Твиттер хэмээх нажидтай тоглоом чинь өөрийн журамтай юм байна
А.Гансүх гэдэг сайд, Ц.Бат инженер гэгч жиргээч хоёр энэ намрын супер сенсаацийн эзэд байлаа. Бат инженер гэх нэрээр цахим хуудаснаа алдаршсан гөжүүд эр мань сайдыг твиттерийн жиргээгээр чамгүй намнадаг байлаа. Гэвч нэг л өдөр шүүхийн шийдвэр гарч тэр маань ялын тогтоол сонсох нь тэр ээ.
А.Гансүх гэдэг сайд, Ц.Бат инженер гэгч жиргээч хоёр энэ намрын супер сенсаацийн эзэд байлаа. Бат инженер гэх нэрээр цахим хуудаснаа алдаршсан гөжүүд эр мань сайдыг твиттерийн жиргээгээр чамгүй намнадаг байлаа. Гэвч нэг л өдөр шүүхийн шийдвэр гарч тэр маань ялын тогтоол сонсох нь тэр ээ. Зах замбараагүй жиргэгч болжморууд шооконд орж, талцан хэрэлдэцгээв. Зарим маань Төв талбайд очиж эсэргүүцэл ч илэрхийлж амжив.
Эрх чөлөөт ардчилсан орны иргэдэд энэ мэт тэмцэл болж л байдаг зүйл. Харин жиргээчид ногдуулсан 100 хоногийн баривчлах ял сонин бөгөөд цочир зүйл байсныг дурдах ёстой. Ажилгүй жиргээч арай хүнд ялыг үүрнэ гэсэн гүжир шийдвэр гаргасан нь манай шүүхийн хэрэг. Амаа цуцтал маргалдах нь мань жиргээчдийн хэрэг биз. Юутай ч энэ явдал бидэнд дохио болсон уу гэвэл болсон. Твиттер бол иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хоорондоо байр сууриа солилцох чөлөөт индэр. Твиттер бол Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш гэж би жишээ нь үздэг. Үүнийгээ ч цахим ертөнцөд илэрхийлсэн. Энэ үзэл бодолдоо хөтлөгдөж яваад Твиттерийн өөрийнх нь журамтай танилцах хүсэл төрөв. Журамгүй талбар, жолоогүй ертөнц мөн үү? гэсэн асуулт л дотроос зулгаагаад болж өгөхгүй болохоор тэр шүү дээ.
Гэтэл твиттер хэмээх шинэ нутаг маань өөрийн дүрэм журамтай ажээ. Үүнийг бид ч гэсэн судалж хэрэглэх, мэдэж хэрэлдэх ёстой биш гэж үү. Тэнд жишээ нь, ингэж бичсэн байна.
Private information: You may not publish or post other people"s private and confidential information, such as credit card numbers, street address or Social Security/National Identity numbers, without their express authorization and permission.
Хувийн мэдээлэл: бусад хүмүүсийн хувийн болон нууц мэдээлэл болох кредит картны дугаар, гэрийн хаяг, регистрийн дугаар зэргийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтлэх, постлох хориотой.
Айхтар улаан сухайнууд юм гээч. Ямар ч хорио цээргүй тонгочиж байдаг манайхан жишээ нь, айлын байшин, хүний хувийн машины зургуудыг дур зоргоороо цацаж, УИХ-ын гишүүд, сайд нарын утасных нь дугааруудыг зарлах гээд ер юу эсийг хийдэг билээ. Байшингийн хаягийг твиттерээс гэмт этгээдүүд олж хараад халдлага үйлдвэл яах вэ. Машин тэргийг нь дэлбэлбэл хэн хариуцах билээ. Ингээд бодохоор бас дотор зарсхийж байгаа биз. Бусдын хувийн амьдралыг уудалж, хайр сэтгэлийн үүх түүх рүү нь орж, нууц амрагийг нь дэлгэх мэтийн зохисгүй үйлдлүүд харагдаж л байдаг. Үүнээс үүдэж бусдын амь нас, эрүүл мэнд хохирвол яах вэ. Энэ мэтчилэн бодох асуудлууд урган гарч ирж байна. Цааш нь бас ингэж бичсэн байна.
