улстөр 2709 нийтлэл байна

“MCS”-ээр “АСЕМ Вилла”-г бариулах хөрөнгийг ямар хурдан шийдэж өгөв өө

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим шийдвэрийг харахаар “Алтангадас” фракцид төдийгүй, MCS-т хэрхэн үйлчилж, асуудлыг онцгой хурдан шийдэж өгч байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хаана хэрэгжиж байна вэ хэмээн хашгирмаар санагдуулах аж.
#улстөр #нийгэм #нийтлэл

Ерөнхий сайдын “сүүлчийн” эрх мэдэл

Засгийн газрын зургаан сайдыг томилох хооронд АН дотор чухам юу болоод байгаа, хаана нь юу нь болохгүй байгаагаа харуулаад бараг нүцгэлчихлээ. Тун эвгүй бүтэцтэй, өвчлөл ихтэй байгааг харж авлаа. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлмээр байдаг.
#улстөр #нийтлэл

Монголын улс төрийн “нохой зодоон”-ы шүүгч болсон $-т баярлалаа

Эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор АН, МАН-ыг Засгийн газарт урьсан. Дараа нь хөөсөн. Урихаас хөөх хүртэл ямар үйл явдал болсон бэ? Өнөөх олон хуудас хөтөлбөр ажил хэрэг болж, хүлээгдэж байсан төслүүд хэрэгжиж,гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн гадаад валютын орох урсгалыг нээчихнэ, ингээд хүндрэлээс гарна гэцгээж байв.
#улстөр #нийтлэл

Орос сунтаг шүүлт

90-ээд онд БНХАУ-ын саналаар ЗХУ цэргийн баазаа манайхаас татаж, мөн Монгол картын бараанд орсноор зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан билээ. Задарч бутарсан Орос тэр үед Монголыг бодох байтугай өөрсдөө хямралд унаж, Барууны хөгжил рүү тэмүүлсэн.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Алтан” шаантаг

Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.
#улстөр #нийтлэл

Авлигатай тэмцэгчдээс “айх”-ын учир

УИХ өнгөрөгч долоо хоногт Өршөөлийн тухай хуулийг баталж, баталсан өдрөөс нь эхлэн хуулийг дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэв. Дэгийн дагуу хаалттай хэлэлцэж баталсан Өршөөлийн тухай хууульд авлига, албан тушаалын гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэрэгтэй нэг адил өршөөлд хамруулахаар болжээ.
#улстөр #нийтлэл

Өршөөлийн хууль батлагдвал АТГ ажилгүй болох уу?

УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх Өршөөлийн тухай хууль өргөн баригдсан өнгө зүсээ гээлгүй батлагдах тохиолдолд юун түрүүнд авлига, албан тушаалын гэмт хэргүүд өршөөгдөх, хэрэгсэхгүй болох эрх зүйн нөхцөл үүсэхээр байгаа аж.
#улстөр #нийтлэл

АН өөртөө, гишүүддээ итгэ

Ардчилсан нам өөртөө итгэлтэй бай, өөрсдийн гишүүддээ итгэ. Өөрсдөөсөө кайф аваад цааш яв. Өөртөө, өөрсдийнхөндөө итгэдэггүй л дээ. МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан шүү дээ. Аль ч намд адгийн шаарууд байдаг. Тэд бол цөөхөн. Том эрх ашгаа бодоод тийм юмнуудаа дийлэнх олонх нь үл тоогоод явах ёстой юм л даа.
#улстөр #нийтлэл

УИХ 35 гишүүнээ сайдаар томилж байсан синдромыг давтах уу

Үнэнийг хэлье. Үе үеийн Засгийн газруудыг томилж, огцруулахдаа хэзээ ч улсаа, ард түмнээ боддоггүй юм. Засгийн газрыг томилж, огцруулах бол дандаа улстөрийн шийдвэр байдаг
#улстөр #нийтлэл

Түр зуурын түшмэд

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр Ч.Сайханбилэгийг Засгийн газар дахь МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг солихоор УИХ энэ долоо хоногт тусгайлан чуулж эхлэв. Хайран цаг, хайран хөрөнгө.
#улстөр #нийтлэл

З.Энхболд дарга Ерөнхий сайд болох “тэнэг” хүн биш ээ

Ардчилсан намын засаг гурвантаа хөрвөөх нь гэцгээж байна. Энэ бол ирэх сонгуулийн хувьд тун муу үзүүлэлт. Алдаж болно, алдаагаа засах л чухал гэдэг бил үү.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайд аа, өргөдлөө өгчих!

