Сайханбилэг сайдад хүргэх санал №2
Яг одоо Итали, Японд үйлдвэрлэсэн 1 ширхэг ноолууран цамц ойролцоогоор 1000 доллар. Хятадад хийсэн нь 400-500 доллар. Манай Монголд хийсэн бол 80-100 доллар байна гэнэ.
Сайд аа!

Яг адилхан ноолуур шүү дээ. 10 жилийн өмнө хятадууд ноолууран цамцаа 50 доллараар зардаг байсан юм. Яг бидэн шиг. Би мэднэ. Яагаад? Гэвэл: Би өөрөө анх эндээс бизнес хийж байсан хүн. Одоо хятадууд 400 доллараар зарж байдаг. Бид 50 доллараараа л зараад байдаг.
Яахаараа ийм байдаг байна аа?
За яахав сайн юм байна. Бид 80 доллараар биш, ядаж 500 доллараар зардаг болж болох юм байна. Өөрөөр хэлбэл 1 кг ноолуурын үнийг 8 дахин өсгөх боломж харагдаж байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна аа гэсэн үг.
Бас нэг мэдээ байна.
Дэлхийн ноолуурын 50%-ийг Хятадаас, 40%-ийг нь Монголоос бэлтгэдэг гэнэ.
Тэгээд ноолуурын үйлдвэрлэлд дэлхий дээр 1 сая 200 мянган хүн ажиллаж байгаа гэнэ. Үүнээс: Хятадад 1.0 сая орчим нь, Монголд 3.0 мянган хүн ажилладаг гэсэн байна. Арай ч дээ??? Бүүр уур хүрчихлээ!!!
За за. Гэхдээ яахав. Бас нэг боломж харагдаж л байна л даа.
Олон хүн тэжээхээ болиод, олон хүнийг ажилтай болгох боломж. Энэ бас нэг боломж шүү.
Ингээд ухаад бодоод суугаад байвал. Бас ч гэж юм байна л даа.
Тэгэхээр ийм байна аа. Сайд аа, 500-гаар зарж чадах юмаа 80-аар зараад суугаад байгаа буруутан хэн бэ? Би танд хэлж өгөх үү? Бид өөрсдөө буруутай. Би ч бас буруутай. Тун их буруу юм хийсэн.
Бид нар иргэдээ Хөдөөний хүн, Хотын хүн гэж ялгаварласан. Ажилчин, Ямаачин гэж ангилсан. Ажилчин хүн өдөржин хотод таваргаад 60 төгрөг олдог. Ямаачин хүн ямаагаа хараад зүгээр хэвтвэл 600 төгрөг өгдөг болгосон. Төр ингэж шийдсэн юм аа.
Гадаад хүн Монголоос ноолуур аваад Гадааддаа цамц хийвэл ямар ч татвар төлөхгүй. Зүгээр ачаад явдаг болгосон. Хил, гааль, НӨАТ-ийн, ашгийн. Ерөөсөө татвар төлөхгүй болгосон.
Хэрвээ Монгол хүн Монголдоо ноолууран цамц хийвэл 50%-ийг нь татварт өгдөг болгосон. Ийм юм хийсэн. Яаж байгаа юм бэ? гэсэн чинь Ямаачидаа дэмжиж байгаа юм аа гэсэн. Үр дүн нь энэ. 1000 доллар болгож чадах юмаа 80 доллараар зараад сууж байгаа. Энэ ямар сэтгэлгээ вэ? Малчин монгол сэтгэлгээ юу? Мөнгөнд дургүй сэтгэлгээ юу? Эрүүл популизм уу? Эх орноо боддоггүй шоу-изм уу?
Гэхдээ бас бодолцох юм бий.
Ямаа ашигтай гээд хэтэрхий олон ямаатай байж болохгүй. Уул уурхай хэрэггүй гээд Бүгдийг нь хааж түгжиж бас болохгүй. Хөөж тууж ч болохгүй. Аль нэгийг нь дэмж. Хэмжээнд нь дэмж. Хэтэрч болохгүй. Ялгаварлаж болохгүй. Өөрөөр хэлбэл: 2 хөлтэй бай. 2 хөлөөр яв. Илүү хурдан алхана.
Бас ямаа их олширвол хэцүү. Байгаль орчны тэнцвэр алдагдана. Цөлжилт явагдана. Ус гол, ургамал ногоо, өвс тэжээл гээд олон юмнаас хамаарна. Бас тэгээд өрсөлдөгчид маань том. Бас их мөнгөтэй. Олон улсын байгууллагууд эсэргүүцэл илэрхийлнэ. Байгаль орчин, чөлөөт худалдаа энэ тэр гээд. Зөндөө их юм бий. Асуудал олон гарна. Өөрөөр хэлбэл: Хэт их туйлшрал бол Тайвшрал авч ирэхгүй гэсэн үг. Ийм учраас тэнцвэртэй байх ёстой.
Хэдий тийм ч ноолуурын үйлдвэр хэрэгтэй шүү. Тун их хэрэгтэй. Сайн чанартай үйлдвэр хэрэгтэй. Яагаад? гэвэл: Ноолуур бол “Брэнд”. “Тоёото” эсвэл “Хьюндэй” гэсэн үг. Яагаад? гэвэл ноолуур Монголд байдаг гэж дэлхий мэднэ. Харин ноолууран цамц монголд хийдэг гэвэл мэдэхгүй хүн олон. Тийм учраас Та монгол ноолууран цамцаа монголынх болго гэж хэлмээр байна. Ашиг их өгнө. Эрсдэл бага үүрнэ. Бас олон хүн ажилтай болно. Хөрөнгө оруулалт бага шаардана. Таван Толгойгоос 5 магадгүй 10 дахин бага мөнгө хэрэгтэй. Тэгээд 200 дахин олон хүн ажиллана. Тэгэхээр ноолууран цамц хийдэг ноолуурын үйлдвэр хэрэгтэй.
Хүмүүс танд уурлахгүй. Уул хад ухлаа гэж загнахгүй. Ус гол ширгээсэн гэж хараахгүй. Харин баярлана. Хүмүүс танд баярлана. Хийх ажилтай болголоо гээд баярлана. Олон хүн ажиллана. Олон хүн магтана.
Гэхдээ би таныг заавал өөрөө хий гэж байгаа юм биш. Хүнд итгэ. Хүнээр хийлгэ гэсэн юм. Мөнгө төгрөг. Зээл өг. Ямаачинд биш. Цамцанд зээлээ өгөөсэй гэсэн юм. Ямаанд биш. Үйлдвэрт мөнгөө өгөөсэй гэсэн юм. Татвар дарамт тогтоо. Гэхдээ зөв цагт. Зөв тогтоо гэсэн юм. Уян хатан. Зөөлөн ханд. Эхлээд битгий их дарамтал. Харж байгаад бол гэх гэсэн юм.
Тэгэхээр ийм байна. Монголдоо хайртай! Хайртай! Хайртай! гээд хэд ч хашгирч болно. Хэн ч хашгирч чадна. Гэхдээ бодолгүй, судалгаагүй хашгирч болохгүй. Өөрөөр хэлбэл. Хэнд ч хэрэггүй хашгираан хэрэггүй. Юу ч хийхгүй хашгираан хэрэггүй. Юу ч хийлгэхгүй хашгираан бүүр ч их хэрэггүй.

Танд юу гэж бодогдож байна?

Би ингэж бодож байна.

Батжаргалын Батбаяр
2014.12.07
2014.12.07