Тэр бол нуруулаг, зоригтой, зорилготой нэгэн. Хараагүй. Одоогоос хорь гаруй жилийн өмнө түүнийг хэсэг балмад этгээд хэрцгийгээр зодож бүрэн хараагүй болгосон. Харин тэр сөхрөөгүй бас шантраагүй. Чинбаагийн урам зоригийг үргэлж тэтгэж, байнга бахархалыг нь төрүүлж байдаг зүйл нь 1990-ээд оны эхээр Монголд өрнөсөн ардчилалын төлөөх хөдөлгөөн юм. Чинбаагийн төрөлх хот Эрдэнэтийнхэн тэрхүү ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн тэргүүн эгнээнд явсан хүмүүс яах аргагүй мөн. Тиймээс ч Эрдэнэтийн унаган энэ хүү Монголд ардчилалыг дэмжигч хэн бүхний дунд “Эрдэнэтийн Чинбаа” нэрээрээ танигдан, өөрийн байр сууриа эзэлж чаджээ. 

Монгол бол маш өвөрмөц онцлог бүхий гео-улс төр болон газар зүйн байршилтай далайд гарцгүй орон юм. Хойт талаараа Орос, өмнөд талаараа Хятад улсуудтай олон мянган километр газраар хиллэн эдгээр хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог орон. Монголын хоёр талд орших хөршид 20 дугаар зууны төгсгөл үеийг донсолгосон томоохон үйл явдал болсон нь шинэ эрин үеийн эхлэлийг тавьжээ. 1989 оны зургаан сард болсон Тианменийн талбайн хядлага Хятадыг донсолгож, 1991 оны арван хоёр сард Зөвлөлтийн далбайг Кремлийн оройгоос буулгасан нь тус гүрний төгсгөлийг зарласан юм. Гэвч Монголд 1989 оны арван хоёрдугаар сард эхэлсэн даруухан тэр улс төрийн үйл явдал тухайн орныг бүхэлд нь өөрчлөх хүч болон өрнөж, өдгөө ч уг бүс нутагт үр нөлөө нь үргэлжилсээр байна. Хахир хүйтэн өвлийн тэр нэгэн өглөө бидний эхлүүлсэн ардчилсан хөдөлгөөний үр дүнд Монгол дахь коммунист тогтолцоо данс дугуйлж, хувь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан зарчимд тулгуурлсан шинэ улс төрийн үндэс суурь бүрэлдсэнээр Зөвлөлт гүрний дээрэнгүй үзэл, бурангуй дэглэмийн мөсөн уул бутран унасан юм. 

Монголчуудын ардчилалд шилжих үйл явц өөрийн өвөрмөц онцлогтой байсан бөгөөд одоог болтол олны гайхшрал бахархлыг төрүүлдэг. Эрх чөлөөний төлөөх тэмцлийн гэрэлт бамбарыг баригчид бид нэг цонх ч хагалалгүй, дусал ч цус гаргалгүй, хэнтэй ч гар зөрүүлэхгүйгээр энэхүү хувьсгалыг хийж чадсан. Тайван, яриа хэлэлцээний замаар өрнөсөн монголчуудын энэ хувьсгал зөвхөн улс төрийн төдийгүй нийгмийн, эдийн засгийн, эрх чөлөөний томоохон өөрчлөлтүүдийг нэгэн зэрэг авч ирсэн юм.   

Гэвч ардчилалын тулгуур тогтолцоог бүрдүүлэх, бүтээн босгох ажил үнэхээр амар хялбар биш байна. 1990 оноос хойш Монголд олон намын оролцоотой есөн удаагийн парламентын сонгууль явуулсан боловч Монгол Ардын Нам хэмээн нэрээ өөрчилсөн хуучны коммунист нам долоон удаа өөрийн ноёрхлоо хадгалж, ардчиллын төлөө хүчинтэй 34 жилийн хугацаанд зөвхөн 2 удаа л эрх мэдэл хуваалцаж засгийн бүрэлдэхүүнд хамтарч ажилласан байдаг. 

