Нийгэм, улс төр 8,182 нийтлэл байна

Засгийн газар, АТГ том бүлэглэлтэй тэмцэж байгаагийн том жишээг Б.Мөнхтөрийн казиногийн баримтаас хараарай!

-“Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр 8 сарын хугацаанд 1.6 сая ам.доллараар казино тогложээ-
##хөгжлийнбанк

Бүтэлгүйтэл

Манай залуусын дунд жинхэнэ тунамал сэхээрэл, саруул эрүүл рациональ хандлага эрчимжиж байгаа нь сайн үйлсийн үүд нээгдэж байгаа юм. Карл Менгер, Людвиг фон Мизес, Фридих Хайек, Айн Рэндийг уншаад үз! Эс бөгөөс Маркс, Ленин, Сталин нарын харгислалыг тунхаглаад тонилгох дэв тусаад сүйр! Дэлхий даяар зүүнтнүүдийн бүтэлгүйтэл сөнөл рүүгээ явж байгаа нотолгоо нь Путины төгсгөл.

ХЯМРАЛ ОРОСЫГ ИРГЭНИЙ ДАЙН, ЗАДРАЛ, СҮЙРЛИЙН АНГАЛД АВААЧЛАА

Тийм ЧВК армиуд нь эзнээ болон эзнийхээ өмч хөрөнгийг хамгаалах дайнд бэлтгэнэ. ​Уламжлалаа дагавал иргэний дайн дэгдэж ч болно. Хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй үзэгдэл: ийм том дэлхийн хэмжээний армийг хувьчлах үйл явц явагдаж байна. Оросын зэвсэгт хүчин олон хуваагдаж эхлэв.Армийг хувьчилж хуваан авч байгаагаараа ОХУ-ын задралын суурийг тавилаа. Цаашаа хувьчилсаар хувьчилсаар цөмийн зэвсгээ хувьчлан тарааж авна. ОХУ-ын субъектууд бүгд цөмийн зэвсэг олж авахыг хичээнэ. Тусгаар тогтнолоо зарлахдаа дор бүрнээ цөмийн зэвсэгтэй болчихсон байхыг хичээнэ. Тийм зэвсгээр Москваг айлган байж санасандаа хүрнэ. Цөмийн цэнэгийг дагалдан стратегийн бүх төрлийн зэвсгийн хувьчлал явагдаж магадгүй.

УКРАИНЧУУД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЭРЭЛХЭГЭЭР ТУЛАЛДСААР БАЙНА

Украинчууд шинэ оноо өвлийн хүйтэнд цахилгаан ч байхгүй, ус ч байхгүй хүнд нөхцөлд подвалд өнгөрөөв. Оросын армийн украины энгийн хот руу хийсэн пуужингийн цохилт украины дэд бүтцийг ихэд сүйрүүлэв. Энгийн хүмүүс их өртөж үхэв.

“Где ты Пүүжээ?”

Энэхүү нийтлэлээс хойш Таны улс төр дэх орон зай улам томорч, улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшсэнээс өөрөөр Монгол ялсангүй. Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар АНУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ ч ОХУ-ын удирдагчтай утсаар яриулах уриалгахан санал тавьснаас бусдаар бахь байдгаараа нэгэн аравныг үджээ. Пүүжээгийн амьдрал ч дээрдсэнгүй. Ингэхэд “Где ты Пүүжээ?”...

Авилга хулгай хэзээ зогсох вэ буюу заяанаасаа заяагдсан үйл лай

Хэдэн арван үеэрээ шувтан мөнгөний гачлантай, хажуу хавиргаасаа зээлдэг, цалингаас цалинд арай ядан амьдарч ирсэний (өвөө эмээ, аав ээж чинь) гайгаар “мөнгө” гэдгийг уутлахаар төрийн алба руу зүтгэнэ, улс төрч болно, улс төрчдийн ядаж цүнх баригч болно, энэ бол гуйлгачин сэтгэлгээнийх нь үр дүн. Ухамсар, боловсрол нь тэр ядуу гуйлгачин явсных нь нөхөөсөнд явна.

АН-ын даргыг сонгох сонгуулиас хэн юуг хүлээх вэ?

Ирэх хоёр удаагийн сонгуульд лав АН-д ялалт байхгүй. МАН муу байх тусмаа сайн гэдэг үзлээр хол явахгүй. Ийм сэтгэлийн бэлтгэлтэйгээр намын даргад нэр дэвшиж, ирэх онуудад хийх ёстой ажил, хүрэх газраа төлөвлөж чадсан хүн л АН-ын дарга болох ёстой.

ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил гаргах уу, эсвэл ил болгосон гэрээнүүдээ буцаагаад нууцын зэрэглэлд оруулах уу

ҮАБЗ яагаад төмөр зам барихтай холбоотой асуудлуудыг нууцалсан бэ?
##төмөрзам

ЖАР ХҮРВЭЛ ОДОН ӨГЬЕ

Монголчуудын эрүүл мэнд

Урилга

Хүн төрөлхтөнд сүйрэл хамгийн их ойртсон жилээр 1962 он тодордог. Тэр жил "Кубын цөмийн хямрал" болж, цөмийн дайны аюул бодитой нүүрлэсэн цаг, минут тохиосон. Уг аюул холдсоноор хүн төрөлхтөн хотлоороо уужирч, дэлхий сүйрлийн цагаа 1963 онд 5 минутаар сунгаж байсан удаатай.

Төв Азиас сэдэлтэй ШХАБ-ын эв нэгдэл & Геополитикийн тоглолт

Орос цөхрөлтгүйгээр шинэ шинэ арга зам, суваг хайн урагш зүтгэнэ. Гол нь Орос ганцаардаагүй байна, хань нөхөд, холбоотон байна, Украин дахь түрэмгийлэл, аннексыг нь далдуур дэмжиж байна гэдгийг Өрнөдийнхөнд нотлон харуулах бүх талбарыг ашиглахыг Кремль хичээнэ.

ХУВИРСАН МОНГОЛ ​ХҮН

Монгол хүн хэн байсан юм бэ, одоо хэн болчихов, цаашид хэн болох вэ гэдэг талаар өөрийн үзэл бодлоо олон түмэнтэйгээ хуваалцахаар шийдэв.

Монголд баатар төрөх боломжгүй: “Deal” Монгол

Монголын түүх бол өөрөө тэмцлийн түүх гэхээсээ янз бүр “deal”-үүдийн түүх. Нүүдэлчид асар прагматик, аль нь ашигтай аль нь ашиггүй вэ гэдгийг л тооцдог учир элдэв мухар сүсэг, хийсвэр үзэл баримтлал, үнэнч шударгуу зангаар маруухан. Тулаанд яаж ийгээд ялахаа л бодно, илт ялагдах тулаан таарвал амиа хорлож тэнэгтэхгүй, хамгийн ашигтай deal л хийнэ. Хятад, Солонгос, Япончууд шиг нэр төрийнхөө төлөө тэнэг юм шиг амиа хорлосон нэг ч монгол жанжин, удирдагч байдаггүй юм. Илт давуу дайсны өөдөөс тэнэг царайлж орилж дайрах солонгос киноны үзэгдэл нүүдэлчдэд хэзээ ч байгаагүй.

Л.Оюун-Эрдэнийн аргагүйдсэн алхам буюу түүнийг өмөөрч, дэмжихийн учир

Шинэ сэргэлтийн бодлого нь ямар ч байсан гараанаасаа хөдөлсөн. Бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улсад маш том сэргэлт, үр дүн бий болно. Санасан бодсоноо хэрэгжүүлэхийн тулд тэр төсөөлшгүй эсэргүүцэлтэй тулгарч эхлэнэ. Түүнээс өмнөх үеийн Засгийн газрууд, Ерөнхий сайд нарын туулсан замнал, жишгээс харахад бүгд л сайн сайхан эрхэм зорилгыг дэвшүүлэн зориод харамсалтай нь замынхаа дундаас ямагт няцаж, шантарч буцсан байдаг юм.

Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн тухай юу хэлчихэв?

-Тэр ингэж хэллээ. Түүнд юу илүүдэж, юу дутагдав?-
##улстөр

Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг дэмжсэндээ л тэвчиж байх шиг…

-Хэрвээ иргэн Хүрэлсүх, улстөрч Хүрэлсүх байсан бол Засгийн газрын “нүүрсний хулгайчууд” гэж илчлэгдэх байв-
##нүүрс

Эрх чөлөөний чөдөр

Хувийн өмчид тулгуурлан, хувь хүний эрхийг дээдлэн хамгаалж, хоёрхон биш хорь гучаас дээш хөрштэй гэдгээ зарлаад олон улсын чөлөөт худалдаа хөгжихөд, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтад садаа болдоггүй нээлттэй цомхон авсаархан татварладаг, хүн өөрийнхөө төлөө явахад нь садаа болдоггүй зөв рацоиналь хандлага, бодлоготой байхад л болоод явчихна. Тийм улс төрийн нам буй болж бойжих шаардлагатай байна.

МОНГОЛЫН ЗОЛ МӨН ҮҮ?