“Ямар ч муу зүйл болсон заавал сайн тал руугаа явж байдаг” Баабар бичээд байсан даа. Тэр цаг нь одоо ирж байх шиг. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх буюу МАН-ын сайд нарыг огцруулах асуудал явж байгаа.
#улстөр #нийтлэл

Ээлжит бус чуулганы өмнөх улс төр

Хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаагаа тодорхой мэдэгдсэн билээ.
#улстөр #нийтлэл

П.Очирбат: Хоёр намын үл ойлголцлын үнэ цэн Монголын ардчиллаар төлөгдөж болохгүй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Сайжирдаг л юм бол Ч.Сайханбилэгийг огцруулъя

Улстөрч Ч.Сайханбилэгийг сэтгүүлчид магтан дуулахгүй. Тэгэх шалтгаан бидэнд байхгүй. Өөрийгөө магтуулах шаардлага түүнд байдаг, үгүйг мэдэхгүй. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарласан зарим бодлогыг дэмжих бодитой шалтгаан байгааг бусдын жишээгээр өгүүлье.
#улстөр #нийтлэл

Эрүүгийн хууль яагаад хойшлов?

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр эцсийн хэлэлцүүлэгт орох ёстой байсан Эрүүгийн хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү болон бусад гишүүдийн санаачилгаар.
#улстөр #нийтлэл

”ЭВСЭЛ” жүжгийн ээлжит төгсгөл

Сонгуулийн өмнөх наадам ирлээ. Эвсэл нэрээр эрх мэдлээ барьцаалан тэнцүүлдэг Монголын улс төрийн намуудын ээлжит жүжиг өндөрлөх эцсийн хугацаа нь наадам билээ.
#улстөр #нийтлэл

Өрөөсөн “гар”-гүй Ерөнхий сайд өнөөдөр биш ч, маргааш огцорно

Муу амлаж, улстөрийн тогтворгүй байдлыг өдөөж байгаа юм биш шүү. З.Энхболдыг дэмжиж, Ч.Сайханбилэгийн эсрэг бол бүр биш. Хэн Ерөнхий сайд, хэн намын дарга байхаас үл хамааран өнөөдөр үүссэн улстөрийн нөхцөл байдал хэзээ нэгэн цагт бий болох л байв.
#улстөр #нийтлэл

Эх адаггүй эх орон

Гацууртын ордод олборлолт явуулах асуудлыг өнгөрөгч Намрын чуулганаар хэлэлцэх үеэр “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн байгуулагдлаа. 2015 оны нэгдүгээр сарын 13-нд анхны хэвлэлийн хурлаа хийсэн хөдөлгөөний тэргүүн нь иргэн О.Цэрэннадмид аж.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайд ТЕГ-ыг удирдав уу, Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдыг гүтгэв үү

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ТЕГ-аас дахин дууджээ. Харин энэ удаад Н.Алтанхуяг гишүүн тэссэнгүй, Ерөнхий сайдаас ивээл тусламж гуйснаа илчилж орхив. Ингэхдээ “ТЕГ-аас энэ сарын 3-нд зарлан дуудах хуудас ирсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайдад хандсан чинь “Очих шаардлагагүй, би ярьчихлаа” гэсэн байх нь. Үүнийгээ өөрийн фэйсбүүк хуудаснаа дэлгэлээ.
#улстөр #нийтлэл

Монголын төр Ц.Нанзаддоржид өртэй юу

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, УИХ-д өргөн барих гэж байгаа зарим хуулийн талаар мэдээлэл хийснийг хэд хэдэн телевиз орон даяар шууд дамжуулсан.
#улстөр #нийтлэл