Чинбаагийн тодорхойлж байгаагаар шилжилтийн явцад өрнөсөн өмч хувьчлалын үр дүнд хувьчлагдсан олон өмчийг хууль бусаар эзэмших хуйвалдаанд "ардчилалынханыг бус коммунистуудыг" буруутгах ёстой юм. Учир нь тэд болж буй өөрчлөлтүүдийг алба тушаалаа овжиноор ашиглан зөвхөн өөрсдийн хувийн завшилт зувчуулалт болгон хувиргасан юм. Өмч хувьчлалын явцад эрх мэдэлд байсан коммунистууд нь улсын болон нийтийн аж ахуйн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгө, обьектуудыг давуу эрхээр хувьчлан авч олигарх капиталистууд буюу ноёрхогч бизнесийнхэн болон хувирсан юм. Мөн Чинбаа коммунистуудыг буруутгахдаа эдийн засгийн либералчлал, чөлөөт зах зээлийн арга хэрэгслүүдийг гуйвуулан ашиглаж өөрсөддөө хэт давуу байдал үүсгэсэн гэдэг. Чинбаа шиг олон хүмүүс энэ бүхнийг ил шүүмжилж хариуцлага шаардаж байгаа ч шинэ үеийн эрх баригчид байдлыг улам дордуулсаар байна. 

Монгол бол харьцангуй хүн ам цөөтөй, арваадхан жилийн өмнө 3 саяулаа болсон ард түмэн. Нэг танхимтай 76 гишүүнтэй парламенттай улс. 2000 оны парламентын сонгуулиар МАН дангаараа 76-н суудлын 70-ыг эзэгнэн суусан юм. Үүнээс хойш нөхцөл байдал эрс муудаж эхэлсэн. Чинбаа хэдий хараагүй боловч зорилгоо маш тодорхой харж яваа хүн. Тэрээр шударга ёс, хариуцлага, ил тод байдлыг нэхэж улсынхаа нийслэл Улаанбаатарын гудамж талбайд тэмцлээ хийсээр байгаа юм. Тэрээр хэд хэдэн удаа баривчлагдаж мөн хоригдож бас удаан хугацаанд цоожтой хаалганы цаана суух занаа сүрдүүлгэд өртсөөр яваа. Гэвч бууж өгөх бол түүний сонголт байгаагүй. 

Барууны ертөнцөд олон хүн Монголыг “Дорно дахь ардчиллын тулгуур”, зарим нь “Ардчилалын баян бүрд” гэдэг. Эдгээр зүйрлэлүүд зарим талаар оновчтой нь үнэн. Харин олны нүдийг оройд нь гаргадаг энэ ололт амжилтууд нь Чинбаа шиг мянга мянган хүний өдөр тутмын тэмцэл зүтгэлгүйгээр оршин байх аргагүй юм. 

Ердөө арваадхан жилийн өмнө Монгол нь Олон Улсын Ардчилалын Нийгэмлэгийн нэр хүндтэй удирдагч орон байлаа. Коммунизмын дараах үеийн Монголын эдийн засагт улсын ДНБ-ний 70 гаруй хувийг хувийн бизнесүүд нь дангаараа бүрдүүлж, 2011 онд хамгийн хурдтай өсч байгаа эдийн засгаар тодорч, авилгалыг огцом бууруулсан улс болон бид дэлхийд гайхагдаж байв. Улс төрийн шинэ тогтолцоо бүхий зөв чиг хандлага барьсаны үр дүнд манай улс ердөө 25-н жилд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаадын шууд оруулалтын хувь хэмжээ ч хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Гэвч дангаар ноёрхох засаглал, түүний хүнд сурталын бараан үүл Монголыг дахин бүрхээд байна. 

Эрх мэдэл, эд баялгийн завшилтаар улам хөлжиж бэхэжсэн хуучны коммунист нам 2016 оноос Монголын парламентад үнэмлэхүй олонхи болж сонгуулийн бүтэн 2 мөчлөг дамнан найман жилийн турш ноёрхож улс төрийн хүчний аливаа тэнцвэр, хяналтгүйгээр засаглаж байна. 

Монголын улс төрийг зайдагнаж байгаа МАН Үндсэн хуульд хоёр удаа гараа дүрж урт хугацааны туршид ужиг хөнөөл учруулах өөрчлөлтүүдийг оруулж амжлаа. Парламентын гишүүдийн тоог үлэмж нэмэгдүүлж, намын жагсаалтаар парламентад гишүүн болж орж ирэх боломжуудыг нээсэн гэх эдгээр өөрчлөлтүүд нь намын ноёрхогч байр суурийг улам бэхжүүлж, намын удирдах хэсгийн эрх мэдэл, бяр тэнхээг өнөд хадгалан улс орныг урагш биш хойш татах хорлонтой үр дагаврыг дуудаж байна. 

