Батинжнээрийн үлгэр
Батинжнээр гэж жиргээч твиттерт байлаа. Их маргаанч эр. Өөрийн санаа бодлоо туйлбартай хамгаалан зүтгэнэ. Түүнийхээ үрээр олон жиргээчтэй ам муруйсан даа. Өөрөөр хэлбэл хазайхад нь түлхэхгүй юмаа гэхэд лав л татахааргүй олон жиргээчтэй болж амжсан.

Тэрээр эрх мэдэлтнүүдээс айхгүй. Гэхдээ эрх мэдэлтэй хүн харвал л хорсоод байдаг ч юм биш, өөрийн салбарынхаа дарга нартай үзэж тарна. Салбарын сайд Гансүх үүнд орно. Сайд нь түүний жиргээг тоолж байгаад 5700 хүрмэгц шүүхэд өгсөн байна.
Салбарын сайд нь түүнийг эгэл хүнийг бус сайд хүнийг доромжилж байна хэмээн шүүхэд ханджээ. Шүүх түүнийг эгэл хүнийг бус сайд хүнийг муушаасан буруутай гэж үзлээ.
Зарим хүний бодоод байгаа шиг Гансүх сайдын гомдлыг шийдсэн шүүгч хүнийх нь хувьд түүний талд үйлчилсэн хэрэг биш болов уу? Харин шүүгч өөрөө төрийг төлөөлсөн хүний хувьд төрийн албатуудад ард түмний зүгээс ирж буй даралт шахалтад таагүй хандсны нь илрэл байх аа. Өнөөдөр төрийн сайдын тухай дураараа ярьж байгаа хүмүүс маргааш төрийн шүүгчийн тухай хүсснээ хэлээд л эхлэнэ. Магадгүй, ойр дотно хүмүүсийн нэг нь хэвлэлийн утга учиргүй дайралтад өртөн, түүнээс хамгаалах боломж гараагүйгээс сэтгэлдээ нууцхан шархтай үлдсэн ч нэгэн юм бил үү, хэн мэдлээ? Гэвч түүнийг энэ мэт буруутгах буруутгах үндэс хуулиар бол байхгүй гэсэн. Ер нь цаашаа энэ мэтээр яваад байвал ийм юм бодох үндэс бас байхгүй болох биз.
Төрийн өмнөөс хохирсон сайд өөрийгээ өмгөөлөн ярихдаа төрийн дархлааг хамгаалж ингэсэн хэмээн тайлбарлав. Түүнийхээр бол сайд дарга нараа л сайхнаар хэлээд байвал төрийн дархлаа чангараад явдаг бололтой. Ер нь төрийн дуулал “Дархан манай...” гэж эхэлдэг нь дарга нараа муулж болохгүй гэдгийг өглөө бүр сануулж байгаа юм даг уу?
Дархлаа гэснээс, дунд сургуулийн хичээл санаанд орж байна. Дархлаа гэдэг зүйл бол хир халдаахгүй хамгаалсны хүчинд бий болдоггүй, харин ч халдар авч баймаажин тогтдог эд гэж үзэж байсан санагдах юм. ( Эдвард Женнер...цэцгийн тарилга...гм гм) Харин дархлаатай төр гэхээр юм юм үзэж, хат суусан өнөө “долоо шархтсан чоно” гэдэгэрхүү бахим зүйл санаанд буух ажээ. Олон түмний үймээний салхи, эсэргүүцлийн шуурга, дургуйцлийн давалгаа , дайсны үер юм юм үзэж цочоо нь гарсан, барагтай юманд ганхахааргүй болсон төрийг л “дархлаатай төр” гэмээр. Ган гэж гамтай хадгалсан махан төмрийг хэлдэггүй, галд улайсгаад усанд ширээсэн төмрийг хэлдэг шиг.
Тэрээр сайд болсноороо “өөрийн биеэр төр болов” гэж үздэг нэгэн аж. Шинэ ч юм биш, Арвандөрөвдүгээр Луй бил үү, “Төр гэдэг чинь би байна” гэж л байсан. Гаж ч юм биш, өөрийгээ “бурханд хувилав”, “харь гаригийн суурин төлөөлөгчөөр томилогдов”, “хүн төрөлхтнийг аврагчаар сонгогдов”, “тэнгэрийн хүү болж төрөв”, “бараг Чингэс ажээ” энэ тэр гээд итгэчихсэн улс дүүрэн байхад.
Тэрээр Батын бас нэг муухай явдлыг илчилсэн нь олны анхаарлыг татав. Батинжнээр дарга болж нэгэн салбарыг удирдмаар байгаагаа өөрөө ярьсан аж. Бусад бүх хүн дарга болмоор байгаагаа хүнээр яриулж хэргээ бүтээсээр ирсэн атал батинжнээр өөрөө тэрийгээ ярьсан төдийгүй хэргээ бүтээгээгүй үлдсэн содон нэгэн ажээ.
Асуудлын гол нь батанинжнээр сайн, ганансүх муудаа ч байгаа юм биш. Бас батинжнээрт сайн учраас өмөөрч байгаа юм биш. Харин ч батинжнээр ярихдаа жаахан ээрдэг, муу ч байж магадгүй хүн юм билээ. Гансүхсайд муу хүн учраас шүүмжилж байгаа юм биш. Тэр жил надтай таараад, миний багадаа уншиж байсан сайхан номын талаар элэгсэгээр ярьж байсан. Ер нь сайн байхыг нь үгүйсгэмгүй хүн юм билээ.
