Эх адаггүй эх орон
Гацууртын ордод олборлолт явуулах асуудлыг өнгөрөгч Намрын чуулганаар хэлэлцэх үеэр “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн байгуулагдлаа. 2015 оны нэгдүгээр сарын 13-нд анхны хэвлэлийн хурлаа хийсэн хөдөлгөөний тэргүүн нь иргэн О.Цэрэннадмид аж.
Гацууртын ордод олборлолт явуулах асуудлыг өнгөрөгч Намрын чуулганаар хэлэлцэх үеэр “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн байгуулагдлаа. 2015 оны нэгдүгээр сарын 13-нд анхны хэвлэлийн хурлаа хийсэн хөдөлгөөний тэргүүн нь иргэн О.Цэрэннадмид аж. Ноён уулыг нинжа нар сэндийлж байхад өвдөөгүй О.Цэрэннадмидын нинжин сэтгэл “Сентерра Гоулд” компани олборлолт явуулах сургаар сэдэрчээ. Мандал сумын 26 мянга хүнээс гагцхүү О.Цэрэннадмид л Ноён уулаа аваръя гэж санасан аж. Ингээд асуудал цааш нэгэнт тогтсон маягаар үргэлжиллээ. “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-уудтай хамтран төв талбайд жагсаал хийж, төр засагт шаардлага хүргүүлэв. Жагсагчдын ярих нь Ноён уулнаа Монгол газар төрт ёсыг тогтоосон хүннү нарын 230 булш, түүнээс ч олон түүхэн дурсгал байдаг гэнэ. Жагсаал зохион байгуулагчид түүхийн өргөн мэдлэгтэй нь өдөр өдрөөр нийтэд тодорхой харагдсан бол газарзүйн талаар гавихгүй улс гэдгийг нь хүмүүс төдийлөн анзаарсангүй. Ноён уул Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт багтдаг болохыг хэлээд ч сонсох хүн гарсангүй.
Харин Ноён уулаа аврах ажиллагаа улс төрийн тэмцэлд цоо шинэ хөг аялгуу нэмэв. Монголын айл бүхэнд зэхээтэй байдаг хэнгэргийг цуглуулж Ноён уулын онгод тэнгэрийг сэргээх тамлага хийлээ. Этник шоу хэлбэрийн энэ тэмцлийг зун цагт хийсэн бол жуулчдын анхаарал татахаар байсан ч зохион байгуулагчдын зорилго өөр байсан юм. Ноён уулын төлөө санаа зовнисон ТББ-ууд “Эзэн Чингисээс өвлүүлэн үлдээсэн эх орон, газар шороогоо хамгаалцгаая” гэдэг уриатай суулт зарлаад, удалгүй түүнийгээ өлсгөлөн болгов. Хэлбэрээ өөрчилж, хурдаа нэмсэн тэмцэл хүн бүрийн анхааралд эрхгүй өртсөн тул “живее всех живых” (Амьд бүхнээс амьд. В.И.Лениний үзэл санаа үхэшгүй мөнх гэдгийг батлах социалист хэлц) гэдгээ нотлох хүсэлтэй хүмүүст бэлэн тайз мэт харагджээ. Тэнд Гавъяат тамирчин Ц.Шаравжамц чацаараа илүүрхэн бусдаас түрүүлж гарсан юм. (Зодгоо тайлсан тамирчинд тоглох өөр талбар олдохгүй байгаа нь цаашдын үйл явдлаар батлагдсан) Хамтарсан засгийн газрын хийсэн бүхнийг эсэргүүцэх үүрэгтэй УИХ дахь бие даагч нараасаа С.Ганбаатар өрсөн өлсгөлөн зарлагчдыг бүх талаар дэмжиж буйгаа илэрхийлээд өдрийн хоолоо идэхээр явлаа. Баяр наадмын зүүний магнайд ямар ч хэрүүлгүй гарч байсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ удаа бусдаас жаахан хоцорсхийгээд өлсгөлөн зарласан иргэдтэй уулзжээ. “Урт нэртэй хууль”-аар улстөр хийдэг хүн тэгэхээс ч яахав. Түүнээс гадна нэгэнт мартагдчихсан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, ИЗНН-ын дэд дарга М.Түмэнжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян, Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг нар тэмцэлд нэгдсэнээ илэрхийлсэн ч хамт өлсөлгүй зургаа л татуулав. Мөн ойрд шинэ уран бүтээл гаргаагүй дуучин Т.Дэлгэрмөрөн иж бүрэн үндэсний хувцасаараа гоён ирж “дэмжлэг” үзүүллээ. Өлсөгчдийг зорих мартагдагсадын цуваа тасраагүй...