Кремлийн дохио зангаа, дэмжлэгээр бамбай хийсэн популист Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэний толгойлсон бүлэглэл зонхилдог засгийн эсрэг Чинбаагийн хийж байгаа тэмцэл бодит амжилтанд хүрээгүй хэвээр. 

Чинбаа Монголыг “гүн хямралд орсон” хэмээн тодорхойлсон. Тэрээр Эзэн Чингис хаанаар нэрлэгдсэн төв талбайд Засгийн газраас хариуцлага нэхэж газар аваад байгаа авилга хээл хахуулийн хэргүүдийг илчлэн тодорхой арга хэмжээ авахыг шаардан өлсгөлөн зарлаж байв. Чинбаа Ерөнхий сайдыг олон нийтийн итгэлийг урвуулан ашиглаж, харин асар ихээр газар аваад буй эрх баригчдын авилгалыг бодитой зогсоох сонирхолгүй байгааг буруушаан түүнийг даруй огцрохыг шаарддаг. 

Монгол нь Оросын сунан унжих гүзээг түрэн Хятадын ар нуруун дээр амсхийх завгүй цуцашгүй тэмцэгч ардчилал байсаар байх болно. Ардчилалын үлгэр дууриалал, урам зориг болон бадарч байх Монгол улсын стратегийн ач холбогдол нь үнэлж баршгүй өндөр бөгөөд хэзээ ч мөхөж болохгүй юм. Олон Улсын Ардчиллын Холбоо (ОУАХ) -ноос Монголын ардчилалын асуудлаар хоёр тусгай Тогтоол гаргаж олон нийтэд танилцуулсан. Эдгээр тогтоолуудыг өнгөрсөн 12-р сард АНУ-ын Вашингтон болон энэ сард Шинэ Зеландын Веллингтон хотоос гаргажээ. ОУАХ эдгээр тогтоолдоо “Монголын ардчилсан тогтолцоонд чанарын уналт, ухралт гарч байгаад" сэтгэл гүнээ түгшин ХАРАМСАЛ илэрхийлээд “улс орон дахь хууль ёсны, дэвшилтэт сөрөг хүчнүүд лүү эрх баригчдын халдлага хийж” байгаа үйлдлийг эрс ЗЭМЛЭН БУРУУШААСАН билээ.   

Энэ оны 6-р сарын 28-нд болох ихээхэн хүлээлттэй Монголын парламентын сонгуулийг бүгд харж байгаа. Гэвч иргэдийн сэтгэл санаа ихээхэн түгшүүртэй, нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд улам ундууцаж дургүйцэх нь нэмэгдсээр байна. Засгийн газраас сүүлд хийсэн судалгааны дүнгээр 15-65 насны иргэдийн олонхи нь боломж олдвол улс орноо орхиж явна гэсэн хүсэлтэй байгаа дүн гарч. Нийгмийн сэтгэл зүйг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах замаар ардчилалыг нураах зорилготой хүчнүүдийн үйл ажиллагаа нь Монголд төдийгүй АНУ болон бусад ардчилсан тогтолцоонд бүхэлд нь маш хүнд сорилт бэрхшээлүүдийг учруулсаар байна. 

Ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ Чинбаа ганцаар биш. Энэхүү хараагүй дайчин эр дэлхий дээрхи олон сая тэмцэгчдийн нэг бөгөөд тэд бүгд өөрсдийн эх орондоо эрх чөлөөний дуу хоолой болон хошуучилж байгаа. Эрх чөлөөний тэмцлийн тэргүүн шугамд байгаа эдгээр дайчид хэзээ ч ухардаггүй. Тэдний тэмцэл олон өнгөтөй, тэд Путины балмад түрэмгийллийн эсрэг Украйны далбай барин зогсдог, тэд Кампуч, Куба, Иран, Ливичүүд, Мьянмар, Орос, Венесуэлчүүд гээд үй олон үндэс ястан, угсаа гарвалын ялгаатай. Гэвч тэд олон янзын хэлээр нэг л зүйлийг шаарддаг. Хувь хүний эрх чөлөө, ардчилал. Угаас эрх чөлөөний цэнгэг агаараар амьсгалж явах хувь заяатай бидний хувьд эдгээр тэмцэгчдийн тэмцэл зүтгэл нь зөвхөн өөрсдийнх нь төлөө биш нийт хүн төрөлхтний ирээдүйн төлөөх үйлс юм гэдгийг ойлгох учиртай. 