Төв Еврази ба Монгол

Оросын оюуны нэг төв болох мэтгэлцээний “Валдай” гэх клуб 2015.06.03-нд Төв Евразийг байгуулах санаачилга дэвшүүлж, түүндээ Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” төслийг Евразийн эдийн засгийн интеграцтай холбох, “Евразийн эдийн засгийн холбоо+ШХАБ+Торгоны зам” хэмээх гурвалжин үүсгэх үзэл бодлоо илэрхийлжээ.
#улстөр #нийтлэл

Эрхэм гишүүний тооцоог магадлаад өгөөч

Гишүүн С.Ганбаатар, Засаг хоёрын цацдаг мэдээлэл галзуурам зөрөөтэй нь иргэдийн бухимдал сэдрэх ноцтой шалтаг болж байна. Ямарваа зөрөө адармаатай амьдралд бишгүй гардаг. Ганбаатар Засаг хоёрын үг алд дэлэм ч биш, бараг сансрын цифрээр зөрж буй.
#улстөр #нийтлэл

Засгийн газар “зөв ухралт” хийлээ

Засгийн газар Тавантолгойн төслийг эргүүлэн татлаа. Төрийн тэргүүн “цаг алдлаа” гэж зэмлэсний маргааш, удтал хүлээсний эцэст УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө өөрсдийн хүсэлтээр “ухарч нүүсэн”-ий учир юунд байв.
#улстөр #нийтлэл

Батж. Батбаяр: Урлагийн бүтээл хэзээ ч үнэ цэнээ алддаггүй

УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяртай ярилцлаа. Энэ удаа бидний ярилцлага өмнөхөөс арай өөр сэдвээр өрнөсөн юм.
#улстөр #нийтлэл

Сэтгүүлзүй, МАН хоёр Н.Алтанхуягийн хууль санаачлах эрхийг хамгаалъя

”Хүрээний бузар булайг дэлгэж барахгүй гэх” Итгэлт баяны үг бий. Үүнтэй адил Монголын улс төр, улстөрчдийн бузар булайг дэлгэж барахгүй л дээ. Тэд Сангийн яамыг Санхүүгийн хэлтэсээ болгож, зарим хэвлэлийг, заримдаа сэтгүүлзүйг бүхлээр нь Хэвлэлийн албаа болгодог хүчтэй улс .
#улстөр #нийтлэл

Ухаар, гагцхүү ухаар

“Эрдэнэс таван толгой” компани сүүлийн жилд хамаг хүч хөрөнгөө шавхан зүтгэж буй нь үнэн. Энэ компаний зүтгүүр хамт олонд баяр хүргэх ёстой. Уул овоо шиг овортой нүүрс гэгч асар их чулуу шороог аварга даацын хэдэн зуун машинаар малынхаа бэлчээрийг сүйтгэн олон жил зөөлөө.
#улстөр #нийтлэл

Л.Оюун-Эрдэнэ: Албан тушаалд хүн оройтдоггүй харин өөрийгөө бэлтгэхэд оройтож болох талтай

Манай энэ удаагийн VIPerson зочноор МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ уригдлаа. Уншигч та бүхний өмнө дөнгөж саяхан Харвардын Их Сургуулийг дүүргээд ирсэн, эрч хүч, хүсэл мөрөөдөл дүүрэн залуу хүн зогсож байна. Гэхдээ тэр миний хувьд, монголчуудын хувьд ч шинэ танил биш. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулья.
#улстөр #нийтлэл

Эх оронд минь “эх орончид” илүүдэж байна

Твиттерийн ертөнцөд шуугиантай жиргэдэг @HalzanXYY “Эх орон, эх орон гэж гайхуулцгаах юм. Энэ дэлхий дээр чинь эх оронгүй хэн байгаа юм бэ!?” гэж жиргэсэн байна лээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

Гаагийн шүүх дээр ч унахааргүй боловсруулдаг “төгс гэрээчин”

Өөрийгөө Монгол төрийн шударга зүтгэлтний ноён оргил хэмээх шахан өргөмжилдөг хүн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Сүүлийн арван жилд хамгийн даруухан албан тушаал дээр байгаа тэрбээр олон нийт өөрөөс нь залхсан гэдгийг ч, MCS-ийн вант улсаас хүртдэг хувь хишиг нь үлдсэн амьдралд нь хангалттай хүрэлцэнэ гэдгийг ч мэдрэх болжээ.
#улстөр #нийтлэл