Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга. Энэ суудлыг УИХ-ын гишүүнээр, тэр тусмаа 126-ын 1 болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлаар солихыг ямар “солиотой” шийдвэр вэ гэж бодлоо.
Жадамбын Энхбаяр бол УИХ-д гурвантаа сонгогдсон, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан, “лидер” гэж бүрэн дүүрэн хэлж болох улстөрч. Түүнийг намтар нь чимдэг. Түүний аав Монгол Улсын Төр,цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Ш.Жадамбаа1990-1992 онд Батлан хамгаалах яамны сайд, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байлаа.
Гадаад харилцааны сайд асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн тэр эрхэм хүний  тухай дурсахдаа “Шагалын Жадамбаа бол цэргийн гадаад харилцааг хөгжүүлж Хятадтай ч, Оростой ч, Америктай цэргийн шугамаар яриа хэлэлцээрийн аргаар ажиллаж чаддаг байсан” гэсэн. Тэгвэл түүний хүү Жадамбын Энхбаяр аавынхаа энэ суудалд 20 жилийн дараа ажиллаж, тэр ч байтугай өнгөрсөн хоёр жилд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллахдаа яг дээрх чиг үүргийг гүйцэтгэсэн юм. Одоо ч тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

Энэ айлд ямар шүншиг, ямар гээчийн хувь зохиолоор Монгол Улсын төлөө, Эх орны төлөө үе удмаараа зүтгэх үүрэг хариуцлага оногдож явдгийг таашгүй хэдий ч хэн бүхэнд олдошгүй ховор нандин тавилан гэдэг нь л туйлын тодорхой.
Наргиж хэлэхэд монгол эрэгтэй хүүхэд бүр цэрэг болж тоглож л байдаг. Харин аав шигээ алтан мөрдэс зүүж, аав шигээ Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, аав шигээ цэргийн номлолын, гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулж батлуулж явсан түүхтэй цэргийн зүтгэлтэн хэр олон бол? Энэ ажлыг хууль тогтоох байгууллагын гаднаас хийнэ гэдэг тун амаргүй. Аавынх нь хувьд бол Монгол Улсын нийгэм, улс төрийн байдал, цаг үеийн тэс өөр нөхцөлд буюу 1994 онд Үндсэн хуулийн дараа орох баримт бичиг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монголын Төрийн цэргийн номлол, Гадаад бодлогын үзэл баримтлал гэсэн гурван том баримт бичгийг 1994 онд УИХ-аар батлуулсан. Тэрбээр цэрэг цуухын мэргэжилтнүүд дотроо нарийн мэргэжлийн цэргийн том дарга, улс орны батлан хамгаалах, аюулгүй байдлыг цэргийн хүний төдийгүй улс төрийн бодлоготны нүдээр харж алсын хараатай төрийн бодлого барьж байсан төрийн зүтгэлтэн мөн.


Харин хүүгийн хувьд энэ мундаг аавын энгэрт нь асаж эрхлэх гэхээсээ илүүтэй эрдэм боловсрол, эрхэлсэн ажил, гаргасан амжилтынх нь үргэлжлэл болохыг тэмүүлж чадсаны дүнд 2012 оны 1 дүгээр сарын 27-нд  Батлан хамгаалахын сайдаар томилогдож энэ хугацаандаа батлан хамгаалах, улс төр, эдийн засаг, нийгмийн эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрэлдүүлэх, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Сайдын албаа өгснөөс хойш УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны даргаар хоёр удаа сонгогдон ажилласан юм.
Ш.Жадамбаа генералын тухай түүхэнд үлдсэн мэдээллүүд дотроос “Ардчилсан хувьсгал ялсны дараахан Ю.Цэдэнбалыг хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад "Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, Төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа авья..." гэж ёсолчхоод гарч одсон” гэх түүх хамгийн тод үлдсэн байдаг. Энэ чанар хүү Ж.Энхбаярт ч бас өвлөгдсөн гэж цэрэг, батлан хамгаалахын салбарын сүрлэг буурал ахмадууд өгүүлдэг. Тэд өвгөн генералд хайртайнхаа хэрээр үргэлжлэл болсон хүүгийнх нь үг, үйлдлийг ажиглаж явдаг байх нь. Тиймдээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад Ж.Энхбаярыг сонгож Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөрөө ажиллуулж хожим нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож төрийн хасбуу тамгаа гардан авмагцаа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүний дэргэд цэрэг армийн бодлого, гадаад бодлогоор туршлагажсан, хатаагдсан, хувийн ашиг сонирхлын өчүүхэн ч зөрчилгүй эх оронч хэрэгтэй гэж мэдэрсэндээ “цэргийн сургуулийн найзууд” гэх хардлагыг ч үл тоон Үндэсний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах шалгарсан хамтран зүтгэгчээ олсон бус эргэлзээгүй шийдсэн нь тэр байжээ. ҮАБЗ-өөс Парламентад ирж ажиллана гэдэг том агуулгаараа тун чухал, үүнийг тоочих албагүй биз ээ. Ямар ч байсан парламент өргөн хэмжээний мэдээлэлтэй, хариуцлагатай ажиллахад хувь нэмэр оруулна. Үүгээрээ төрийн бодлогоор ч “ирж” байгаа байж мэдэх юм.

