Нийгэм, улс төр 8,238 нийтлэл байна

Батинжнээрийн үлгэр

Батинжнээр гэж жиргээч твиттерт байлаа. Их маргаанч эр. Өөрийн санаа бодлоо туйлбартай хамгаалан зүтгэнэ. Түүнийхээ үрээр олон жиргээчтэй ам муруйсан даа. Өөрөөр хэлбэл хазайхад нь түлхэхгүй юмаа гэхэд лав л татахааргүй олон жиргээчтэй болж амжсан.
#нийгэм #нийтлэл

Хошгируулах

Энэ үгийг эдүгээ манай улс төрчид, жагсагчид, хэвлэл мэдээлэл их хэрэглэх болжээ. Хашгирах гэдэг үгийг тарваганд хэрэглэхдээ хошгирох гэсэн болтой. Хүн хашгирлаа гэдэг шиг тарвага хашгирлаа гэвэл тарвага хүн шиг төсөөлөгдөөд нэг л ёргүй сонсогдох аж. Монгол хэл зүйн нарийн ширийн зах зух энэ.
#нийгэм #нийтлэл

Жараад оны ардчилагчид

МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1970 онд хэвлэсэн “МАХН-ын товч түүх” номоос дараахи мөрүүдийг олж уншиж болно.
#улстөр #нийтлэл

Мэргэжлийн Засгийн газар байгуулъя

Сүйрлийн ирмэгт ч ирсэн юм байхгүй л дээ. Малын тоо 50 сая гараад явчихлаа, турж үхтэл хаа байсан юм! Ер нь бүх түүхийнхээ туршид монголчууд нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигтай учирч яваагүй. Тиймдээ ч хөгжих шаардлага гарч байгаагүй бололтой. Гэтэл жишээ нь XIII зуунд тахал гарч хүн амыг нь сүйтгэсний дараа л Англи улс хөгжлийн өөр замд орж дэвшилд хүрсэн гэх.
#улстөр #нийтлэл

Б.Энхбаяр: Зүй нь Ерөнхий сайд АТГ-т баярлаж явах ёстой хүн шүү дээ

МАН-ын парламент дахь бүлгийн хуулийн зөвлөх Баттөмөрийн Энхбаярыг урьж ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Жүчэг мэднэ, харин Сонгун гэж юу билээ?

Олон хүн бүр заримдаа тоймч, судлаачид ч ингэж асуудаг. БНАСАУ буюу бидний нэрлэж заншсан Хойд Солонгос улс хөгжлийн чиг баримжаа болгодог хоёр гол үзэл баримтлал, онолтой. Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений боловсруулсан энэхүү хоёр онолын эхнийх нь Солонгос маягийн социализмыг бие дааж байгуулах тухай “Жүчэгийн үзэл санаа” юм.
#нийгэм #нийтлэл

Си Зиньпинийн үлдээсэн гэрийн даалгавар

Үнэндээ БНХАУ-ын дарга бол хэзээ ч бүрэн эрхэт Монгол Улсад гэрийн даалгавар өгөх эрх мэдэлтэн байгаагүй, цаашид ч байхгүй. Тэгэхдээ манай улсын хөгжил БНХАУ-аас хамааралтай нь үнэн билээ. Яагаад гэвэл хүн шивэртэй гээд хөлөө тайраад хаядаггүйтэй адил Хятадад дургүй гээд бид хөршөө сонгодоггүй. Хөл, хөрш хоёр хоёулаа бурхны өгөгдөл.
#улстөр #нийтлэл

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (II)

Сайн дурынхан. Өдгөө шинжлэх ухаан төрөлжин хэдэн арван мянгад хүрсэн ба тодорхой нээлтэнд хүрэх явдал нь хэдэн мянган эрдэмтдийн хамтын чармайлтын үр дүн болжээ. Нобелийн нэг шагналтны ард түүнийг энэ амжилтанд хүргэсэн 40 мянган эрдэмтэн зогсож байдаг гэсэн тооцоо бий. Иймээс Архимед шиг усанд орж байснаа гэнэт “эврика” гэж орилон гүйх шалтаг өнөөдөр олдохоо больжээ.
#нийгэм #нийтлэл

Туггүй удирдагч

Н.Алтанхуяг анхнаасаа зүүн чихээ баруун гараараа маажиж эхэлсэн юм. Тэр нь ч дүүрч. Ерөнхий сайд болох урт дур нь л гозогноод явснаас бус түүнд “туг” байгаагүй аж.
#улстөр #нийтлэл

Б.Билэгтийг огцруулах шалтгаан

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь огцруулсаар даруй арав хоногийн хугацаа өнгөрөв. Одоо түүний ажлыг тус газрын тэргүүн дэд дарга С.Баатаржав орлон гүйцэтгэж буй.
#нийгэм #нийтлэл

