СОНГУУЛЬ MMXXIV: НААДАМ БИШ НАЙР БОЛНО
MMXXIV = M + M + X + X + V - I = 1000 + 1000 + 10 + 10 + 5 - 1 = 2024
Сонгууль эхлэлээ. Угтаан бол зодоон эхэллээ. МАН-аас нэр дэвшигчид хоорондоо зодолдоно. АН-ынхан хүний, өөрийн хоёуланд нь зодуулна. ХҮН-ийг хүн тоож зодохгүй. Үндэсний эвсэл үндсэндээ ганцхан зодуурын туламтай. Бусад нам, эвслийнхэн өөрсдийгөө зодохоос өөр вариантгүй. Яаж ч зодолдсон 126 гишүүний нэр 2024.05.21-нд бардаагаар тодорчихсон ийм л сонгууль эхлэлээ.
Ардчилсан Монголын улс төрийн романтизм өнгөрсөн зууны бөгсөн дээр бөхсөн. Монголын улстөрчид шинэ зууны босгоор алхахдаа түрүүхэн цээжилсэн үзэл бодлоо гээгээд орж ирсэн. Үзэл бодолгүй монгол улстөрчдийн 2024 оны уралдааны гараанаас 1336 нэр дэвшигч гарч байгаа ч гурван хүн л барианд орно: Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Халтмаагийн Баттулга. Унасныгаа түшиж, урдуур нь орох гэснийг элбэж балбасаар гурвуулаа торойно. Ковидоор тогтоосон дэг журам дарангуйлал болох дараагийн шатандаа шилжинэ.
Ухнаагийн Хүрэлсүх мянга мянган ээжид хэдэн өдөр дараалан гартаа эвэр ургатал одон гардуулж, “Хүнсний хувьсгал” ярьсаар Ухнаагийн Отгонбаярынхаа цулбуурыг Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд атгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өөрийнхөө Үг, илтгэлийн хэлтсийн дарга Ч.Содбилэг, Монгол комментийн М.Батбилэг, нэрт сэтгүүлч Б.Ганчимэг гуравтай Ц.Элбэгдоржийг ярьсаар сонгуульд орж байна. “Алсын хараа: Хорь-Тавь” гэдгээ огтхон ч дурсахгүй явсаар улсын төсвийн ¼ -ийг жил дараалан өгсөн Хэнтий рүүгээ явлаа. Дунд сургуульд улирч үзээгүй ч одоогийн албан тушаалдаа улирах аугаа хүсэл түүнд бий. Тэнгэрийн цаг нь тохиосон Халтмаагийн Баттулга өөртэйгөө нийлээд 20 хүн сойсны дотроос нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд илүү анхаарал тавьж байна.
Эрх мэдлийн туйлд хүрсэн МАН-ын нэр дэвшигчид дунд “хүний хүн” байхгүй ч Хүрэлсүхийн хүмүүс бол бий. Ухнаагийн Хүрэлсүхийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр МАН-ын нэр дээрээс босож Халтмаагийн Баттулгын сүрэн дор Л.Мөнхбаясгалантай хамт туг тойрно. АН-ын нэр дэвшигчид дотор АН-ын тамгатай хүн цөөн. Хишигдэмбэрэлийн Тэмүүжин ч тэр дотор багтахгүй. АН-аас мандат авахын тулд Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-эрдэнэ бас Халтмаагийн Баттулгаас зөвшөөрөл авсан болоод тэр.
Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Халтмаагийн Баттулга гурав засаг байгуулна. Хэн хоёр нь эвсэх тухай яриа явна. Эцсийн бүлэгт гурамсан эвсэл буюу триад үүснэ. Засгийн газрын танхим Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийхээс ч илүү данхайна. Ер нь бол зантайна. Спорт, Түгжрэл, Боомтын сайдтай яваад ирж болсон юм. Аялалын жуулчлалын, Шинжлэх ухааны, Хот байгуулалтын, Тээврийн, Хөдөлмөрийн, Хүнд үйлдвэрийн, Хүнсний, Дотоод хэргийн сайдтай болж яагаад болохгүй билээ.
Халтмаагийн Баттулгын хуруу даран тоолсон “30 гэр бүл” (20 хуруутай байж яаж 30 хүргэсэн нь сонин) гэдэг феноменоос 0 нь алга болно. Монголыг оосорлоод Орост өгнө. Системийн авлига, системийн өөрчлөлт гэж ярьдгаа болино. Систем дотор “систем” ярих хориотой. Аравдугаар Богд маань XIV Далай ламын тавиланг давтаж Америкт өсөж, яваандаа орогнолын инстүүц болно. “Үндэсний эвсэл” үүссэн шалтгаан, “Шарк” Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаас нэрээ татна гэдэг “тунирхал” үүнийг гэрчилнэ. Монголчуудын амьдрал хэдий хүртэл Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Халтмаагийн Баттулга гэдэг гурван гэр бүлээс шууд хамааралтай явахыг одоогоор хэлэх зурхайч олдохгүй ч тоо бол байна:
MMXXIV = M + M + X + X + V - I = 1000 + 1000 + 10 + 10 + 5 - 1 = 2024
Ухнаагийн Хүрэлсүх + Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ + Халтмаагийн Баттулга + Ардчилсан нам + Бусад - (ганц нэгийн зөрүү). Эцсийн дүнд Монголын олон намын тогтолцоо сөнөнө. Энэ гурвын хэн нь ч байсан Монголыг оосоорлоод Орост аваачиж өгнө. Ганц тодорхой зүйл бол энэ. Бидэнд сонголт байна уу? Сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан ч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “эх орныхоо ирээдүйн төлөө” эвслийн Засгийн газар байгуулна. Нэгэнтээ ийм алхам хийсэн Санжийн Баярыг жишээнд татаж, Санжийн Баярыг “стандарт бус” гэж цоллосон нэрт сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцлага хийнэ. Авчиг тэр эвсэл улс төрийн намуудаас бүрдэхгүй. Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Халтмаагийн Баттулга гурав эвсэнэ. Андлалынхаа хөшөөг нураасан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээс нөгөө хоёр нь жийрхэж байгаа, хэнтийчүүд харин шүтэж байгаа... Манай гурав "Наадам биш найр болно" гээд буугаа сүмбэдэж суугаа.
DR. MANIPAL
DR. MANIPAL
Зочин
Зочин
Оюунэрдэнэ
Зочин
Зочин
инээд
Зочин
A
Б
Ajaa taij
Зочин
Зочин
Зочин
Зочин
хэхэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин