Нийгэм, улс төр 8,238 нийтлэл байна

Тоотой тоглоомын тоогүй тавилан

Шинэчлэлийн Засгийн газар шахаанаас түр амсхийх 100 хоногоо УИХ-аас авлаа. Хаврын чуулганы хугацааг парламент тэдэнд өгч байна. Ямартай ч Засгийн газар наадамтай золгоно. Энэ хугацаанд чухам юу хийх нь олны анхааралд хамгийн ихээр өртөж байгаа. Үр дүн нь тодорхойгүй, шалгуур байхгүй 23 ажлыг хийснээр эдийн засаг эрчимжинэ гэж сайд нар өөрсдөө ч тооцсон, УИХ ч тэдэнд итгэл үзүүлсэн.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Төсвийн өрөө багасгахын тулд “тонуул” хийгээд эхлэв үү?

Хүн амын өсөлт, төвлөрлөөс үүдээд нийслэл хотод сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хүүхдүүд өдий төдийгөөрөө гэртээ, хараа хяналтгүй хаягдаж байгаа талаар жил бүрийн намар болохоор л бид дээр, дооргүй шаагидаг. Тэгвэл энэ сэдвийг зургадугаар сарын нэгэн гээд улсын цэцэрлэгүүд хаалгаа барьж, хашаандаа томоо цоож зүүгээд орхидог зуны саруудад ч хөндөх шаардлагатай болох нь ээ.
#нийгэм #нийтлэл

Энэ хавар УИХ, Засгийн газар ард түмнийхээ төлөө юу хийж бүтээв

Одоо УИХ, Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах ганц ажил бол долларын ханшийн өсөлт байна. Яг энэ цаг дор 1828 төгрөг болж дээш өгссөөр бай­гаа ам.долларын ханшийг хэрхэн барих, буулгах дээр онцгой төвлөрөх цаг нэгэнт болжээ. Үнэндээ ам.долларын ханшийн өсөлт энэ төр засгийн бүх ажлыг үгүй хийж, үнэ цэнгүй болгож байна.
#улстөр #нийтлэл

Монголчууд эвтэй байхдаа л хүчтэй

Олонхиороо асуудлыг шийддэг нь ардчиллын зарчим юм. Одоогоор үүнээс дээр юм олоогүй ч гэдэг. Гэхдээ ард түмний олонхи нь тэнэг бол тэнэг л сонголт хийнэ гэж бас ойлгож болно. Энэ дэлхийд ухаантан нь тэнэгээсээ ямагт цөөн байсаар ирсэн. Байх ч болов уу?
#нийгэм #нийтлэл

Магнаг үсэг мандуулахаас өөр шинэчлэх юм алга уу?

Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ.
#нийгэм #нийтлэл

Монгол Улс, БНХАУ-ын харилцааны өөрчлөлт, хөгжил

Монгол Улс эдүгээ 157 улстай дипломат харилцаатайгаас 10 улстай түншлэл тогтоогоод байгаа ба 3 нь стратегийн түнш улс юм. Хятад, ОХУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон ба АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Түрэг гэсэн таван улстай иж бүрэн түншлэл, Аюстрали, Канад улстай өргөтгөсөн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд багтаж буй орнуудтай байна.
#улстөр #нийтлэл

“Манай хэдэн муу халтар бор цэргийг хэн тоодог юм?”

Энэ бол 20-иод жилийн тэртээ БХЯ-нд генералуудын амнаас унаж байсан үгс. Гэхдээ цөхрөлийн үгс. “Тураалтай цэрэг” гэж нэг айхтар үг нийгэмд цууриатаж байсан үе. БХЯ цалингаа тавьж чадахгүй байхад чинь элэнцэгийн чинь энхийг сахиулах!
#нийгэм #нийтлэл

Хотонд дуугарах буутай болохгүй бол хойно урдаас чоно, нохой...

Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан.
#нийгэм #нийтлэл

С.Молор-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, барьцгүй ийм нөхдүүдтэй яаж ярих юм бэ?

