Шинжлэх ухааныг өмөөрөхүй (III)
Сэтгэцийн өвчтөнүүд. Шинжлэх ухаан талаа барьсан сэтгэцийн өвчин уг нь тийм ховор үзэгдэл биш. Физик, астрологи, математик зэрэг тодорхой шинжлэх ухаанд бут авдаг өвчин нэлээд дэлгэмэл. Энэ талаар цоорчихсон хүмүүс шууд л Эйнштайныг багалзуурдахаас ажлаа эхлэнэ.
Сэтгэцийн өвчтөнүүд. Шинжлэх ухаан талаа барьсан сэтгэцийн өвчин уг нь тийм ховор үзэгдэл биш. Физик, астрологи, математик зэрэг тодорхой шинжлэх ухаанд бут авдаг өвчин нэлээд дэлгэмэл. Энэ талаар цоорчихсон хүмүүс шууд л Эйнштайныг багалзуурдахаас ажлаа эхлэнэ. Ньютоныг бут цохино, Хаббэлийг баллаж хаяна, нэлээд өндөр боловсролтой нь Дирак, Шрөдөнгөр, Хайзэнбэргийг цустай нь хутгахаар босч ирнэ. Тэд голдуу шинжлэх ухаанд эцсийн цэг тавьдаг. Шинжлэх ухааны нэр томъёо өргөн хэрэглэнэ. Элбэг өвчин. “Гайхамшигт оюун” кинонд гардаг Жон Нэйш үү? Аугаа хүмүүсийн дунд шизофренитэй нэгэн тохиолддог, гэхдээ энэ нь шизофрени өвчтэй болгон аугаа хүн гэсэн үг ерөөсөө биш!
Сурган бол уг нь бас л шинжлэх ухаан. Үүнийг өөрийн дураар хачин хачин хөг аяс арга методикт оруулаад яваа хүмүүсийн луйварчин, сэтгэцийн өвчтөн хоёр нь ялгагддаггүй. Юутай ч шашин ч юм шиг, шинжлэх ухаан ч юм шиг, гүн ухаан ч юм шиг эсвэл бүгдийг нь хольчихсон ч юм шиг хачин юм ярьж аугаа ихийн солиоролд орчихсон олон арван хүн эмнэлэгийн хяналтаас гадуураар барахгүй мэдээллийн хэрэгслэлийн тогтмол баатрууд болчихсон явах аж. Шинжлэх ухаан өнөөдөр хэдэн мянган төрөл анги болон салбарлаж зах хязгааргүй өргөжсөн. Зөвхөн мэргэжилийн явцуу хүрээллийн хэмжээнд л шүүмжлэх үнэлэлт дүгнэлт өгөх бололцоотой. Харин шинжлэх ухааны нэр барьсан луйварчид болон сэтгэцийн өвчтөн, мөн сайн дурын уран сайханчдад “мэргэжлийн” дүгнэлт өгөн мандуулж сурталчлагчид нь мөн л тэр зиндааныхан. Ялангуяа шүлэгч, сэтгүүлч, зохиолч зэрэг шинжлэх ухаантай падлийгүй зүтгэлтнүүд нийгэмд илүү гарцтайгаараа гул барин улам “шинжлэх ухаанжуулсан” суртчилгаа реклам хийж өвчнийг улам сэдрээх нь үнэн сонирхолтой трагекомеди.
Нийгмийн сэтгэлгээ. Манай эхний Ерөнхийлөгч албан ёсны үзмэрчтэй байсан. Дараагийнх нь хүслээ цаасан дээр бичиж шатаагаад тэнгэрт “факс” илгээдэг шинэ арга нээсэн. Аль алин нь шинжлэх ухааны албан ёсны доктор зэрэгтэй хүмүүс шүү дээ. Гуравдахь нь зүгээр л мухар сүсэгтэн, урьдах хоёрыгоо нийлүүлснийг олон зэрэгт дэвшүүлээд ч багадам. Төр шашин тусгаар байх Үндсэн хуулийн зарчмыг бантагнуулж хооронд нь холиод зуурч орхисон хүн бол энэ. Оршуулган дээр сууж харагддаг ламхай нар одоо албан газар сургууль эмнэлэг гээд хаа л бол хаа гүрэм ном хийж хонх дамар тачигнуулаад төрөөр тэжээлгээд сууж байдаг болж. Мань хүн Буддагийн цогцос аваад ирлээ гээд хайран сайхан индүүдлэгтэй гонжоомтойгоо нисэхийн заваан талбай дээр өнхөрч хөрвөөгөөд байх мөртөө “энэ бол тахианы яс биш шүү, ийм цуу гарах бий” гэж анхааруулна. Тэгээд байхыг бодоход тахианы яс л байж таарна. Дөрвөн уул тахиадахсан чинь олимпоос дөрвөн медаль авчихлаа гээд байгаа хүнийг юу гэж нэрлэх вэ, өнөөгийн XXI зуунд!? Тэгсэн мөртөө эдний амтархан ярих дуртай сэдэв нь шинжлэх ухаан. Бүр хөгжүүлэх тухай наана гээ. Авцалдаагүй байгаа биз?