Монголд ч бас "дайн" болж бна

Муур хар, эсвэл цагаан байх нь хамаагүй. Хулгана барьдаг байх нь чухал

Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ хэн байх нь хамаагүй, хулгана барьж л байвал хаваасаг болж байна. Тэрнээс наана хөгжлийн хичнээн том хөтөлбөр дэвшүүлээд хий хоосон зүйл, савангийн хөөс болохыг өнгөрсөн цаг хугацаа, төмөр замын хэрэг, нүүрсний хулгай харууллаа.

С.Батдөлийг өмөөрөхгүй! Гэхдээ хоморголон хэлмэгдүүлж болохгүй!

С.Батдөлийг өмөөрөхгүй! Гэхдээ бусдыг хэлмэгдүүлж болохгүй!
##убтз

ТАРХИНЫ ДҮРВЭЛТ

Манайд үзэл бодол биш мөнгө хамгийн хүчтэй болжээ. Бараг л энэ мангар юм шиг өөрийн үзэл бодолтой гэх нь холгүй. Монголын олны танил, нөлөөлөгчдэд үзэл бодолтой нь маш бага байна. Ямарч нийгэм эхэндээ ийм байгаад өөрсдийгөө засаад эмчлээд явдаг хууль бий ч манайд энэ арай л удаад байгаа мэт.

МУНХАГ ХАРАНХУЙН ЛАНЧИГ

Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа манаас яагаад нууна вэ. Үнэн түүхээ ард олон мэдэхгүй төөрсөөр хорвоог барах хэнд ашигтай юм бэ? Зуун жил төөрлөө. Одоо болоо бус уу! Түүхчид энхрий хайрт намынхаа үзэл суртлын дайчин байлдагчид байсан, байсаар байх уу.

Улны иргэдийн төр

Улс орны мөхлийн шалтгаан нь өрх гэрийн чадваргүй байдал гэж улс төрийн шинжлэх ухааны онолд тодорхойлжээ. Монгол өрх гэрийг мөхүүлчихгүйн тулд Төр хуулиараа л ажилла! Монгол өрх гэрийг мөхлөөс аврах цорын ганц арга замыг “Эзэн хичээвэл заяа хичээнэ!” гээд өвөг дээдэс чинь заагаад өгчихсөн юм биш үү, монголчууд аа?

Ноён Ерөнхийлөгчид өгөх “зөвлөгөө”

Ноён Ерөнхийлөгчид өгөх зөвлөгөө
##ерөнхийлөгч

Л.Оюун-Эрдэнэ: Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн тогтолцоо болохгүй байна гэсэн үг, Хүрэлсүх дарга аа...

Нүүрсний “дайн”-ыг эхлүүлээд хоёр сарын хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд ил далд, хөшигний наана цаана маш их зүйлс боллоо. Ард түмэн төдийлөн мэдэхгүй олон үйл явдал үргэлжилж байна. Энэхүү нийтлэлийг сайн тунгаан уншвал ээдрээтэй, түвэгтэй, далд бүхний цаадах үнэн байдал үнэртэнэ. Үнэртэх учраас миний бие онцгойлон авч шигшин тоймлож байгаа юм шүү.

ШАШИН

Хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэхгүй байх эрхтэй. Дахин хэлье. Шашин бол мунхруулга биш. Шашин бол сургаал юм шүү. Эрхэм уншигч Танд аль нэг шашныг өөрийн оюундаа тунгааж сонгоод тухайн шашиндаа чин сэтгэлээрээ сүсэглэж Амар амгаланг олохыг ерөөе.

Системийн өөрчлөлт гэж дээрээс хайх хэрэггүй ээ, дэргэд чинь л байна

Шүүмжлэлд ийм мэдрэг байгаа шигээ нийгэмд буруу жишиг бий болгоод байгаа системийн гажуудлаа ​мэдэрдэг болчихвол, үгүй мөн олон асуудлыг бид шийдэж чадахаар байгаа юм даа.

УИХ-ын гишүүн хууль тогтоогчоос өөр хэн ч биш байх ёстой

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна.

Ерөөлөөр болтугай

1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи 32 жилийн түүхээс харахад энэ Засгийн газрын туулж буй шиг хүнд сорилтой тулсан нэг ч Засгийн газар байгаагүй гэдэг нь үнэн л дээ. Үгүйсгэх хэрэггүй юм. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг ковидоос, залгаад хойд хөрш, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шууд хасах 4,6 хувиар агшаад байсан бол шинэ оны гараан дээр 4 хувь болж тэлж эхэлсэн байна.

-“Солонгосын үндэсний төмөр зам” компанитай байгуулсан 121.5 тэрбумын шууд гэрээгээр авсан систем доголдож Зүүнбаян төмөр зам доголдвол хэн хариуцах вэ?

-.Гансүх, Л.Халтар, ЗХЖШ-ын дарга асан Д.Ганзориг, УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч Ш.Нямсүрэн нарыг АТГ шалгах ёстой-
##төмөрзам