Тэр Монголын төрийг АНАГААХ ЖОР-оо барьж байна.
Сэтгүүлчээр өнөөг хүртэл 30 шахам жил ажиллахдаа төр, засгийн тэргүүнүүдээсээ авахуулаад эрдэмтэн мэргэд, жирийн иргэн, малчин, тариаланч, үйлдвэр, уурхайн ажилчин, эзэд... гээдхэчнээн ч хүнтэй уулзаж, ярилцаж,сурвалжилж байсан юм бэ дээ!Тоог гаргах боломжтой ч одоо энэ хэцүү л дээ. Санахгүйгээр таг мартагдсан нь ч бий. Гэхдээ тэдгээр уулзан учирч явсан хүмүүсээс ярьж хэлсэн нь огтхон ч мартагддаггүй, хийж бүтээж яваа болгон нь бодол сэтгэлд онцгой, гүн сэтгэгдэл төрүүлж үлдсэн нь ч байдаг юм. Яг тийм хүмүүний нэг нь Монголын эм зүйн салбарын өнөө цагийн хамгийн шилдэг эрдэмтэн, АШУҮИС-ийн доктор, профессор Доржвалын Энхжаргал хэмээх эмэгтэй бөлгөө. Би бол энэ бүсгүйг зүгээр л ГАЙХАМШИГТАЙ гэж тодорхойлно. Эрдэмтэн судлаачийнхаа хувьд ч тэр, эгэл жирийн монгол эх, эзэгтэй хүнийхээ хувьд ч тэр энэ хатагтай бусдад үнэхээр үлгэрлэхүйц хүн. Яагаад ингэж бардам өгүүлж байна вэ гэж үү?
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд таних, танихгүй, мэдэх, мэдэхгүй маш олон нэр дэвшигч өрсөлдөж байна. Бүгдийг нь л харж, сонжин хэн нь хэн бэ, ямар нам, эвслээс дэвшив гэдгийг нь сэтгүүлчийнхээ хувиар сонирхлоо. Шуудхан хэлэхэд миний мэдэх энэ ч дээ гэх хүн нэг биш нэлээд байна. Бодвол тухайн намуудад нэр дэвшигч хэн байх нь огт хамаагүй бололтойдог. Мэдээж тэр нөхдүүдэдболомж бараг үгүй л дээ. Энэ бол тодорхой.
Харин өмнөх сонгуулиудыг бодвол энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид, инженер, эмч, багш, эдийн засагч гээд нийгмийг чирч явдаг бүтээлч, эгэл сэхээтний төлөөлөл цөөнгүй байгаа нь тун сайн.
Яагаад гэвэл тэд нийгмийн хаана нь ёо ёо болсныг, юу нь юунаас болоод болохоо болчхоод байгааг хамгийн сайн мэддэг юм. Ашгүй дээ нэрээ дэвшүүлж гэмээр үнэхээр мундаг олон нэр дэвшигч байна. Тухайлбал би энд ХҮН намаас УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа Доржвалын Энхжаргалыг онцолж байгаа юм. Сонгуульд нэрээ дэвшүүлсэн байхыг нь хараад үнэхээр чин сэтгэлээсээ баярласнаа хэлэх байна.
Сэтгүүлчээр өнөөг хүртэл 30 шахам жил ажиллахдаа төр, засгийн тэргүүнүүдээсээ авахуулаад эрдэмтэн мэргэд, жирийн иргэн, малчин, тариаланч, үйлдвэр, уурхайн ажилчин, эзэд... гээдхэчнээн ч хүнтэй уулзаж, ярилцаж,сурвалжилж байсан юм бэ дээ!Тоог гаргах боломжтой ч одоо энэ хэцүү л дээ. Санахгүйгээр таг мартагдсан нь ч бий. Гэхдээ тэдгээр уулзан учирч явсан хүмүүсээс ярьж хэлсэн нь огтхон ч мартагддаггүй, хийж бүтээж яваа болгон нь бодол сэтгэлд онцгой, гүн сэтгэгдэл төрүүлж үлдсэн нь ч байдаг юм.
Яг тийм хүмүүний нэг нь Монголын эм зүйн салбарын өнөө цагийн хамгийн шилдэг эрдэмтэн, АШУҮИС-ийн доктор, профессор Доржвалын Энхжаргал хэмээх эмэгтэй бөлгөө. Би бол энэ бүсгүйг зүгээр л ГАЙХАМШИГТАЙ гэж тодорхойлно. Эрдэмтэн судлаачийнхаа хувьд ч тэр, эгэл жирийн монгол эх, эзэгтэй хүнийхээ хувьд ч тэр энэ хатагтай бусдад үнэхээр үлгэрлэхүйц хүн. Яагаад ингэж бардам өгүүлж байна вэ гэж үү?
