Сонголтгүй сонгуулиас сонгогч ялж гарах боломж
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чууулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Д.Оюунхорол гишүүний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжжээ.
-Хэрвээ иргэд гурван нэр дэвшигчдээс хэнийг нь ч сонгохгүй байж чадвал сонгуулийг дахин явуулж, намууд нэр дэвшигчээ солихоос өөр аргагүйд хүрнэ-
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чууулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Д.Оюунхорол гишүүний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжжээ. Энэ долоо хоногт эхний хэлэлцүүлгээр батлах бололтой юм. Жилийн өмнө энэ хуулийг УИХ батлах үед МАН-ын бүлэг “Сонгуультай тулгаж санал асуулга зарлаж болохгүй. Ядаж сонгуулиас 65 хоногийн өмнө санал асуулгын сэдвээ сонгогчдод танилцуулах ёстой” гэж хэлээд анх орж ирсэн 28 хоногийг 65 хоног болгож сунгасан билээ. Үүний улмаас УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулгыг өнгөрсөн сонгууулиар явуулж чадаагүй юм.
Харин энэ удаа МАН 65 суудалтай болонгуутаа хуульд өөрчлөлт оруулж, ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь явуулах гэж байна. Цагийг нь тулгачаад өмнөх УИХ-ын үед хэлж байсан байр сууриасаа ухран бултан ингэж яаравчлах болсон шалтгаан нь сонгуулийн ирц хүрэхгүй байх вий гэдэг айдастай холбоотой. Санал асуулгад оролцохын тулд иргэд сонгуульдаа оролцох байлгүй дээ гэнэ. Тэгвэл хариулт нь, иргэд сонгуульдаа оролцсон ч сонгохгүй байж бас болдог юм шүү!
Өмнөх УИХ-ын үед З.Энхболд гэдэг УИХ-ын дарга нэртэй дарангуйлагч байхдаа бас л иргэдийг хүчээр санал өгүүлэхээр “Сонгуульд оролцохгүй бол захиргааны хариуцлага хүлээлгэх” тухай хуулийн заалт хүртэл оруулж ирж л байсан. Хаа очиж УИХ-ын олонхи намын даргынхаа энэ саналыг эсэргүүцэн унагаж, иргэдийн сонгох эрхийг баталгаажуулж өгсөн юм. Сонгох эрхтэй гэдэг нь сонгогчдын саналыг хүчээр өгүүлж болохгүй гэсэн үг. Өмнөх УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулийн 97-р зүйлийн 9 дэх хэсэгт “Сонгогч нэг ч нэр дэвшигчийг дугуйлаагүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолж, уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэжээ. Тэгэхээр иргэд сонгуульд оролцохгүй байх эрхтэйгээс гадна оролцсон боловч нэр дэвшигчдээс нэгийг нь ч сонгохгүй байх эрхтэй гэсэн үг. Энэ л энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд яг тохирсон сонголт болж байна. Намуудын нэр дэвшүүлэлт иргэдийн хүлээлтээс дэндүү хол тойрсон хойно яая гэх вэ.
“Америкт Трамп гарч байхад чинь манай Женко яачихаад байгаа юм” гэж зарим нь ярьж байна гэнэ. Тэгж яривал тэр америкчууд чинь Трампыгаа огцруулахаар хөдлөөд эхэлчихсэн. АНУ-ын шилдэг хуульчид Трампыг огцруулах үндэслэл гаргаж ирэх, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа эсэхийг нь тодруулахаар улс орон даяар хөдөлгөөн өрнүүлж, АНУ-ын долоон хот үүнд нь нэгдлээ. АНУ-ын нийт иргэд дэмжвэл Конгресс нь Ерөнхийлөгч Трампын хууль зөрчсөн эсэхэд эрэн сурвалжлах ажиллагаа явуулна гэв. Гэтэл бидэнд ийм боломж бий билүү? Сонгох гэж нэг сар хоорондоо байлдана. Сонгоод гаргаад ирснийхээ дараа улсаараа нийлж байгаад нөгөө хүнтэйгээ байлдсан ч ялагддаг биз дээ. Тиймгүйсэн бол Н.Энхбаяр ялтан болтлоо Ерөнхийлөгчийн сэнтийд суухгүй л байсан байх.
