Экспортын сэргэлтийг явцад авлигын схемүүд задарсаар байгаа нь эгдүүцэл төрүүлэв үү!!!
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, “ЭТТ” ХК нүүрсний тээврийн ашигт, авлигын олзонд амташсан “Том мөнгийг” сөрж ажиллаж байна-
Сүүлийн үед “Нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг дамлан худалдаж байна” гэх мэдээлэл сошиал хуудаснаа харагдах болов. Энэ юунаас болов?
Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолд экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан шинээр зарах нүүрсээ биржээр болон цахимаар хилийн үнийн нөхцлөөр зарахыг Засгийн газраас үүрэг болгосон. “Эрдэнэс Тавантолгой компани байгуулагдсан цагаасаа хойш нүүрсээ зөвхөн уурхайн ам нөхцлөөр зарж ирсэн. Энэ хугацаанд алдагдсан боломжийн талаар миний бие өмнөх нийтлэлдээ бичиж байсан. Харин өнөөдөр бид Биржийн хуультай болж ирэх долдугаар сарын 1-ээс дагаж мөрдөхөөр болсон. Ингэснээр хилээр гарах “C” зөвшөөрлийг АТҮТ олгох байсныг “ЭТТ” ХК нээлттэй зарласан. Үүний дараа тээвэрлэлт, “C” зөвшөөрөл тойрсон маргаан, авлигын асуудал багассан. Бодлогын арга хэмжээ хэрэгжиж үр дүнд хүрэхийн тулд багагүй саад бэрхшээлийг давж өнөөдрийг хүрлээ.
Өнөөдрийн байдлаар 22 мянган нүүрс тээврийн машин байгаад байна. УУХҮ-ийн сайдын тушаалаар 60хувийг нь “ЭТТ”, 25 хувийг нь “Энержи ресурс”, 15хувийг нь “Тавантолгой” компани олгоно гэсэн байдаг. Тэгэхээр “ЭТТ”-ийн зүгээс улиралд ердөө 4860 “С” зөвшөөрөл өгөх нь. Эхний удаад “ЭТТ” 1-р сарын 15-нд “С” зөвшөөрлийг тараасан байдаг. Энэ үед 4680 “С” зөвшөөрлийг авахаар 10812 хүсэлт иржээ. Тулгамдсан асуудал нь гээл бөмбөлөг хүлээж байсан 3000-аад компанийг яах вэ? Ингээд тэднийх 2022 оны 12 сарын 30-нд шийдвэр гаргахдаа 1-р улиралд “С” зөвшөөрөл олгохдоо юуны өмнө АТҮТ-ийн нэгдсэн системээр “С” зөвшөөрөл авъя гээд хүсэлт гаргасан байх, бөмбөлөг буюу битүүмжлэгдсэн тээврийн багт орсон байх гэдэг хоёр үндсэн шалгуурыг хангасан байх болзлыг тавьжээ. Энэ хоёр шаардлагыг дээрх 10812 ААН-ээс 7904 нь хангасан байв. Гэтэл тухайн үед “ЭТТ” компаниас олгох эрхтэй 4680 “С” зөвшөөрөл байсан аж.
Ерөнхий гэрээнд ямар болзол “тулгав”?
Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ MNS 5346:2017стандартад ердийн үйрмэг буюу шингэн ачаа тээвэрлэх зориулалттай аж ахуйн нэгжид 21-ээс дээш авто тээврийн хэрэгсэлтэй гэж заасантай уялдуулан 21 машинтай, 50 машинтай, 100 машинтай гэж хүчин чадлаар нь ангилж, мөн Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар өөрийн эзэмшлийн 10 тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжийг 2022 оны 12 сарын 31 хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байсан тул үүнээс 10 тээврийн хэрэгсэл өөрийн эзэмшлийн байна гэж тусган Тавантолгойн уурхайгаас Цагаанхад, ТавантолгойгоосГашуунсухайт, Цагаанхаднаас Ганцмод, Гашуунсухайтаас Ганцмод гээд чиглэл болгон дээр нийт 23 багц тендер зарлаж Ерөнхий гэрээ байгуулахаар болсон. Үүндээ тээврийн нэгж үнэ тогтоох ёстой. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан жишиг, тариф зэргийг оруулаад “ЭТТ” богинын тээвэр дээр нь 57 мянган төгрөг, уртын тээвэр дээр 97 мянга /220 км/ ийм дээд хязгаар тогтоогоод Ерөнхий гэрээний тендер зарлаад 318 компаниас 377 тендрийн санал ирээд, 122 компани 176 ерөнхий гэрээ байгуулсан. Энэ 122 компани дотор дөрөв таваараа түншлээд ч орсон хүмүүс ч байна, 10 ба 11 машинтай хоёр компани түншлээд ч 21 машины багц дээр тендерт өрсөлдөж болж байгааг нээлттэй мэдээллийн системээс харж болж байна. Эндээс харахад 21-ийн багцад 25 машинтай өрсөлдөөд шалгарахад 21-ийг нь л ачилтад оруулна. 100-ийн багцад 500 машинтай компани өрсөлдөөд шалгарахад “ЭТТ”-ийн зүгээс “100 машинд л ачна, танай 500 машин бидэнд хэрэггүй шүү. Үүний оронд 100 машинтай 5 өөр компани ачих нь зөв” гэсэн байр суурь илэрхийлж аль болох олон ААН оролцуулж өргөн хүрээг хамруулахыг хичээж байгаа юм байна.
Ингэснээр олон машинтай том компаниуд л ачдаг гэдэг монополь байдал арилна. Хамгийн гол нь хэн нэгэн даргыг царайчлахгүй, дундын зуучлагчдад “мөнгө атгуулахгүйгээр” зөвхөн үнээрээ өрсөлдөөд нүүрсээ зөөх боломж бүрдэж байгаа юм. Үр дүнд нь тээврийн зардал буурч байна. Бирж дээр зарласан 57мянган төгрөгөөс илүү өртгөөр огт ачихгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхий гэрээ байгуулсан үнэ гэдэг нь тухайн компанийн хоёр дахь шатандаа үнийн дээд хязгаар юм байна. Хятадын тал ч гэсэн нүүрсний тээврийн зардлыг бууруулах сонирхолтой тул тонн тутамд 200-300 юаниар зөөдөг байсан нүүрсийг эхний тээвэрлэлтийн байдлаар тонн тутмыг нь богинын тээвэр 10 мянган төгрөгөөр буюу 130 тонн нүүрсийг 1 сая 300 мянган төгрөгөөр зөөлгөж хүлээн авч байгаадаа баяртайбайгаагаа илэрхийлж байна. Энэ бол түүхэнд байгаагүй хямд үнэ бөгөөд “ЭТТ” зөвхөн эхний биржийн 96 мянган тонн нүүрсийг хүргэж өгөхдөө тээврийн зардлаасаа 6.5 тэрбум төгрөг хэмнэжээ.
Цаашид тээврийн компаниуд wechat дээр дээшээ үнэ хаялцаж суудаг байсан бол хууль дүрмийн дагуу доошоо үнэ рүү өрсөлдөх нь. Мэдээж энд жишиг тарифаа тооцоолсон. Гэхдээ жишиг тарифаараа 10 км-ийг тооцоход тонн нь 3000 төгрөг байх ёстой. Дээд тал нь 10 мянга, доод тал нь 3900 төгрөгөөр зөөж болоод байхад заавал 500 юань буюу 250 мянга гаруй төгрөгөөр зөөх хэрэг байна уу? Гэтэл үүнийг эсэргүүцээд байгаа юм.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр “ЭТТ” 4 дүгээр сарын 12-нд захиалга авсан байна. Уртын тээвэрт л гэхэд 21 машинаар 10488 төгрөгөөр зөөе гэж байгаа юм. Яг тэр үед хятад худалдан авагчид 500 юаниар буюу 250 мянган төгрөгөөр зөөж байсан. Гэхдээ тэд арав хоногт зөөж байсан. “ЭТТ” бол аль болох богино хугацаанд худалдан авагчдадаа нүүрсээ аваачиж өгөх нь чухал учраас 21 машинаа өдөр бүр явуулж байсан. Ийм маягаар хил нөхцөлтэй тээвэрлэлтийг явуулж байна.
