нийгэм 2,293 нийтлэл байна

Боржигон найр

Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм.
#нийгэм #нийтлэл

Өөрсөддөө урам хайрлая

Сэтгэл судлалын үндэсний төвийн 2011 онд хийсэн судалгаагаар Монголын дөрвөн иргэн тутмын гурав нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэдэг ангилалд багтжээ. Энэ бол монголчууд нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл мөн зан үйлийн хувьд хямарчихсан гэсэн үг аж.
#нийгэм #нийтлэл

Хэнхэг тусах хэмээх идэхийн төлөө амьдрагсад

Улсаа бар болтол хөгжүүлсэн ард түмнүүд өөртөө нэгэн сорви үлдээжээ. Тэр сорви ул мөрөө арилгах гэж төдийлөн хичээдэггүй агаад ерөнхийдөө зөнд нь хаясан мэт санагддаг.
#нийгэм #нийтлэл

Аргалын утаа үнэртсэн нүүдэлчдийн нийслэл

Үе үеийн эрх баригчид маань утаатай тэмцээд ялагдсаар явна. Одоо Улаанбаатар хот дэлхийн хамгийн хорт хот төдийгүй, өвөл хүн амьдрахад аюултай түвшинд хүрээд байна. Дүн хүйтний улирал болохоор утаа гамшгийн хэмжээнд хүрнэ.
#нийгэм #нийтлэл

Г.Аюурзана: Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан...

Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
#нийгэм #нийтлэл

Зөв замд ч буруу салаа олон

Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна.
#нийгэм #нийтлэл

Алтан үе

Үе үеийнхэн өөрсдийгөө л гэцгээх нь хүний л араншин юм даа. Буруу ч юу байхав.
#нийгэм #нийтлэл

Шэйрлэх ба Гүлдийх

Зөв үйл үгээ моодонд оруулахын төлөө PR, маркетингийн компанит ажил явуулах хэрэгтэй болохоос биш “өнөөгийн залуус гадаадаар ярьдаг боллоо...” гээд халаглаад суух өвгөн професорыг хэн тоох юм?
#нийтлэл #нийгэм

Нэг. Эвий хөөрхий

Талбай дээр явж байтал нэг эрхэм миний толгойг илбээд, -Гөөгий гөөгий миний ард түмэн яагаад уйлаад байна? гэнэ. -Би уйлаагүй л байна шүү дээ гэж гайхвал тэр бээр, -Нүднээс чинь нулимс урсаагүй ч миний ард түмэн цээжин дотроо сүүлийн хоёр жил мэгшиж яваа. Бид мэдэж байна.
#нийгэм #нийтлэл

UB TOUR

Улсын нийслэл Улаанбаатар хотоороо урамтай сайхан зугааллаа. Гудамжаар алхаж, заримдаа автуусдаж, хааяа таксидаж, гарцаар гарч, гарцгүй газраар нь гүйж, гуанзанд ч орлоо.
#нийгэм #нийтлэл

Хунтайж Давааням: Зүчийг бид нар том ах л гэдэг

Олны нэрлэдгээр Хунтайж буюу ноён Даваанямыг ярилцлагын зочноороо урихаар залгалаа. Ямар сонины хэн болохыг маань нилээн нямбай лавлаж байна.
#нийгэм #нийтлэл

Айлаас эрэхээр авдраа нээ

Манай нэрт драматур Д.Намдаг агсан маш үгэнд дуртай хүн байсан тухай түүний гарын шавь Ш.Гүрбазар ихэд ярьдаг билээ. Намдаг гуай гадуур уншигдаад шуугиад байгаа номыг уншсан хүнээр нь эхлээд яриулдаг байжээ. Ном уншсан хүн хэрвээ сайтар ойлгосон бол бусдад ярихдаа гол зүйлийг нь хэлж чаддаг. Тэгж яриулсны дараа нарийвчлан ойлгохоор тухайлан сонгож унших бас их сайн арга гэж би боддог.
#нийгэм #нийтлэл

Урсгал

“Аль болох олон мал сүргийн бэлчээр болъё” хэмээн чинээгээрээ сунан тогтсон Борнуруу даруухан. Ар хормойг хөвөөлөн урсах горхийг Хөөвөрийн гол, энгэр бэлийг эмжин жирэлзэх горхийг Гашууны гол гэнэ. Хоёр голын айлууд “дундын өмч” ганц Борнурууныхаа ар өврийн дулаахан жалгуудын нөмрийг бараадан саахалт өвөлжөөд, зундаа хоёр тийш салж Хөөвөр Гашууны голд хуваагдан зусна.
#нийгэм #нийтлэл

