Нийгэм, улс төр 8,371 нийтлэл байна

АН, МАН-аас өргөн барьсан Сонгуулийн хуулийн төслүүдийн ижилсэл ба ялгарал

Хоёр намын хувьд тогтолцооны гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдлаа харсан “өрсөлдөөн” буюу зөрчилдөөнт бодлого байх шиг байна. Зарчмын шинжтэй гэж болохуйц бас нэг ялгаа нь эмэгтэй квотын асуудал.

ӨНӨӨ ЦАГТ ТАМГА ЕР НЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ!

Монгол төрийн хүсэлтийг тэдэнд гардууллаа. Гэтэл Ардын дугуйлангийн толгойлогч Бодоо өврөөсөө өөр тамгатай бичиг гаргаад ирэх нь тэр! Модон сандлын хөлийг тайрч өөрөө урлан хийсэн Монгол ардын нам гэсэн бичигтэй хуурамч тамга! Үүнээс болж хоёр бүлэг муудалцлаа. Харин большевик оросууд Ардын намын тамгатай бичгийг хүчин төгөлдөр гэж үзжээ. Ингээд автономоо сэргээнэ, шашинаа мандуулна, Богд хаанаа ширээнд нь эргүүлж зална гэсэн зорилготой хойшоо хил гарсан хэд маань 1921 оны 3-р сард Улаан цэрэг дагалдан орж ирэхдээ Хятадын холбооны улсад Монголыгоо нэгтгэнэ, шашин бол муухай, Богд бол феодалын дарангуйлагч гэсэн уриатайгаар эх орондоо эргэж иржээ. Анхны долоо гээчийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн. Бодоо, Чагдаржав нарыг 1922 онд, Данзанг 1924 онд буудан хороосон. Сүхбаатар 1923 онд хорлогдож үхсэн. Догсом, Лосол нарыг 1937 онд Москвад аваачин буудан алсан. Үлдсэн ганц Чойбалсанг явахгүй гээд байхад нь бараг хүчээр Москва руу чирэн аваачиж эмнэлэгт үхүүлсэн.

Олон хулгайч дундаас онцгой нь Ажнай байгаа юу

“Ажнай”-гаар туг тахиад төр засагт үүрлэсэн хулгайчдаа авч үлдвэл юун хуулийн засаглал, юун ардчилал, юун чөлөөт зах зээл-Монгол баларна. Бадамжунайн хулгайтай урьд нь эвлэршгүй тэмцэгч Ц.Нямдорж цахимаар тодров. Тэр ийм моментыг овжин ашиглаж рейтингээ өсгөдөг хуульч. Би ийм занд дургүй.

МОНГОЛ

“Уйгур хэлний утгаас нь үүдэлтэй Монгол гэсэн нэрээр 19-р зуунаас даун синдромыг Монголиод гэж европт нэрлэж эхэлснийг, уялдаа холбоог нь гүнзгий судлах шаардлагатай. Энэ нэршил, утгын цаана зориудын өс хонзон нуугдаж буй нь илэрхий” хэмээн Урадын Булаг гуай номондоо дурдсан байдаг.
#дауны хам шинж #монгол

Х.Нямбаатар: Т.Бадамжунайг авчирсанд хамгийн их айж, балмагдаж байгаа хүн нь Х.Баттулга

Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг.

ЗОВЛОГОО ЗОВООЖ БҮТЭЭСЭН ГУРАВДАГЧ ХӨРШ (2)

Хэдий тийм ч нэр бүхий 5 улсын элчин сайдтай уулзахыг Хүрээнээс 1913 оны 2 дугаар сарын 18-нд давтан тушаасан тул түшмэл Цэрэнпилийг 3 дугаар сарын 4-нд Британи, Францын ЭСЯ-нд дахин илгээж нүүр учирч хэлэлцэх хэрэг буй учрыг гаргаж, хэзээ уулзаж болохыг асуулгасанд Их Британийн Элчин сайдаас “Монгол Элчин сайдын нүүр учирсугай хэмээснийг хүлээн авч чадахгүй”, Франц улсын Элчин сайд “бие өвчтэй учир нутаг буцахаар завдангуй тул энэ удаа учирч чадахгүй” хэмээн хариулжээ.

Ц.Нямдорж: Т.Бадамжунайгаар дамжсан бүлэглэл тав, арван жилээр нь тооцож, төлөвлөдөг

Хууль хяналтынхан 2012 онд намайг явснаас хойш хүнээ байсан байна. Хүнээ алдсан байна. Т.Бадамжунай гэдэг хүн Ө.Энхтөрийг сар дагуулж, явж байж Цагдаагийн дарга болгосон. Мөрийтэй тоглодог. Энэ их хуйвалдааны цаад талд мөрийтэй тоглодог бүлэглэл бий.

