СОНГУУЛЬ АЙСУЙ, ШИНЭ ҮЕ АЙСУЙ
Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.
СОНГУУЛЬ АЙСУЙ, ШИНЭ ҮЕ АЙСУЙ
Ардчилсан сонгууль Монголд анх үүссэнээс хойш 34 жил болжээ. Өмнө нь Монголд далан жилийн турш нэг намын дарангуйллын худал хуурмаг сонгууль болдог байлаа. Социализмын үеийн наяад ондхойд хөрш улсад их сургууль дөнгөж төгссөн миний бие төрийн албан хаагч болжсонгуулийн ажилд оролцдог байлаа. Сонгуулийн саналын хуудсан дээр зөвхөн МАХН-ын нэрийг нь дэвшүүлсэн баахан хүнийг ямар ч өрсөлдөх хүнгүйгээр автоматаар 100.0 хувь сонгож аймгийн ардын депутатуудын Хурал гэгч байгууллагыг байгуулдагбайлаа. Жилдээ ганц удаа аймгийнчуулган хийж МАХН-ын баахан уриа шийдвэрийг ярьж төлөвлөгөө төслөө баталдаг байлаа. Аймгийн Хурлын депутатаар МАХН-аас гаргасан жагсаалтын дагуу намын гишүүн дарга, малчин, ажилчин нарыг иргэдийн 100.0 хувийн саналаар сонгоно. Сонгуульд санал өгсөн хүний тоо бараг 100.0 гэдэг байв. Бүх юм 100 хувь.
Тэр үед ядаргаатай нэг зүйлтөрийн албан хаагч надад тохиодог байв. Тэр нь чуулган дээр үг хэлэх малчин депутатын үгийг надаар бичүүлдэг байв. Би дарга нарт:“Малчин депутатууд өөрийн санал бодлоо ярьж үгээ өөрсдөө хэлж болдоггүй юм уу” гэхэд тэд “Чималчин депутатын үг бичихээс залхуураад байгаа юм уу. Чи л бичих хэрэгтэй” гэдэг байв. Би малчин депутатын үгийг ийм л үг хэлэх байх хэмээнтаамаглан бодож бичээд малчин депутат нармаань миний бичсэн зүйлийг чуулган дээр уншиж хурал чуулган хийж тоглодог байж билээ. Энэ бол үнэхээр ичмээр зүйл л дээ.
Харин 1990 он болж улс орон даяарардчилал эхэлж Хурал амь орж билээ. 1991 онд анхны ардчилсан сонгуулийн дараа Хэнтий аймгийн Хурлын төлөөлөгчдийн чуулган болж ардчилсан хүчнээс төлөөлөгч нар сонгогдож аймгийн депутат нар үгээ хэлэх эрх чөлөөтэй болж арван жил аймгийг дарангуйлсан аймгийн дарга огцорч амьсгалахад агаар чөлөөтэй болж эрх чөлөө мэдрэгдэж билээ. Бүтэн 70 жил үг хэлэх эрх чөлөөгөө ард түмэн минь хасуулж амьдарсан гэж бодохоос үнэхээр харуусал төрдөг юм. Ард түмэн минь бүтэн далан жилийн турш коммунист дарангуйллын дор амьдарч эсгий гэрээс өөр өмчгүй,эв хамтын тунхагаас өөр уриагүй амьдарч ирснийг бодохоос харуусал төрдөг юм.
Монголын ард түмэн 1991 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиараа парламентийн засаглалтай ардчилсанорон болж Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага болж хууль тогтоох эрх мэдэлтэй болж билээ. Сонгогчид төрд сонгох, сонгогдох эрхтэй болов.Улсын Их Хурлын 76 гишүүн ард түмнийхээ элч болж нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг хамгаалагч болов. Гэвч өнгөрсөн 34 жилийн түүхийг харахад сонгуульд ялсан нам болон сонгогдсон зарим гишүүд иргэдийнхээ болон улсынхаа эрх ашгийг хамгаалах бүү хэл, хувийнхаа эрх ашгийг хамгаалагч болжхууль дүрмийг зөрчдөг тохиолдол гардаг байв. Далан жил нэг намыг шүтдэг байсан ард түмэн сүүлийн гучин дөрвөн жилдхоёр намыг ээлжлэн шүтдэг болов. МАХН МАН болов. Ардчилсан нам АН болов. Ийнхүү МАНАН бүрэлдэв.Энэ хоёр нам ээлжлэн төр барив. Энэ хоёр нам сонгуулийн үеэр хонь чоно мэт болдог байв. Хоёр намын хэрүүлээс болжулс орон доройтож иргэд ядуурав. Улс орон удаан хөгжив. Ард түмэн эрх чөлөөтэй болсон боловч улс орон эдийн засгаа хөгжүүлж чадсангүй, ард түмний амьжиргаа дээшилж чадсангүй .