Твиттер хэмээх нажидтай тоглоом чинь өөрийн журамтай юм байна

А.Гансүх гэдэг сайд, Ц.Бат инженер гэгч жиргээч хоёр энэ намрын супер сенсаацийн эзэд байлаа. Бат инженер гэх нэрээр цахим хуудаснаа алдаршсан гөжүүд эр мань сайдыг твиттерийн жиргээгээр чамгүй намнадаг байлаа. Гэвч нэг л өдөр шүүхийн шийдвэр гарч тэр маань ялын тогтоол сонсох нь тэр ээ.
#нийгэм #нийтлэл

Зөв үг

Буддагийн ‘зөв үг’ гэдэг нь хийсвэрлэгч биш, чин шударгуу бодит байхын нэр. Будда олон асуултанд хариулахгүй дуугаа хураадаг байв. “Ертөнцийг хэн бүтээсэн юм бэ?” гэж асуухад тэрээр “Хэн ч бүтээсэн бай, эсвэл хэн ч бүтээгээгүй бай ялгаа юу байна? Ийм хийсвэр асуултанд битгий авт. Өөрт чинь хэрэг болох бодит зүйлийг л асуу” гэнэ.
#нийгэм #нийтлэл

Туршилтад туйл хэрэгтэй

Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээг сайжруулах, ерөөс Улаанбаатарыг тэр чигт нь сайхан болгох Э.Бат-Үүлийн туршилтыг бид дажгүй давсаар өнөө хүрлээ. Тэр чинээгээр төрөлх хотын маань өнгө зүс ч өдөр ирэх тутам дээшилж л байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг далимдуулсан, өдрийн туршид 500 төгрөгөөр хүссэн чиглэлдээ зорчих туршилт зарим хүний толгойг эргүүлж, эгдүүг хөдөлгөсөн.
#нийгэм #нийтлэл

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (IV)

Аль ч нийгэмд шинжлэх ухааны нэр баригчид санасныг бодвол олон. Албан ёсны шинжлэх ухаанд хамрагсад үүнээ гуйвуулах явдал элбэг. Лысенко генетикийн ухааныг сөргөж мичуринизм гэгчийг гаргаж ирсэн. Ерөнхий санаа нь ялааг сайн тэжээсээр байгаад заан шиг болгож болно гээд байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хоёр швейцарь эрдэмтэн тасалгааны температурт халуун цөмийн урвал явууллаа гэж баахан шуугисан.
#нийгэм #нийтлэл

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэнэ

Халхголын байлдаанд Монголын цэргийн удирдах бүрэлдэхүүнд тулалдсан Пунцагийн Шагдарсүрэнд Монголын төр Улсын баатар цолоо олголоо. Үнэхээр дайн байлдаанд оролцсон, дайснаа дарж явсан хүмүүст Баатар цол олгодог ёстой юм бол П.Шагдарсүрэн гуай гарцаагүй баатар хүн мөн юм.
#нийгэм #нийтлэл

С.Батзаяа: Гал гарч байгааг арилжааны телевизүүд үзүүлдэг. Харин яагаад гарсан, гарахгүй байж болох байсан уу гэдгийг бид үзүүлдэг

Би түүний сэргэлэн, сортоотой асуултуудтай ток шоу, инээж байгаад зальтайхан ивэж асуудаг стилд дуртай байсан. Бас ямар нэг намын тугны өмнө уруулаа жомбойтол будаж сууж байгаад гунигтай жижүүрийн нэвтрүүлгүүд хийж шившгээ дэлгэдэггүй зан чанарт нь хүндэтгэлтэй ханддаг. Манай салбарт түүн шиг чамбай сэтгүүлчид цөөн боловч байгаа.
#нийгэм #нийтлэл

Лувсандамба ренбүүчий: Монголчууд аа, Цагаан зүг рүү алхаарай

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байх нэгэн сүм рүү танил маань намайг хөтлөв. Тэнд “Авидын орон” хэмээх ТББ үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагааны гол цөм нь энэ сүм юм. Эндэхийн сүмийн тэргүүнээр Энэтхэгийн Гоман дацангийн ламтан Лхаваажалцан ажилладаг. Миний уулзах гэгээнтэн түүний багш тул, уг сүмд морилж байгаа ажээ.
#нийгэм #нийтлэл

