Түүвэр онигоо-12
-Би чамайг 31-ний 23:59-д үнсэж эхлээд 1-ний 00:01 хүртэл үнсмээр байна! -Намайг яг архи залгилж байх үетэй давхцах юм байна.
-Би чамайг 31-ний 23:59-д үнсэж эхлээд 1-ний 00:01 хүртэл үнсмээр байна!
-Намайг яг архи залгилж байх үетэй давхцах юм байна.
***
Эрэгтэйчүүдийн эмнэлэгт:
-За ямар асуудал байна?
-Эмч ээ, яг л төгрөг шиг болчихоод байна: унах нь хурдан, өндийх нь удаан.
***
Нүцгэн эр толины өмнө зогсоод:
-Дахиад 2 см байсан бол би ч ХААН байх байж дээ...
Эхнэр нь:
-2 см дутсан бол чи ХАТАН болох байсан даа...
***
Шөнө:
Ажиллах чадвар 100%
Амьдрах хүсэл 100%
Унтах хүсэл 0%
Өдөр:
Ажиллах чадвар 0%
Амьдрах хүсэл 0%
Унтах хүсэл 100%
***
Би өөрийнхөө voodoo хүүхэлдэйн дээр суучихвал босож чадах болов уу?
***
Эхнэр нь:
-Чиний зөв баймаар байна уу, эсвэл чи аз жаргалтай баймаар байна уу?
-Би зүгээр ярилцах л гэсэн юм...
-Ярилцах гэсэн юм бол дуугүй сонсож бай...
***
Эмч:
-За таны шинжилгээний хариу ирсэн... Наашаа битгий ойрт! Надаас хол байгаарай!
***
Тэгээд би бодлоо л доо:
"Нэгэнт л гэртээ эрүүл ирэх байсан юм бол анхнаасаа гарах хэрэг байсан юм уу, ер нь?" гэж...
***
Над руу сонин сонин аашлаад байхаар нь л би найз охинтой байсныгаа мэдлээ.
***
Бүтэн 20 жилийн турш намайг нэг л асуулт зовоосоор ирлээ: "Өчигдөр яах гэж уув аа?"
**
Булшны хөшөөн дээрх бичиг:
"Ирсэнд баярлалаа, удахгүй уулзатлаа түр баяртай".
**
Нөхөр нь 7 хоногийн томилолтоос ирээд шөнө нь эхнэртэйгээ нялуурав. Хөрш нь хананы цаанаас: “Яасан ханадаггүй юм бэ?! Бүтэн 7 хоног шөнөжин ноололдоод унтуулсангүй” **
Монгол онигоонд хятдуудыг дандаа зальтай, маанагдуу болгодог. Гэтэл хятад онигоонд монголчуудыг дандаа үхүүлж төгсдөг юм шүү.
**
За ингээд монгол хэлээ мэддэггүй монгол хэлний багш нарын үе гарч ирлээ дээ.
**
Эхнэр нь шинэ даашинз өмсөөд нөхрөөсөө:
-Би ямар байна?
-Янзтай! Хүний эхнэр байсан бол бүр тасархай харагдахаар байна!
**
Ангиараа хийн буудлагын газар очоод хэвтээ буудлага хийх үед зааварлагч багш нь "Охид хэвтээд, банди нар бэлэн байдалтай!" гэсэн команд өгсөн нь бөөн инээдэм тарьж хамаг сургалтыг бусниулав.
**
Журамт эр хүн хэзээ ч журамт бүсгүйтэй сууж чадахгүй. Учир нь журамт бүсгүй шууд зөвшөөрөхгүй, харин журамт эр хүн дахин гуйхгүй.
**
Удтал судласны эцэст эрдэмтэд: эмэгтэйчүүд яг юу хүсдэгийг олж тогтоожээ. Даанч эмэгтэйчүүд аль хэдийнэ бодлоо өөрчилсөн байв.
**
Зар:
40 настай нэг эхнэрийг 20 настай 2 эхнэрээр солино.
**
Мэс заслын дараа эмч өвчтөний биеийн байдлыг асуухад өвчтөн:
-Ерөнхийдөө зүгээр, харин толгой чанга цохиулсан юм шиг л байна. Яасан юм бол, эмч ээ?
-Наркозын эм дуусаад...
**
Яг ориг хужаа их цөөхөн байдаг, бусад 1.5 тэрбум нь хужаагийн хулхи дууриамал юм шүү дээ.
**
Сүүлийн 20 жилд өрнөсөн хүүхдийн хүмүүжлийн хувьсал:
1. Тоглож дэндлээ, ажил хий!
2. Номоо түр болиод жаахан тогло!
3. ТВ дэндлээ, ядаж ном унш!
4. Компьютөр хэтэрлээ, ядаж ТВ үз!
**
Саяхан гэрлэсэн 2 анд уулзав:
-Би хурим хийтлээ эхнэртэйгээ ерөөсөө унтаагүй, харин чи?
-Мэдэхгүй, хэн гэдэг юм эхнэрийг чинь??
**
Буузны гуанзанд:
-За энэ урд нь мяулдаг байсан амьтны мах уу, хуцдаг байсан амьтны мах уу?
