Ухаар, гагцхүү ухаар
“Эрдэнэс таван толгой” компани сүүлийн жилд хамаг хүч хөрөнгөө шавхан зүтгэж буй нь үнэн. Энэ компаний зүтгүүр хамт олонд баяр хүргэх ёстой. Уул овоо шиг овортой нүүрс гэгч асар их чулуу шороог аварга даацын хэдэн зуун машинаар малынхаа бэлчээрийг сүйтгэн олон жил зөөлөө.
“Эрдэнэс таван толгой” компани сүүлийн жилд хамаг хүч хөрөнгөө шавхан зүтгэж буй нь үнэн. Энэ компаний зүтгүүр хамт олонд баяр хүргэх ёстой. Уул овоо шиг овортой нүүрс гэгч асар их чулуу шороог аварга даацын хэдэн зуун машинаар малынхаа бэлчээрийг сүйтгэн олон жил зөөлөө. Цаашид ийм үрэлгэн муйхраар хичнээн зүтгээд энэ бизнес зардлаа даахгүй нь мэдэгдэв. Төмөр замаа тавиагүйн уршгаар тээврийн зардлын зөрүүгээс жилд 250-350 сая ам. доллар алддаг. Энэ алдагдлыг хоёр жилээр тооцоход 500-700 сая ам. доллар. Энэ бүх алдагдлаар 350 км төмөр зам тавих байсан гэж эрдэмтэд хэлж байгаа. Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замыг тавиад цаана нь 80 гаруй км төмөр зам тавих хөрөнгөө алджээ. Төмөр зам ТТ-д чухал байгаа нь энэ үзүүлэлт.
Юм үзээгүй нүүдэлчид Австралийн үерийн буянаар олсон жаахнаа үржүүлэхээ мэдэхгүй бульдаад хоосорсныг хөрөнгө оруулагчид харгалзаж, 267 км төмөр зам 1 тэрбум доллароор тавья гэсэн. Үүний хариуд эх орончид тэднийг 3,1 тэрбум доллар гаргаад 1300 км төмөр зам орос ахын хил рүү тавь гэсэн “хөөх мэх” тулгав. Бэнчин хомс улс 267 км замаа түрүүлж тавьчихаад, нүүрсээ галт тэргээр тээвэрлэж ашиг хуримтлуулах зуураа 1300 км-ийгээ эхлэх гарц уг нь бий. Гэвч эх орончид 267+1300=1567 км замыг заавал зэрэг эхлэж, зэрэг дуусгахгүй аваас ганц гүрний атганд орох аюултай гэх гацаа бодож олоод нийт замын 4,1 тэрбумыг гарга гэвэл Шинхуа, Сумитомо тонилно гэж тооцжээ. Энэ бялдуучлал ТТ-н нүүрсийг бахь байдаг машинаар зөөж, ар хударгаар нь ОХУ-д нүүрсээ ихээр экспортлох боломж олгож буй урвалт юм. 1077 хувьцаа эзэмшигч хайртай иргэд чинь бүгд хохирно.
ТТ-н нүүрсийг угааж, тээврийн зардлаа төмөр замаар хямдруулж, үнэ, борлуулалтаа өсгөх учиртай төсөл гадны захиалгаар ингэж гацав. Хямралын үед амин чухал уг төслийг үгүй хийхийн тулд олон шалтаг сэдэж буй. Өөр нэг шалтаг нь “Таван толгой гацаагүй, Эрдэнэс таван толгой компани өмнөхөөсөө илүү орлоготой ажиллаж эхэлсэн” гэх суртал ухуулга. Энэ РR-тай дуу авалцаад Оросын хэвлэл юу гэж буйг сонирхъё: зөвхөн нүүрсээрээ л гэхэд Монгол улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод аюул учруулна. Таван толгой-Гашуун сухайтын төмөр замыг Хятадын хил рүү татахыг ОХУ хэрхэвч зөвшөөрөхгүй. Монголын энэ төсөл хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний хөрөнгө оруулалтын төслүүдэд хохирол тарина гэж зарлаад байгаа. Хятадын зах зээлээс маньд амсуулахгүй гэж архираад байгаа Орос ахын энэ аяг ааш зах зээлийн шударга өрсөлдөөн мөн үү?