Аавыгаа Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад, сайдын хүү компанийн захирлаар ажиллаж байсан боловч түүнээс хойш өнөөдрийг хүртэл завсарлагагүйгээр төрд найман жил, улс төрд 13 жил ажилласных нь дээд оргил нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын эрхэм хүндтэй алба боловч эдүгээ хуулийн дагуу түдгэлзүүлсэн гишүүнчлэлээ сэргээж улс төрийн замдаа орохоор сэтгэл шулууджээ.

Төрийн өндөр алба, эрх мэдэл нь улс төрийнхөөс хавьгүй “том”, нэр хүндтэй хэдий ч түүнд улс төрд орохгүйгээр зорьсон ажлаа гүйцэлдүүлэх боломж хомс гэдгийг олж харсных юм болов уу даа. Жишээ нь улс орноо үндэсний хэмжээнд аюулгүй байдлаас сэргийлэх өргөн цар хүрээтэй, алсыг харсан “Хүнсний хувьсгал” л гэхэд холбогдох хууль тогтоомжийг батлахгүйгээр, хэрэгжилтийг нь хянахгүйгээр ажил хэрэг болж гүйцэлдэхэд тун амаргүйг өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэр харлаа, тууллаа. Тиймээс бүсчилсэн хөгжлийг чухалчилж парламентын тогтолцоондоо өөрчлөлт оруулсан энэ цаг үеийг “тохироо бүрдсэн” гэж үзэж сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн болов уу.

Одоо тэр хэнээр ч, юу ч гэж хамаагүй “зодуулдаг”, ширэнгэн ойн дүрэмтэй хатуу ширүүн улс төрд эргэн ирнэ. Эхний “цохилт” нь мэдээж “Тэр бол ЖДҮчин”. Харин тэр энэ удаа монголчуудаа бүгдийг нь “ЖДҮчин” болгохоор зорьж ирж байгаа юм. Бүгдээрээ хөдөө аж ахуйн зээл аваг, өөр шиг нь төлдөг байг. Бүгдээрээ тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл аваг, түүнийгээ бүрэн төлж дахин зээлж бизнесээ өргөжүүлдэг дэлхий нийтийн чиг хандлагаар бүсчилсэн хөгжлийн зарчмаар хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан сэргэх ёстой гэсэн том зорилготой, том “хувьсгалтай” тэр эргэн ирж байна.

Түүнд өөр олон том зорилт бий. Хамгийн гол дутагдаад байгаа зүйл болох төр барьж сурсан хүн төр барих, бусдыг завших, хохироох сэтгэлзүйгүй, төрд ажиллах туршлагатай, олгогдсон эрх мэдлийг зоригтой хэрэгжүүлж чаддаг жинхэнэ төрийн хүнээр Төр дутаж байна. Армийг мэддэг, цэргийн бодлого, цэргийн номлол мэддэг, үүгээрээ дэлхийн бусад улс оронтой нэг талбайд тоглож чадах бодлогын тоглогч, жинхэнэ эх орончоор Эх орон дутаж байна. Гадаад харилцаагаа төрийн бодлогын хэмжээнд өргөжүүлж чаддаг төрийн бодлоготноор Монгол Улс дутаж байна. Тэр дутууг нөхөх гэж, байх ёстой байрандаа эргэн ирж байна. Илүүдсэн бус дутагдсан улстөрчөө, жинхэнэ “хатаагдсан” эх орончоо ард иргэд та бүхэн хүлээн авна уу.