Аль дээр үед ерээд оноос сонгуульд ялсан эрх баригч намынхан “ Бидний дайсан ядуурал. Бид ядуурлыг устгана” хэмээн амалдаг боловч монголын хүн амын 33.0 хувь нь ядуу гэсэн үзүүлэлт гучин жилийн турш хэвээр үлджээ. Монгол улсыг аж үйлдвэржүүлнэ гэсэн уриа гаргасан боловч ган, зэс, нефтийн үйлдвэр, арматурын үйлдвэр, цахилгаан станцаа барьж чадсангүй. Зүү тариа, хадаас ч үйлдвэрлэж чадсангүй, эх орноо хамгаалахад нэн шаардлагатай буу зэвсэг, бууны сумаа ч үйлдвэрлэж чадсангүй, байлдааны танк, нисэх онгоцоо цэнэглэх шатахуунаа ч үйлдвэрлэж чадсангүй зуун жил болов. Монгол улсыг аж үйлдвэржүүлж гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татаж чадсангүй. Монголчууд бид жар, далаад онуудад “Социализм мандтугай”, “МАХН мандтугай “хэмээн уриа лоозон хашгирч байх хооронд азийн өмнөд Солонгос, Сингапур, Тайланд,Тайвань,Малайз улсууд аж үйлдвэржиж гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татаж улсаа хөгжүүлж чаджээ. Монголчууд бид ардчилал, зах зээлийн замд орсон 34 жилээ ашиглаж хөгжиж чадсангүй ядуу буурай орон хэвээр үлджээ.
Нөхрөө хараад өөрийгөө зас гэдэг үг байдаг даа. Бидний хөрш улсууд аль хэдийн хөгжөөд иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж улсаа хүчирхэг эдийн засагтай болгож чаджээ. Улсын эдийн засгийн хүчин чадал, иргэдийн амьжиргааны түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь хэмждэг.
Нэг тэрбум дөрвөн зуун сая хүн амтай бидний өмнөд хөрш Хятад улс сүүлийн 30 жилд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж ядуурлыг устгаж нэг хүнд ногдох ДНБ буюу GDP нь 12720 ам.доллар болждэлхийн эдийн засгийн хоёр дахь хүчирхэг гүрэн болж чаджээ. 146 сая хүн амтай бидний хойд хөрш Орос улсын нэг хүнд ногдох ДНБ нь 15720 ам.доллар болжээ. 19 сая хүн амтай бидний баруун хөршКазахстан улсын нэг хүнд ногдох ДНБ нь 11492 ам.доллар болжээ. Казахстан улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 44 дүгээрт жагсаж байнга. Харин 3.5 сая хүн амтай, мал сүрэг, байгалийн баялгаараа дэлхийд дээгүүр ордог Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллар болж дэлхийд 103 дугаар байрт жагсаж байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт. Бид эдийн засгийн хөгжлөөрөө доогуур байна гэсэн үг.
Саяхан л бидэнтэй адилхан социалист улс байсан Эстони улсын нэг хүнд ногдох ДНБ нь 28247 ам.доллар , Чех улс 27227 ам долларт хүрчээ. Азийн бар улсууд аль хэдийн өндөр хөгжилтэй баян чинээлэг улс болжээ. Азийн Сингапур улсын нэг хүнд ногдох ДНБ нь 82808 ам доллар болж дэлхийд 5 дугаар байрт жагсаж байна.
Хөрш орнуудын парламент улс орноо эдийн засгийн хүчирхэг орон болгоход анхаарч үр дүнд хүрч ажиллажээ. Орос улсын анхны парламент болох Оросын Эзэнт улсын Төрийн Дум анх 1905-1917 онуудад ажиллаж байв. Гэвч большевикууд Думыг тарааж хоригложээ. Оросын Холбооны улсын Төрийн Думыг 1993 онд дахин байгуулж 450 депутат сонгогдон ажиллаж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал 3000 төлөөлөгчидтэй ажээ. Казахстаны Парламент хоёр танхимтай: Дээд танхим буюу Сенат нь 50 гишүүнтэй, Доод танхим буюу Мажилис нь 98 гишүүнтэй ажээ.
Өрнөдийн орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн тоо аль хэдийн 40 хувьд хүрчээ. Гэтэл Монголд парламентад эзлэх эмэгтэйчүүдийн тоо дөнгөж 17 хувь байна.
Монгол улс яагаад төв азийн бүс нутагтаа хамгийн ядуу буурай орон хэвээр үлдэв?
Монголчууд бид хорьдугаар зууны эхээр аль ч орон туршиж амжилтад хүрч байгаагүй нийгэм журмын замыг сонгож буруу замаар будаа тээж далан жил болжээ.1921 онд Монголын төрийн зүтгэлтэн, Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Монгол улс хэзээ ч хөрөнгөтөн нийгмийг алгасаж болохгүй. Бидний улс үлгэрлэвэл Швейцарь лугаа адил болж хөгжлийн замыг сонгоно. Иргэн баян бол улс баян” хэмээн улс орныхоо хөгжлийн ирээдүйн замыг зөв мэргэнээр зааж хэлсэн байдаг. Зөв замаар явсан улс хөгждөг. Эдүгээ өрнөдийн Швейцарь улсын нэг хүнд ногдох ДНБ 105669 ам доллар болж нэг иргэний сарын дундаж цалин 7000 евро буюу 25 сая 340 000 төгрөг болж дэлхийн хамгийн баян чинээлэг улсын нэг болж чаджээ.