Ингээд бодохоор Трампын америкчуудад атаархаж үхмээр. Гэхдээ бидэнд сонгосон хойноо буулгаж чаддаггүй юм гэхэд сонгохгүй байх эрх нь байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулснаас хойш тав хоног өнгөрчихөөд байхад аль нам, хэн гэдэг нэр дэвшигч ямар өөрчлөлт хийх гэж сонгуульд орж байгаа юм бэ гэдэг талаар иргэдэд ямар ч мэдээлэл алга. Хэдий худалч ч бай, хулгайч ч бай, авлигачин ч бай ядаж “Би ийм өөрчлөлт хийх гэж байгаа шүү” гэдгээ иргэддээ хэлж байж сонгуульд орох ёстой биз дээ. Гэтэл зарим нь нэр дэвшилт дууссаны дараа фэйсбүүк хэрэглэгчдээс юу хийлгэмээр байгаа тухай нь асуугаад сууж байх жишээтэй. Арай гэхэд арай л үл тоож байгаа хэрэг биш үү? Сонгочдыг... Аргаа барсан сонгогчид “дипломтой, дипломгүй, хуурамч дипломтой гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм байна” гэдэг л дүгнэлттэй сууж байна. Боловсролтой хулгайчаас боловсролгүй эх оронч дээр ч гэх шиг... Боловсролын систем маань хэдий муу байлаа ч “боловсролоор яах юм” гэдэгт хүртлээ тэнэгэрч болохгүй биз дээ, ард түмээн!
Яг өнөөдрийн нөхцөлд нэр дэвшигчид тавьж буй бодит шалгуур нь мөнгөний хэмжээ л болж байна. МАН мөнгөтэй гэдгээ харуулсан, Монголын тэргүүн баячууд бүгд М.Энхболдын халаасанд орсон. АН нэр дэвшигчээ мөнгөөр үнэлж гаргаж ирсэн. МАХН-ын нэр дэвшигч болохоор энэ хоёрын аль илүү мөнгө төлсөнд нь буултаа хийнэ гэсэн тохироотой. Ийм нөхцөлд иргэдэд ямар ч сонголт алга. Ганцхан хэн илүү мөнгө төлсөнд нь саналаа худалдах тийм л вариант байна. Мөнгийг нь авч сонгочихоод сонгуулийн маргаашаас эхлээд дөрвөн жил өнөөхөө хараах уу?
Өөр нэг хувилбар нь дээр хэлсэнчлэн хэнийг нь ч сонгохгүй байх. Сонгосон 76-тайгаа хариуцлага тооцож чадахгүй байж дахиад 77 дахь “хараал”-ыг сонгож яах юм.
Сонгуулийн тухай хуулийн 13-р зүйл “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх” гэсэн хэсэгт “Нэг хүний нэрийг нэг л удаа дэвшүүлнэ, дахин дэвшүүлэхгүй” гэсэн байна. Хэрвээ иргэд гурван нэр дэвшигчдээс хэнийг нь ч сонгохгүй байж чадвал сонгуулийг дахин явуулж, улс төрийн намууд нэр дэвшигчээ солихоос өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. Энэ л сонголтгүй сонгуулиас сонгогчид ялж гарах ганц боломж. Сонгосныхоо дараа хариуцлага тооцож чаддаггүй юм гэхэд ядаж сонгуулиа өгөхдөө өөрөө өөртөө хүндэтгэлтэй хандаад үнэн шударгаар саналаа өгч сурцгаая. Хэдий болтол зөвхөн тэд бидэнд тулгаж, бид түүнийг нь дуугүй хүлээн зөвшөөрсөөр байх юм. Нэг удаа ч гэсэн бид өөрсдийнхөө сонголтыг тэдэнд тулгаад үзье л дээ. Мөн үү?
Солонго
tsolmonkhuu1
tsolmonkhuu1
Нэг л их ухаантай авгай нар Монголоор дүүрэн
Zochin
zochin
зоччин
з
зочин
Зочин
zochin
Unshigch
Иргэн
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
kkkkk
Дэмжигч
Зочин
Зочин
baatar
Зочин
Зочин
Зочин
Нэгийг нь сонгох хэрэгтэй
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
ЗОЧИН
монгол
Зочин