-Чам шиг бас олон юм донгосдог байсан юмны мах даа.
**
Та хэн нэгний хамгийн дургүй хүн нь болсон бол, өмнө нь та тэр хүний төлөө маш их сайн зүйлийг хийж байжээ гэсэн үг. (Л.Толстой)
**
Ажлаасаа халагдахгүйн тулд 30 минутын өмнө ажилдаа ирлээ... Халагдах байснаасаа 30 минутын өмнө халагдав аа, хөөрхий.
**
Онгоцонд тэсрэх бөмбөг байх магадлал 0.0001 ба харин нэгэн зэрэг хоёр бөмбөг байх магадлал 0.00000001 гэнэ. Өөрөөр хэлбэл, та өөрөө 1 тэсрэх бөмбөг авч орвол илүү аюулгүй гэсэн үг юм.
**
Хэрэв та яг одоо тэнэг хүнтэй маргаж байгаа бол цаад хүн тань бас яг тийм үйлдэл хийж байна гэсэн үг.
**
Галт тэрэгний билет шалгагч гэртээ согтуу, ууртай ирвэл гэрийнхэн нь өрөөнөөс өрөөнд дамжиж бултдаг.
**
-Өвөө, социализмын үед амьдрал сайхан байсан уу, эсвэл одоо илүү гоё байна уу?
-Мэдээж өмнө нь!
-Яагаад?
-Хүүхнүүд намайг тоодог байсан юм!
**
-Эмч ээ, та яагаад намайг метрлээд байгаа юм?
-Би эмч биш ээ, МУЖААН.
**
Мона Лизагийн инээмсэглэлийг яг оригоор нь хармаар байна уу? Эхнэрээсээ бүтэн сарын чинь цалинг яг яаж үрчихсэнийг нь асуу.
**
Танилцах зар үзэж үзэж “Энэ л надад зан характөраараа тохирох болов уу” гээд сонгосон эмэгтэй маань харин миний муу экс эхнэр байж байдаг байна шүү.
**
Ихрүүд нэг өрөөснийхөө төрсөн өдрийг мартах тохиолдол бас байдаг л юм.
**
Зөвлөгөө:
Хүнсний ногоо зарахад хамгийн ашигтай нь улаан лооль. Учир нь муудаж шалчийвал кечуп болгочихно
**
-Илүүдэл жингээ хаяаач!
-Энэ чинь илүүдэл биш, запаас жин за?!
***
“Samsung Galaxy-ийн борлуулалт огцом өссөн” гэсэн тайлан гарсны дараа Apple компани хоёр Солонгоcын дайныг дэмжих мэргэн санаа олов.
***
Найз залуудаа "Чамаас саллаа!" гэсэн чинь "За" гэдэг байна шүү, НОВШ ЧИНЬ!
**
Нүүрс зарагдахгүй байна гэж мэдээ уншаад сэтгэлээр унав. Тэр их нүүрснээс олох ашиг нь энгийн иргэн надад огтхон ч хүртээмжгүй гэж бодоод бүр ч их хямарлаа.
**
Хүү маань өглөө 6:00-д тоглоё гээд сэрээхээр нь ингэх буруу гэж ойлгуулах гээд маргааш нь би үүрийн 4:00-д тоглоё гээд сэрээтэл “ЗА” гээд босоод ирдэг байна шүү.
**
Автобусанд өөдөөс хараад том хөхтэй хүүхэн сууж байхад хотын замын чанарыг сайжруулах дэмий юм байна гэж бодогддог шүү.
**
-Та мөнгөө хаана хадгaлдаг вэ?
-Мөрөөдөлдөө.
**
Бусдын жаргалаа олдог газар зовлон хайж явдаг хүн бол... эмэгтэйчүүдийн эмч.
**
Хүүхнүүдэд зөвлөгөө:
Гараа халааснаасаа авалгүйгээр хуримын бөгжөө тайлж чаддаг залуус байдаг юм шүү.
**
-Эмч ээ, архи тамхи хүүхэн гураваас хол байвал би урт наслах болов уу?
-Яг нас чинь нэмэгдэх үгүйг мэдэхгүй, гэхдээ ямар ч л байсан аймар удаан амьдарч байгаа юм шиг танд санагдах болно.
**
-Ингэж байхаар хоёулаа салъя, хамаг тэвчээр барагдлаа!
-Тэгэж ярихгүй шүү, бэлэвсэн байхад минь авч суусан юм чинь бэлэвсэн л орхиорой.
**
Эхнэр тань хэрүүл хийснийхээ дараа төд удалгүй таныг уучилчихвал хэрхэн өшөө авахаа аль хэдийнэ бодоод олчихсон байна гэсэн үг.
**
Нөхөр нь салаад хөршийн залуухан бүсгүйтэй гэрлэсэнд хорссон эхнэр нь бүсгүйн аавтай нь суугаад экс нөхрийнхөө хадам ээж нь болчихов.
**
Суурин утсыг манай хүү "гар утас олдог утас" гэж байх юм. Цаг үе ээ гэж...
Зочин
Зочин