“Таван толгой гацаагүй, үйлдвэрлэл нь урьдынхаас маш сайн явж байна” гэж магтаад буй манай зарим улстөрчдийн далд санааг уншигчдаа дахин давтан сануулахад “Эрдэнэс таван толгой” компани гацсан учир шинэ төсөл боловсруулах гээгүй. Ерөөс Таван толгой ордыг цаашид хөгжүүлэх, төмөр зам, нүүрс угаах үйлдвэр, Хятадын төмөр замын сүлжээгээр хамгийн ойр далайн боомтод даруйхан хүрэх, Япон Солонгос Энэтхэгийн зах зээлд нүүрсээ борлуулах зорилготой төсөл. Үүнийг ялгаж ойлго. Төслийн булингарыг 76 гишүүн нарийн шүүлтүүрээрээ тунгааж цэвэршүүлэх нь зөв. Гагцхүү шуурхайл. Цаг хугацаа нүүрснээс ч үнэтэй. “Эрдэнэс таван толгой”-г сайн ажиллаж байна, өөрчлөх хэрэггүй гээд байгаа нь түүхий нүүрсээ машинаар зөөнө гэсэн үг. Хичнээн сайн зөөгөөд урд хөрш түүхий нүүрс импортлохоо цэглэж буй. Тиймээс “Эрдэнэс таван толгой” хуучнаараа сажлахад борлуулалт зогсоно.
Гадаад дотоод хяслангууд багалзуурдаад байхад аман дээрээ ТТ төслийг явуулахын төлөө гэж жүжиглээд, ачир дээрээ 1300 км зам гэх мэт олон түгжээ сэдэж буйд нийгэм дургүйцэж байна. Угаасан нүүрсээ галт тэргээр тээвэрлэн азийн баян захуудад гаргавал ашиг нэмэгдэж, эдүгээ “Эрдэнэс таван толгой” компанид ажиллаж буй 600 гаруй ажилтан хожих бөгөөд улсад төлдөг татвар өсч, туслан гүйцэтгэгч компаниудын ажилтны тоо нэмэгдэх нигууртай. Хуруу хумсаа хуйхалж буй Төр Засгаасаа цалин нэмэхийг шаардан хямруулж явдаг ганцхан ажилтай Үйлдвэрчний эвлэл сүүлдээ олигархиудийн нохойд барьдаг мод болжээ.
Монголчууд бид бурхнаас заяасан эрдэс баялгаараа бизнес хийж орлого олох чадваргүйгээ даян дэлхийд нотлов. Юун Катар, Кувейт. Ичмээр юм. Бидний оюун ухаан дутаад байна. Нийт хүн амынхаа оюуны сор болсон 76 гишүүн УИХ-даа сонгосон. Шилэгдсэн 76-гийнхаа уралдуулж буй оюун ухааныг анзаар. Таван толгойн ажлын хэсгийн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү,
-Би МУИС-ийг төгссөнөөс хойш олон улсын байгууллагад 15-16 жил хуулийн зөвлөгөө өгсөн. Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөгөө өгч олон улсын эрх зүйгээр мэргэшсэн хүн. Энэ гэрээ байтугай (таван толгойн гэрээ) үүнээс том гэрээнүүд дээр зөвлөгөө өгөөд ажиллаж явсан туршлага надад бий. УИХ-ын гишүүд энэ гэрээг уншаад зөв бурууг ялгах чадваргүй. Мань мэтийн хуульч ганц нэг хүн л арав хорин хувийг мэдэхээс олонх нь ойлгохгүй шүү дээ гэж томорчээ.
