Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
ГАДААД ХЭЛ ЭЗЭМШИХ НЬ МОНГОЛ ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Тархи судлалын лабораториос хос хэл эзэмших явдал нь (билингвализм) Монгол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх байдлыг судлах төслийг хэрэгжүүлсэн. БСШУСЯ-ны захиалгаар хийгдсэн энэ судалгаа нь бага наснаас төрөлх хэлнээс гадна гадаад хэл эзэмших нь хүүхдийн хэлний болон дүрсэн сэтгэхүйн хөгжилд эергээр нөлөөлдөг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоход ач холбогдолтой юм.
Судалгаанд оролцогчид ба туршилтын талаар:
Туршилт судалгаанд зөвхөн монгол хэлээр харилцдаг (монолингваль) 140 оролцогч, монгол болон гадаад хэлээр харилцдаг (билингваль) 123 нийт 3-21 насны 263 Монгол оролцогчид хамрагдсан. Судалгаанд оролцох шалгууруудыг хангасан эрүүл оролцогчдыг нэрт эрдэмтэн Жан Пиажетийн сэтгэхүйн хөгжлийн үе шатуудыг харгалзан насны бүлгээр ангилан авч үзсэн. Туршилтыг үг таних, метафор буюу шууд бус утга таних, семантикийн алдаа, синтаксын алдааг таних, сэтгэхүйн уян хатан чанарын, сэтгэхүйн хянах чадварын, үйлдлийн болон семантик ойг судлах чиглэлээр хийсэн.
Судалгааны багаж, хэрэглэгдэхүүн, үр дүнгийн анализын талаар:
Тархи судлалын лабораторийн дуу чимээг хязгаарласан тусгай өрөөнд тархины цахилгаан бичлэгийн дижитал багаж болох WEEG32 (Laxta ХХК., БНСУ) ба “электро-кэп” электродуудыг (Electro-cap ХХК, АНУ) ашиглан тархины бичлэгийг толгойн 21 байршлуудаар хэмжсэн (Зураг 1).
Зураг 1. Толгой дээрх тархины долгионыг хэмжсэн байршлууд
(Олон Улсын стандартын 10-20-тын систем).Толгойг дээрээс харуулсан схем зураг.
Тархины долгионыг оролцогчийн биеэс ялгарах бусад тархинд хамааралгүй долгионуудаас ялган “цэвэрлэх” зорилгоор Matlab (Mathworks ХХК., АНУ) ба EEGlab toolbox (Institute of Computational Neuroscience, University of California in San Diego., АНУ) программуудыг хэрэглэсэн. Ялгаж авсан “цэвэр” тархины долгионы цаашдын анализыг ERPlab (Center for Brain and Mind, University of California in Davis, АНУ) программаар, статистик боловсруулалтыг GraphPad Prism 7 (GraphPad Software ХХК., АНУ) программаар боловсруулсан. Тархины долгионы зураглал (brain waves), тархины идэвхжилийн маппинг зураглалыг (brain maps, topoplots) ERPlab программыг ашиглан, график зурагнуудыг GraphPad Prism 7 программыг ашиглан боловсруулав.
Судалгааны урьдчилсан үр дүнгээс танилцуулахад:
Билингвализмын судалгаанд өндөр ач холбогдол бүхий эерэг болон сөрөг долгионуудын хамгийн хүчтэй амплитуд бүхий пикүүдийг (ELAN, P300, N400 ба P600 г.м.) голлон судалсан. Эдгээрээс:
- ELAN пик нь тархинд синтаксисийн (өгүүлбэр зүй гэдэг уламжлалт ойлголтоос ялгаатай) бүтэц болон хэлзүйн мэдээлэл боловсруулахад;
- Р600 нь синтаксисийн алдааг таних, семантик ойд;
- N400 пик нь үг, өгүүлбэрийн семантик болон синтаксисийг таних болон ойлгох үйл явцтай холбоотой илэрдэг пик долгионууд юм.
Бүх насны бүлгүүдийг (3-21 нас) нэгтгэн тархины долгионы ерөнхий зураглалыг монолингваль бүлгээр жишээ болгон харуулбал (Зураг 2):
Зураг 2. 3-21 насны монолингваль бүлэг. Толгойн 21 байршлаар харуулсан зураглал. Цэнхэр өнгөөр синтаксисийн хувьд зөв, улаан өнгөөр синтаксисийн алдаатай өгүүлбэрүүдийн үед илрэх долгионы дунджийг харуулсан.