Хангин Гомбожав гуайн хоёр бичвэр

Өмнөх нийтлэлдээ Хангин Гомбожав гуайг Монгол улсыг НҮБ-д элсүүлэх болон АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх хоёр үйлсэд асар их хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн болох тухай дурдсан билээ. Энэ удаад тодорхой жишээн дээр өгүүлье.
#нийгэм #нийтлэл

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (III)

Сэтгэцийн өвчтөнүүд. Шинжлэх ухаан талаа барьсан сэтгэцийн өвчин уг нь тийм ховор үзэгдэл биш. Физик, астрологи, математик зэрэг тодорхой шинжлэх ухаанд бут авдаг өвчин нэлээд дэлгэмэл. Энэ талаар цоорчихсон хүмүүс шууд л Эйнштайныг багалзуурдахаас ажлаа эхлэнэ.
#нийгэм #нийтлэл

Бясалгал гэж юу юм бэ?

Анх бясалгалд сууж мэдрэхээс өмнө би бясалгалыг авгайчууд л суугаад байдаг ёогорхуу дасгал юм гэж бодож явжээ. Харин энэ випасяна бясалгатай тохиолдлоор юм шиг ч хирнээ урдын буянаар учраад их өөрчлөгдсөн болохоор энэ талаараа бага сага юм энд тэнд дуугарч л явдаг ч нэг их гүнзгий сайтар ухаж бичсэн зүйл бараг байхгүй.
#нийгэм #нийтлэл

Дайн самуунтай зүүн хязгаарыг зүглэсэн 21-хэн настай ахмад

... 1938 оны сүүлчээс эх орны зүүн хязгаар улам түгшүүртэй болж, японы милитаристуудын түрэмгийлэх аюул нөмөрч байсан үед манай армид боловсрол, мэдлэгтэй дарга нар их үгүйлэгдэж байсан учир Бүх цэргийн жанжны тушаалаар төгсөх ангиудыг хугацаанаас нь өмнө төгсгөх болсон юм.
#нийгэм #нийтлэл

Бээжинг хооллосон шар мухлаг

Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна.
#нийгэм #нийтлэл

Манай хэвлэлийнхний “мангаа”

Ердөө жил шахмын өмнө, өнгөрөгч 2013 оны арваннэгдүгээр сард байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саначилгаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсансан.
#нийгэм #нийтлэл

Ленин амьд байна

В.И.Ленин бол өнгөрсөн зуунд дэлхий ертөнцийн хамгийн цуутай хүмүүсийн нэг байв. “Дэлхийн хөдөлмөрчдийн их багш” гэж түүнийг өргөмжилсөн монголчууд найман настай балчраасаа наян настай буурал хүртлээ мэддэг, ном зохиолыг нь төрийн санхүүжилтээр олон арван ботиор орчуулан хэвлэж, хүчлэн тараадаг байсан.
#нийгэм #нийтлэл

Зуун цэцэрлэг барих хөрөнгөөрөө зунжингаа л наадлаа даа

Монголчууд бүгдээрээ манай сумынхан шиг ер нь наадамд дуртай улс юм. Энэ зунжингаа л наадлаа даа. Наадам дуусах яагаа ч үгүй зуны наадам эмхэрч намрын найр залгаж байна. Өнгөрсөн зун аймаг, улсын наадмын дараа сумдын 90 жилийн ой болов. Улсын хэмжээгээр 113 сум 90 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэлээ. Манай сумын 90 жилийн ой сайхан болсон.
#нийгэм #нийтлэл

Батинжнээрийн үлгэр

Батинжнээр гэж жиргээч твиттерт байлаа. Их маргаанч эр. Өөрийн санаа бодлоо туйлбартай хамгаалан зүтгэнэ. Түүнийхээ үрээр олон жиргээчтэй ам муруйсан даа. Өөрөөр хэлбэл хазайхад нь түлхэхгүй юмаа гэхэд лав л татахааргүй олон жиргээчтэй болж амжсан.
#нийгэм #нийтлэл

Хошгируулах

Энэ үгийг эдүгээ манай улс төрчид, жагсагчид, хэвлэл мэдээлэл их хэрэглэх болжээ. Хашгирах гэдэг үгийг тарваганд хэрэглэхдээ хошгирох гэсэн болтой. Хүн хашгирлаа гэдэг шиг тарвага хашгирлаа гэвэл тарвага хүн шиг төсөөлөгдөөд нэг л ёргүй сонсогдох аж. Монгол хэл зүйн нарийн ширийн зах зух энэ.
#нийгэм #нийтлэл