Хүчирхийлэл, заналхийлэл: Хэн нэгний эсрэг шууд, тодорхой заналхийллийг нийтлэх, постлох хориотой.
Яг энэ заалт журам дотор тодоос тод байна. Манай жиргээчдийн зарим нь бол уулзана аа, улаан нүүрээрээ таарвал нармайг чинь нээнэ, нам тавина гэх мэтээр хилэгнэж л байдаг. Тэгвэл үүнийг ч бас хорьдог юм байна.
Unlawful Use: You may not use our service for any unlawful purposes or in furtherance of illegal activities. International users agree to comply with all local laws regarding online conduct and acceptable content.
Хууль бусаар ашиглах: Манай үйлчилгээг ямар нэгэн хууль бус зорилгоор болон хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно. Олон улсын хэрэглэгч нар тухайн улсынхаа мөрдөгдөж байгаа онлайн журам, зөвшөөрөгдсөн контентыг мөрдлөг болгон хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байх ёстой...гэсэн үгс бас дурайж байна. Сүүлийн үед үндэстэн хооронд талцуулсан, хөрш орнуудтай илтэд самарсан, элдэв санаархалд дам утгаар уриалсан санаа ч цухалзах болсон.
Ээ, хамжааргатай байхгүй бол бас эвгүй журам байдаг юм байна шүү. Юу дуртайгаа бурдаг, хэн дуртайгаа дарамталдаг газар гэж эндүү боджээ, бид.
Serial Accounts: You may not create multiple accounts for disruptive or abusive purposes, or with overlapping use cases. Mass account creation may result in suspension of all related accounts. Please note that any violation of the Twitter Rules is cause for permanent suspension of all accounts.
Сериал аккаунтууд: Хорлон сүйтгэх, гүтгэн гүжирдэх зорилгоор олон тооны аккаунт нээхийг хориглоно. Аккаунт хаягийг массаар нь нээх нь холбоотой бүх аккаунтыг хаах хүртэл арга хэмжээнд хүргэж болно.
Твиттерын аливаа журмыг зөрчсөн тохиолдолд бүх холбоотой аккаунтыг хаах сэдэл болж болзошгүйг анхаарна уу гэж дүрэмд зориуд тусгасан байна.
Манайхан өөрөө ч төөрмөөр олон аккуант нээчихээд жинхэнэ нэрээрээ ёс суртахуун номлож, хуурамчаараа заналхийлэл, гүтгэлэг доромжлолоор бусдыг будаж суудаг. Энэ ч бас журмыг нь зөрчсөн үйлдэл юм байна. Гол нь энд ингэж бас өгүүлжээ.
Targeted Abuse: You may not engage in targeted abuse or harassment. Some of the factors that we take into account when determining what conduct is considered to be targeted abuse or harassment are: o if you are sending messages to a user from multiple accounts; o if the sole purpose of your account is to send abusive messages to others; o if the reported behavior is one-sided or includes threats
Санаатайгаар гүтгэн доромжлох: Хэн нэгнийг санаатайгаар гүтгэн доромжлох, дарамтлах хориотой. Дараах тохиолдолд таны хаяг санаатайгаар гүтгэн доромжлох буюу дарамтлах зорилго агуулсан гэж үзнэ. Үүнд:
Хэрэглэгчид олон аккаунтаас зэрэг зэрэг мессеж илгээсэн бол, Таны хаягны цорын ганц зорилго нь хэн нэгэнд дарамталсан мессеж явуулах зорилготой бол, хэт нэг талыг барьсан эсвэл заналхийлэл агуулсан бол...гэжээ.