Ц.Оюунгэрэл: Би үнэхээр цочирдож байна

Бид энэ дугаарын VIPerson зочноороо дөнгөж дөрөвхөн хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлснийхээ төлөө баривчлах ялаар шийтгүүлсэн жиргээч Бат инженерийн эгч Ц.Оюунгэрэлийг урьсан юм. Ингээд бидний ярианд эрхэм уншигч та анхаарлаа хандуулна уу.
#улстөр #нийтлэл

Д.Баярхүү: Гадаад бодлого залгамж чанараа хадгалж бүрэн чадсан

Гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэлээр олон жил судалгаа хийсэн, олон ном зохиол бичсэн, мөн Арабын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан, дипломат алба олон жил хашиж байсных нь хувьд Д.Баярхүүтэй Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын асуудлаар ярилцав.
#улстөр #нийтлэл

Хохироох ёсгүй хохирол

Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Учир нь даатгал хүмүүсийн зовлонг хуваалцаж, бусдын эрсдлийг үүрч, дааж байдаг. Буянтай, гэгээн сайхан үйл хэрэг. Гэхдээ гол онцлог нь эрсдэл тохиолдохоос өмнө буюу учраагүй хохирол, нүүрлээгүй гамшгийг урьдчилан зөгнөдөгт оршдог.
#нийгэм #нийтлэл

Бодоо, Чагдаржав нараас Макстенект гардуулсан бичиг

Орос улсын цагаан хааны ба түүний Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын автономит эрхийг тунхаглан зарласан цагаас хойш Оросын Засгийн газрын эзлэн түрэмгийлэх зорилго хийгээд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн төвшинг дээшлүүлж эс чадсан феодалын хэмжээгүй эрхт ёсны байгуулал нь Монголын ард түмэнд хөнөөлт шинжтэй болохыг мэдсэн хэсэг хүн монголчуудын дотор байсан билээ.
#нийгэм #нийтлэл

“Хадны мангаа“

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Энэ нь түүний оронд энэ албан тушаалд албан ёсоор сүүх хүнийг хүлээж байгаатай холбоотой болов уу.
#улстөр #нийтлэл

Эвий хонгор үрс минь

Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэ­хээр шийджээ. Хатсан боорц­гоо хувааж идээд гэр хороол­лынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ. “Миний аав намайг дарамтлаад байдаг.
#нийгэм #нийтлэл

Тун нь тодорхойгүй увидаст тан буюу Монгол Хятадын нөхөрлөл

Хятадын дарга Си Зиньпин “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа бол тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ” хэмээн үнэлсэн байдаг нь зүгээр нэг хэлсэн бус. Си Зиньпиний гадаад бодлогод тулгарч байгаа том сорилтын нэг нь эргэн тойрны хөрш бүс нутагт нь урьд хожид тулгарч байгаагүй ээдрээтэй гүн гүнзгий өөрчлөлт гарч байгаа явдал юм.
#улстөр #нийтлэл

Аврагч ирэхгүй

Эхлээд өмнөд хөршийн удирдагч, араас нь умарт хөршийн тэргүүн Монголд ирэх нь байна. Олны яриагаар бол В.Путин ерөнхийлөгч манайд бензинээ зүгээр өгөхөөр, Ши Жинпин дарга манай нүүрсийг зүггүй өндөр үнээр авахаар ирэх бололтой. Ингээд өөрийн юмаа үнэтэй зарж, өрөөлийн юмыг үнэгүй авсан цагт бид ч жаргалын замдаа шуудрах аж.
#улстөр #нийтлэл

Үгэн тоглоом

доллар яг хэд дээр очвол ЭЗ сөнөх нь, ЭЗ сөнөнө гэж юуг хэлэх, ер нь ЭЗ гэж юуг хэлэх нь ч сонин биш. Өөрсдөө хүмүүст таалагдаж, сэтгэлийг нь хөдөлгөж байх нь л чухал
#нийгэм #нийтлэл

Салаа зам

Худал хэлбэл баяжих, үнэнийг хэлбэл шоронд орох салаа замд би гэнэгүй гэлдэрч яваад орчихов. Би мафиханд атгуулжээ. Эхлээд сүрхий цочирдсон боловч бодлоо: Үнэнийг хэлээд шоронд орох уу, худал хэлээд баяжих уу? Эсрэг тэсрэг хоёрхон сонголттой айхтар ацан шалаанд шууд хариулт олсонгүй. Би тэдний гэмт үйлдлийн гэрч санамсаргүй тохиолдлоор болсноос гайтаж хатуу хараа хяналтад цагдуулав.
#нийгэм #нийтлэл

Эрүүл мэндийн эрэмдэг тогтолцоо ба эмийн ТҮЦ

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 1900 төгрөг давсантай уралдан нийгмийг цочроосон нэг явдал бол гурван сар хүрээг үй 16 нярайд насанд хүрсэн хүний тунгаар бэлдсэн фенобарбитал гэдэг эмийг “Монос” эмийн сангийн түгээгч андууран, олгож хордуулсан үйлдэл байлаа.
#нийгэм #нийтлэл