Харин иргэн хүн сайд хүний талаар санаа бодлоо хэлээд тэр нь “төрийн эсрэг” явдалд тооцогдон яллагдсан учраас бид бүгдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөж байна. Ерөөс төрийн өндөр албанд очсон хэсэг нь хууль цаазыг өөрийгээ хамгаалсан хэрэм болгон босгоод цаад талд нь дархлагдан үлдэх санаархал хэрэгжиж эхэлсэнд байна.
Төрийн өндөр албан тушаалтны талаар таагүй үг хэлсэн Батинжнээр өнөөдөр 100 хоног суух болов. “Зуухан хоног юухан байхав, баривчлагдаад өнгөрөх ч яамай” гэж бодно уу? Үгүй юм аа. Хоногтоо, баривчлах төдийдээ байгаа юм биш. Ийм юмны төлөө барьж болдог, хорьж болдог болж байгаад хамаг учир бий. Дараагийн Батжиргээ 100 сараар баривчилагдахад хэдийнэ ийм журам тогтож, хэнч гайхахгүй болсон байна. Хүн өшиглөх гэж байгаа юмаа эхлээд чичиж үздэг. Чичихэд яах ч үгүй бол бол түүнийг дэвсэхэд яах ч үгүй. Инжнээр Батын явдал бол эрх мэдэлд хүрсэн тодорхой бүлэглэлийнхэн төрийн гараар иргэнээ чичин, хэрхэхийг түншсэн явдал юм.
Өнөөдөр жиргээч Бат сайдыгаа муулсан хэргээр торонд сууж байгаа. Түүнийг дэмждэг хэсэг “Батинжнээрийг сулла” хэмээн жиргэж байна. Түүнд дургүй хэсэг нь “хамаа намаагүй жиргэж байж хохь нь” хэмээн үзэж байна. Үлдсэн хэсэг нь надад ямар хамаатай юм бэ хэмээн дуугүй суув. Дуугүй байгаа нь “үйл явдлыг зөвшөөрсний тэмдэг” тул тэд “батын хохь” гэж үзсэн талд тоологдов. Жиргээч Батын талынхан цөөнх болов.
Төр өөрийнх нь хийж байгааг эсэргүүцэгчид цөөнх болохыг харж дараагийн шийдвэртээ бэлдэж байгаа. Ихээхэн дэмий донгосоод байгаа нөхдийг нэг нэгээр нь амыг нь барихад болох юм.
Маргааш жиргээч Батын эсрэг талынхнаас торонд хийнэ. Тэд нэгнээ хамгаалан жиргэж, харин инжнээр батын талынхан баясна. Төвийг сахигчид “намайг барьсан биш, ямар хамаа байна” хэмээн аанай л дуугаа хураана. Аанай л баригдсан жиргээчийг өмөөрөгчид цөөнх болж “төр” зөвдөнө.
Өөртэй итгэлтэй болж бяр нь амтагдсан төр нөгөөдөр нь хэний ч талын биш жиргээчийг барина. Инжнээрбатын талынхан, инжнээр батын эсрэг талынхан бүгд торонд сууж байгаа учраас түүнийг өмөөрөх жиргээч ерөөсөө гарахгүй.
Төр угаасаа батын эсрэг байгаагүй, бас батын эсрэг талынхны ч эсрэг байгаагүй. Төр эхнээсээ л жиргэхийн эсрэг байсан юм. Харин бүгдийг нь баярлуулан байж амыг нь хаах энэ аргыг улс төрийн бодлого гэдэг аж.
Буруу гэдгийг мэдсэн хэрнээ буруушаагүй хэсгийн балгаар гай зовлон нүүрлэдэг юм. Ийм учраас дуугүй байсан нь илүү буруутай байдаг юм. Бурууг мэдсэн хэрнээ буруушаагаагүй тал нь нүгэлтэй байдаг.
Инжнээрбат, сайдгансүх нарын явдал цаашдаа ард түмний төр байх юмуу, төрийн албан хаагчдын төр байх юм уу гэдгийг шийдэх зааг дээр биднийг авчраад байгаа юм. “Том төрөөс ухаалаг төр” гэдэг чинь энийг хэлээд байна. 3000 орчим төрийн албан хаагчийг нийлүүлээд төр гэх юм уу, хэн ажилласнаас үл хамааран нийтийн эрх ашигт үйлчилдэг зөв механизмийг төр гэх юм уу гэдгийг шийдэх зааг дээр байна.
Төрийн түүх гэдэг бол хүн төрөлхтөн өөрсдийгээ хамгаалуулах гэж төртэй болсон хийгээд хэрхэн төрөөс өөрийгээ хамгаалж ирсэн түүх билээ.
Ашигтай зөвлөгөө: Хүнээр хэлүүлэхгүй амьдармаар байгаа бол өндрөөс буу. Чамайг хэн ч харахгүй учраас юу ярихгүй. Элдвээр хэлүүлэх хэцүү байгаа бол эрх мэдлээ орхи. Эрх мэдлээ орхивол хэн ч чамайг анзаарахгүй. Эсвэл...

Томоор үзэх бол зураг дээр дарна уу.