Яармагийн дэнжид 160 бөө, удганаар онгод тэнгэрийг нь дуудуулаад зогсохгүй, хотын төв талбайд дахин бөөгийн тамлага хийлгэсэн Ноён уулаа аврах тэмцэл “амжилт олох” хэрээр тэднийг “дэмжих” зарим нэг санаачилга няцаагдсан юм. Өлсгөлөн зарласан иргэдтэй хамт “Байгаль орчноо хамгаалах иргэний зөвлөл” ТББ үдийн цайгаа ч уулгүй өлсгөлөн зарлахаар ирсэн ч “тоотой хэвтэр”-ээ хуваах хүсэлгүй “Босоо Хөх Монгол”-чууд хөөгөөд явуулчихлаа. Тэднийг дэмжиж болох ч хамт хэвтэх орон тоо нь хязгаартай байсан бололтой юм билээ. Уурхайчдыг баялаг бүтээгчээр огт тооцдоггүй УИХ-ын гишүүн Г.Уянга Гацууртын ордыг зорин очиж бусад “дэмжигч” нарыг давж гарлаа. Тэрбээр Ноён ууланд олборлолт явуулбал цэвдэг нь гэсэж булш бунханд нөлөөлнө гэдэг цоо шинэ өнцөг гаргаж ирсэн гавъяаг өөртөө зүүх эрхтэй үлдэв. Мөн Ноён уулын асуудалд сэтгэл зовнисон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун биеэ чилээн тийш зүглэгсдийн нэгээр тодорлоо. Зүүн аймгаас сонгогдсон гишүүний хувиар асуудлыг Бурхан халдун уултай холбон ярихдаа “Хэн нь хэн бэ гэдэг нь УИХ-ын чуулганы санал хураалтаар харагдана даа” гэсэн нь үнэхээр биелэлээ олох учиртай байжээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн санал өгсөн байдлыг харуулан тэднийг “эх оронч” ба “урвагч”-аар нь ялгаж салгах аян амжилттай өрнөсөн билээ.
Харин Ноён уулаа аврах хүсэлтэй иргэн О.Цэрэннадмид тус бүсэд алт олборлох лицензтэй эсэх, өлсгөлөн зарласан “Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шижээравдан өлсгөлөнгийн үеэр сар шинийн бууз амссан эсэх, УИХ-ын гишүүн Г.Уянга ирэх сонгуулиар Мандал сумаас нэр дэвших бодолтой эсэх, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хадам эцэг “Ноён уул” ХХК-ийн захирал мөн эсэхийг хэн нь ч сонирхсонгүй. Гэхдээ Гацууртын ордод олборлолт явуулахыг эсэргүүцэж буйгаа харуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг гутаан доромжилж, улмаар шатаасан “Гал үндэстэн холбоо”, “Хохирогсдын нэгдсэн холбоо” ТББ-ууд өнөө хэр үйл ажиллагаа явуулж байгааг бид мэдэж авцгаасан. “Эх оронч” сэтгэл хүчээ үзүүлсэн өдрүүдэд Гацууртын ордоос уул хадаар найман км тусгаарлагдсан Ноён уул хууль ёсоор тусгай хамгаалалтад авагдсан нь ганц эрүүл явдал байлаа. Харин Монгол Улсын төсөвт шууд орж ирэх хоёр ихнаяд төгрөг, орон нутаг нь авах учиртай 40 хувийн роялити, лицензийн төлбөрийн 50 хувь, мянган ажлын байр гэх мэт боломжоо бид алдлаа. Олон ТББ өнөө хэр амь насаа золин олборлолт хийхэд саад болж байгаа Гацууртын ордыг өнөөдөр “Түнхэлийн Баатар вангийн хишиг” ТББ ухаад эхлэснийг орон нутгийн цагдаа нар хөөгөөд дийлэхгүй байна. Тус ТББ-ын гишүүд цагдаа нартай мэтгэлцэхдээ “Баяр наадам дөхчихөөд байхад жаахан ухчихъя” гэдэг ухаалаг шаардлага тавьсан билээ. Гэтэл хойтонгоос эхлээд өр зээлээ төлөх ёстой төр “Дампуурах гээд байна, даруйхан олборлоё” гэх тэнхээгүй сууна, заяа нь тэр юм биз дээ. Энэ улс орон эх адгаа алдаад удаж байгаа билээ.
Ме
До.Болдхуяг
До.Болдхуяг
Зочин
Зочин
Зочин
202.55.191.34-д
Baagii
unshigch
ìîíãîë
baagi
Зочин
Зочин
Zochin
Зочин
RM
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ноён уулаа аварцгаагаач!
Зочин
Zochin
ha ha ha uher mongolchuud
Зочин
ГАНАА
Зочин
true
Зочин
zochin
Зочин
Батый
Зочин
Батый
Зочин
цужэуцжуцжцужцуж
Зочин
Зочин
М
М
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин