр хүнийг бүтээхдээ “Дэлхийн өнцөг булан бүрт халамжтай сайн эмэгтэй бүтээж өгнө” гэж тохиролцжээ. Үүний дараа бурхан дэлхийг бөөрөнхий болгож бүтээчихээд ихэд инээсэн гэдэг.

**

Бүсгүй бурханаас:
-Бурхан минь, намайг тэнэг болгоод өг!
-Яагаад? Чи тэртээ тэргүй л эрчүүдэд таалагддаг биз дээ?
-Тийм. Гэхдээ эрчүүд ч бас надад таалагддаг баймаар байна шүү дээ

**

Малаа зарж олсон мөнгөнөөс нь хэд дахин илүү үнээр оюутан хүүхэд нь хотод мах авч идээд байхаар манай малчид яаж ч баяжих вэ дээ.

**

Эрх чөлөө гэдэг бол асар үнэтэй зүйл. Шүүгч, прокуроруудын хүүхдүүдийн унаж буй Лексус, амьдарч буй хаузыг нь хараад үнэ цэнийг нь ойлгоно.

**

Амжилтгүй болзоо бүрийнхээ төлөө 1000 төгрөг цааш нь хий, азтай бол насны эцэст тэр мөнгөөрөө чихэр авч иднэ, азгүй бол машин авч унана биз.

**

Манай ажил гурван Чимгээтэй, дуудахаар бүгд эргэж хараад байдаг юм. Тэгэхээр нь Чимгээ-1, Чимгээ-2, Чимгээ-3 гээд нэрлэчихсэн юм. Лифчикнийх нь размераар. Тэгсэн чинь тэд ойлгонгуутаа намайг Болдоо-6 гэчихдэг байна шүү.

**

Яая, энэ өвөл аймар хүйтэн байна аа, дотроо дулаацуулъя гээд 100 гр архи аягалаад татах гэхээр хөлдүү мөс амаар багтахгүй юм.

**

Тэтгэврийн мөнгөө луйвардуулсан эмээ сэжигтнийг танихаар цагдаагийн газар ирээд хулгайчаас гадна бас Ерөнхий Сайдын зургийг заасан байна.

**

Онгоцонд тэсрэх бембөгтэй орсон залуу хэд нугалсан үнээр шүхэр дамлаж ашиг хийсэн байна.

**

Логистикийн сайн менежертэй болъё гэвэл гурван нууц амрагтай залууг олж ав, бүхнийг зохицуулна.

**

Тамхитай тэмцэх хууль гаргачихлаа, одоо ядууралтай тэмцэх хууль гаргачих!

**

Гандангийн сургуулийн багш анхны хичээлийн өдөр:
-За шавь нар минь онц сурвал диваажинд очно, муу сурвал тамд очно гэдгийг бүү мартаарай!
-Багш аа, амьд төгсөж болохгүй юм уу?

**

Дэргэд утсаар ярьж буй хүн:
“Яг одоо хараал хэлж болохгүй байна, эргээд залгая!”

**

Бяцхан хүүгийн яриа:
“Ээж амралтнаас “заг хүйтэн” гэнэ үү нэг юм авч ирээд аавд, бас хөрш ахад өгсөн юм байх. Тэгээд багыг авч ирсэн юм уу, эсвэл тэнцүү хувааж өгөөгүй юм уу, аав ээж хоёр хэрэлдээд л байна...”

**

Эр хүн болзоон дээрээ архи дарс амсахгүй байвал болзсон эмэгтэй нь угаасаа архигүй ч хөөрхөн юм байна.

**

Хурхирах нь эм хүнийг тайвшруулах байгалиас заяасан дохио юм. Нойрон дундаа хурхиралт сонсоод “хажууд эр хүн байна би тайван унтаж болно гэсэн үг” гэж тархи нь хүлээж авдаг гэнэ.

**


-Та хэдтэй билээ?
-40
-Та ноднин бас 40-тэй байсан биз дээ?
-Би 1 жил өвдсөн
-Гэхээ та 1 жил амьдарсан л гэсэн үг шүү дээ
-Тэрийг ямар амьдрал гэх вэ дээ!

**

Бааранд зодоон өдөж дэврээдэг шүдний эмч нарын нууц бүлэглэл байдаг гэнэ. Учир нь хэн 1 нь шүдээ хуга цохиулбал тэд орлоготой.

**

Нэг эмэгтэй 00-ын суултууранд шигдээд гацжээ. Нөхөр нь онцгой байдлын аврах баг дуудан нууц эрхтнийг нь далдлах зорилгоор энгэр дээрээ шляп малгай тавив. Тусламжийн багийн ахлагч нь:
-Эмэгтэйг нь бол гаргачихна аа, харин тэр шляптай эрийг бол худлаа.

**

Хааны цаазлагч сүхээ их хурц ирлэжээ. Өндөр гээч нь далайж сүхээ буулгав. Цаазлуулагч:
-Болчихсон юмуу? Би юу ч мэдэрсэнгүй…
-Толгойгоо дохь доо.

**

Хөрш:
-Хүүе чи сонссон уу, байрны гадаа тоглоомын талбай дээрээс хүүхдүүд гранат олсон гэсэн?
-Тиймээ сонссон их чанга дуугарсан.

**

-Ээж, би нээрээ тийм царай муутай юмуу?
-Одоо ч гайгүй ээ, анх төрөхөд чинь эх баригч эмч “наад юмаа хөдлөх л юм бол буудаарай” гэж орилж байсан юм даг.

**

Ажлаасаа цаг гаруй хоцорсон эр бөөн гипстэй ирэхэд дарга нь:
-Яагаад хоцорсон юм?
-Өглөө 5 давхрын балкон дээрээс уначихлаа
-Хаашаа юм, тэглээ гээд бүхэл бүтэн цаг унадаг юм уу?!