1990 оноос Монгол улс ардчилал, зах зээлийн зөв замд эргэлт буцалтгүй орсон. Гэвч ухаалаг төр, тогтвортой засгийн газраа байгуулж эдийн засгаа хөгжүүлж чадсангүй. Ард түмний амьжиргаа дээшилж чадсангүй. Социализмын үед малчны цалин 10 доллар, ажилчин, сэхээтний цалин 120 доллар байсан бол эдүгээ зах зээлийн үед одоо хүмүүсийн цалин дөнгөж 400 доллар байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байна. Өнөөдөр Монголд төгрөгийн ханш үргэлж унаж байдаг, бараа бүтээгдэхүүний үнэ үргэлж өсөж байдаг. Ардчилсан засаг төртэй болсон гэдэг боловч аж үйлдвэржиж хөгжиж чадсангүй. Хуультай, шүүхтэй гэдэг боловч хулгай авилгалыг дарж чадсангүй. Олон тэрбум долларын зээл, тусламж, бонд өнгөрсөн 30 жилд босгосон боловч хулгай луйварт ихэнхийг нь алдаад хоосон хоцров. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож дээрэмдэж, эх орноосоо хөөн явуулав. Ганц “Рио Тинто” л Монголд үлдсэн байна. Одоо гадаад орноос хэн ч Монголд хөрөнгө оруулна гэж ирэхээ больжээ.
Өнгөрсөн хоёр жилд Монголд гарсан олон хулгай луйврын талаар УИХ дээр сонсгол хийж олон их наядын хулгайн хэргийг илрүүлж олон нийтэд харуулж ард түмний нүдийг нээсэн боловч хулгайн хэрэг шүүх дээр очоод гацчихав. Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан боловч шүүх засаглал авилгалд баригдаж шударга ёс, хуулийг уландаа гишгэж албан тушаалтны олон хулгайн хэргийг хаацайлж хамгаалав, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн шалтаглаж олон луйвар, гэмт хэргийг хаав. Ард иргэд шударга ёсыг шаардсан боловч мухардмал байдалд оров. Гэтэл энэ жилийн сонгуульд хэрэг зөрчил гаргасан хэдэн гишүүд, хулгай луйвар хийсэн, банкнаас олон тэрбумын зээл авч хувьдаа завшиж, зээлээ төлөхгүй луу унжиж байгаа нөгөө хэдэн улиг болсон компаний захиралууд, зарим намын дарга зүтгэлтнүүд "гандан буурахгүй" нэрээ дэвшүүлчихсэн явж байх юм. Хэрэг хийсэн хүмүүсийг хуулийн дагуу яллаач. Сонгуульд залуусаа дэмжээч, эрдэм мэдлэгтэй, нэр хүнд нь цэвэр хүмүүсээ оруулаач. Төр ухаалаг сайн бол түмэн олонөөдлөнө, улс орон хөгжинө.
Монгол оронд минь энэ жил Луу жилийн өвөл хавар хахир хатуу зуд болж 8.0 сая шахам мал сүрэг хорогдож ард түмэн маань барзгархан байлаа. Золбин нохой зоолдог, зовсон хүн жаргадаг гэгчээр энэ жилийн зуны эхэн сар бороотой, нартай сайхан болж дэлхий дэлэгнэж, хүн малын нуруу тэнийж байна. Энэ жилийн УИХ-ын сонгууль их сонирхолтой болох шинжтэй байна. 126 гишүүн сонгох юм байна.Сонгогчид нам, эвслийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн уриаг сайн судалж нэр цэвэр, хүнлэг, эх оронч сэтгэлтэй хүмүүст саналаа өгөх нь зүйтэй. Зарим намын сүржин хоосон уриаг сайн таних хэрэгтэй.
Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг. Ардын хувьсгал яллаа, аль нэг нам яллаа гээд Монгол улс сүүлийн зуун жилд өндөр хөгжилд хүрч,ард түмэн нь баян чинээлэг болоогүй л байна. Гэхдээ манай ард түмэн бол өөдрөг ард түмэн. Сайн цаг ирнэ, улс минь хөгжиж өөдөлнө гэдэгт итгэдэг. Олон нам, эвсэл энэ жилийн сонгуульд орж байна. Олон нам, эвслийн төлөөлөл одооны шинээр бүрдэх Их Хурлын бүрэлдэхүүнд орж, олуулаа эвсэж хамтран шинэ Монголыг байгуулж өөдлөн дэвжих нь чухал шүү. Олон нам, эвсэлээс энэ жилийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг харахад гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн, цол зэрэгтэй, туршлагатай, ур чадвартай, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй олон зуун сайхан залуус нэр дэвшжээ. Сонгууль айсуй. Шинэ үе,Шинэ цагайсуй.
2024.06.17
zochin
Зочин
Зочин
Зочин
өөөө