Дээрээсээ ингэхээр улс орноор дүүрэн дөвчин зайран байгааг ч аргагүйтгэж үзмээр. Луйварчид, сэтгэцийн өвчтөнүүд нийлж аваад цугларалт, уулзалт, лекц, тахилга элдэв ёслол их үйлддэг болж. Үүнийг мэдээллийн хэрэгслэл бах болгон суртчилна. Иймэрхүү ёслолын ажиллагаанд оролцох нь асар үнэтэй. Асар гэдгийн учир нь тэнд нийгмийн хамгийн бэл бэнчин муутай ядуу зүдүү хүмүүс оролцож буй тул энд төлж буй мөнгө нь бэлтэй хүн ч цочирдом өндөр. Орлогоос чинь татвар авна гээд хэлчихвэл урдаас чинь яаж дөвчигнөж хараал зүхэл болох бол? Үр удмаар чинь мөхөөнө гээд л. Татварын байцаагч байтугай төрийн тэргүүн хүртэл ийм үгнээс үнхэлцгээ хагартал айдаг юм чинь. Уг нь дээрэмчингээс битгий хэл гуйлгачингаас ч татвар авч чаддаг байх ёстой л доо, уг ном нь. Гэтэл юун татвар, төр өөрөө иймэрхүү зүйлд үнэмшимгүй мөнгө төлнө. Одоо УИХ-ын гишүүн болчоод байгаа нэг мудак аймгийн дарга байхдаа тэнгэрээс Чингис хааныг дуудах ёслолд аймаг хөгжүүлэх сангийн хамаг хөрөнгийг уутных нь амыг гөвөн байж зарцуулж байв. Өөрөө Чингис хаан болоод тамгын ажилтнуудаа өрлөг жанжин болгон хувцасалчихаад хотоор морьтой давхиж явсан дүүргийн даргын марзан жүжиглэлийг олон хүн биеэр харсан байх. Энэ чинь үнэ өртөггүй зүйл биш шүү дээ. Бүр хэрээс хэтэрсэн мөнгө төсөвт нь суучихсан байгаа. Ард түмнийг боловсруулж гэгээрүүлэх үүрэг хүлээсэн төр өөрөө мухар сүсэгт гар татахгүй байхаар бид эрүүл нийгмийн тухай ярих бололцоо байна уу?