Энэ бүхэн хэнд таалагдахгүй байна вэ? Яагаад “С” зөвшөөрлөө дамлаад байна гэдэг яриа яагаад гарав. Бирж дээр хятад талын бойкот эхэлсэн нь ч нөлөөлсөн учраас эхний улирлын захиалга бага байсан. Ингээд эхлээд 4680 “С” зөвшөөрлөөсөө 2984 “С” зөвшөөрлийг хувь тэнцүүлээд олгож болох юм байна гээд олгоход 38 хувьд нь олгосон. Жишээ нь 10 машинтай компанийн 4-т нь, 100 машинаар хүсэлт гаргасан бол 38 машинд нь “С” зөвшөөрөл өгсөн байна. Ингээд хилийн борлуулалт, худалдаатай холбоотойгоор гацаатай байжээ.
Ерөнхий гэрээнийхээ дагуу захиалга хийгээд тээвэр хийлгэнэ гээд өмнөх гэрээтэй газруудын гэрээний нөхцлийг өөрчилж хил нөхцөл болгоод 100 ам.долларын нүүрсийг 170 ам.долларт хүргэж хэлэлцээ хийнэ гээд байдаг. Гэтэл энэ тохиролцоо удаан үргэлжилж байгаа нь үнэн. Сүүлдээ “ЭТТ” 38хувь гэдгээ 50 хувь болгоод, сая 1 дүгээр сарын 15-нд 100 машинаар хүсэлт гаргаад 38 “С” зөвшөөрөл авсан компанид 12 зөвшөөрөл нэмж өгсөн байгаа нь сайтад нийтлэгдсэн мэдээллээс харагдаж байна. Бүгд өөрсдөө хянах боломжтой.
“С“ зөвшөөрлийг дамлагчдыг олох амархан ч хил, гаалийнхан хяналт тавихгүй байна
Энэ хаврын бас нэг онцлог нь гэвэл нийт “С” зөвшөөрлийн 15 хувийг “Тавантолгой” ХК, 25 хувийг“Энержи ресурс” олгохоор сайдын тушаалд заасан. Гэтэл эхний улиралд дээрх хоёр компанид зөөх нүүрс байсангүй. “ЭТТ” компанийн эхний улирлын борлуулалт 7.5 сая тонн бараг зарим жилийн бүтэн жилд зөөдөг нүүрсийг зөөчихөөд байгаа юм. Энд эрэлт үүсч байна. Тээвэрт гарах гээд байдаг 4019 “С” зөвшөөрөлтэй машин байгаад байдаг. Ачаа нь байхгүй. Гэтэл жижиг “Тавантолгой” ХК-аас болон “Энержи ресурс” компаниудаас “С” зөвшөөрөл авсан машинууд тэр компаниудынхаа л нүүрсийг зөөх ёстой байтал тэдгээр машинууд “ЭТТ”-н нүүрсийг зөөж байна. Үүнийг хил, гааль нь хянах ёстой байсан. Эндээс сошиалаар мэдээлэгдээд буй “С” зөвшөөрөл 15 саяар зарагдаад байна гэдэг асуудал үүсээд байгаа юм биш үү?
Жишээ нь 3 дугаар сарын эхээр “ЭТТ” нүүрсийг зөөж байгаа компаниуд тонн тутамд 500 юаниар зөөж байсан. Бараг 70 ам.доллар буюу эрчим хүчний нүүрсээсээ хэд дахин үнэтэй. “Тавантолгой” ХК “Энержи ресурс”-ийн нүүрсийг зөөж байгаа машинууд 200 юаниар зөөж байсан. Гэтэл тэнд эрэлт байгаад энд илүүдэл үүсээд байхаар тэр масс өндөр ханш руугаа зүтгээд байна. Яах аргагүй хил, гааль хяналт шаардагдаж байна.