САНСАРТ ХҮЛЭГДСЭН ХҮМҮҮН

Сансарт хүлэгдсэн хүмүүн олон галавын турш сансрын зургаан зүйл амьтны тойрогт ээлжлэн төрөл авч сансарын хүрдэн дотор мөнх эргэлддэг. Хүмүүс уур, шунал, мунхаглал гэсэн гурван том нисваанисаас уршигдаж, ​сансарт ахин дахин төрөл авч олон галаваар хүлэгддэг. Нэг галав гэдэг нь 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Аймшигтай агуу хугацаа шүү.

​​​​Ипоотээк, мөлжлөг, моорог... ба бусад

Мотто: Өөрөө мөнгөгүй болох яах вэ, Хүн тэсдэг юм. Харин, хүн мөнгөтэй болохыг харах л үнэхээр хэцүү, тэвчээрийг ч шалгана даа...

Хоёр “Э”-гийн хувь заяаны үнэтэй Жунайгийн “МЭДҮҮЛЭГ”

Яаж ч зөвтгөж, буруутгасан иргэн Т.Бадамжунай мөрдөгчдөд албан ёсоор ам нээж эхэлсэн өдрөөс нэгэн цагт Монголын улс төрийн ноён оргил явсан Н.Энхбаяр, М.Энхболд хэмээх хоёр хүнтэй олсны үзүүр холбогдож таарна. Гол нь өөрөө хүсвэл шүү дээ!

Ухаалагаас оюунлаг ертөнц рүү

5G технологи нь МУ-д бусад орноос хоцорч, 2023 оны сүүлээр, эсвэл 2024 оны эхээр нэвтрэх ажээ. Хоцорч буйн гол шалтгаан нь Монгол шиг жижигхэн зах зээл дээр 4-5 оператор байгаа тул шинэ технологи нэвтрүүлэх тус бүрийн зардал нь том оронтой харьцуулашгүй өндөр юм.

ЗОВЛОГОО ЗОВООЖ БҮТЭЭСЭН ГУРАВДАГЧ ХӨРШ (1)

Ноот бичиг явуулахыг хэн санаачлав? Богд хааны зарлигаар байгуулагдсан 5 яамны нэг болох Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам Монгол улс байгуулагдсан тухай гадаадын нөлөө бүхий зарим оронд зарлан мэдэгдэхээр 1912 оны 11 дүгээр сард шийдсэн ажээ. Ийм ноот бичиг явуулах саналыг анх даа лам Цэрэнчимэдийн тэргүүлсэн Дотоод хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас гаргасан болохыг онцлон тэмдэглэсэн нь сонирхолтой.

Хүн чанар, Хүлцэл ба Хандлага

Ази, номхон далайн дауны холбооны ерөнхийлөгчтэй цуг "Дауны хам шинжтэй хүмүүсийг бие даан амьдрах боловсрол ба халамжийн систем, туршлага хуваалцах" олон улсын хуралд онлайнаар оролцож, уг хурлыг зохион байгуулсан Энэтхэгийн Amity их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх хүндтэй ажлын ард гарлаа.
#даун синдром #хүний эрх #ялгаатай хөгжил

УЛС ОРНЫГ АВИЛГАЧДААС САЛГААД ӨГӨӨЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!

Одоогоос 14 жилийн өмнө ийм нийтлэл бичиж хэвлүүлж байсан байх юм? Худалчаас хулгайч, худгайчаас дээрэмчин... хэвээрээ л байх шив дээ!

АН гурав тасравч ИЗНН-ын дайтай

​Яах гэж байгаа нь тодорхойгүй, АН-аас хэвлэлийн хурал зарлалаа гэнгүүт гонжоом зангиагаа зүүж очоод ард нь зогсдог, бусад үед сөрөг хүчний тэмцэл тулаанд орохоос зайлсхийдэг бэртэгчин залуусыг одоо засч сурга, ардчиллын төлөө тулаанд оруул. Үнэн ийм л байгаа шүү.

Уругвайн загвараар Монголоо хөгжүүлье!

Уругвайн хувьд нийт эдийн засагт хөдөө аж ахуй, ойн ба загасны аж ахуй нийлээд 9-хөн хувь, аж үйлдвэр, барилга нийлээд 27 хувь, тэгтэл үйлчилгээний салбар (бирж, банк, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, холбоо гэх мэт) 64 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл манайд хөдөө аж ахуй 32, аж үйлдвэр, барилга 30, үйлчилгээ 38 хувьтай байна. Энэ 38-ыг нөгөө 64-тэй нь харьцуулаад үзэхээр манай хөгжлийн гарц зөв эсэх, буруу бол юундаа гэдгийн хариулт гарч ирэх учиртай.

Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлсэн нь Өмнөговийн төлөөллийг шийдэх МАН-ын хуйвалдаан байсан уу?

Нүүрсний хулгайд АН-ын төлөөлөл ганц хүн ороогдчихоод байгаа нь "Ажнай" хочит Д.Бат-Эрдэнэ. Жижиг "Тавантолгой"-н хамгийн том хувьцаа эзэмшигч. Тэгэхээр Д.Бат-Эрдэнийг л далд хийчихвэл МАН дангаараа "сэм" найрлана гэсэн үг юм биш үү?