Чинбааг сонсдог хүмүүс улам олон болсоор байна. Тэр бол YouTube дээрхи “Үнэн Яриа”, “Улс төрийн анализ” зэрэг токшоунуудын хөтлөгч, санаачлагч юм. Тэрээр нэгэнтээ “Бидний энэ үе эрх чөлөө хэмээх энэ эрхэм зүйлийг алдах эрхгүй. Бид эрх чөлөөгөө Монголд алдах нь хүн төрөлхтний хувьд ч томоохон гарз байх болно. Ихээхэн тэмцэл зүтгэлээр олж авсан энэ эрх чөлөөгөө бид ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой. Монголын ардчилал нь тэр чигээрээ Монголын тусгаар тогтнолтой дүйдэг" хэмээн тэр ярьдаг юм. 

Сонгууль ойртож байгаа энэ үед дэлхий дээрхи бүх ардчилал миний элэг нэгт иргэдтэй улам ойртож, сонгуулийн үйл явцыг гярхай ажиглаж, үе үеэрээ эрхэмлэж ирсэн бидний эрх чөлөөг хамгаалахад туслах шаардлага үүсээд байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайдаар ажиллаж байсан, одоогоор Стэнфордын Их Сургуулийн Бернард болон Сюзан Литауд Зочин Судлаач Цахиагийн ЭЛБЭГДОРЖ.

https://www.eurasiareview.com/22052024-chinba-from-erdenet-mongolias-democracy-under-threat-how-one-man-fights-back-oped/

Chinba From Erdenet: Mongolia’s Democracy Under Threat, How One Man Fights Back – OpEd

By Elbegdorj Tsakhia

He is a tall, brave, blind, determined man. He was brutally beaten by an unknown gang and lost his vision entirely over two decades ago, but that never held him back.  The political movement that always inspired Chinba in the 1990s ended seventy years of communist rule in Mongolia. Erdenet and his city were at the forefront of our democratic revolution. Today, Chinba is so popular among democracy activists that he bears “Erdenet” as his last name.

Mongolia has a unique geography and geopolitics. Thousands of miles encircle this landlocked country, sandwiched between Russia to the north and China to the south. The end of the 20th century represented tumultuous times, and two events highlight this era.  In June 1989, the Tiananmen Square massacre rocked China. In December 1991, the Soviet flag was lowered from atop the Kremlin.  However, in December 1989, it was an underreported political event that shook my country and continues to resonate throughout the region:  The political ice that represented brutal Soviet hegemony was smashed when, on a brutally cold morning, our democracy movement brought down Mongolia’s communist-controlled government and ushered in a new political system founded on individual liberties, the rule-of-law, and democratic governance.  

Mongolia’s transition to democracy was truly remarkable and remains inspirational. Those young protesters, of which I was one of many, who carried the torch of freedom, did not shatter a single window or shed a single drop of blood—not a bullet was fired, or a fist thrown. Mongolia’s peaceful democratic revolution led to a simultaneous change in political, social, and economic life.

Mongolia’s transition and the building of democratic institutions certainly have not been smooth.   Since 1990, Mongolia has experienced nine multi-party parliamentary elections. However, the former-communist Mongolian People’s Revolutionary Party (MPRP), now re-branded as the Mongolian People’s Party (MPP), has prevailed in these elections seven times. Democracy parties have twice participated in power-sharing coalition governments over thirty-four years.

According to Chinba, “It’s not democracy but the communists to blame” when it came to the looting of many state-owned properties privatized during our transitional period.  “They adapted to change quickly and used opportunities in a free society to their advantage,” asserts Chinba.  Communists turned into monopolistic “crony capitalists” through the privatization of state and communal enterprises. They had the upper hand in using and abusing the tools of free market reform and democratic liberalization. The people, as did Chinba, pushed for transparency in this process, but the change was slow.    