Мөнхийн гишүүн бөгөөд туршлагажсан парламенч Ц.Нямдорж,
-Бат-Үүлээ, чи салга болчихоод битгий салганаад байгаарай. (Салга болчихсон хүн салганах яагаад буруутай билээ. Салга болоогүй хүн албаар салганавал загнуулах шалтаг гэхсэн) Чамайг хулгай хий гэж Улсын баатар болгоогүй шүү.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,
-Чам шиг муу новшийг хүн доромжилж байхад би чамайг өмөөрч байсан шүү. Дурак минь, чи хэрүүлээс өөр юу хийсэн юм бэ. Дандаа худлаа солиорч байх юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,
-Зайл чи. Нэг муу дүүргийн дарга УИХ-д орж ирчихээд ингэж загнаж болдог юм уу.
Иймхэн рааманд хэмлэлцэхээс хэтэрдэггүй тархитай эрх баригчид том гүрний тоглоом болохоос ч өөр яахав. Дахин сануулахад Монгол улсыг нүүрсээ угаагаад төмөр замаар ахиухан экспорлохыг ах нар зөвшөөрөхгүй гэдгээ нэгэнт зарлаад байгаа нөхцөлд Таван толгойн төслийг сайжруулах гэж хэрэлдээд хэрэг байна уу. Бид яаж ч чадахгүй шүү дээ. Оросууд нүүрсээ Хятад Япон Солонгос Тайваньд борлуулах зуураа монголчуудыг хоншоороо тат гэж түрэмгийлж байхад энэ төсөл явна гэж горьдолтгүй. В.Якунин ерөнхий сайд асан Н.Алтанхуягт төмөр замынхаа алдаатай бодлогыг даруй зас гэж сүрдүүлсэн захидал илгээснийг бид өдөр тутмын сониноосоо уншиж байв даа. Тэгэхээр манай улстөрчид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар шигээ аргагүйдсан хөөрхийс юм бол уу. Оросуудаас айхдаа Таван толгойн төслөөс янз бүрийн зөрчил хайж, амар сайхандаа жаргадаггүй үлгэр зохиож, урьд нь далдганаж явж чимхүүлсэн чихтэйгээ үлдэх гэж бойтоглож буй амьтас уу. Хөл дээрээ тэнцэх гэж, өеөдсөн мал шиг өндөлзөж буй ядуу дорой монголчуудыг татаж унагах бус дэмнэмээр хэт их гүрэн сэн. Тэгдэггүй хөрш ажээ.
Эцэст нь ТТ-н төмөр замыг гацаасан орос ах бурхан хэвээр үлдэж, манай хэдэн эрх баригч-бизнесмен улаан нүүрээ уралцан шившгээ хутгах шив. Тэвчихийн аргагүй тэнэглэл. Бийгээс бие, бэлчихээс бөөс гэхчээр шороо чулуугаа угааж, ахиухан экспортолж, жаахан мөнгөжөөд, түүгээрээ үйлдвэр, дэд бүтцээ босгоод авбал хоёр хөршдөө лай болохгүй хэмжээнд хүрэх сэн. Тэгвэл хэн хэндээ амар баймаар. Цээжээ дэлддэг эх орончид өчүүхэн эр зориг гаргаад уурхайн ганц төмөр зам дур мэдэн тавьчихад, биднийг даян дэлхийн нүдний өмнө хэн хэрхэн хөнөөх юм бэ. Эдүгээ олон улсын хууль дүрэм хүчтэй үйлчилсэн мэдээллийн ХХI зуун. Хулчгар удирдагчид эн түрүү ард түмнээ мэхлэх замыг л сонгодог нь гэм биш зан. Одоо ийм байгаа юм Х.Чойбалсан Ю.Цэдэнбалын үеийг бодохоос айдас хүрнэм.
2015-06-14
n
Зочин
Зочин
Зочин
Зочин
Догсом
Зочин
Зочин
Оросод урвагчдын гай.
Оросод урвагчдын гай.
DORJGOTOVD
TENEG UVGUND
Зочин
нийтлэлч биш
Зочин
Зочин
Зочин
Оросын бөгсийг долоогчид
Оросын бөгсийг долоогчид
ммм
ммм
ммм
unshigch
уншигч
уншигч
neeree tiim baihdaa???
эрүүл ухаан
Аравт
Зочин
Иргэн
Ogi
зочин
Зочин
Зочин
Зочин
zusarch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unen
Дэмжигч
OK