Манай “Open door “ сонины VIPerson зочноор доктор С.Молор-Эрдэнэ уригдлаа. Бидний ярилцлага илэн далангүй, ямар нэгэн хаалт халхавчгүй болсон гэж найднам. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе.
#улстөр #нийтлэл

Согтууруулах ундаа ба улс төр

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн оройлон зүтгүүлж буй Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг энэ хавраас дүүргүүдээр явагдаж эхэлжээ. Эрх ашиг нь шууд хөндөгдөх “найман нэрийн дэлгүүр”-ийнхэн үүнд идэвхтэй оролцож байна.
#улстөр #нийтлэл

Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Тэрийгээ аваад ир гэх дайсны талаас тэрийг нь аваад очдог манай тал муухай

Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музейгээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуулдав. Ухаандаа, манайхан шунахайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна.
#нийгэм #нийтлэл

Монгол хүн

Эх орондоо нүүрэлсэн таатай нөхцөлийг санаатай хааж, Төр Засгийнхаа удирдагчдыг хөрш гүрэндээ матдаг өөдгүй монгол араншин гутамшигтай.
#нийгэм #нийтлэл

Хуурамч ардчилал

Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь гэж Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль нэгэнтээ хэлжээ.
#улстөр #нийтлэл

Г.Эрдэнэбат: Тэгвэл бүгдээрээ зодолдоод л амьдаръя

Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Аутизмтай хүүхэд: Дэргэд орших тусгаар ертөнц

Гурван монголын нэг нь хүүхэд. Бас нэг нь залуу хүн. Гурван монголын хоёр нь 35 хүртэлх насны залуу, эсвэл хүүхэд. Хүүхэд, залуучууд нь үзэх кино, очих газар, унших ном, тоглох орчин цөөтэй орон. 6 дугаар сарын 1-нд паркад хөлсөө гартал дугаарлаж, хацрыг нь халтарттал, хоолойг нь өвдтөл чихэр амттан идүүлээд тарцгаана.
#нийгэм #нийтлэл

Д.Болдбаатар: Хууль хэмээгч ёс суртахууны хамгийн доод хязгаар мөн

Би энэ үгийг хятадын хэвлэл дээр олонтоо харж байсан. Анхны гарал нь өрнөдөөс эхтэй ч байж мэдэх юм шүү. Хэрвээ хүсэх юм бол би дараа нягтлаад өгч болно. Би одоогоос арваад жилийн өмнө охиныгоо Америкаас амралтаараа ирчихээд байхад нь салхинд гаргах санаатай Дархан цаазат Богд хан уулын Тахилтын ам руу явахдаа энэ үг ёстой орой руу минь орох шиг болж билээ.
#нийгэм #нийтлэл

Улс төр банкийг даргалах гэж оролдох вий дээ

Манай УИХ Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх талаар ирэх 100 хоногт авах арга хэмжээг дэмжиж тогтоол гаргалаа. Эдийн засгийн гацаанаас гарах зорилготой чухал программ юм байх. Уг нь энд тусгагдсан ажлууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бараг л багтсан байсан ч барьж авахгүй явсаар өнөөдрийг хүрчихлээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Намын суртлыг бузарлагч”

“Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ.
#улстөр #нийтлэл

Тавдугаар сарын цох

Үнэн хэрэгтээ уран бүтээлч ба энгийн хүний хооронд ялгаа байхгүй. Харин уран бүтээл бол санаа бодлоо хуваалцах хамгийн сайхан аргын нэгэн. Гэтэл санаа оноо бол хүн бүхэнд л байдаг зүйл. Гэхдээ онцлогтой. Бусадтай хуваалцахын түүс болж, хэн нэгэн этгээд түүнийг нь сонсохгүй бол бухимдуулдаг тийм санаа бодол бий.
#нийгэм #нийтлэл