Өнөөдөр Монголд судлаж, шинжилсээр байгаадцоо шинээр эм, эмийн бэлдмэл, жор гаргаж байгаа эрдэмтэн хэд байдаг юм бол! Маш цөөн. За бараг Д.Энхжаргал доктороос гадна тоолвол гарын таван хуруу ч олдох тооны эрдэмтэн байдаг юм. Тэднийхээ манлай төдийгүй Монголын эрүүл мэндийн салбар, тэр тусмаа эм зүйн салбарын хөгжил, бодлогыг тодорхойлж, маш хүчтэй, бодитой хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн бол Доржвалын Энхжаргал доктор.
Зүгээр л бодоод үз дээ! Оюуны өмчийн 11 патент, зохиогчийн эрх энэ эрдэмтний нэр дээр байдаг юм ш дээ.Хамгийн сүүлд гэхэд л 14 жил уйгагүй зүтгэсэн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг үзэж архинаас гаргах цоо шинэ эм, бие тэнхрүүлэх, элдэв өвчинг илааршуулах 5 төрлийн цайг Монголдоо анх удаа бүтээж чадсан нь гайхамшигтай үйл явдал биш гэж үү?
Монгол Улс социализмын үед стандартыг аль ч салбарт бас ч гэж чанд баримталдаг байсан юм. Гэтэл нийгмийн өөр тогтолцоонд шилжсэн 1990 оноосхойш стандарт бүхий л салбарт гээгдэж замаа алдсан шүү дээ. Энэ завхрал эрүүл мэндийн салбар, тэр тусмаа эм зүйн салбарыг тойроогүй юм. Харин Д.Энхжаргал доктор Монголын эмийн үйлдвэрлэлийн салбарт анх удаа “GMP-Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” олон улсын стандартыг нэвтрүүлэхэд эмийн технологичийг сургах хөтөлбөрийг боловсруулж, зохиогчийн эрхээр баталгаажуулсан ньэм зүйн салбарт гарсан асар том эргэлт, энэ салбарын хөгжилд нөлөөлсөн шинэчлэл байлаа. Өнөөдөр Монголын эм зүйн салбарыг авч яваа лидер ньД.Энхжаргал хатагтай мөн гэвэл маргах хүн үнэхээр гарахгүй. Тэрбээр эрдэмтэн, судлаач,эмийн жор шинээр гаргагч төдийгүйбичиг, номын өндөр соёл боловсролтой хүн.
Монгол Улсын стандарт, фармакопейн 15 өгүүллээс гадна гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 110 өгүүлэл нь хэвлэгдэж, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 160 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байдаг.
Өнөөдөр Монголын эрүүл мэндийн болон эм зүйн салбарт хамгийн нэр хүндтэй хүнийг нэрлэ гэвэл олонх нь нэгэн дуугаар Д. Энхжаргал докторыг гэх буй за.
Эм зүйн салбарт 30 жилийн турш ажиллахдаа энэ салбарыг авч яваа өнөө цагийн бүх манлайлагчдыгбэлтгэжгаргасан төдийгүй салбарын мэргэжилтнүүдэд зориулсан гол сурах бичиг номуудыг зохиож, редакторласа-н нь түүний маш том бахархал ньбайдаг юм билээ.
Нөгөө талаар Монголын эрүүл мэндийн салбарыг мөнгө олох талбар болгон баталгаагүй эмээр бизнес хийж, мөнгөжин хөлжиж байгаа хүмүүсийн хамгийн дургүй хүн нь мэдээж Д.Энхжаргал. Арга ч үгүй юм даа. Түүний зарчимч, шударга, эх орон, ард түмнээ гэсэн хатуу үзэл бодол ямагт энэ бүхний эсрэг байдаг болохоор тэр.
Д.Энхжаргал докторын “Ургамлын эм-Эрүүл монголчуудад”, “Тимузол шинэ эмийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь”, “Эмийн үйлдвэрлэлд GMP-г нэвтрүүлэх нь”, “Эмийн үнэ- хүртээмжийн судалгаа”, Хуурамч, стандартын бус эмийн тархалтын судалгаа” гэх мэтДЭМБ, АХБ, ШУТС -иас санхүүжилттэй 24 төслийг удирдажхэрэгжүүлсэн байдаг. Хийсэн эдгээражил, үйлс бүтээлүүдээс л түүний үзэл бодол хэнд ч шууд ойлгогдоно.