Бүр ингэж нарийвчилж журамдаа тусгасан байна.
Хүний олон дотор төрөл бүрийн л хүн байдаг. Нийгэмд байр сууриа олж чадаагүй, хувийн болоод ажил хэргийн амьдрал нь хүссэнээр нь болж өгдөггүй, тэгээд үүнийхээ шалтгааныг бусдаас хайдаг. Уур цухал, гутрал гомдлоо эзгүй сэтгэгдэл, эсвэл твиттерийн хуудаснаа нэр зургаа нууж илэрхийлж тайлдаг байх нь бий. Тэдний тэрхүү гажиг зуршил ч хориотой үйлдэлд тооцогдох юм байна.
Энэ орчлонгийн амьдралд хэмжээ хязгааргүй дур зорго гэж үгүй. Түүнийг твиттер зохиогчид ч тооцож журмаа боловсруулсан байна.
Цааш нь, ингэж нарийвчилж заажээ.
Selling usernames: You may not buy or sell Twitter usernames.
Хэрэглэгчийн нэр зарах: Твиттерийн нэр хаяг зарах буюу худалдан авах хориотой. Аккаунтын харилцааг зарах буюу худалдан авах хориотой. Жишээ нь дагалдагч нар, РТ болон фаворит-ыг худалдах буюу худалдан авах бүгд хориотой юм байна.
Аккаунтаа арилжих явдал сүүлийн үед нэлээн гарах болсон гэж твиттерээр шуугих болсон. Үнэхээр тийм юм байгаа бол энэ нь шударга бус явдлаас гадна твиттерийн өөрийнх нь журмыг зөрчсөн үйлдэл юм байна шүү.
Дээр дурдсан журмын аль нэгийг зөрчсөн гэж үзвэл таны аккаунтыг зогсоох болно.
Эдгээр Журам болон Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Твиттер нь ямар нэгэн анхааруулгагүйгээр таны аккаунтыг шууд хаах эрхтэй гэж бүр заасан байна. Би энд хэсгээс нь л та бүхэнд танилцуулахаар сонгож ишлэв. Хэрэв та Твиттерын Журам болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцахаар бол доорх линкээр орж үзээрэй.
https://support.twitter.com/entries/18311
Бусад хүмүүсийн нэрийг ашиглан хаяг нээх, тэр алдар хүндийн дор нуугдан элдэв бодлого явуулах зэрэг нь бүгд хориглогддог юм байна. Эзгүй талбар дээр тоос бусган зодолдож байна гэж бид эндүү ташаа ойлгож болохгүй аж. Дүрэмгүй тоглодог өөр газрыг эрж олох, эсвэл өөрсдөө нээх хэрэгтэй. Дүрэмтэй газар бол дүрэмгүй тоглох тухай ойлголт байхгүй шүү дээ, найзууд аа.
Явж явж мань А.Гансүх сайд бидэнд нэг чухал юмыг ойлгуулж өгчээ. Үүнд Ц.Бат инженерийн ч “гавьяа” бий.
А.Гансүхийн baby арьстайг гайхаж, шүүмжлэл дайралт даахгүй танхил нялцгайгаар нь дуудаж байсан ч тэр бидэнд чухал сэдэв нээж өгсөн байна. Хат суутал нь халгайгаар ороолгож түүнд цахимын залуус шалгуур тавьлаа. Төрийн өндөр алба хашиж явахад элдвийн л юм туулдаг. Энэ ч бас нэгэн шинэ дурсамж үлдээгээ биз ээ.
Бат инженер ч нийгэмд өвөрмөц нэгэн дуу хоолой болох боломжийн нэр алдрыг өөртөө бий болгож авлаа. Цаашид хэрхэн авч явахыг түүний оюун тархи мэдэх буй заа.
Харин твиттерт учиртай тоглоцгоож байх сануулга бидэнд өглөө. Хэрхэхийг та бид өөрсдөө мэдтүгэй.