Баримт гэвэл хилийн экспортын мэдээг гаалиас татаж аваад тэр 4000 гаруй машины улсын дугаартай машинууд байв гэдгийг харахад 3 дугаар сарын 20-ны байдлаар 1600 орчим машин 5000 гаруй удаа зөөсөн байсан байна. Үүнийг нэн даруй зогсоосон. Тэдгээр тээврийн компаниуд өөрсдөө шийдвэрээ гаргаад “ЭТТ”-н нүүрсийг зөөе гэж 100 машины багцаар хүсэлтээ илгээгээд хүсэлт нь их байгаа учраас 50 хувиа хасуулаад 50 машиндаа “С” зөвшөөрөл аваад арав хоног тутамд хилээр гарч байгаа атал хэн нэгэн 1200 ч юмуу өөрт байгаа бүх машиндаа “С” зөвшөөрөл авсан этгээд дундуур нь гарч ирээд бусдын боломжийг хулгайлж болохгүй шүү дээ. Магадгүй энд өнөөхсошиалд бичигдээд байгаа 15 сая төгрөгийн авлигын асуудал яваад байгаа юм биш биз гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой.
”Мянган жолоочийн бослого” гэгчийг гаргавал “эзэд” нь ойлгомжтой
Бас нэг анхаарал татсан асуудал гэвэл Гашуунсухайтад байгаа хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаар “Гаалийн байгууллага “Тавантолгой” компанийн нүүрс бага байгаатай холбоотойгоор тус компаниас “С” зөвшөөрөл авсан тээврийн компаниуд “ЭТТ”-н худалдан авагчидтай хоорондоо гэрээ байгуулаад тохиролцчих юм бол гаалийн байгууллага бүрдүүлэлт хийхэд татгалзах зүйлгүй” гэдэг зар тавихаар бэлдчихсэн явж байсан тохиолдол гарсан. Магадгүй, энэ нь нүүрс тээврийн компаниудын шахалт байх. Тэд байсгээд л “1000 жолооч бослого гаргана шүү” гэдэг болоод байна. Уг нь уурхайнуудаас “С” зөвшөөрөл өгөх болсноос эхлээд л жолооч нар ажилгүй болчихсон юм биш шүү дээ. О Тэртэй тэргүй “С” зөвшөөрөл хязгаартай байсан. Тэртэй тэргүй хүрэлцэхээргүй хэмжээний зөвшөөрлийг АТҮТ төв, уурхайнууд аль нь ч тараасан хүрэлцэхгүй шүү дээ.
Энэ улиралд 12 000 хүсэлт ирээд, хувь тэнцүүлж “С” зөвшөөрөл олгоод ажиглаж байхад “бөмбөлөгт оруулж өгөх наймаа” харагдаж эхэлсэн. Яагаад гэвэл бөмбөлөгт орж байж “С” зөвшөөрөл авах боломж үүсэх учраас. Мөн машины дугааргүй бөмбөлгийн баг үүсгэчихээд, түүндээ нөхөлтөөр машинууд оруулаад байна. Ингэж бөмбөлөг дээр наймаа явах гээд байсан учраас “ЭТТ” компанийн зүгээс 2 дугаар улиралд захиалгын гэрээ хийхдээ машины дугаарыг нь оруулах, хэрэв өмнө нь байсан машинаа хасаад оронд нь өөр машинаа дугаарыг нь ил оруул гэсэн шаардлагыг тавьж байгаа юм билээ.
Одоо “гурван том”-ын асуудал бас нэмэгдээд байна. ““Чалко”, “Винсвэй” буюу “И коммедитис” болон “Jiayou“Shuangqnan energy”. Өнгөрсөн 1 дүгээр улиралд “Чалко”-д хоёрхон ширхэг “С” зөвшөөрөл өгсөн. Яагаад гэвэл 4-хөн машин явсан учраас. Яаж ч бодсон “ЭТТ” компани “Чалко”-г бусад компанийн адил зөвшөөрөл хүсээгүй байхад нь “май” гээд “С” зөвшөөрлөө өгөхгүй. Ингээд гурван компани тус бүрт 240 “С” зөвшөөрлийг тусад нь өгсөн байдаг. Яагаад гэвэл “Чалко” компаниас Монгол Улс зээлтэй. Тэд их хэмжээгээр худалдан авалт хийдэг. Гэтэл тэд нүүрсний үнэ ханшийг харж байгаад үнэ өндөр үед л их хэмжээгээр тээвэрлэх сонирхолтой байдаг.
