Энэ 7 хоногт
Тусгай олимпийн онцгой тамирчид
Тусгай олимп бол хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг бөгөөд энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой энэхүү олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элсэн орж байсан түүхтэй.
Тусгай олимп бол хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг бөгөөд энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой энэхүү олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элсэн орж байсан түүхтэй.
“Биднийг хүндлээч бас хүлээн зөвшөөрөөч” гэсэн уриан доор явагдсан спортын наадамд нийт 3000 гаруй сайн дурын ажилчид Ротари клубээр ахлуулан ажиллаж оролцож буй тамирчдыг эцэг эхээс нь дутахгүй хайрлан халамжилж байлаа. Эдгээрийг харсан хүн бүр спортын гайхамшигийг мэдрэхээс гадна энэхүү хүмүүнлэгийг хөдөлгөөний утга учрыг төвөггүй ойлгоно.
Тусгай олимпийн өвлийн 11-р наадамд Монгол улс анх удаа албан ёсоор гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бөмбөгтэй хоккэй гэсэн спортын 3 төрлөөр оролцлоо. Нийт 14 тамирчин (үүнээс дэмжин тоглогч тамирчин нь 4), 3 дасгалжуулагчийн баг бүрэлдэхүүнтэй оролцсон Монгол улсын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 8 медаль авсан бахдам амжилт үзүүлэв. Харин бөмбөгтэй хоккэйн баг тамирчид маань шагналт 4-р байрт шалгарсан юм.
Алт |
Н.Уянга |
Гүйлтийн цана 100 метрийн төрөлд |
Алт |
М.Гантөмөр |
Гүйлтийн цана 100 метрийн төрөлд |
Мөнгө |
С.Тэмүүлэн |
Цасны гуталтай гүйлт 25 метрийн төрөл |
Мөнгө |
Б.Оюунбилэг |
Цасны гуталтай гүйлт 50 метрийн төрөл |
Мөнгө |
Б.Оюунбилэг |
Цасны гуталтай гүйлт 100 метрийн төрөл |
Мөнгө |
Н.Уянга |
Гүйлтийн цана 50 метрийн төрөлд |
Хүрэл |
С.Тэмүүлэн |
Цасны гуталтай гүйлт 50 метрийн төрөлд |
Хүрэл |
М.Гантөмөр |
Гүйлтийн цана 50 метрийн төрөлд |
Манай тамирчид хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Зааны Ясан Эргийн багтай ана мана үзэлцэн оноо тэнцэж цаг сунган, улмаар багийн 3 тоглогч бүр торгуулийн цохилт хийж харамсалтайгаар 1 бөмбөгний зөрүүгээр хожигдсон юм. Энэ тоглолт болж байхад зэргэлдээ 2 заалны бүх үзэгчид ирж үзэн уухайлж ордныг нураах шахаж байлаа. Граз хотын Монголчууд бараг тэр чигээрээ ирж хүүхдүүдээ дэмжсэн юм.
Манай багийг хожсон энэ баг олимпийн алтан медалийг хүртсэн билээ. Зааны ясан эргийн шигшээ баг Монголын багийг хожоод талбай дээрэ багш дасгалжуулагч, тамирчид, хөгжөөн дэмжигчидтэйгээ хэрхэн баярлаж, бүжиглэж, дуулж байсныг та нар төсөөлөхгүй л болов уу. Харин манай хөвгүүд шарандаа бүгд уйлж, 4 жилийн дараа том болж байгаад ирээд энэ багийг заавал хожно доо гэж шазуураа зууж байлаа.
Хүрэл медалийн төлөөх тоглолтонд хэсгийн тоглолтондоо хожиж байсан Намиби улсын багтай тоглон 3:2-ийн харьцаатайгаар мөн л ганц бөмбөгний зөрүүтэй хожигдож шагналт 4-р байрт шалгарсан. “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк мэдээллийн ивээн тэтгэгчээр биднийг дэмжин ажилласны хүчинд бид тоглолт болгоны мэдээллийг газар дээрээс нь сошиал медиагаар шуурхай хүргэж байлаа.
Манай баг тамирчид насны хувьд хамгийн залуу нь байлаа. Олон улсын тусгай олимпийн хорооны дүрмээр тамирчдын доод нас 8 байх ёстой бөгөөд насны дээд хязгаар байхгүй. Мөн хосолсон тоглолтонд улсууд багаа янз бүрийн насны тамирчдаар бүрдүүлэхээс гадна хүйсийн хувьд ч чөлөөтэй холих боломжтой байдаг. Жишээ нь, Энэтхэг, Намиби, Шри Ланк зэрэг улсуудын баг эмэгтэй тамирчдаар багаа сэлгэн бүрдүүлсэн байсан. Олимпийн аварга болсон багтай энэ тэнцүү өрсөлдсөн ганц баг нь манай баг байсан юм. Уг тэмцээн ид болж ордныг нураах шахаж байхад Австрийн хамгийн алдартай өдөр тутмын сонин Монголын багийг онцолж сурвалжлан нийтлэл мэдээ бичиж маргааш өглөөний сониндоо хэвлүүлж байлаа. Нийтлэл мэдээндээ манай багийн ахлагч гипсэн хөлтэй Эрдэнэбаярыг онцолсон байв.
Хэрвээ бөмбөгтэй хоккэйн төрөлд оролцсон манай хөвгүүд ямар нэг медаль хүртсэн бол анх удаа өвлийн тусгай олимп оролцсон манай 14 тамирчид бүгд медальтай буцаж 100 хувийн амжилт үзүүлэх тун чиг ойрхон байсан шүү. Тусгай олимпийн хамгийн гол онцлог нь хожих, түрүүлэхдээ биш байдаг юм. Харин бүх тамирчдын жигд оролцоо, хөгжөөн дэмжигчдийн уухай, хүндлэл эдгээр ялгаатай хөгжилтэй хөөрхөн хүүхдүүд, тамирчдад өөртөө итгэх итгэлийг өгч, эргээд тэр нь танд, бидэнд амьдралын маань жинхэнэ утга учрыг мэдрүүлдэгт оршдог билээ.