Бүгд хамтарч ажиллая!

Ер нь хүйсийн тэгш төлөөллийг хангах дээр улс төрийн санхүүжилтээр намуудыг идэвхжүүлж, бас хянадаг дэлхийн арга байна. Үүнийг бид Улс төрийн намын тухай хуулийг ярих үедээ заавал бодолцох ёстой. Сууриас нь хөшүүргийг нь суулгаж өгөхгүй бол энэ сонгуулийн дэвшилтэт үзэж санаа дараагийн сонгууль дээр нэг хөлдүү даргын саналаар уначихдагийг бид харсаар ирсэн.

ЯНДАЖ БОЛШГҮЙ ДАЛАЙ ШИГ БАЯН НУТГИЙГ МИНЬ ЯАЧИХАВ ДАА

Манай нийгэм ёс зүйгээ бүрмөсөн алдаж, ийм л бузар булай шуналтай бирдүүдэд хамаг баялгаа алдаж, их мөнгө олсон гэгддэг компаний захирлууд, олигархиуд жирийн татвар төлөгчдийн мөнгөөр болон улсын үлэмж их хэмжээний валютаар тоглож туйлж хагартлаа баяжсан гэдэг нь илт харагдаж байна. Юутай гутамшиг.

Э.Болормаа: Би өөрөө оптимист үзэлтэй хүн

Ерөнхий сайдын зүгээс тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага ногдуулсан. Түүнийг нь миний хувьд мэдээж хүсч, хүлээн зөвшөөрсөн болохоос биш албадан ажил хийж, хийлгэж байгаа асуудал мэдээж байхгүй.

Зөвлөлдөх санал асуулга гээч нь парламентын бас нэг луйвар, хууран мэхлэлт болоод үлдчих вий

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үгтэй. Сонгуульд оролцож сонгогчдоос мандат авахдаа л сонгогчидоо авилгадахаас эхэлдэг байх юм бол бид өөр хаанаас, ямар шударга ёсыг нэхэх ёстой вэ?

Хөсрий яс цагаатгах хүсэмгүй өршөөл

Бууны ноход болсон прокурор шүүгчдийг заавал олж, хариугаа заавал ав. Хариугаа заавал авдаг болбол шүүх прокурор цэвэршинэ. Гэмгүй нөхдөө хөнөөвөл хариу ирдгийг зовлогоороо эдлэг. Шийтгэлээ эдэлж буй бууны нохдыг нийтэд ил харуулснаар тэднийг шигших олны мэдрэмжийг хурцална. Хууль, ёс зүй ариусч хүчтэй журамлаг масс бойжно.

Ерөнхийлөгч Өлгийг зорьсон ГУРВАН ШАЛТГААН

Хаврын чуулган хөшгөө нээсэн өдрөөс хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хуулийн байгууллагын санал, Үндсэн хуульд дахин гар хүрэх эсэх сэдэл тэргүүтэй ирэх наадмаас, ээлжит сонгуулийн цикл хүртэл үргэлжлэх улс төрийн уур амьсгалд онцгой оролцоотой Төрийн тэргүүний тухайд чухамдаа яагаад Өлгийг зорьж, хоёр хоног ажилласныг гурван шалтгаанд үндэслэж тайлбарлах гээд үзье.

ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ

Нийгмээ шударгажуулах, архагшсан хүнд өвчнөө эмнэхээр нийтээр шийдэж байгаа нь сайн хэрэг, амжилт хүсье. Гэхдээ энэ үйлсэд оролцогч талууд аль алин нь шударга байх хэрэгтэй. Өрөөсөн талын доголон “шударга” хэзээ ч үнэн мөнд хүрч чадахгүй. Алив тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй эргэлзвэл зарчмаа л баримтал.

Богдын хорлонтой дүрийг үзүүлэхгүй байя

“Өглөө”, “Тэмцэл” кинонд Богдыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтнаар дүрсэлжээ. Зарим сайтад “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулсан байснаа ​буцаагаад сэргээчихсэн ч байх шиг.

Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжүүд хэрэгжиж эхэллээ

-ХОМ мэдүүлэхдээ хөрөнгийн зөвхөн орлогыг төдийгүй зарлагыг мэдүүлдэг байх төслийг боловсруулж байна-
##үхнө

MОНГОЛ нэршлийн ташаа хэрэглээг залруулахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалав

3-р сарын 20-ны Даваа гаригт Mонгол нэршлийн ташаа хэрэглээг засаж залруулах, Mонгол угсаатан, хэл, соёлтой холбон зохистой хэрэглэж хэвшихийг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан тусгай үйл ажиллагаа Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв ордонд боллоо.
#даун синдром #хүний эрх #дауны хам шинж #нүб

ДУНДАД АЗИ ДАХЬ АЛТАН УРГИЙН УДАМ

Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ? Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар ​нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1]​Y-хромосомтой гапло групптэйC-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.