Монголын эрүүл мэндийн салбарынхан маань хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчихгүй ажиллаж, зүтгэж байгаа чөнөөдөр иргэн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авч чадахгүй байгаа нь бодит үнэн. Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, эрүүл аюулгүй орчинд сурч, хөдөлмөрлөх тэгш эрхийг нь хангах маш чухал байгаа юм. Түүнчлэн нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд, тэр тусмаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээ, бодлогыг сайжруулах шаардлагатай. Чухам энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд сурсан эрдэм, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан эрүүлмэндийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, бодлогын түвшинд манлайлан ажиллах нь Д.Энхжаргал эрдэмтэн, докторын гол зорилго нь юм. Тэр энэ зорилгодоо лавтайяа хүрч чадна. Сэтгүүлч хүний хувьд би энэ үгийг итгэлтэйеэ хэлж бас чадна. Яагаад гэвэл Д.Энхжаргалын өнөөг хүртэл туулсан амьдралын түүх ямагт МАНЛАЙЛАГЧИЙНХ байдаг юм.
Гавьяат тээвэрчин аав, санхүүч ээж нь баруун Монгол, тодруулбал Ховдын Манхан сумын уугуул. Харин тэр өөрөө Чингэлтэй дүүргийн унаган хүн.
10 дугаар анги, Анагаах ухааны дээд сургуулиа онц, улаан дипломтай төгсөөд сургуульдаа багшаар уригдаж үлддэг оюутан тийм олон байдаг билүү?
Хожим Монголын эм зүйн сургуулийн захирлаар томилогдож ажиллахдаа 60 жилийн түүхтэй энэ сургуулийг орчин цагийн хамгийн шилдэг сургууль болгон өргөтгөн хөгжүүлж, Монгол Улсдаа анх удаа эм зүйн номын сан, байгалийн гаралтай эмийн түүхий эдийн музей, эмийн туршилтын үйлдвэрийг байгуулаад зогсохгүй өвчтөнд чиглэсэн эмнэлзүйн эм зүйн шинэ тэнхимийг нээн ажиллуулсан нь мөн л Монголд анхдагч үйл явдал байлаа. Ер нь энэ бүхнээс харахад Д.Энхжаргал доктор эм зүйн сургалтад ямагт шинэ салхи оруулж, анхны бүхнийг хийсэн эрдэмтэн гэдэг нь танигдахаас гадна олон арван мэргэжлийн сурах бичгийн ном бичиж, 15 доктор, магистрыг гар дээрээсээ төрүүлж гаргасан гээд бодохоор үнэхээр бахархалтай. Энэ бүхэн МАНЛАЙЛАЛ биш гэж үү!
Эдүгээ Япон, Дани, АНУ-д эрдэмтэн, доктор Д.Энхжаргалын гарын шавь нар нь эм зүйч, судлаач мэргэжлээрээ нэр төртэйажиллаж, амьдарч явна. Тэд өнөөдөр хамгаас эрхэм, хүндэт багш нь салбарын төдийгүй төрийн бодлого тодорхойлоходэрдэм чадлаа дайчлахаар шийдсэнд, манлайлахаар шийдсэнд яг над шиг үнэхээр баярлаж байгааг нь сошиалаас хэн ч харж болно. Дэлхийн хамгийн хөгжилтэй, хүчирхэг улс орнуудад үнэлэгдэн, уригдан ажиллаж байгаа тийм шавь нарыг төрүүлсэн энэ ГАЙХАМШИГТАЙ багш, тэр олон эмийн жорыг нээсэн энэ ГАЙХАМШИГТАЙ эрдэмтэн хатагтай өнөөдөр Монголоо анагаах ЖОР-ыг гаргаж төрдөө барья гэж байна. Төрөө анагаая гэж байна.
Тиймээс тэрбээр төрж, өсөж, өндийсэн уугуул дүүргийнхээ ард иргэдэд ИТГЭЛЭЭ тээж иржээ. Сүхбаатар, Чингэлтэйчүүдэд нэгэн бодлын атаархмаар. Та бүхний дундаас Монголоо гэсэн, ард олноо гэсэн халуун сэтгэл,зүтгэлтэй, монгол түмнээ тэгш дүүрэн аз жаргалтай, эрүүл энх байгаасай хэмээн бүхий л амьдралаа зориулж, сэтгэлээ чилээсэн, эгэл атлаа гайхамшигтай ийм нэгэн эрдэмтэн бүсгүй төрөн гарсан байна шүү дээ. Харин яг одоо та бүхэн түүнд халуун ИТГЭЛЭЭ харамгүй зориулаасай, зориулаарай хэмээн хүсч байна. Тэр монголчуудынхаа ИТГЭЛИЙГ үнэхээрдааж чадах хүн. Тэр бусдын ИТГЭЛИЙГ хэзээ ч хугалж байгаагүйг амьдралын түүх нь нотолдог юм.