Тархины маппинг зураглалаар духны хэсэгт ELAN гэдэг сөрөг пикийн илрэл нь 3-21 насны нийт моно- ба билингваль оролцогчдын хооронд ихээхэн ялгаатай байв (Зураг 3). Монолингваль хүүхдүүдэд ELAN нь үйлдлийн өмнөх шатанд (preoperational stage) бусад наснаас 3-аас 6 дахин хүчтэй илэрсэн. Харин билингваль 3-6 настай хүүхдүүдэд ELAN бараг илрээгүй ба 6-аас дээш насанд дээрх ялгаа байхгүй байлаа (Зураг 4).
А. Б.
Зураг 3. Бүх насныханд ELAN долгионы илрэх байдал толгойн байршилаар.
А. Монолингваль, Б. Билингваль хүүхдүүдэд. Хөх өнгөөр ELAN буюу сөрөг пикийг харуулсан.
А. Б.
Зураг 4. 3-6 насныханд ELAN долгионы илрэх байдал толгойн байршлаар.
А. Монолингваль, Б. Билингваль хүүхдүүдэд. Хөх өнгөөр ELAN буюу сөрөг пикийг харуулсан.
Туршилтаас үзэхэд синтаксисийн алдааг боловсруулах үед тархины идэвхжил монолингваль хүүхдүүдэд бага насанд хамгийн өндөр байхад билингваль хүүхдүүдэд бага байгаа нь 3-6 насны билингваль хүүхдүүд өгүүлбэрийн бүтэц болон хэл зүйн мэдээллийг илүү сайн боловсруулж чаддагийг харуулна. Энэ нь билингвализмын давуу тал бага насанд илүү тод илэрдгийн нэг үзүүлэлт болно (Зураг 5).
А. Б.
В. Г.
Зураг 5. Толгойн дөрвөн байршлаар (А-Г) ELAN долгионы хүчийг амплитуудаар харуулсан байдал. А. духны зүүн хэсэг буюу F7 байршил. Б. духны баруун урд хэсэг буюу FР2 байршил. В. духны баруун дээд хэсэг буюу F4 байршил. Г. духны баруун хэсэг буюу F8 байршил. Ногоон баганууд монолингваль, ягаан баганууд билингваль бүлгүүдийг харуулсан. Статистик боловсруулалтыг Стюдентын t-тест ба ANOVA (analysis of variance) аргуудаар GraphPad Prism 7 программыг ашиглан хийсэн.*p<0.05; **p<0.005; ***p<0.001.
Бид ELAN-аас гадна, N400, P600 ба бусад пикүүдийн илрэлийг насны ангиллаар авч үзсэн төдийгүй, мөн билингваль хүүхдүүд гадаад хэлийг сурч эхэлсэн нас, гадаад хэлийг хэрэглэсэн нийт хугацаа, мөн гадаад хэлний төрөл (Англи, Орос) ба хүүхдүүдийн хүйсээр ялган судалсан. Үр дүнг нэгтгэн үзвэл монолингваль болон билингваль бүлгүүдийн хооронд хүйс, хоёр дахь хэлийг хэрэглэсэн хугацаа, төрөл зэргээс хамаарсан ялгаа гараагүй. Насны бүлгээр ангилж үзэхэд оролцогсодын одоогийн нас ба гадаад хэлийг сурч эхэлсэн наснаас хамаарсан ялгаа мэдэгдэхүйц илэрч байсан. Тухайлбал, оролцогчийн нас ба гадаад хэлийг сурч эхэлсэн нас бага байх тусам билингваль хүүхдүүдийн синтаксисийн алдааг таних чадварт эергээр нөлөөлдөг нь онцлог юм (Зураг 6).
А. Б.
В. Г.
Зураг 6. Пик долгионуудын илрэх байдал гадаад хэлийг сурч эхэлсэн насаар. Долгионы хүчийг амплитуудаар (микровольтоор) харуулсан байдал. А. ELAN. Б. Р300. В. N400. Г. Р600 пикүүд. X тэнхлэг дээр гадаад хэлийг сурч эхэлсэн насыг харуулсан, үүнээс «no L2» багана нь гадаад хэл эзэмшээгүй буюу монолингваль бүлгийг илэрхийлнэ. Y тэнхлэгт синтаксисийн алдааны үед илрэх долгион ба зѳв синтаксисийн үед илрэх долгионы хүчний зөрүүг микровольтоор харуулав. Статистик боловсруулалтыг ANOVA (analysis of variance) аргаар GraphPad Prism 7 программыг ашиглан хийсэн.*p<0.05; ***p<0.001.