Ийм нөхццөл байдал дунд “ЭТТ” компани авлигыг багасгаж, шударга өрсөлдөөн, тэгш боломжийн төлөө шинэ арга барилаар ажиллаж байна. Зовлон байгааг ойлгож байна. Нүүрс угаах үйлдвэртэй, Цагаанхад дээр баталгаат талбайтай, тээврийн компанитай компаниуд “ЭТТ” худалдан авагчдад нүүрсээ шууд хүргэж өгөөд байхаар ашиг нь байхгүй болчихож байна. Богинын тээвэрт тээврийг үнэтэй байлгах сонирхолтой байсан хүмүүсийн орлого байхгүй болчихлоо. 500 юаниар зөөж байсных нь хажуугаар 10 мянган төгрөгөөр зөөгөөд байхаар хэн дуртай байх вэ дээ. Жолооч нар ч гэсэн гэнэт их мөнгө олоод түүндээ дасчихсан. Нэг рейсэнд 15-18 сая төгрөг олж байсан. Тэр байтугай аль дээр гэрээ нь дуусчихсан хүмүүс хүртэл “чоно борооноор” гэдэг шиг орж ирж байна. Гэвч Монголын хуулийн дагуу тэдэнд бирж рүү орж ирэх л ганц боломж байна.
Дахин сануулахад, Монголын нүүрс Хятадын Баяннуур аймгийнхныг тэжээх албагүй. Баяннуурын татварын орлого багасах нь Монголд ямар хамаатай юм бэ? Одоо Засгийн газар гаргасан шийдвэр, боловсруулсан бодлого дээрээ хатуу зогсох ёстой. Ашиг байна гэж хараад нарийн тооцоололгүйгээр, ах дүү хамаатан саднаараа нүүрс тээврийн машин аваад ААН-үүдийн хийдэг ажлыг булаацалдаад байх нь тэдний эрх ашгийг хамгаалах үндэслэл огт биш.
Энэ байдлыг удахгүй цэгцлэхгүй бол төмөр замын салбар руу халдварлаж нүүрс тээврийн машин авдаг байсан хүмүүс нүүрс тээврийн вагон авчихаад “Би ачаа ачмаар байна. Банкнаас зээл авч байж авсан болохоор заавал нүүрс ачна” гээд жагсахад бэлэн байгааг эртнээс тооцох л ёстой. “ЭТТ” компанийн зүгээс нүүрс тээврийн компанийн төлөөллүүдтэй уулзахад цахимаар 392 хүн оролцсон. Үүнээс 318 нь тендерт орсон. Энэ бол харин ч харилцан ойлголцлын boom биш гэж үү. “ЭТТ”-ийн Ерөнхий гэрээний журмын нэг давуу тал нь 318 компаниас 122 компани шалгарчихлаа. Эхний 42 компани дээр ямар болзол нөхцлийг шаардсан яг л тэр нөхцлөө л шаардаж дахиад тендер зарлаад тендрийг нээсэн байгааг цахим хуудаснаа нийтэлсэн байна. Үүгээр олон компани оролцоод үнээрээ өрсөлдөөд тээврийн зардал буурах нь л чухал. Гол нь шалгарсан компани ямар ч гацалтгүйгээр тээвэрлэх ёстой.
Үүний дүнд Монгол Улс, ЭТТ компани сүүлийн 10 жилд зарж чадаагүй хагас коксжсон нүүрсийг зараад үзчихлээ. Сүүлийн байдлаар 9 орчим ам.доллараар зарж байсныг нь 70 ам.доллараар зарлаа. Нэг ч удаа зарж үзээгүй хагас коксыг зарахгүй байсаар уурхай дээр овоолго болоод байсныг зарж эхлүүллээ. Тээврийн дундаж өртөг одоогоор 59 мянган төгрөг байна. Эхний 96 мянган тонн нүүрсийг хүргэж өгөхөд 4.5 тэрбум төгрөг, зөвхөн тэр гэрээнээс “ЭТТ” компанийн ашиг 40 тэрбум төгрөг болж байна. Үүнийг л “Экспортын сэргэлт” гэж хэлэх ёстой биш үү? Экспортын сэргэлтийг хийхдээ авлигын схемүүдийг задалсаар, шударга өрсөлдөөн төлөө ажиллаж буй “ЭТТ” компанид харин ч баяр хүргэх ёстой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний тээврийн ашигт, авлигын олзонд амташсан “Том мөнгийг” сөрж ажиллаж байна.