Эзэн зуухнээ ЭЗЭН-100

Эзэн 100 хөтөлбөр дууслаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэнэлээ. Би ч анхандаа юм ойлгодогүйм болхоор Эзэд зуудаг хөтөлбөр юм болуу гэж бодсын. Яагаав нөгөө зуудаг нохой гээд байдаг даа.
#нийгэм #нийтлэл

Барьж буй “балгас”

Нийслэлийн СХД, хуучнаар “Цамбагарав” үйлчилгээний төвийн ард ийм нэг “юм” бий. Хавийн улс нь, СХД XIV хорооныхон, 14 дүгээр байрныхан ч бүгд үүнийг “балгас” гэх аж.
#нийгэм #нийтлэл

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (I)

Юмс үзэгдлийг судлах болон эдгээрийн хоорон дахь холбоосыг тогтоон олж авах мэдлэгийн олонлогийг шинжлэх ухаан гэнэ. Үгүйдээ л толь бичигт ингэж тодорхойлжээ. Шинжлэх ухаан нь дээшээ доошоо, гадагшаа дотогшоо хязгааргүй.
#нийгэм #нийтлэл

Улаан орос алан хядагч нараа Монголд илгээсэн нь

Ленин тэргүүтэй большевикууд “Монголд хувьсгалд хийх нь Хятадад хувьсгал хийх эхний шат, Хятадын хувьсгал нь дэлхийн хувьсгалын тал” нь гэж онцгой ач холбогдол өгч байжээ. Тэгээд бүүр 1919 оны сүүлчээр Москвагаас “тусгай төлөөлөгч, мэргэжлийн хувьсгалч” томилон Хүрээнд ирүүлэв. Нийслэл хүрээнд “Оросын хувьсгалчдын хороо” байгуулж, 20 гаран гишүүнтэй болсноо төв рүүгээ мэдэгджээ.
#нийгэм #нийтлэл

Хүлээн зөвшөөрөгдөөгүй “хөдөлмөр хамгаалал”

Уурхай ухаж, барилга барьж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж бүрт “хөдөлмөр хамгааллын инженер” гэдэг орон тоо бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны зүй зохистой нөхцөл шаардлагыг хангуулах, ажилчдад зааварчилгаа өгч, сургалт явуулж байх үүрэгтэй ийм ажилтныг заавал ажиллуулах хуультай. Инженерийн статус бүхий энэ орон тоон дээр тухай тухайн мэргэжлийн инженерүүд ажилладаг.
#нийгэм #нийтлэл

Зөнөг залгахад яадгийг дамжуулъя

“Тоншуул” сэтгүүлд гуч гаруй жил ажилласны улбаа-шүүмжлэх дон маань миний араншинд бүр хадагджээ. Ажиглаад байхад өвгөрсөн хойноо юм юм шүүмжлэх санаа цухалзуулаад байх нь гайхал төрүүлэх юм. Бүр арилахгүй янзтай гээч. Муухай юм. Нийгмийн согогийг засах гэж хэнхэглэнэ. Шүүмжилнэ.
#нийгэм #нийтлэл

Б.Батзаяа: Болох ёстой юм болдгоороо болж хойд эх гэрээсээ хөөж гаргалаа

Дөнгөж сарын өмнө Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Баасандоржийн Батзаяаг гэнэт ажлаас нь чөлөөлжээ. Мэдээж түүнээс асуудлыг тодруулах ёстой. Тийм учраас энэ удаагийн зочноороо урилаа.
#улстөр #нийтлэл

Улстөр нийгмийн эх зохиолын цуврал

Монголд төр засах ардчилсан тогтолцоо тогтоод 25 жил болжээ. Ардчиллын хамгийн гол чухал шалгуур нь хэвлэн нийтлэх эрх чөлөө билээ. Хэдийгээр цөөнгүй хүн үүнийг зөвхөн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд хамаатуулж ойлгодог ч томоохон бүтээл, урлаг-уран сайхны төрөл зүйлүүд, ном, зохиол, үзэл санаа ба түүнийг тунхаглагч, туурвигчдад илүү хамаатай.
#нийгэм #нийтлэл

Эр доторх “эм” эм доторх “эр”

Хонгконгод хийгдсэн “Хубилай хаан” хэмээх 50 ангит киног алгасалгүй үзээд барж байна. Хасбагана хэмээх өвөрлөгч хүний зохиолоор бараг 98 хувь Хятад хүмүүс тоглож, найруулж хийсэн энэ киног харж суухдаа мөнөөх л өөнтөгч зангаараа өө хайж суусан ч тийм ч ихээр түүхийг гуйвуулан өөрчлөөгүй санагдлаа.
#нийгэм #нийтлэл