Төрийн төлөөлөгчид шинжлэх ухааны нэр барьсан гадаад дотоодын сэтгэцийн өвчтөн болон луйварчдад төрийн мөнгийг бөөнөөр нь гардуулсан тохиолдол олон гарсан. Дөрөв ч төгсөөгүй мунхагийн мөнхийн хөдөлгүүр бүтээх санаачлагад саяар нь мөнгө өгч байлаа. Гадаадын луйварчдын талст ургуулдаг шинэ технологи гэгчид хэдэн сая доллар өгөөд алдсан тохиолдол ч бий. Хорин жилийн турш эхлээд хувийн хэвшлийнхнийг, дараа нь төрийг залилан байнга мөнгө сааж буй гадаад луйварчин ч одоо болтол энэ бизнесээ цэцэглүүлсээр явна. Ерээд оны эхээр Шинжаанаас нэгэн өвөр монгол иргэн орж иржээ. Тэрээр биологийн мэргэжил эзэмшсэн ба дараа нь Өрнөдөд нэг жил дадлага хийжээ. Гайхуулаад байх юмгүй, ийм хэмжээний мэргэжилтэн манайхаар нэг бий. Харин өвөрлөгч эр дэндүү сүүхэйтэй. Тэрээр могойн хор гаргаж гадаадад өндөр үнээр зарах идээтэй юм байна. Энэ бэлдмэлийг гаргаж авахад тийм ч хэцүү биш л дээ. Ингээд хөрөнгө мөнгөтэй итгэсэн нэгэнээр өндөр үнэтэй багаж технологи авахуулан ажиллуулж гарваа. Могойгоо Дундад Азиас авчрах юм байна. Уг нь тэр дундад азийнхан өөрснөө гаргаад авчихаж чаддаггүй, заавал Монголд л болдог нь ямар учиртайг эргэцүүлсэн бол? Удахгүй дампуурсан. Дараа нь тэрээр ШУА, Боловсрол Шинжлэх ухааны яамаар яван өнөө гайхамшигт санаандаа мөнгө нэхэн зөндөөнийг олж авсан. Манайд сайд хоёр жил тутамд солигддог болохоор нэг мэхийг олон хэрэглэх дүүрэн бололцоотой. Нэр бүхий хүмүүсээр Хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авахуулан хөдөө суманд “биотехнологийн үйлдвэр” гэгчийг бариулж хамаг мөнгийг нь шавхсан. Мэдээж дампуурч таараа, учир нь энэ удаа могойгоо Вьетнамаас зөөн авчрах гэнэ. Зээлдэгчид модоо барин асуудал амгэнэлтэйгээр дуусваа. Манай хүн харин улам баяжсан төдийгүй сайд дарга нарыг дагалдах албан ёсны бүрэлдэхүүнд байнга багтан гадаадад л их явах юм даа.
Уураг цэвэршүүлэх аргыг гучаад оны үед Самнэр гэх эрдэмтэн нээсэн, өдгөө хэдийнээ үйлдвэрлэлд шилжсэн. Манайд анхны ийм үйлдвэрлэл далаад оны үеэс ажиллаж, панкипсин мэтийн бодис хэрэглэгээнд нэвтэрсэн. Энэ бол биохимийн үйлдвэрлэл болохоос дөнгөж 80 онд шинээр буй болсон биотехнологи биш юм. Дэлхийд алдартай Мэркэль, Фармаци зэрэг биохимийн үйлдвэрүүд энэ талын багаж үйлдвэрлэхээс гадна биохимийн идэвхит бодис гарган зардаг. Тэдний каталогид багажийн ч, гаргасан бүтээгдэхүүний ч үнийг маш өндрөөр тавина. Багажийг газар дээр нь очиж наймаацвал их хямдрана. Бүтээгдэхүүнийг тэд өөрсдийн брэнд нэрээр үнэлж өндөр үнээр өгдөг, харин бусдын хийснийг авдаггүй. Макдональдын хачиртай талхыг хийхэд амархан ч тэд хэн нэгний гэртээ “бүтээсэн” бүтээгдэхүүнийн нийлүүлж аван цааш зардаггүй байлгүй. Чухам энэ л мань хүнд луйвар хийх, бусдын толгойг эргүүлэх учиг. Мэддэг хүний хувьд багаж каьалогийн үнээр “авна”, гаргасан бэлдмэлээ “ийм үнээр зарж болно” гэж мөнгөний эзнийг мунхруулна. Төр засгийн байнга солигддог дарга нарыг эвхэрч унатал нь панийлдана даа. Монгол мал бол байгалийн онцгой сайханд байдаг бэлчээрийнх учир онцгой үнэтэй бэлдмэл гаргаж авах талаархи төсөөллөө нүдэнд харагдтал ярьж хулхин дээр нь сарнай ургуулна. Монгол мал ч мундаг л даа_ гэхдээ уургаар нь задалчихаар тэнд онцгой юм юу ч байхгүй. Үлгэрлэвээс Мэрсэдэс болон орос 69 машинийг эрэг шургаар нь задалчихвал ялгарах юм байхгүй. Бүтэн ком болж байж л асар их ялгаа нь гарч ирнэ. Энэ хорвоогийн бүхий л амьд организм хорьхон амин хүчил, тавхан нукрейдитээс бүрддэг юм шүү дээ.