С.Баярцогтын бас нэгэн сенсаац

УИХ-ын ээлжит чуулган эхлээд 44 хонов. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх ганц хөтөлбөр л баталжээ. Бусад өдөрт нь Х.Баттулгыг сайдаас чөлөөлж, сайд нарын давхар дээлийг дан болгох, Х.Тэмүүжинг огцруулах эсэхээр талцан маргаж өдий хүрэв. Үүнээс өөр дүнгүй яваа хаврын чуулган завсарлахад одоо 30 гаруй хоног үлджээ. Чуулах ёстой хугацааныхаа 50-иас илүү хоногт ганцхан тогтоолын төсөлтэй!
#улстөр #нийтлэл

О.Баасанхүү: Би Н.Энхбаярыг хаан байхад нь уулзаагүй ээ

“VIPerson” энэ удаагийн зочин УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Одоо тал талаасаа боорлуулан зогсч буй энэ хүн уншигч танд хамгийн сонин зочин ч байж мэдэх юм. Ингээд түүний ертөнцөөр аялсан миний аялалд тавтай морил.
#улстөр #нийтлэл

Хороон даргын улс төр

Манай хороон дарга гэж хүнд гар байнаа. Саяхан таарсан ярьжээн.
#нийгэм #нийтлэл

Б.Насанбаяр: Уран зохиолын хичээлийг хасна гэж хэн ч хэлээгүй. Түүхийн хичээлийг ч мөн адил

БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай уулзаж, түүний нэр дээр хаяглагдан цацагдаж буй дуулиан, баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, шинэчлэлийнх нь талаар асуух хүсэл их байлаа. Тэр хичнээн тайлбарласан ч мэдээллийн харгис дайрлага зогсохоо мэдэхгүй уулгалж байх шиг.
#нийгэм #нийтлэл

Туул гэж уг нь дүүрэн гэсэн үг

1940 оны 1-р сарын 3-нд Чойбалсан, Цэдэнбал нар Сталинтай уулзжээ. Энэ бол их хядлагын дараах анхны уулзалт байлаа. Язгууртан, лам нар, ангийн итгэлтгүй нөхдийг хуугаар нь устгаж, 30 мянган хүний аминд хүрч, цаана нь 20 мянган хүн шоронд хадгалж байсан тул БНМАУ нь тэдний ойлголтоор ангигүй нийгэм болж, социализм байгуулах үндсэн болзлоо хангажээ.
#нийгэм #нийтлэл

Д.Өлзийбаатар: ”Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар нялх бацаанууд” гэсэн юм шүү дээ

Дэмбэрэл овогтой Өлзийбаатар. Түүхийн ухааны доктор, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг. НАХЯ-ны Дээд сургуульд багш, НАХЯ-ны Тусгай архивт судлаач, Улсын түүхийн төв архивт судлаач, дарга, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
#нийгэм #нийтлэл

Монгол агуу ухаан

Хорвоод хосгүй монгол ухаан гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд тоочих юм алга.
#нийгэм #нийтлэл

Төрөл арилжсан Улаанбаатар

Та харьцуулалт хийж болно. Хүний амьдралын 70 нас, 80 нас гэдэг бол байдаг л зүйл. Овойж оцойсон ажил үйлс бүтээгээгүй мөртлөө энэ зэргийн насалчихсан хүн энэ хорвоод түг түмээрээ байдаг даа. Монголд ч гэсэн.
#нийгэм #нийтлэл

“Аэро Монголиа”-гийн Баатарсүрэнг хилсээр шүүж, бизнесмэнүүд шоронд үхэх гэж байна

Энэ нийгэм чинь ямар аюултай харгис догшин болоод байна даа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон хоороор бархиралдана. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг алаад өг” гэж улстөрчид нь хийрхэнэ.
#нийгэм #нийтлэл

Ирмэг дээрх АН

“Давхар дээл”-ийг тайлуулах тухай хуулийн төслүүд зүгээр л Ерөнхийлөгчийн түншүүр байсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Эрх мэдлийн давхардлыг арилгах нь түүний “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нэрийн хуудас болсон санаачилгыг нь нураахыг тэр зүгээр хараад суух хүн яавч биш. Тэгэхээр хуулийн төсөл унаснаар асуудал дууслаа гэж бодвол бүр ч төөрөгдөл болно.
#улстөр #нийтлэл