Үр дүнг нэгтгэн үзвэл:
1. ELAN пикийн хувьд синтаксын алдааг таних чадвар нь хүүхдийн нас ба анх гадаад хэлийг эзэмшиж эхэлсэн наснаас хамаарч байгаагаас гадна монолингваль хүүхдүүд нь билингвалийг бодвол тархины ELAN хүчийг (ELAN power) илүү ихээр зарцуулж байна. Энэ ялгаа нь 3-6 насанд хамгийн тод харагдах ба анх гадаад хэлийг 0-3 насандаа хэрэглэж эхэлсэн хүүхдүүдийн хувьд хүчтэй илэрч байна.
2.N400 пикийн хувьд 3-6 насны монолингваль хүүхдүүдийн тархины хоёр талд хоёуланд нь (left and right Brocka’s areas) N400 ихээр ялгарч байхад, 12-15 насандаа зѳвхѳн баруун талдаа (right angular gyrus) ялгарч байсан.Үйлдлийн ѳмнѳх хѳгжлийн насанд (preoperational) тархины хоёр тал идэвхижиж байхад, арай хожуу, хийсвэр үйлдлийн шатанд (formal operational) зѳвхѳн баруун талдаа идэвхжиж байна. Харин билингваль хүүхдүүдийн хувьд бага насанд энэ идэвхжил байхгүй байгаа нь тэдний хувьд тархин дахь хэл ярианы мэдээллийн боловсруулуулалт N400 хүчийг зарцуулалгүйгээр, арай хялбар явагдаж байгааг харуулж байна.
3.P600 пикийн хувьд монолингваль хүүхдүүдэд 3-6 насанд Р600 идэвхжил их байсан. Тархины нэлээд олон байршилд илэрсэн энэ онцлог нь хэл ярианы мэдээллийг боловсруулахад үйлдлийн өмнөх шатанд (preoperational stage) монолингваль хүүхдүүдэд тархийг өргөн хүрээгээр хамарсан их хэмжээний Р600 хүч (P600 power) шаардлагатай болдгийг харуулж байна. Харин билингваль хүүхдүүдэд энэ хүч тѳдийлѳн зарцуулагдаагүй нь монолингваль бүлгээс ялгаатай юм.
Туршилт судалгааны үр дүнд үндэслэн хийх зарим дүгнэлт:
Судалгаанаас үзэхэд эх хэлний зэрэгцээ гадаад хэлээр харилцдаг байх нь Монгол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд эергээр нөлөөлдөг байна.
- Бага наснаас гадаад хэл эзэмшиж байгаа хүүхдүүдийн хувьд сэтгэхүйн хөгжлийнхөө сенсоримотор (sensorimotor) болон үйлдлийн өмнөх (preoperational) насанд хэлний сэтгэлгээ нь хурдацтай хөгжиж байгаа нь судалгаанаас тодорхой байна.
- Өндөр хөгжилтэй орнуудад хийсэн энэ төрлийн судалгаанаас үзэхэд хүүхэд багаасаа хос хэлээр харилцах чадвартай байх нь цаашид хүний аналитик, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нас ахих тутам алцхаймерийн өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг байна.
- Хэл шинжлэл, тархи судлал, сэтгэл судлалын солбилцол дээр математик загварчлалыг хэрэглэн хэрэгжүүлэх ийм төрлийн судалгаа нь боловсрол, эрүүл мэндийн салбарт практик ач холбогдолтой юм. Монголд энэ чиглэлийн судалгааг өргөжүүлэх нь хүүхдийн хэл ярианы доголдлыг, улмаар тархины гэмтлийг оношлоход үр дүнгээ өгнө.Дэлхийн хөгжилтэй орнуудад шинжлэх ухааны салбаруудын зааг дээрх ийм судалгаа нь квантын тархины судалгааны нэн ирээдүйтэй чиглэл болж хиймэл оюун бүтээхэд үр дүнг нь хэрэглэж байна.
ХИС-ийн эрдэмтэд манай оронд шинжлэх ухааны энэхүү шинэлэг хандлагыг хөгжүүлэх чиглэлээр ШУА-ийн судлаачидтай хамтран ажиллаж байна.
Б.ЧУЛУУНДОРЖ, Академич (ХИС)
Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ, Ph.D. (ХИС)
Д.НЯМСҮРЭН, Магистр (ХИС)