Mongolia has a relatively small population. It reached three million just a decade ago. The country has a unicameral parliament consisting of 76 members. In the 2000 parliamentary elections, the MPP took 70 of the 76 seats. Then, things turned significantly worse. Chinba, blind but determined, took his fight for accountability and transparency to the streets of Ulaanbaatar, my country’s capital.  He was arrested numerous times and threatened with jail for his peaceful protests, but he never gave up.

Many in the West have named Mongolia the “Democratic Anchor in the East.” Others call it “The Oasis of Democracy.” These monikers ring true in many respects: The country has achieved eye-opening results thanks to the hard fight of many thousands of people like Chinba. 

Just a decade ago, Mongolia was a triumphant leader of the Community of Democracies. Private enterprises contributed to more than 70 percent of Mongolia’s post-communist GDP. In 2011, Mongolia was the fastest-growing economy in the world and experienced the sharpest decline in corruption and the highest percentage of foreign direct investment per capita in just over 25 years under a new political system.  However, the dark cloud of state bureaucracy and one-sided governance looms over Mongolia again. 

Due to overwhelming resources, since 2016, the former Communist Party has dominated Mongolia’s parliament with a supermajority for two consecutive terms: that’s eight years without any meaningful checks and balances on political power.  

Recently, the ruling MPP issued two drastic and controversial changes to the country’s Constitution that will expand the number of parliamentary seats and implement a system where candidates are chosen from party lists.  This is a step back, not a step forward, and could permanently cement their political power for the foreseeable future. 

Chinba’s efforts to fight back against the country’s crony leadership, led by populist, Kremlin-backed Prime Minister Oyun-Erdene Luvsannamsrai, have so far been unsuccessful. 

Chinba has characterized Mongolia as being in “deep distress.”  He has demanded accountability from the government for corruption scandals and demonstrated his anger through a hunger strike at Central Square, which bears the name of the legendary Chinggis Khaan. He demands the prime minister’s resignation for widespread corruption and misuse of the public trust.

Mongolia remains a resilient democracy that pushes against the underbelly of Russia and rests on the backbone of China. Mongolia’s strategic importance as a democratic example is priceless but should not be taken for granted. The International Democracy Union (IDU) issued two special Resolutions in Washington, D.C., last December and in Wellington, New Zealand, this month.  The IDU regretted “the disturbing trends in the qualitative decline of Mongolia’s democratic institutions” and condemned “all attempts and attacks on effective and legitimate opposition in the country.”

Mongolia is gearing up for highly anticipated parliamentary elections on June 28th, but the mood in the country is downcast.  Mongols remain skeptical about the current socio-economic and political situation. According to recent government polls, individuals between the ages of 15 and 65 expressed that, if given the opportunity, they would choose to leave the country. Outside forces that seek to manipulate public sentiment, spread disinformation, and collapse democratic institutions are just as prevalent in Mongolia as in the U.S. and other democracies and are very hard at work.  

Chinba is not alone in his fight for freedom and democracy—This blind warrior is one of many millions of international activists also pressing for freedom in their homelands. Those on the front lines of liberty never sit back; they step forward.  Their fight has many colors. They bear Ukraine’s flag against Putin’s brutal aggression; they are Cambodians, Cubans, Iranians, Libyans, Myanmarese, Russians, and Venezuelans, to name a few.  Their languages are many, but their desire is singular:  Individual freedom and democracy.  We who are blessed with breathing the fresh air of liberty must realize they are not just fighting for their future but ours as well.

Chinba now reaches a broader audience than before. He is the anchor on YouTube of the popular weekly talk show “True Talk and Political Analysis.” He once said, “Our generation has no right to lose Mongolia’s freedom. If we lose democracy in Mongolia, humanity will lose a lot. We will protect our hard-earned freedom at any cost. Mongolia’s democracy is synonymous with Mongolia’s independence.”

As the elections approach, democracies must build closer ties to my fellow citizens, examine our electoral process and campaigning closely, and help nurture and preserve our people’s choices born from the demands for freedom a generation ago.

Elbegdorj Tsakhia is a former President and Prime Minister of Mongolia and is currently the Bernard and Susan Liautaud Visiting Fellow at Stanford University.